antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2012 22 comments

Мөнгөгүй иргэнд үйлчилдэггүй төрийн эмнэлэг

нийтлэсэн Admin

Оюутан ахуйдаа “Сэтгэл шигээ цагаахан нөмрөгтэй эмч бүсгүйд би хайртай” хэмээн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн талаар нэгэн сурвалжлага бичиж байснаа гэнэт санав. Арав гаруй жилийн өмнө л дөө. Өнөөдөр тэрхүү гэгээн бодлоо тээсээр тус эмнэлгийн үүдийг татлаа. Оронгуут л нисэх ч юм уу эсвэл вокзалын тасалбар түгээх газар очсон мэт дуу өсгөгчийн “256 дугаартай үйлчлүүлэгч нэг дугаарын цонхон дээр, 257 дугаартай үйлчлүүлэгч зургаа дугаарын цонхон дээр очно уу” гэсэн зарлалын дагуу биеэ үзүүлэх хүмүүсийн бичиг баримтыг шалган эмчийн үүдэнд очих дугаар олгож байна. Энэ эмнэлэг улсдаа л цорын ганц, урдаа барьдаг эмч нарын багаар бүрдсэн төв. Тиймээс орон нутгаас ирэгсэд нийслэлчүүд гээд өвчин эмгэгт нэрвэгдсэн хэн бүхэн энэ л газрыг зорьж, цагаан өмсгөлтэй эмч нарыг бурхан шигээ бодон сэтгэлдээ залбирдаг биз. Харин эмнэлгийнхэн ямархан үйлчилгээ үзүүлдэг юм бол…

БИЕЭ ҮЗҮҮЛЭХ ЭРХ АВАХАД АРВАН МЯНГАН ТӨГРӨГ
Үдээс өмнө эмчид үзүүлэх тасалбараа авсан хүмүүс дугаарлан зогссоор л … Хүндэвтэр өвчтэй зарим нэг нь сандал дээр сууж ээлжээ хүлээнэ. Өглөө 07.00 цагаас ирсэн гэж хоорондоо ярих хүмүүс ч энд олон. Эмнэлгийн ажилтнууд 08.00 цагт ажилдаа ирдэг. Гэтэл өвчтөнүүд түүнээс цагийн өмнө ирж дугаарладаг нь хэвшил болж. Өвчтөнүүд дугаарын дагуу биеэ үзүүлээд, хамгийн хөнгөн өвчтэй хүн л гэхэд 10 мянган төгрөг тушаагаад дараагийнхаа эмчид очдог аж. Эмч бүхний өрөөний гадаа хүмүүс арав, хориулаа дугаарлана. Өглөө ирээд үзүүлж, бүх оношоо тодруулчихаад, сэтгэл амар гэртээ харьдаг хүн бараг үгүй бололтой. Нэг үгээр хэлбэл нэг өвчтөн дунджаар хоёроос гурван эмч дамжина. Үзүүлэх бүртээ мөнгө төлнө. Эрүүл мэндийн салбарын толгой байгууллага маань баячуудад ойрхон, эгэл ардаас холдсон бололтой.

С.Ламбаа сайдын суудалд очуутаа л эрүүл мэндийн байгууллагад яаралтай шинэчлэлт хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. Тэрбээр, “Би ийм шинэ зүйл бодож олсон, хэрэгжүүлэх шатандаа явж байгаа” хэмээн хэвлэлээр баахан ярьсан. Гэтэл өнөөдөр улсын төсвөөс санхүүждэг эмнэлгүүд иргэддээ үйлчлэхгүй байгаа талаар гомдоллох иргэд олон. Хүний амь нас аврахаар тангараг өргөсөн эмч өвчтөнийг биес рүүгээ түлхэн төлбөр нэхэж чирэгдүүлэхийн учир юу вэ. Иргэдийн татвараар санхүүждэг эрүүл мэндийн байгууллага хүн бүхэнд тэгш үйлчлэх үүрэгтэй санагдана. Ер нь улсын эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлэхэд маш төвөгтэй. Зөвхөн танил талтай, түнтгэр түрийвчтэй хүнд л хурдан шуурхай үйлчилдэг гэгдэх болоод удсаныг энд бас нэхэн санах л хэрэгтэй.

ЭМНЭЛЭГТ ТАНИЛТАЙ БАЙХ САЙХАН ЮМАА
Эмчид үзүүлэхээр өдөржин хүлээсэн хөдөөний бололтой хүмүүс нэлээд ядарсан байдалтай хүлээлгийн сандал дээр өглөөнөөс үд өнгөртөл суусаар л… Гэтэл ганган дэгжин хүүхнүүд гялгар торонд чихрийн цуглуулга тэргүүтэн хийчихээд хэн нэгэн цагаан нөмрөгтний хамт эмчийн өрөөнд яваад орчихно. Төрсөн өдөр тэмдэглээгүй нь л тодорхой. Хэсэг хугацааны дараа савтай чихрийн цуглуулгынхаа оронд өвчний карт барьчихсан инээмсэглэн гарч ирээд “Баярлалаа хө. Утсаар ярья” гэх товчхон үг хэлээд салж одно. Харин хүлээлгийн сандалд сууж, өвчин намдаах эм ууж, шаналан суугаа хөдөөнийхөн эмчтэйгээ хэзээ “золгох” бол. Хамаатан садан, танил нь тус эмнэлэгт ажилладаггүй л бол нэг биш хэдэн ч өдөр хэн нэгэн эмч, үзлэгийн өрөөний үүдээр эргэлдсээр арай гэж эмчийн үзлэг дуусаад хэвтэхэд хүртэл дугаар нь нэг, түүнээс дээш сарын дараа болж хойшилдог нь хачирхалтай.

ЗАВГҮЙ БАЙНА ЭСВЭЛ МӨНГӨӨ ТӨЛ
Энэ үг эмч бүхний амнаас ямар нэгэн хувилбараар гарна. Хөлдөө гэмтсэн Б гэгч залуутай танилцлаа. Тэрбээр, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалтай аж. Б-гийн хөлний шарх буглаж, алхахад хөндүүрлэж өвдөх болсон тул тус эмнэлэгт иржээ. Өглөө ирж ном дүрмээр нь дугаар аваад 10 мянган төгрөг төлсөн байна. Дараагийн эмч дээрээ очиход явж зургаа авахуулчихаад ир гэсэн “үүрэг” өгчээ. Б хөлнийхөө зургийг авахуулах гэтэл дахиад 10 мянган төгрөг тушааж дугаар авах ёстойг зураг авдаг эмч хэлсэн байна. Гэтэл 10 мянган төгрөгийн хураамж төлөөд авсан дугаар нь “энэ сарын 27-нд ир” гэсэнтэй адил шахам. Ясны болон нуруу нугасны зураг авдаг 112 тоот хаалга огт үйлчлүүлэгчгүй байхад ийнхүү сарын дараах дугаар өгөх нь хачирхалтай. Өнөөдөр хөл нь буглаад өвдөж байгаа хүн сарын дараа ирж зургаа авахуулах юм бол ёстой идээ бээр нь үендээ бүү хэл цусандаа ороод нэг сайхан залуу тахир дутуу болох уу эсвэл үхнэ. Энэ мэт олон хүн эмчлүүлэх өдрөө хүлээсээр хорвоог орхивол яана гэж бодоод хэнд ч юм гомдов. Тэгээд бас болоогүй ээ, эмч бүхэн өвчтөнөөс биеийн байдлыг нь асуухаасаа өмнө мөнгө төлсөн эсэхийг асуух нь эмнэлэг биш бизнесийн байгууллага, зах худалдааны газар шиг.

Тангараг өргөсөн эмчийн амнаас ийм үг гарч буй нь хачирхалтай. Нэгэнт л зорьж ирчихээд өвчиндөө шаналан гэрийн зүг буцах ямар олиг байх билээ. Өвчтөн Б арай гэж гэмтлийн зураг авдаг эмчтэй уулзлаа. Хөлний зураг авахад ердөө гурван минут орчим хугацаа шаардаж байлаа. Гэтэл эмч нар Б-г 30 хоног хүлээлгэх байсан нь ямар учиртай юм бол.

БИ МЭДЭХГҮЙ ЦААНА ЧИНЬ ӨӨР ХҮН БИЙ
Яагаад өвчтөнүүдийг эмчид үзүүлэх бүрт мөнгө авдаг тухай хэд хэдэн эмчээс асуулаа. Бүгд “Би мэдэхгүй цаана чинь хариуцсан өөр хүн бий” гэсэн хариулт өгөв. Ингэхээр удирдлага нь уу эсвэл “эмчлэхээсээ өмнө мөнгө ав” гэсэн шийдвэр өгдөг үү? Өнөөх даатгалтай иргэд мөнгө төлөхгүйгээр эмчилгээ үйлчилгээ авах гэдэг ч ёстой лөөлөө болж. Ямартаа ч, өвдвөл итгэл хүлээсэн нэр зүүж, сэтгэл гонсойлгосон үйлчилгээтэй Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийг зорьсноос үйлчилгээ шуурхай хувийн эмнэлэг хамаагүй дээр санагдана. Үхэлд ямар хууль үйлчлэх биш.

ИРГЭНИЙ ГОМДОЛЛОСОН СЭТГЭЛ
Хэдхэн хоногийн өмнө нагац ах маань таалал төгсөв. Цоо эрүүл хүн биш. 46 настай ахын минь бие шөнө 03.00 цагаас муудаж эхэлсэн тул түргэн дуудсан. Гэтэл 06.00 цаг хүртэл хүлээгээд түргэн тусламж ирээгүй учир найзыгаа дуудаж, 08.00 цагт эмнэлэгт хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, бие нь муудаж эхэлснээс хойш 240 минутын турш эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах гэж оролдоод чадахгүй болохоор аргагүйн эрхэнд эмнэлэгт биеэрээ очсон хэрэг. Гэтэл эмнэлгийнхэн тусламж үзүүлэхийн оронд ээлжээ хүлээлцэх цагаа хүлээсээр өглөөний 09.00 цаг болов. Шинэ ээлж нь ирээд ажилдаа орохоор мунгинасаар байтал 10.00 цаг хүргэчихэв. Ингээд ядарсан муу ах минь бүтэн долоон цагийн турш өвчиндөө шаналж, зовж тарчилсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай эхнэр нь харамсан ярихад сэтгэл минь эмтэрсэн билээ. Эмнэлэгт хүлээж байхдаа ах минь “МӨНГӨӨ МАРТААД ГАРААД ИРДЭГ ИХ ТУСГҮЙ ЮМ БОЛЛОО” гэж хэлсэн гэдэг. Тийм ээ, үнэхээр мөнгөө мартаад эмнэлэгт ирсэн учраас үхэхээ мэдэж байж дээ хөөрхий. Хэн нэгэнд нь 10000, өөр нэгэнд нь 20000, арай дээгүүр мэдэлтэйд нь 50000, үйлчлэгчид нь 5000-ыг атгуулсан бол амь нас нь аврагддаггүй юм аа гэхэд ядаж эмнэлгийн орон дээр амьсгал хураах байсан байх.

Эмч нарын тухай гэгээн бодол тээж явдаг байсан оюутан нас минь ариухан дурсамжуудаа хадгалж үлдсэн. Яг л түүн шиг “Сэтгэл шигээ цагаахан нөмрөгтэй эмч бүсгүйн тухай бодож бичиж байсан нийтлэлийн минь гол баатрууд өнөөдөр хэн бүхэнд шүүмжлэгдэх болсны учир юу билээ. Өвчин хэлж биш хийсч ирдэг. Тэр үед мөнгө биш эмч л дэргэд минь байгаасай. Мэдээж, эрүүл мэндийн байгууллагад сайн зүйл олон.Энэ эмнэлэг мөнгөгүй иргэнд үйлчилдэггүй төрийн эмнэлэг гэсэн тодотголтой болчих вий дээ. Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийнхэн сайнаа нуучихаад саар нь хөгжиж дэвжээд байгаа бололтой. Энд эмчилгээнийх нь тухайд биш үйлчилгээнийх нь талаар өөрт болсон, өрөөлд тохиолдсон хийгээд нүдээрээ харж, чихээр сонссоноо хөндлөө.

В.Нэргүй
Эх сурвалж: unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (July 04, 2012 1:57:03 pm )

    BI YAG VNENDEE EMNELEGIIN BAIGUULLAGA.EMCH NART VNEHEER SETGEL DUNDUUR BDAG SHVV.ENE SETGVVLCH YAG VNENIIG L BICHSEN BNA

  • Anonymous (July 04, 2012 2:00:35 pm )

    unen shu ehleed mungu mungu mungu bhgui bol chad

  • Anonymous (July 04, 2012 2:05:54 pm )

    unen tangrag urgsun gd bgan hudlaa ih zantai emch nar

  • Anonymous (July 04, 2012 2:09:05 pm )

    bolobson aluurchad sh naaduul chene ah dvvgeeree niilj hubiin emenleg baiguulchaad l alaad l bdag hvmvvs dee hvn ch gej dee nobshnuud bhgvi eu daa

  • Anonymous (July 04, 2012 2:10:01 pm )

    ЦАГААН НӨМРӨГТЭЙ АЛУУРЧИД ГЭЖ СОНСООГҮЙ ЮУ

  • Anonymous (July 04, 2012 2:15:48 pm )

    Emnelgiin uzlegiig yaj zohion baiguulah ni emch nariin hiideg ajil bish ee. Iim baidlaar uzlegiig zohion baiguulj baigaa darga nariin l buruu. Bur todruulaad helvel emnelgiin darga Byambadorj, emchilgee erhelsen orlogch Hel am heruul, zargad garamgai Noosgoi ovogt Oyun tsetseg nariin hiij estoi ajil.Byambadorj bol alban tushaald shunahiig medees ooriig meddeg ch yum uuu ugui ch yum uu buu medee.111Emch naraa o9 gesen davastai us, nuusr huchliin hii geed hamgiin hyamdhan bogood oron hergeldeg emuudiig hurtel ih zarlaa gej daramtaldag gesen. Medeej or ash aranshingui hun gej baihgui l dee gehdee herees heterch bolohgui bizdee Byambadorj,Oyuntsetsegtend mini ee aahar shaahar huviin dutagdlaar ni chadaltai shudraga emch nariig boomilj ,daramtalj garshsan chadmag humuus shuu dee. Oorsdiinhoo ashig soniholiig emnelgiin uilchilgeend terguun egneend ni tavij emch nariinhaa hodolmoriig uneguiduulj bas hodolmoriig ni sorood zogsohgui ner hundeer ni daajignasan muusain amitad shuu dee.

  • Anonymous (July 04, 2012 2:59:03 pm )

    Tsolmon hatagtain missinn temtseend oroh gej bgaa shig zurag tavidag ni yaj bgaam bol setguulchee.

  • Anonymous (July 04, 2012 3:08:36 pm )

    ЭНЭ ЭМНЭЛЭГИЙН БОДЛОГИЙГ ЧИНЬ АРДЧИЛСАН НАМ ДАН ТЭР ЧИГЭЭРЭЙ БУРУУТАЙ АНХНААСАА ТЭД Л МӨРД ОРЖ ИРСЭНЭЭР БУРУУТАЙ

  • Anonymous (July 04, 2012 3:18:39 pm )

    мөнгөгүй бол юуч үгүй ш дээ хаач адил юун эмнэлэг тансаг юм ярьдагийн

  • Anonymous (July 04, 2012 3:20:59 pm )

    Ene salbart oorchlolt ih hiigdej baigaa6

  • Anonymous (July 04, 2012 3:32:29 pm )

    Emch nar medleg sul, mergejliin gadaad helnii bolobsrol muu, tegeed deer ni obchinontei harilzaanii soyolgui harizdag, obchitong mongonii hudeer hardag uneheer aimshigtai Hubiin emnelgee , hubiin biznesee l hogjuulj suudag. Mongogui huniig doord uzne Ter eruul mendiin daatgaliig bur tolohgui baimaar bnaaa urialj bna ard tumen ter chin hezeech hereg bolj baigaagui ter bsan ch baigaagui ch mongoo toldog l baihgui uy

  • Anonymous (July 04, 2012 3:58:27 pm )

    AN garad ene salbara uurchilj chadah esehiig l harah uldlee! ene mech nart yamr ch setgel bhgui.ard ni bga ahybiinha amenelgiig bodoj syydag .EM DAATGAL GEJ YU BAIDAGIIN BE?YAMR CH HEREGUI

  • Anonymous (July 04, 2012 4:05:54 pm )

    өвчтөнд эмчийн бичсэн эм тариаг эмчилгээний дунд тасарсан гэдэг шалтгаанаар өвчтөнөөр авахуулдаг хирнээ өвчтөнийг эмнэлгээс гарахад эм тариаг бүрэн хийсэн тооцоо хийж нийгмийн даатгалаас мөнгийг бүрэн авдаг хирнээ өвчтөнд журмын дагуу өөрөөсөө хэрэглэсэн эмийн мөнгийг өгт олгодоггүй.Энэ мөнгө хэний халаасанд орж байгааг хэн ч тоож шалгадаггүй эмнэлэгт ийм зөрчил хэвийн болсон Өвчтөнийг эмнэлгээс гарахад эм тарианы тооцоог хийж өвчтөнөөр гарын үсэг зуруулж баталгаажуулах зэргээр тодорхой арга хэмжээ авууштай.Нөгөөгөөр өвчтөнд тогтоосон орц нормын дагуу хоол өгөх ёстой.Гэтэл өвчтөний гар дээр ямар хоол очиж байгааг хянаж шалгадаггүй хөдөөнөөс ирсэн хотод ах дүүгүй хүмүүс хэцүүхэн байдаг.Мэс заслын боолтын өрөө бохир заваан өвчтөн боолт хийлгэж байхад асрагч нар цэвэрлэгээнийхээ хувцастай чөлөөтэй холхиж байдаг.Асрагч нар жорлон коридор гээд аль бохир газраар явж байгаад орж ирдэг үүнийг хэн ч анхаарч шаардлага тавьдаггүй гээд шүүмжлээд байвал зөндөө л юм байна. Эдгээр дутагдлыг анхаарч ажлаа улам сайжруулаасай. Эмч сувилагч нарын ажил үйлс өөдрөг байх болтугай

  • Anonymous (July 04, 2012 4:32:16 pm )

    sain medeelel bn
    yag unen sh dee
    ene tsolmon abgai yag hajuud ni bdag bj yugaa mederdeg bnaa, hen namaig harah bol geed ailguiteed suuj baihaar 1 emneleg ch boltugai ood ni tataasai daa

  • Anonymous (July 04, 2012 6:14:55 pm )

    Darga zeregtei ni shuuhed og ed nar neg togrog ch avah erch baihgui. Toriin emneleg business hiih esgui. Ali ch ulsad baidag toriin emneleg ard tumend tolborgui uilchleh estoi….!!!!Darga nariig avch hayah heregtei

  • Anonymous (July 04, 2012 6:18:21 pm )

    Arai ene emegtei darga bish biz dee? Herev tiim bol ajil buruu yavahaas oor baihgui harvaas ajlaa meddeg , hiideg hunii shinj alga. Gertee amarch baigaa hun shig zurag tavchihsan. Harvaas um hiij chadah hunii zarai bish…

  • Anonymous (July 04, 2012 8:45:30 pm )

    Manaihan unen bolovsrolgui, medleggui yum daa yu ch gehev dee Ter emnelgiin darga, emchilgee hariutsan darga nar l ene ajlaa zogion baiguulah estoi bizdee.Ovchtond ali boloh hundrel uchruulahaarguigeer uilchilgeenii menejmentee hiij uchirtai. Uuniig emch hiihgui, ter ovchtonii daraalaliig ch emch zohitsuulahgui. Uilchilgeenii yamar helvereer ovchtondoo uzuuleh dugaar olgoson baina ter l daraarlalaaraa emchidee uzuuleh sh dee. Yu yariad baigaa yum boldoo ene setguulch./ Emch nar ni garaad ochir dugaariig ni zohitsuulah bolj baina uu?! Emchid uzuuleh dugaarig taraah bolj baina uu? Ali ulsiin yamarch emnelegt iim yum baihgui za yu.

  • Anonymous (July 04, 2012 9:26:44 pm )

    Byambadorjoo chi alban tushaald duralj hor nairuulj baij darga bolchihood odoo yugaa haraad ajlaa heneer hiilgeh geed baigaa yum ve.Uneheer er, byar chin hurdeg yu bol ajlaa hiildee. Alban tushaald ulaarai zutgej chadvartai chadaltai negniigee jadlaj chadsan yum chi odoo ajlaa hii chadahgui bol zail.Emnelgiin darga gedeg bol zovhon ami bodoj hetevchee tuntiilgeh bolomj gej arai oilgoogui l bailtai. Uilchilgeeg ali boloh shuuhai hund chiregdel uchiruulahgui zohion baiguulahaas gadna, emch nar bolon emnelgiin ajiltuudiinhaa niigmiin asuudliig bodoh estoi. Onoodor n. Byambadorj emch nariinhaa niigmiin asuudliig buren orhisanaar barahgui, emch ajiltniihaa hodolmoriig unguiduulj ,busadtai niilj shuldag gaj donton.

  • Anonymous (July 04, 2012 9:48:05 pm )

    yag unen . mungu tuluh uvm bol daatgalaar yah uvm bee.

  • Anonymous (July 06, 2012 12:30:26 pm )

    муу эмч нар хүний зовлон өвчнөөр тоглоом хийдэг хөгийн новшнууд ш дээ. мөнгөгүй танил тал үгүй бол тэгээ л үхнэ гэсэн үг. гэтэл бидний татвараар туйлж байгаа биз дээ муу хөгийн новшнууд.

  • Anonymous (July 06, 2012 4:53:33 pm )

    Ýíý õ¿¿õýí õýí õýíèé äîîð õýâòýæ áàéæ äýä áîëîî áîë

  • Anonymous (July 06, 2012 5:27:05 pm )

    hynalt tavidag baiguullaga ni anhaaraldaa avch hariutslaga tootsoj yadarsan ard tumendee buyn uildeese bilee

antalya rent a car