Махны үнэ тэнгэрт хадаж, монголчууд “өвс” идэх шахсан өдрүүд үргэлжилсээр. Үнэ өссөнд тэр энэ буруутай, тэгэх ёстой, ингэх ёстой гэдгийг энэ удаад нуршихаа больё. Гагцхүү махны үнэд дарлуулсан ард түмний амьдрал ямар байгааг бодитоор өгүүлэх л гэсэн юм. Хямд махны төлөө ард түмэн өглөө 06:00 цагаас эхлэн дугаарлаж, хөгшин настай хүмүүсийн даралт ихэсч байсан түүх саяхных.
Гэхдээ энэ бол бидэнд ил харагдаж байгаа дарамт юм. Иргэд махны үнэд хэрхэн дарлуулсныг нөөцийн махны төлөөх оочер дарааллаас харж болох байлаа. Үүнээс гадна нүднээс далд Монголын мянга мянган иргэд үнэтэй махнаас болж, өдрийн хоолоо хассан бол гэхээс. Тэд таван кг мах авах байсан бол үнийг нь дийлэхгүйдээ гурав болгож, эсвэл гурван кг-ийг авах гэж байгаад нэг кг болгож, аргалсаар ирлээ.
Махтай биш, төмстэй хуушуур идэж өнжсөн айл өрх хэчнээн олон байсан бол гэхээр харамсалтай. Монголчууд маань эрт дээр үеэсээ хойш таван хошуу малынхаа махыг идэж ирсэн. Харин сүүлийн хоёр жилд бараг л махнаас гарахдаа тулжээ. Энэ бол үнэхээр харамсалтай хэрэг. Саяхан нэг танилындаа очлоо. Тэднийх мах үнэтэй байгаа юм чинь гээд арай хямдаар ахиу мах худалдаж авсан юм байна.
Гэтэл хөргөгч нь муу байсан уу, яасан, нөгөө их мах нь үнэр орчихож. Жирийн үед бол үнэр орсон махыг хаядаг шүү дээ. Харин тэд “мах үнэтэй байна” гээд үнэр орсон ч гэсэн махаараа хоолоо хийгээд идэж байна. Аль болох хуурч, шарж, үнэрийг нь дараад идэхийг хичээх ажээ. Тэгсэн ч гэсэн шинэ махыг яаж гүйцэх вэ дээ. Өндөр үнийн дарамт жирийн айлд хэрхэн хүнд туссаны хамгийн ойрын жишээ болов уу.
Махны үнэд тэгтлээ дарлуулсан байна шүү дээ. Ямар аргатайдаа л кг шинэ мах авчихаж амжихгүй, хуучин махаараа хоол хийх вэ дээ. Нэг бодлын энэ нэг их том асуудал биш мэт боловч нөгөө бодлын махны үнийг хямд байлгаж чадаагүй төр засгийнханд гомдохоос өөр арга алга. Хэрвээ тэд хичээж ажилласан бол махны үнэ арай хямд байх боломжтой л байсан шүү дээ. Нэг хэсэг нь үнэр орсон махаа хамраа дарж байгаад идэж байхад нөгөө хэсэг нь огт мах идэхээ больсон ч юм билүү, мэдэхгүй.
Сүүлийн үед үхэр, хонины мах гэхээсээ илүү тахианы мөч, гуя гэсэн сонголт их болсон гэж байгаа. Тахианы мах нэг удаадаа амттай, хоёр, гурав гээд ирэхээр монголчуудад үл зохих хүнс гэдэг нь эрхгүй мэдэгдэнэ. Энэ янзаараа удвал нэг мөсөн хонь, үхрийн мах гэж зарахаа болиод оронд нь тахианы махыг ахиу зардаг болсон нь дээр ч юм уу. Тэр нь хамаагүй хямд тусмаар ч юм шиг.
Гэхдээ зундаа айраг цагаа идэж, өвөлдөө таван хошуу малынхаа махыг идэж, эрч хүчээ хадгалдаг монголчууд хэзээ ч ийм зүйл болохыг хүсэхгүй. Хэзээ ч мах иддэг монголчууд тахиа, шувуу, эсвэл ногоо цагаагаар амьдарч чадахгүй билээ. Тэгэхээр нэг л сонголт үлдэж байна. Төр засаг зохицуулалт хийж, махны үнийг хяналтдаа авах. Хэрэггүй зүйлд оролцоод эдийн засгийг үймүүлээд байдаг. Хэрэгтэй салбартаа болохоор огт оролцохгүй юм аа. Махны үнийг бууруулахын тулд нөөцийн мах гаргалаа гэдэг. Нөөцийн мах хоцрогдсон арга гэдэг нь тодорхой болсон.
Харин ч бүр үнэ өсөх ёстой гэсэн сэдлийг ченжүүдэд төрүүлдэг гэж зарим судлаач хэлдэг билээ. Тэгэхээр үнийг бууруулахын тулд өөр зохицуулалт хэрэгтэй болж байна. Тэр нь чухам ямар зүйл байх нь төр засгийн мэдэх асуудал биз ээ. Ямар ч байсан Монголын ард түмэн махны үнэд ийн дарлуулж, тахиа шувууны махаар гол зогоох болжээ.
Л.Дэлгэр
Зохиогчийн эрх: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 02, 2012 11:49:48 am )
Ок за яахав мах ч яахав тэртэй тэргүй алга болно Аүх малчид нь УБ болоод аймгийн төвөөр өвгант болон бөбөчид ажигүйчүүдийн тоонд ирж шилжсэн Хэдэн лунзгар их гарын малчид нь туслах малчингаар хүрээлүүлж өөрсдөө мал өсгөсөн нэртэй хотод ченж хийж байна харин одоо удахгүй газар олдохгүй гэж гоншигнох цаг ирнэ дараа нь монгол хааччихав гээд л ард олон амь тасрана да
-
Anonymous (July 02, 2012 11:52:36 am )
ёстой үнэн мөхөх цаг ч аажмаар боловч шаргуу наашилж байна да хөгийн монголууд аа одоо яаж тэнэгтэж байснаа ойлгож байна уу мах магнаг болж газар гав болж дэ эх орноо үрж зарах ийм байдаг юю
-
Anonymous (July 02, 2012 4:46:44 pm )
Үндэсний аюулгүй байдал гэдгээрээ манай төр засаг улсынхаа хэдэн гол хэрэглээг хяналтандаа байлгаж болно ш дээ. Мах, бензин гэх мэт. Энэ бичсэн зүйл үнэхээр үнэн. Олдог хэдэн төгрөг нь амьдралд хүрэлцэж ядаж байхад маханд ихэнхийг өгөөд дуусгахаар үнэхээр төр засагтаа хэлэх үг олддоггүй. Монгол чинь малаар баян орон байж ийм байх нь аргагүй төр засгийн л бодлого муугийнх
-
Anonymous (July 02, 2012 5:27:03 pm )
vgvi tegeed ta nar end yundaa gomdolood gunshignaad baigaa ym ve????? estoi hohi chin 20 jil AN ,MAN -g davruulaj estoi mah baitugai gushgeh gazargvi bolj baij odoo dahiad l ene 2-goo songov shiv odoo ta natr hytadiin koloni boloh l vldelee vher MONGOLCHUUD estoi hohi ni ha ha ha.
-
Anonymous (July 03, 2012 6:28:59 pm )
Neeree tiim shyy! mahniihaa ynend ingej darluulj bj dahiad l MANAN-g songoj bdag hohi chini mgl-daa l gehees!!!!!
5 Comments