antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2012 5 comments

“Бэрэн констракшн” байртай болох гэсэн иргэдээр тоглож байна

нийтлэсэн Admin

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хү­рээнд иргэдийг хямд үнэ­тэй орон сууцтай болгож,

Улаанбаатарыг утаа, бо­хирд­лоос салгах их аян эхэлсэн. Гэхдээ энэ хөтөлбөр бүрэн дүүрэн  хэрэгжиж, хүмүүс хэр тааруу үнээр байртай болох эсэх нь өдгөө орон сууцны компаниудын мэдэлд орсон гэхэд хилсдэхгүй. Сүүлдээ бүр Засгийн газрын өөдөөс  том дуугарч, салбарын яамны  сайдыг дуудаж уулзах нь халаг болж байгаа.

Барилгын ком­паниудын хэрээс хэтэрсэн болчимгүй, увайгүй үйлд­лээс болж  хохирсон хүний тоо олон мянгаар нэмэгдэж байна. Чанаргүй, хийц  муутай барилгаа тэнгэрт тултал магтан сур­талчилж, иргэдээс урьд­чилгаа мөнгө авдаг ч бодит байдал дээр мөнөөх тансаг харш нь гаднаа талбай ч үгүй байх нь олон.

Иймэрхүү компаниудыг жагсаая гэвэл цаг, цаас нэ­лээд үрнэ. Тэдний нэг нь “Бэрэн констракшн” ком­пани. Барилгын салбарт тө­дийлөн амжилт үзүүлээгүй ч олны дунд байнга хэл ам таталдгаараа нэрд гарсан.

Тодруулбал, “Бэрэн констракшн энд Автомэшн” ХХК орон сууц худалдан авсан, мөн  урьдчилгаа  мөнгөө төлсөн иргэдийн эрхийг удаа дараа зөрчиж байгаа аж. Тиймээс иргэд компанийн удирдлага, хол­богдох  албаныханд гом­дол, саналаа хүргүүлсээр, эцэст нь цөхөрч байгаа тухайгаа ярьсан юм.

Хамгийн гол нь эдгээр иргэний гомдлыг тус ком­панийн ерөнхий захирал А.Хүрэлшагай огт тоож  сонсдоггүй гэнэ.

Түүний энэ үйдлийг хохирогч иргэд Татварын Ерөнхий газар болон Мэр­гэжлийн хяналтын Ерөн­хий газар, Хэрэг­лэгч­дийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг газруудад мэдэгдэж, гомдол гаргаж эхэлжээ.

А.Хүрэлшагай нь булхай, луйвар хийхдээ гаршсан нэгэн бололтой. Тэрбээр орон сууцны захиалга авч, урьдчилгаа өгсөн иргэдийн мөнгийг эргэлдүүлдэг гэж байгаа.

Тус компанийн байранд орохоор урьдчилгаа төлсөн хүмүүст янз бүрийн шалтаг хэлж, мөнгийг нь хувьдаа ашиглаж  байгаад сүүлд нь “Та бүхэн байр ашиглалтад орохыг хүлээж чадахгүй бол мөнгөө ав даа” гэж тавладаг тухай хохирогчид ярьж байсан.

Түүнчлэн мөнгөө бүрэн төлж, байрандаа орсон иргэдээс хүртэл учир үл ойлгогдох шалтгаанаар илүү төлбөр авах зэргээр эрх ашгийг нь ноцтой зөрчдөг байна. Тухайлбал, улсын комисс хүлээж аваагүй байрандаа захиалга авч, иргэдийг оруулсан.

СӨХ-ны ус, цахилгаан гэх хөлсөн дээрээ хэрэглээний ус, цахил­гааны тарифыг нэмж авдаг гэж оршин суугчид хэлж байсан.

Иргэдийг хамгийн их бухимдуулж буй зүйл нь цахилгааны мөнгийг 79-92 төгрөгөөр, халуун усны мөнгийг 1550 төгрөг гэж нэмж тооцон авдаг байна.

Хохирогчдын гомдол үүгээр ч зогссонгүй.  Анх байрны захиалга авахдаа орон сууцны гаднах хашаан доторх машины зогсоолыг байрны м.кв-ын үнэнд шин­гээн, тооцож авсан ч ор­шин суугчдын машиныг зогсоол дээр тавиулдаггүй, хэл ам хийдэг аж.

Гомдол гаргасан хүнийг “Мөнгөө эргүүлээд авч болно, харин машинаа өөр газар аваачиж тавь” гэх зэргээр загнадаг тухай олон хүн хэлж байлаа.

Орон сууц худалдан авна гэдэг хэр баргийн хүний хэтэвчний хэмжээ биш. Хүмүүс олон жил гадаадад ажиллаж, хөлс хүчээ шавхан байж олсон хэдэн төгрөг хамаг байдгаа барьцаалан авсан зээлээр ганц өрөө байх авах нь бий.

Барилгын үнэ өд­рөөс өдөрт нэмэгдэж байгаа бо­лохоор өмнө нь захиалгаа өгсөн иргэдийг ямар ч ар­гаар хамаагүй холдуулаад дараагийн захиалагчийг авдаг аж.

Нэгэн баримт дурдахад, “АПУ” компанийн үйлд­­вэрийн ойролцоох бай­ранд нэ­гэн залуу хос урьд­чил­гаанд 20 сая төгрөг төлж, гэрээ байгуулжээ. Гэ­тэл хэд хоногийн дараа бай­рандаа орохоор ирэхэд нь аль хэ­дийнэ өөр хүмүүс оруулсан байж.

Ингээд урьдчилгаагаа өгсөн залуус  тус компанийн удирдлагад гомдол гаргахад “Мөнгөө буцааж ав. Наад айл чинь арай өндөр үнэ төлсөн” гэснээс өөр тайлбар хийгээгүй аж. Арга нь му­хардсан залуу гэр бүл энэ хууль бус луйврын та­лаар холбогдох хуулийн бай­гууллагад өргөдлөө гаргажээ.

Гэхдээ хуулийнхан ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Үүнээс харахад А.Хүрэл­­шагай­гийн ард нөлөө бү­хий нэгэн байдаг бололтой.

Сураг сонсоход АН-ын нэ­лээд том албан тушаалтан “Бэрэн констракшн”-ы нууц ноёнтон гэнэ. Тиймээс л энэхүү увайгүй, бүдүүлэг нөхөр ямар нэг хариуцлага хүлээдэггүй аж.

Эх сурвалж :”Өглөөний сонин “


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (July 03, 2012 2:34:27 pm )

    za ingej uls turjihgui shu. Yalagdaj sur. ta narin ene rga bol archaagui, sul doroi negnii arga baina.

  • Anonymous (July 03, 2012 2:41:58 pm )

    vun AN be ene hun chin ond songuulid MAHN-aas ner debshij bsan vm muu vm buhen AN -iin nereer ybuulah vm vmiig medej bicheech harin beren kompan bol ene bairniihaa geree orderiig ch uguugui bgaa bidnees munguu iluu abaad l ybj bgaa shuu dee ydahdaa huuhed togluulah talbaigui baij hashaandaa dargantsruudiinh ni mashinuud bdag vm uuniig Hanuul duurgiin uildber uilchilgeenii heltsees irj shalgaj ugmuur bna bid mash ih hohirch bna

  • Anonymous (July 03, 2012 3:04:07 pm )

    ene ugasa ih dawarsan gazar bgaan, humuusee edniihees bair bitgii awaarai.

  • Anonymous (July 03, 2012 4:22:54 pm )

    БЭРЭН ГЭЖ ЯМАР КОМПАНИ БАЙДГИЙН. ЭНЭ ЗУРГАН ДЭЭР БАЙГАА БАРИЛГЫГ БАРИЧИХСАН ЮМУУ. ЗҮГЭЭР Л ХЭДЭН ШАВАР НААЧИХСАН ХАЛТАР БАЙШИН БАЙНА. БЭРЭН ГЭЖ ЯМАР КОМПАНИ БАЙДГИЙН

  • Anonymous (July 03, 2012 8:47:33 pm )

    Наад Бэрэн гээд байгаа компани чинь Хятад компани ш дээ. Архангайн Өгийнуурт төмрийн ордтой. Хагас баяжуулсан нэрээр Хятадуудад хямдхан өгдөг байдаг л нэг компани. Ард нь хужаа нар байгаа. Ерөнхий захирал нь Мөнхтөр гээд нөхөр бий. Бараг Бээжинд хужаа нартай архидаад байж байдаг гар. Дүү нь Батбаяр гээд гүйцэтгэх захирал хийдэг. Түүний авгай нь нарийн бичиг. Эгч нь ня-бо. Ах нь хуулийн зөвлөх гэл үү. Гэр бүлийн компани. Аа бас Эрдэнэтэд байдаг Хөх Ган ХК-ы захиралаар бас нэг дүү Мөнхбат гэж нөхрийг ажиллуулдаг нуль хужаа нарыг цуглуулсан балиар газар бий. Ер нь нэг шалгачихад зүгээр дээ.

antalya rent a car