antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2012 8 comments

Наадмын нээлтийн тасалбарыг 120 мянгаар шаглаж байна

нийтлэсэн Admin

Наадмын нээлтийн ажиллагааны тасалбар худалдан авах гэсэн иргэдийн дунд бяцхан дайн дэгдэж байна гээд хэлчихэд нэг их хэтрүүлсэн болохгүй байх. Өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарч эхэлсэн тасалбарын сүүлчийнхийг өчигдөр худалдаалсан юм. Тасалбар олдох үгүйг мэдэхээр Бөхийн өргөөн дээр очлоо. Касс гэсэн хаалганых нь дээр “Наадмын нээлтийн тасалбар зарж байна. Нэг хүнд дөрвөөс илүүг худалдахгүй” гэсэн бичиг наажээ. Тасалбар түгээх газрынхан сүүлийн өдрөө 600 тасалбарыг нэг цаг хүрэхгүй хугацаанд худалдчихаад яваад өгсөн байв. Хаалга нь цоожтой үүднийх нь дэргэд шагийн үнээр тасалбар зарах гэсэн хүмүүс мэр сэр явж байлаа. Мөн шөнө гурван цагт ирж дугаарласан ч тасалбар авч чадсангүй гэх иргэд бөөн бухимдалтай зогсож байв.

Ингээд барааг нь ч харж чаддаггүй нээлтийн тасалбарыг хаанаас олж авч болох талаар сурвалжиллаа. Ямартай ч эхлээд зурагтын чаат руу “Наадмын тасалбар худалдаж авна” гээд мессэж биччихэв. Төд удалгүй тасралтгүй шахам мессэж, дуудлага ирлээ. 9911-26.. гэсэн дугаараас залгаж “Тасалбар байна. Хэдийг авах гэсэн юм бэ. Үнээ тохирвол хүргээд өгье” гэлээ. Ямар үнээр зарж байгаа, хэдэн ширхэг байгааг нь асуувал “Хэд хэрэгтэй байгаа вэ. Хэд л бол хэд байна. Нээлтийн ажиллагаа, 12-ны бөхийнхтэй нийлээд багцаар нь авбал 120 шүү” гэв. Уг нь бол баяр наадмыг зохион байгуулах комиссийн зүгээс нээлтийн тасалбарыг 12 мянган төгрөгөөр үнэлжээ. Харин нээлт, бөхийн тасалбарыг багцаар нь авбал суудлаасаа хамаараад үнэ нь 16, 20 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм байна. Ингээд үнийг нь буулгах гэж жаал ярилцав. “20 мянгын тасалбарыг 120 мянгаар худалдана гэдэг арай дэндэж байгаа юм биш үү. Ядаж 50 мянгаар

авъя” гэхэд “Өө тэгж ярихгүй ээ. Ах нь ямар өөрөө хэвлээд зарж байгаа биш. Хотын захиргаанд ажилладаг таньдаг хүндээ хахууль өгч байж авдаг юм. 50-аар өгөх юм бол ашиг гарахгүй л дээ” гэж байна. Мөн түүнд хэд л бол хэдэн тасалбар байгаа гэж байв. Ингээд олныг авахаар бол 100 мянгаар тохиролцоод, хоёр цагийн дараа хариугаа хэлэхээр боллоо. Дараа нь хэд хэдэн хүн утастаж байв. Тэд 80 мянгаар зарна шүү гэж байлаа.

Ингээд Бөхийн өргөө рүү дахин очив. Касс хаалттай ч гэлээ тэр хавиар эргэлдэж байгаа хүмүүс олон. Кассын хаалга татаад буцаж байгаа хүмүүс дээр шагчид очоод “За нээлтийн тасалбар байна. Хэдийг авах вэ” гэх юм. Шагийн үнэ 80 мянга гэж байв. Би тасалбар сураглаад байсан учраас хэд, хэдэн хүн бүчээд зогсчихлоо. “Хэдэн тасалбар авах вэ. 80-аар ав” гэх хүмүүс олон байв. Зарим нь бүүр машинтайгаа ирээд зогсчихож. 80-аас яриад ав гээд 60 гаруй насны хүн ээрээд байхаар нь “Хэд байгаа юм бэ. 30 ширхгийг авах гэсэн юм. Жаахан яриад өгчих л дөө” гэчихлээ. Гэтэл “Ахад нь 120 байснаас одоо 80 үлдчихээд байна. Өнөө орой, маргааш хоёр шуурна шүү дээ. Чи байгаа дээр нь авсан нь дээр байх аа” гэлээ. Тэгэхээр нь дургүйлхээд “Та нар ер нь 12 мянган төгрөгийн тасалбарыг 80 мянгаар зараад байхдаа яадаг юм бэ. Шөнөжин дугаарласан хүмүүс нэг хүнд ногдох дөрвөн ширхгээ ч авч чадахгүй байхад. Хэнтэй хуйвалдсан болохоор ингэж бөөнөөр нь аваад байдаг юм” гэтэл тэр хавийн шагчид “Монголд арын хаалгатай хүн л амьдардаг юм ш дээ. Мэдэж ав дүү минь” гэв. Харин зарим нь Бөхийн өргөөний тасалбар түгээх газрын хүнийг панаалдаж байгаад авдаг гэж байлаа. Тэгэхээр нь үнийг нь дийлэхгуй юм байна. Явлаа гэхэд “За за олныг авах юм чинь 60 мянгаар ав даа. Энэнээс илүү хямдруулбал үнэндээ ямар ч ашиггүй болчихно” гэсэн юм. Ингээд тэд зовлонгоо тоочиж гарав. Тасалбар олноор нь авахын тулд найз нөхөд, таньдаг хүмүүстэйгээ өмнөх өдөр нь ирээд дугаарладаг ажээ. Ингэж дугаарлахдаа олуулаа нэг нэгийгээ танихгүй болоод гүрийгээд зогсчихдог гэнэ. Гадны хүн ирвэл наана чинь хүнтэй гээд хавьтуулдаггүй гэж байлаа. Ингээд тасалбар худалдаалж эхлэнгүүт эхнээсээ ороод дөрөв, дөрвийг аваад гараад ирнэ. Энэ мэтээр ямартай ч нэг шагчид дор хаяж 100 тасалбартай болдог ажээ.

Мөн ганц нэг таньдаг хүнтэй нь тасалбар түгээдэг хүндээ урьдчилаад мөнгө өгчихдөг гэнэ. Тэгээд худалдаалах тасалбараа сэмхэн авчихдаг юм байна. Урьдчилж мөнгөө өгч тохирохгүй бол кассын дэргэд цагдаа зогсоод нэг хүнд хэдэн тасалбар худалдаалж байгааг нь хянаж байдаг ажээ.

Ямартай ч шагчид элдэв арга сүвэгчилж байгаад дор хаяж 100 тасалбар олоод авчихдаг бололтой. Ингээд шагийн үнийг буулгахгүй шүү гэж хоорондоо тохироод 16 мянгын багц тасалбарыг 80 мянгаар, дан нээлтийнхийг 60 мянгаар худалдаалдаг юм байна. Ямартай ч дугаарлаж зогсоод авч болдоггүй наадмын тасалбар шагийн наймаачдыг дор хаяж нэг машинтай болгочихдог ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (July 10, 2012 9:17:48 am )

    neeltiin 2shirheg tasalbar zarna [email protected]

  • Anonymous (July 10, 2012 12:38:49 pm )

    Авилгатай тэмцэх газар болон бусад цагдаа тагнуулын шалгадаг байгууллага нараа. Та нар ийм мэдээллийн мөрөөр орж шалгаж магаддалдаггүй юм уу. Эсвэл өөрсдөө холбоотой байдаг юмуу. Худлаа бол нийтлэгчид хариуцлага тооц, үнэн бол шаглагчид хариуцлага тооцож авилгын сүлжээг илрүүлээч.Юмыг бага гэж болохгүй шүү

  • Anonymous (July 11, 2012 11:03:53 am )

    ер нь бол энэ асуудлыг бүрмөсөн шийдсэн эь дээр байхаа. угаасаа цаанаасаа тогтоогоод өгсөн үнэ байхад шаглаж зарна гэдэг бол нэг төрлийн гэмт хэрэг

  • Anonymous (July 12, 2012 9:53:31 am )

    iim luivarchidtai temtseh tsag ni bolson shyy. byh niiteeree l tentsehgyi bol tur zasag tsagdaa nariin tuslamj gej hudlaa. shaglaj bgaa novshiig bilettei ni shataah heregtei

  • Anonymous (July 12, 2012 9:56:44 am )

    tiim shyy yamar hyn ni hyalbar argaar mungu olj yamar ni ynetei bileteer yzeh estoi yum. byh yzveriig ynegyi bolgovol taarna. yamarch biletiig shaglaj bgaa shagchinguudiig bilettei ni shataah ni zuv yum bnaa

  • Anonymous (July 13, 2012 9:26:31 am )

    МОНГОЛД АЛБАН ТУШААЛТАН НАР МУУ МУУХАЙГ ҮҮЛДДЭГ ХҮМҮҮС БОЛЖЭЭ
    ТЭД ТАСАЛБАР ДАМЛАХ ХАХУУЛ АВАХ ДЭЭШЭЭН ДАРГАД ДОЛОГНОХ НАМАД БИЕЭ ХУДАЛДАХ
    БУУНИЙ НЬ НОХОЙ БОЛОХ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАХ ЛУЙВАР ХИЙХ ЗЭРЭГ ЗҮСЭН БҮРИЙН МУУ АЖИЛ ХИЙДЭГ БОЛЖЭЭ ТҮҮНИЙ НЭГ НЬ ЭНЭ БАЙНА ТӨРИЙН АЛВИЙГ ЦЭВЭРЛЭЖ ХАРИУЦЛАГЫГ
    НЬ ХУУЛИАР ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

  • Anonymous (July 13, 2012 9:29:16 am )

    ХАХУУЛ БОЛ АЛБАН ТУШААЛТАН НАРИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ШҮҮ ДЭЭ
    ЭНЭ ТАЛЫН ХУУЛИЙГ ДАРИУХАН МАШ ЧАНГА БОЛГОХ БА ХАХУУЛ ӨГСӨНИЙГ БИШ АВСАНИЙГ
    ШИЙТГЭХ ЁСТОЙ ЭНГЭЖ БАЙЖ ХАХУУЛ АРИЛНА ШҮҮ ӨГСӨНИЙГ ШИЙТГЭХ НЬ ХАХУУЛ ӨГ
    ГЭСЭНТЭЙ АДИЛ ЗҮҮЛ

  • Anonymous (July 15, 2012 11:26:28 am )

    engej bhaar zuragtaaraa uzehgui yu hoshin shog er n shagladgui ym gej bhgui maskiinhan oorsdoo biletee shagad gargaj mongo oldog geh ym bn lee

antalya rent a car