Хоёрхон жилийн өмнө ашиглалтанд орсон Сангийн яамны 10 давхар шинэ барилгын гадна хананы өнгөлгөөний
хавтан салхинд хийсэж, золтой л хүн дарж алаагүй. Өнгөлгөөний хавтан нь хийсч хамаг юм нь ил гарсан байшингаа дахин мөнгө зарлагдаж, засвар хйиж эхлээд байна. Уг барилгын тендер анх 2007 онд зарлагдаж сонгон шалгаруулалт явуулахад “Пума констракшн” компани 2,4 тэрбум төгрөгөөр барих хамгийн хямд санал өгч шалгарчээ. Харин Өрсөлдөгч “Богд-Ар” компани 3,8 сая төгрөгийн санал өгөөд ялагдсан тухай мэдээлэл байна. Гэтэл явцын дунд янз бүрийн шалтаг шалтгаан хэлж зардлаа нэмсээр, албан тушаалтнууд тухай бүр найр тавин зөвшөөрсөөр “Пума констракшн” компани энэ байшинг барих гэж төсвөөс нийтдээ 4,4 тэрбум төгрөг авч байж барьж дуусгажээ. Монгол Улсын төсөв мөнгө төдийгүй худалдан авах үйл ажиллагааны бодлогыг барьж хяналт тавьдаг Сангийн яамныхан өөрсдөө хуулиа зөрчсөн нь энэ.
http://www.shudarga.mn/?dazo=news&newsid=12844&catid=1
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 06, 2012 10:13:58 am )
man-n hiisen luivaruudiin l neg jishee shuu dee
1 Comment