Сонгууль болдгоороо болж өнгөрлөө. Наадам ч мөн адил болдгоороо болно.
Сонгуулийн дүн хэрхэн гарах, аль нам ялах, ялагдах хийгээд үүнийг дагасан хэрүүл тэмцэл, хэлцэл хэлэлцээрийн аль аль нь Монголын улс төрд шинэ юм биш. Сонгууль бүрийн дараа нэг иймэрхүү уур амьсгалтай байдаг болсоор удаж байгаа. Тэр ч ёсоор шинэ УИХ-ын 76 гишүүний 69 нь өнгөрсөн баасан гаригт тангараг өргөсөн. Нэг ёсондоо УИХ 90,7 хувьтайгаар ажилдаа орлоо гэсэн үг. Харин анхдугаар чуулган дээр МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон гурван нөхөр буюу О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар гишүүний тангараг өргөхөөс татгалзсан явдал нь Монголын улс төрийн түүхэнд том “шок” болов. Татгалзсан шалтгааныг нь тодруулбал өөрсдийнхөө оронд авлигын хэргээр шүүгдэж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг тангараг өргүүлэх гэнэ.
СЕХ-ны нөхдүүд Н.Энхбаярыг авлига, албан тушаалын хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдаж нотлогдоод яллах тогтоол үйлдэгдэн шүүхийн шатанд яваа, түүний хүү Э.Батшугар нь мөн эцгийнхээ хэрэгт холбогдон эрүү үүсгэгдээд шалгагдаж байгаа, сонгуулийн шинэ хуулинд орсон “Цэргийн насны боловч цэргийн алба хаагаагүй этгээдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдэг заалтыг зөрчсөн тул, мөн өмгөөлөгч С.Нарангэрэлийн хувьд сонгуулийн хуульд заасны дагуу МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн захирлын албан тушаалаасаа түдгэлзээгүй /түүнтэй яг адилхан статустай байсан Ардчилсан намын нэр дэвшигч А.Бакей сонгуулиас зургаан сарын өмнө нэр дэвшихээ илэрхийлж ажлаа өгсөн/ гэдэг үндэслэлээр 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас хассан билээ. Үүний улмаас МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн намын жагсаалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр бус, дэд дарга Ч.Улаан тэргүүлж сонгуульд орсон юм. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтад багтаагүй.
Гэтэл тус эвсэл сонгуульд намын жагсаалтаар 20 хувиас илүү санал авсаны дараа энэ 20 хувийн босго давсан долоон нэр дэвшигчийн гурав нь гишүүний тангараг өргөхөөс татгалзав. Үүнээс болоод Н.Энхбаяр, Э.Батшугар нарыг сонгоогүй Монголын сая 800 мянган сонгогч тэднийг УИХ-д сонгуульгүйгээр оруулж ирэхийн тулд өөрсдийн сонгуулийн эрхийг хойш тавих хэрэгтэй болов. Өмгөөлөгч О.Баасанхүү, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Гадаад харилцааны дэд сайд асан Ц.Цолмон нар тангараг өргөж, мандатын эрхээ авсангүй. СЕХ-ны шийдвэрээр нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр, академич С.Нарангэрэл, нэр дэвшигч Э.Батшугар нарыг Үндсэн хуулийн Цэц “сонгуульд оролцох эрхтэй байжээ” гэдгийг нөхөн тогтоовоос “Шударга ёс” эвсэл тэднийг О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарын оронд тангараг өргүүлэх гэнэ. Нэр дэвших эрхээ хасуулсан экс Ерөнхийлөгч өөрийнхөө оронд өмгөөлөгчөө нэр дэвшүүлсэн хийгээд эвслийн жагсаалтад багтсан гурван нэр дэвшигч тангараг өргөхгүй гэсэн шалтгаан энэ.
Уяачдын дунд нэг хэсэг хүүхэдгүй морь цоллуулдаг “моод” дэлгэрээд байсан бол энэ удаагийн сонгуулиар СЕХ уралдаанд яваагүй морь “цоллох” юм байх. Уг нь бол сонгуульд ялсан нэр дэвшигч гишүүний тангараг өргөхөөс татгалзах нь мандатын эрхээсээ татгалзаж байна гэсэн үг. Тиймээс энэ тохиолдолд жагсаалтаар тэдний ард бичигдсэн нэр дэвшигчид автоматаар урагшаа ахиж УИХ-д орж ирэх ёстой. Харин СЕХ үүнийг мэддэггүй нь гайхалтай.
Монголд сонгууль болохоос 20 хоногийн өмнө саналаа өгсөн гадаад дахь монголчууд өнгөрсөн долоо хоногийг “Сонгуулийн дүн гарсан уу? Томбоо, ёмбоо хоёроор туслуулдаг нам нь гайгүй юу” хэмээн интернэтээр эрэн сурвалжилж өнгөрөөв. Тэд Монголд сонгуулийн дүн гарахыг тэгтлээ их хүлээж, СЕХ ч тэднийг төдий ихээр хүлээлгэжээ. Архи, мөнгө хоёроор сонгогчдоо хахуульдсан Ардын намын нэр дэвшигчдийг СЕХ, тойргийн хороод нь нүдээ аниад өнгөрөөсөн ч баримт фактууд нь дэлхийгээр нэг цацагдчихсан байна. Хэдийгээр шинэ УИХ өнгөрөгч баасан гаригт үнэтэй туньтай тангаргаа өргөсөн ч Засгийн газар бүрдтэл бас л өдий бололтой. Хуулинд зааснаар ялсан нам Ерөнхий сайдаа зарлахад долоо хоног, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэхэд дахиад долоо хоногийн хугацаа өгсөн. Энэ 14 хоногт Засгийн газар бүрдэхгүй бол УИХ өөрөө тарах ёстой. Гэвч энэ удаагийн сонгуульд ялагч гарсангүй. Арай ахиу буюу 31 суудал /маргаантай байгаа дөрвөн мандатыг оролцуулалгүйгээр/ авсан Ардчилсан намын зүгээс санаачилга гаргаж, Засгийн газарт эвсч орох улс төрийн хүчнээ нэрлэх ёстой ч дахиад л нам дотроо дажинтай байгаа бололтой.
Сонгуулийн маргааш л “Бид яллаа, олуулаа боллоо” хэмээн уухайлж байсан Ардчилсан намын нөхдүүд долоо хоногийн дараа “Ардчилсан нам сонгуульд ялагдав, хариуцлагыг намын удирдлагаас нэхнэ” хэмээн гал маналзуулж эхэллээ. “МАН, МАХН хоёр хуваагдаагүй бол Ардчилсан нам дахиад ялагдах байж” гэдэг тэдний дүгнэлт үнэний хувьтай. МАН-ын авсан 25 суудал дээр МАХН-ын 11-ийг нэмэхэд л Ардчилсан намын авсан суудлаас таваар давж байна. Харин Ардчилсан нам өнгөрсөн 2008 онд авсан 28 суудлаа ердөө гурваар ахиулсан байх жишээтэй. Тиймээс хотын 14 мандатын 11-ыг нь Ардчилсан нам авлаа гэдгийн цаана хөдөөгийн 34 мандатаас 24-ийг нь алдсан шүү гэдгийг ч бас яг адилхан үнэлж цэгнэх учиртай. Гэхдээ “толгой хагаравч малгайдаа, олгой хагаравч тогоондоо” гэдэгчлэн арай гэж олж авсан бага ч гэсэн нэр хүндээ тал талаас нь татаж унагаад байвал олуулаа болсны хэрэг гарах уу, үгүй юу гэдэг бас асуудал. Тэгээд ч ард түмэн нэгэнт сонголтоо хийчихсэн, өөрсдөд нь давуу байдал өгчихсөн байхад хусмаа чамласан хүүхэд шиг бие биенээ хэмлээд суугаад байх нь яаж зөв зүйтэй харагдах билээ. Яах вэ, ирэх долоо хоногоос ҮЗХ энэ тэр нь хуралдах нь үнэн бол тэр цагт сайн муугаа ярьдаг газраа, ярих ёстой хүмүүстэйгээ ярьдаг юм байгаа биз. Түүнээс биш олон нийтэд чиглэсэн ухуулга, хэвлэлийн пиар байдлаар гадагшлуулах нь тус намыг хариуцлагатай харагдуулахаасаа илүү хагаралтай харагдуулж ч мэднэ.
Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар чуулган дээр хэлсэн дээ. “Энэ сонгууль бол Монголын ард түмний хийсэн, хүсэн хүлээсэн сонголт. Сонгуулийн дүнг хүндэтгэх ёстой” гэж. Одоо бол монголчууд “Ардчилсан нам сонгогчдын 35-хан хувийн дэмжлэг авчихаа юу” гэж халаглах бус, “Бидний өгсөн саналаар та нар юу хийж чадах вэ” л гэж харж, хүлээж байгаа.
Хамтарсан Засгийн газар байгуулагдана. Харин энэ нөхцөл байдал хэзээ бий болсон бэ, хэн бий болгосон бэ гэдэг одоо чухал биш. Тиймээс Ардчилсан намын хувьд хамтрагчаа хэр зөв сонгох вэ гэдэг ганц сонголт үлдсэн. Өөртөө ашигтайгаар биш юм гэхэд алдагдал багатайгаар сонгох… Аль ч намтай эвсч засгаа байгуулсан аль аль нь эрсдэлтэй. МАН ч, МАХН ч ижил. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил шиг тулгалтад орохгүйн тулд Ардчилсан намын удирдлагууд МАХН-тай эвсэх нь арай эрсдэл багатай, цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тэдэнд засаг байгуулахад хангалттай суудлыг өгч чадах боловч парламентад бол цөөнх. Тэгээд ч хоёр том нам хамтраад засгаа барьчихсан тохиолдолд бие биенийхээ бодлогыг цохиж унагасаар аль аль нь урагшаа алхдаггүй гэдгийг өнгөрсөн дөрвөн жилийн хурд харуулсан билээ. Гурван жил хагас хамтарч ажиллахдаа Оюутолгойн гэрээ, Иргэний шинэчилсэн бүртгэл, Хүн ам, эд хөрөнгийн тооллоготой л салсан шүү дээ. Харин ч Ардчилсан нам засгаас гарсаны дараа Сонгуулийн шинэ хууль, Шүүхийн шинэчлэл, Сонирхлын зөрчлийг хязгаарлах гээд өөрчлөлтийн шинжтэй овоо хэдэн асуудал шийдэгдсэн. Тиймээс Ардчилсан намын хувьд харьцангуй цөөн суудалтай, хүч султай намыг хамтрагчаараа сонгож, өөрсдийн бодлого зорилтыг өмнө нь гаргаж түлхэхээр ярьж байгаа нь тэр. МАХН-МҮАН ч гэсэн дээ, хоёр дайсантай байснаас нэг дайсантай үлдсэн нь дээр гэдэг утгаараа АН, МАН-ын аль нэгийг түшихээс өөр аргагүй. Тэгээд ч тэдний хувьд өнөөдөр, нэгэнт сонгууль дууссаны дараа цаг бусаар олсон энэ байр сууриа Н.Энхбаярт өрөө төлөхөд бус улс төрд урт удаан оршин тогтнохын төлөө зориулах нь ашигтай. Хэрвээ улс төрийн нам, хүчин мөн л юм бол шүү дээ. Тэдний хэрхэн шийдвэр гаргахаас цугласан шалтгаан болоод Н.Энхбаярт тавьсан өрийн хэмжээ ил болно.
Б.СЭМҮҮН
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 09, 2012 9:43:37 am )
Ene vhej dald ordoggvi avilgachingaa hurdhan yallaad yavuulaach ee
-
Anonymous (July 09, 2012 9:50:31 am )
I ogloni mend unuudur yaraltai 5 sayr tuslah hvn bnuu erthen nuutsg chand hadgalna olimpsong yahoo haygr holbogdnuu unuudur mash yaraltai
-
Anonymous (July 09, 2012 9:53:00 am )
Hi unuudur yaraltai 5 sayr setgeleesee 5 sayr tuslah hvn bnuu nuutsg chand hadgalna unuudur yaraltai olimpsong yahoo haygr holbogdnuu
-
Anonymous (July 09, 2012 10:44:22 am )
Юун солиотой юм бичдэг эргүү сэтгүүлч вэ.Ард түмэн намыг нь сонгосон, жагсаалтанд байгаа хүмүүс асуудлаа шийдүүлээд гарч ирэх нь ойлгомжтой бишүү эргүү минь, харин ч шудрага хүн чанартай хүмүүс байгаа нь ойлгомжтой байна. Бичих сэдвээ сайн бодож бичээчь ичээч..
-
Anonymous (July 10, 2012 9:33:12 am )
нэгдэх хэрэгтэй байдгийн байж гэхдээ заавал Энхбаярын намтай нэгдэж Энхбаярыг суллах хэрэг байгаамуу… Угаасаа МАНтай нэгдээх хэрэггүй нь ойлгомжтой…яаж ийгээд тэр 3н бие даагчаа татаад бас Иргэний зоригийн 2 суудалыг ав… бас будилаантай байгаа тойргуудаас суудал гарах аз таарах ч юм билүү
-
Anonymous (July 12, 2012 5:19:22 pm )
enhbayar dargaa demjij gargah heregtei .Enhbayar darga mongoloo awarna shuu. Turuu heden jil udirdaj mongoloo awch yawsan hunii dadal turshlsgs bhgui gedeg ali hunii yawuulga we. Mongolchuudaa ichmeer l bgaa yum shig bh yum da. Mongoloo awarch bsan hunee bur heleh ug Songuulid bhgui bgaa shuu . toologch mashin bur huuramch gej boddog.ene bol ochuuhan bool minii bodol yum da
-
Anonymous (July 13, 2012 8:59:00 am )
НАМИЙГ СОНГОСОН НЬ НАМ ГЭДЭШ ЯМАР БАЙГУУЛАГ БОЛСОНИЙГ САЙН ХАРУУЛЛАА
МӨН НАМИЙН ГЭШҮҮД ГЭЖ ЧУХАМ ЯМАР ХҮМҮҮС БАЙДАГИЙГ МӨН ХАРУУЛЛАА
ЖЭШЭЭ НЬ МАН ИЙГ САЙН ХАР НӨГӨӨЛ Ц НЯМДОРОЖ С БАТБОЛД ТЭРГҮҮТЭЙ ТАНИГДАСАН
ХУУЧАН ЛУЙВАРЧАД НАМ НЭРЭЭР ИХ ХУРАЛД ОРООД ИРЛЭЭ ШҮҮ ДЭЭ ҮҮНИЙГ
СОНГОЖ БАЙГАА ГЭШҮҮД БОЛ НАМ НЭРЭЭР СЭМ ХУЙВАЛДАЖ ЛУЙВАРЧАДЫН УГААДАСЫГ ГОРДОЖ
АМЬДАРДАГ ТӨРИЙН АЛБАН ХААГАЧ НЭРТЭЙ ХАХУУЛИЙН УУТНУУТ АРД НЬ БАЙНА
ТЭД Л СОНГООД БАЙГАА ЮМ ШҮҮ ШУДРАГ ЁС ТОГТООЁО ГЭВЭЛ ТӨРИЙГ ДОЛОГНОГЧ ХАХУУЛЧ БУУНИЙ НОХОЙ БОЛОГЦОДООС ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ТЭГЭЖ БАЙЖ ХУУЛЬ ХЭРЭГЖЭНЭ
ШУДРАГ БАЙХ ГЭДЭГ ҮГ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭСЭН ҮГ ЮМ -
Anonymous (July 13, 2012 9:04:12 am )
НАМИЙГ СОНГОСОН НЬ НАМ ГЭДЭГ ЯМАР БАЙГУУЛАГ БОЛСОНИЙГ САЙН ХАРУУЛЛАА
МӨН НАМИЙН ГЭШҮҮД ГЭЖ ЧУХАМ ЯМАР ХҮМҮҮС БАЙДАГИЙГ МӨН ХАРУУЛЛАА
ЖЭШЭЭ НЬ МАН ИЙГ САЙН ХАР НӨГӨӨЛ Ц НЯМДОРОЖ С БАТБОЛД ТЭРГҮҮТЭЙ ТАНИГДАСАН
ХУУЧАН ЛУЙВАРЧАД НАМ НЭРЭЭР ИХ ХУРАЛД ОРООД ИРЛЭЭ ШҮҮ ДЭЭ ҮҮНИЙГ
СОНГОЖ БАЙГАА ГЭШҮҮД БОЛ НАМ НЭРЭЭР СЭМ ХУЙВАЛДАЖ ЛУЙВАРЧАДЫН УГААДАСЫГ ГОРЬДОЖ
АМЬДАРДАГ ТӨРИЙН АЛБАН ХААГАЧ НЭРТЭЙ ХАХУУЛИЙН УУТНУУТ АРД НЬ БАЙНА
ТЭД Л СОНГООД БАЙГАА ЮМ ШҮҮ ШУДРАГ ЁС ТОГТООЁО ГЭВЭЛ ТӨРИЙГ ДОЛОГНОГЧ ХАХУУЛЧ БУУНИЙ НОХОЙ БОЛОГЦОДООС ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ТЭГЭЖ БАЙЖ ХУУЛЬ ХЭРЭГЖЭНЭ
ШУДРАГ БАЙХ ГЭДЭГ ҮГ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭСЭН ҮГ ЮМ ХАРИН ХУУЛЬ НЬ ЗӨВ БАЙХ ЁСТОЙ ТӨР НЬ ЗӨВ БАЙХ ХЭРЭГТЭЙ
8 Comments