antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2012 9 comments

Сонгууль ч дууслаа, Ц.Анандбазарыг ч суллалаа

нийтлэсэн Admin

Сонгууль болдгоороо боллоо. Гэхдээ ямар ч асуудалгүй шударга сонгууль болно гэдэгт ард түмэн болон улстөрийн намууд маш их эргэлзэж байсан. Үүнийгээ ч баталж байгаа мэт энд тэнд мөнгө тараасан, хууль бус үйлдэл гаргасан гээд сонгуулийн дараа хүмүүсийг ярих сэдэвтэй болгосон гэхэд нэг их хилсдэхгүй. Сонгууль болохоос хориод хоногийн өмнө увайгүй улстөрчдийн эрх мэдлийн төлөөх золиос болсон хүмүүсийн нэг нь «Сод Монгол» группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар. Түүнийг нэр дэвших үнэмлэхээ гардаж аваад байхад нь баривчилж, цагдан хорих төвд хорьсон билээ.

Учир мэдэх хүмүүсийн яриагаар Ц.Анандбазар Дорноговь аймгаас ногоон гэрлээр гарч ирэх байсан. Үүнийг дорноговьчууд, сонгогчид нь хэлж байв. Гэвч өрсөлдөгчид нь нэг суудлаа зүгээр сууж байгаад алдахыг хүсээгүй тул хэрэг тулгаж, баривчилж хорьсон. Улмаар сонгууль дуусч, Ц.Анандбазар ч суллагдав. Цагдан хорих төвд хоригдож байсан түүнийг өнгөрсөн пүрэв гарагт суллахдаа «Ц.Анандбазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов» гэсэн бичиг өгчээ. Өөрөөр хэлбэл, хамаг юм дууссан гэсэн шиг хууль хяналтынхан ийм бичиг өгөөд суллажээ.

Болсон явдлыг эргэн санахад, өнгөрсөн тавдугаар сарын 23-нд МАН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах Бага хурлаа хийсэн. Хурал дууссаны дараахан Дорноговьд нэр дэвших эрхээ авсан «Сод Монгол» группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг АТГ- аас гэнэтхэн баривчилж, хорьсон юм. Энэ баривчилгааг улстөрийн зорилготой гэх зэргээр янз бүрийн таамаглалууд иргэдийн дунд гарсан. Ц.Анандбазар ч байр сууриа илэрхийлж, шоронгоос дорноговьчууд болон нийт Монголын ард түмэндээ захидал илгээж байсан билээ. Тэрбээр «Би та бүхэндээ өнөөдөр шоронгийн хавчиг өрөөнөөс бичиж байна. Өчигдөр МАН-ын Бага хурал хуралдаж, Монголын мянга мянган МАН-ын гишүүдийг төлөөлөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх итгэл зүтгэл, оюун билгээрээ шалгаран далан зургаан төлөөллөө сонгон баталсан өдөр АТГ намайг хилс хэрэгт сэжиглэн баривчилж, шоронд хорилоо.

Ард түмнийхээ амьдралыг өөрчилж, зовсон олон, ядарсан ард түмнийхээ төлөө тэмцэхээр зориг шулуудан сонгуулийн ажлаа эхэлж байхад баривчилсан нь эргэлзээгүй. Найман жилийн өмнө шүүхийн шийдвэр гарч, гэм буруугүй, хилс гүтгэснийг тогтоосон шийдвэрээс зориуд гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэжигтнээр тооцон хорьж байгаа нь зөвхөн улстөрийн зорилготойг харуулж байна.

Энэ бузар үйлдлийг намын Бага хурлын шийд гарч, ялагдсандаа хорсож, хэзээний луйвартаа гаршсан эрх мэдлийн төлөө хэнийг ч золиосолж чадах нам нэгт Ж.Батсуурь, худал хуурмаг амлалт, төр түвшин царайгаараа үнэн төрхөө нуун дарагдуулсан нутаг нэгт Я.Батсуурь нар зохион байгуулж байгааг ард түмэн та бүхэндээ сонордуулж байна» гэсэн байв.

Учир нь Ж.Батсуурь тус намаас тойроггүй үлдэж байна гэсэн шум хэзээний тарсан байсан. Харин Ц.Анандбазарыг зохиомлоор цагдан хорьж, Ж.Батсуурийг түүний оронд нэр дэвшүүлэх боллоо гэдгээ тус намаас мэдэгдэж байсан юм. Тус тойргийн намын хорооны хурал дээр Ц.Анандбазар 90 гаруй хувийн санал авч, нэр дэвших нь тодорхой болоод байжээ. Гэтэл нэр дэвших эрхээ авсных нь дараа түүнийг саатуулсан нь улстөрийн зорилгоор хорилоо хэмээн үзэх хүн ч түүний нам дотор олон байсан.

Ямартай ч үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг биеллээ олж байна. Гэхдээ энэ нь одоо биш сонгуулийн өмнө биелсэн бол Ц.Анандбазар нэр дэвшсэн газартаа ялалт байгуулж, дорноговьчуудын итгэлийг хүлээсэн хүнийх нь нэг болох байлаа. Учир нь Ц.Анандбазар тус аймагт төрж өссөн болоод ч тэр үү нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүн гэж дорноговьчууд өдгөө ярьдаг. Гэмт хэрэг хийгээгүй хүнийг хилсээр хорьдог нь цаашид үргэлжлэх болов уу гэсэн айдас хүйдэс жирийн иргэдийн дунд байсаар байна.

Ц.Анандбазарыг цагдан хорьсноос хойш өдгөө түүнийг ямар учраас хорьсноо холбогдох хуулийнхан тайлбарлалгүй өдий хүрсэн. Зарим эх сурвалж тухайн үедээ «Анод» банкны хэрэгт холбогдуулан байцааж байгаа гэсэн боловч энэ нь үнэн эсэхэд хэн ч тайлбар хийгээгүй юм. Сонгууль дууслаа гэсэн шиг Ц.Анандбазарыг өнгөрсөн долоо хоногт сулласан. Тэгэхээр энэ бүх хэргийн учрыг жирийн иргэд юу гэж ойлгох нь тодорхой. Хүний амьдралаар тоглож байгаа юм шиг ажлаа хийгээд явж байсан хүнийг шоронд ортол хилсээр гүтгэх ёс энэ нийгэмд тогтоод байгаа юм болов уу. Анхнаасаа л улстөрчдийн увайгүй тэмцлийн золиос болсон Ц.Анандбазарыг улстөрийн зорилгоор цагдан хорьсон гэдэг нь одоо бараг л батлагдаж байх шив.

Ц.Анандбазар ирэх сонгуульд даагаа нэхэж орлоо гэхэд дорноговьчууд түүнийг халуун дулаанаар тосож авах нь ойлгомжтой.

Р.Саруул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (July 09, 2012 6:58:15 pm )

    Ямар зэвүүн юм бэ.

  • Anonymous (July 09, 2012 8:20:33 pm )

    zahialgaar bichsen bna

  • Anonymous (July 09, 2012 8:35:21 pm )

    sejigtei gewel heniigch shalgdagl bizdee yu gej ahahdbazariig omoorood baigaa yum be minii medehiin ih zebvvn er hvn shig gvndvvgvi bish ih bulhaitai hvndee ih bylduuch lalar baigaa yum

  • Anonymous (July 10, 2012 12:07:28 am )

    Хулгар ананд хэзээ дорноговид тороод оссон юм бэ. Миний мэдэхийн ганданд торж 5 ангиаасаа 1 хороололд байсан хун муутай амитан шорон л тууний байх газар

  • Anonymous (July 10, 2012 8:50:40 am )

    õýðâýý ¿íýí áîë õ¿íýýð òîãëîäîã õ¿ì¿¿ñèéã òýíãýð ãýñãýýäýã þì ãýíýëýý

  • Anonymous (July 10, 2012 9:30:33 am )

    Анандбазар ямар ч хэрэг хийгээгүй бол шоронгийн бүх хоригдлоо бас сулла даа.

  • Anonymous (July 18, 2012 12:24:33 am )

    zvgeer bsan genee naad lyibarchin chin enxbayrtai tsyg shorond bx estoi um da yg n abilgatai temtsex ajil ingeed dogoldox bi de

  • Anonymous (July 19, 2012 9:33:30 am )

    Ер нь одоо Ардчилсан намын АТГ. ШҮҮХ Прокурор гэж нэрлэж байвал яасан юм бэ?

  • Anonymous (July 27, 2012 9:03:21 am )

    Энэ арай дэндэж байна аа ийм ч юм гэж байх гэж дээ эргээд тэр хорьсон хүмүүсиг шүүх цаг яалт ч үгүй ирнэ Анадбазараа тэр цагт л уулзъя даа чи л Дорноговиос гарах байсан юм

antalya rent a car