antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2012 8 comments

Хөвсгөлөө зольж хөлжих үү, болих уу сонголт биднийх…

нийтлэсэн Admin

Улс орны хөгжлийг дэд бүтцээр нь хэмждэг. Уртаас урт төмөр замтай болж, өргөн дэлгэр нутгийнхаа хязгаарт хүссэн

цагтаа хурдан галт тэргээр хүрэхийг хүсдэггүй хүн гэж хаа байхав. Тэгээд ч уул уурхайн баялгаа үр ашигтай ашиглаж, үр шимийг нь хүртэхээр догдолж басхүү яарч буй монголчуудын хувьд төмөр зам шиг чухал зүйл гэж үгүй. Ямар манайд далайн гарц байх биш. Чухам л боддог санадаг, хийдэг ажил бол яах аргагүй төмөр зам. Гэхдээ Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлд 628 км төмөр зам барихын өмнө бас жаахан тунгаах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм. Байгалийн үзэсгэлэнт газар болох Хөвсгөл нуурыг тойроод олон орд байдаг ч түүнийг ашиглах нь байгалийн баялаг болсон усны ундаргыг сүйрүүлж болох аюултай хэмээн сүүлийн үед олон хүн сануулж байна. Басхүү аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор төмөр зам барьж байгаа юм бол Мөрөн хот хүртэл үргэлжлүүлж болох байсан. Харин орд газар ихтэй байршил руу төмөр зам тавьж байгаа нь цэвэр ашиг хонжоо харсан хэрэг болно гэж хардагсад ч цөөнгүй байна. Хардагсад төмөр зам барих чиглэл дэх Овоот бол коксжих нүүрсний орд.

Энэ чиглэлд төмөр зам тавьж байгаа нь үндсэндээ фосфорит, молибден, нүүрсний ордыг ашиглая, түүнээс гарах уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх далд санаа өвөртөлсөн хэрэг хэмээн үзэж буй учир Засгийн газраас гаргасан тогтоолоо өөрсдөө хүчингүй болгох /уржигдрын Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудал л даа/ эсвэл УИХ хүчингүй болгохыг хүсэж буйгаа олон нийтэд өчигдөр дуулгасан. Гэхдээ өнөөдөр нэг нэгнээ буруутгаж, гэмтэн болгох тухай асуудал энд ёстой чепуха л байна. Гагцхүү Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл нуураа авч үлдэх үү, зарж хөлжих үү гэдэг нь амин чухал сонголт болчихоод байна. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ хаданд гарч буй үед нүүрсээ зараад бэлжиж болох ч хожим хойно Хөвсгөл гэдэг их сайхан нуур байсан юм. “Гэнэдээд” буруу үйлдэл хийчихсэн учраас устгачихсан юм гэж ярих байдалд хүрмээргүй байна. Мөн үү. Тус нуур манай улсын цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг эзэлдэг гэж бодоод үзсэн ч тэр. Товчхондоо Хөвсгөлөө зольж хөлжих үү, болих уу гэдэг түүхэн сонголтын өмнө ирчихээд байна, монголчууд бид…

 

ulaanbaatartimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (July 06, 2012 12:28:25 pm )

    zarj ureh gazar nutgaa zardag l yum bga biz. minii hutgiig harin taivan bailga. bidnii ur huuhedde uldeeh gantshan suil bol mongoliin Switzerland Khuvsgul nutag mini. HAR SAVRAA TAT!!!

  • Anonymous (July 06, 2012 12:45:57 pm )

    iim l mal shig shiidver gargadag humuuseer udirduulj bnda Bas nuguu tsumiin haygdal bulshlah geed bga

  • Anonymous (July 06, 2012 2:52:40 pm )

    zarj ureh gazar nutgaa zardag l yum bga biz. minii nutgiig harin taivan bailga. bidnii ur huuhedde uldeeh gantshan suil bol mongoliin Switzerland Khuvsgul nutag mini. HAR SAVRAA TAT!!!

  • Anonymous (July 06, 2012 5:35:30 pm )

    araich dee heden togrogmoos bolj tiim shan bgaliig suudleh gejuu… tomor zam tawina gdg ni manaid bgaa ord gazriig ashiglah gsn sanaa l bn sh deee

  • Anonymous (July 06, 2012 6:16:37 pm )

    Olon ongon savdag ongodtoi uulsaar togloj baij MONGOL mini huntei maltai yutai iiteigee galav yulehed uldehgui ni dee. eeeeeeee halag gej

  • Anonymous (July 06, 2012 6:19:43 pm )

    Bi ug ni Mongol maani gaigui uldeh baih gej unen goloosoo goridoj bailaa. Getel galaw yulehed uldeh hungui boloh yum bna. Odoo yahaw dee…. haramsaj bna

  • Anonymous (July 06, 2012 7:31:38 pm )

    хөвсгөл нуурын ойр орчмыг хөндөж болохгүй ээ Хэрэв тэгвэл сүйрнэ гэдгээ сана

  • Anonymous (November 07, 2012 2:06:39 pm )

    хииррррррррррррррррррр

antalya rent a car