antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

Засгийн газартай Москва, Тамгын газартай Улаан баатар

нийтлэсэн Admin

ОХУ 200 шахам сая хүн амтай. Харин нийслэл Москва нь арав орчим сая хүнтэй. Монгол Улс 2.7 сая хүн амтай. Тэдний тал нь  нийслэл Улаанбаатартаа шигсэн. Москва хот өөрийн гэсэн хуультай Засгийн газартай, байнгын ажиллагаатай хотын зөвлөлтэй.

Яагаад Москва хот Засгийн газартай, бас байнгын ажиллагаатай зөвлөлтэй вэ гэсэн асуултад иргэд нь том хотын асуудлыг шийдэхийн тулд гэж хариулдаг гэнэ. ОХУ зах зээлийн эдийн засагт шилжихэд москвачууд хамгийн том үлгэр дууриал болж байсан гэдэг. Анхны хамгийн том наймаанууд тус хотод хийгдэхээс эхлээд ганзгын наймааг ч тус хотынхон эхлүүлсэн аж.

Ямар ч хуульгүйгээр алс холоос бараа орж ирээд зогсохгүй, байшин барилгын худалдаа ч Москвад л чөлөөтэй хийгдэж эхэлсэн байдаг. Учир тус хот коммунизмын үед ч харьцангуй биеэ даасан байдалтай байсан. Харин зах зээлийн үед бүр их эрх чөлөө эдлэх болсон гэнэ.

Өнөөдөр Москва хотын мэдэлд хотын нийт байгууламжийн 90 гаруй хувь нь ноогдож байна. Энэ хэрээрээ хотын зөвлөл хариуцлага хүлээнэ. Хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтан хотын ажилд хутгалдахыг хориглоно. Хотын хог, тохижилт тээврийн асуудлыг хотын зөв¬лөл л шийднэ.

Алдарт Останкины цамхагаас эхлээд Кремлийн ордон ч хотын мэдэлд байдаг гэнэ. Хотын удирдлага хариуцлага хүлээхийн хэрээр эрх эдэлнэ. Москвачууд асар их хэмжээний орлоготой. Энэ орлогоосоо 15 хувийг нь л төрдөө тушаана. Бусад орлогыг хотын зөвлөл шийднэ. Энэ хэрээрээ Москва хот дэлхийн хамгийн гоёмсог хотуудын эгнээнд багтаж байна. Хэдийгээр Москва дэлхийн хамгийн өндөр зардалтай хотын тоонд багтаж байгаа боловч оршин суугчид нэмэгдэж, хаяагаа тэлсээр байна.

Учир нь Москвад бизнес хийх хамгийн таатай орчин бүрдсэн. Хэн нэгний эрх ашгийг хөндөхгүй бол хэн ч, юу ч сэдэж мөнгө хийх боломжтой. Хүмүүс мөнгөжихийн хэрээр амьдрал нь дээшилж, гэмт хэрэг, өвчлөл, ядуурал буурч байгаа гэнэ.

Гэхдээ энэ үзэгдэл зөвхөн Мосвад байгаа биш гэнэ. Дэлхийн томоохон хотуудад ч адилхан. Тэдгээр хотуудад хог, утаа, орон сууцны хомсдол зэрэг үзэгдэл байхгүй. Учир нь асуудлыг шийдэх бүрэн эрхтэй удирдлагын механизм үйлчилж байна. Саяхан хотын мэрийн ажлаа өгсөн В.Лужков оросын ганзгын наймааны алтан үед нэгэн гажигтай гэмээр шийдвэр гаргасан.

Эхний үед мөнгөгүй байсан москвачууд түүний шийдвэрийн ачаар маш хурдан мөнгөжсөн гэдэг. Хотын мэр нэг л өглөө хотын иргэншилгүй иргэд наймаа хийхийг хүсвэл тусгай зөвшөөрөл авахаас эхлээд өндөр татвар төлөх шийдвэр гаргав. Энэ шийдвэр нь москвачуудад асар их ашиг авчирсан гэдэг. Мөн нэг л өглөө хотын зөвлөл газрын татвараа тав дахин нэмсэн гэдэг. Ингэснээр асар их хэмжээний газар чөлөөлөгдсөн гэдэг.

Эндээс харахад байнгын ажиллагаатай хотын зөвлөл, хотын Засгийн газар байх утга учир тодорхой харагдана. Харин манай Улаанбаатар хот Засаг даргын тамгын гэдэг хөгийн нэртэй байгууллагатай. Тэр нэрэндээ таарсан тамга дарахаас өөр эрхгүй хэдэн түшмэд. Тэр газар нохой устгах хог ачихаас өөр нэг их овойж оцойсон үүрэг байхгүй. Авто-бусны тасалбараас эхлээд оюутны барны засварыг хүртэл Засгийн газар шийднэ.

Улаанбаатарчуудын хийсэн бүтээсэн бүхний 80 хувийг төр засаг нь хамж авна. Хог, утаа мэтийг хоосон гартай хотын удирдлага шийдэх гэсэн дүр эсгэнэ. Дээрээс нь хууль гаргаж тэднийг дарамтлана.

Москва хотын дарга гэж Ерөнхий сайдын орлогч шиг амьтан байдаг бол Улаанбаатар хотын дарга гэж жижигхэн компанийн эзнээс хандив горьдсон этгээд байна. Ийм бүтэцтэй хотын удирдлага хэзээ, юу шийдэх юм гэж гадныхан гайхаж байна.

Х.БАТТӨГС

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car