antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 2 comments

“Making the band-2”-оос “Extacy” хамтлаг төрлөө

нийтлэсэн Admin

“25” дугаар суваг телевизийн “Making the band” шоу нэвтрүүлэгийнхэн хоёр дахь хамтлагаа өлгийдөн авлаа.

Шинэ өнгө төрх, шинэлэг шийдэл бүхнийг хослуулсан “Making the band-2” шоунд 500 гаруй охин оролцсоноос гурван шатны шалгуурыг давсан найман охин цааш “Extacy” гэх нэрээр овоглож, нэгэн хамтлаг болсноо өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр дуулгалаа.

Дуулж, бүжиглэх авьяасаараа шалгарсан эдгээр охидыг урлагийн ертөнцөд хөл тавьж, тайзны од болоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх мэргэжлийн багт поп дива, дуучин Ж.Алтанцэцэг багтсан бөгөөд цаашид энэ хамтлагийн ерөнхий продюсерээр ажиллах гэнэ. Харин дууны тал дээр “Pro sounds” студийн хөгжмийн найруулагч Рагу ажиллах юм байна.

Хурлын үеэр дуучин Ж.Алтанцэцэг “Манай “Pro sounds” студи байгуулагдаад хоёр жил болж байна. Мөн би урлагт зүтгээд 20 жилийн нүүрийг үзжээ. Энэ бүхнийхээ хариуд урлагт тодорхой хэмжээний үүрэг хүлээх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Анх айж л байлаа. Гэхдээ зоригтойгоор энэ ажлаа эхлүүлсэн. Тэгээд өнөөдөр анхныхаа продюсер хийж буй хамтлагаа албан ёсоор олонд танилцуулж байна. Энэ хамтлагийг байгуулахад олон төрлийн судалгаа явуулсан. Мөн Монголдоо хамгийн анхны олон гишүүнтэй охидын хамтлаг гэдгийг онцолмоор байна. Бид одоогийн байдлаар дөрвөн дуу, нэг клиптэй болсон” гэв.

“Extacy” хамтлагийн ахлагч Байгалмаа,

-Хамтлагийнхаа нэрийг олон нэрнээс сонгож, бид өөрсдөө өгсөн. Энэ нэр маань сэтгэл хөдлөлийн дээд цэг гэсэн утгатай.

Хурлын төгсгөлд “Extacy” хамтлагийн анхны уран бүтээл болох “Чамруу” дууны клипийг сонирхуулсан бөгөөд өнөөдрөөс эхлэн телевизүүдээр уг дууны клип цацагдаж эхлэх юм байна.

Дууны тухайд, шүлгийг “Флаш” хамтлагийн Бэбэ зохиосон бол аяыг нь хөгжмийн найруулагч Цэрэн зохиожээ. Харин клипийг нь “Ace” энтертайнментийн уран бүтээлчид хийж гүйцэтгэсэн байна.

Дашрамд, “Extacy” хамтлаг “25” дугаар суваг телевизийн 15 жилийн баярын концертын тайзнаа анх гарч байсан. Тэгвэл тун удахгүй “Mongolian music vedio awards”-ын тайзнаа гарахаар бэлтгэл хангаж байгаа аж.

Ө.Халиун


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 02, 2012 3:46:54 pm )

    edxtacy goe shuu dulguunuu egchdee mandahiin ard tumnees amjilt husey

  • Anonymous (February 02, 2012 3:49:27 pm )

    baigalaa hamgiin tsoglog jasmin hamgiin huurhun hongoroo hamgiin ailgui dulguunuu hamgiin daruuhan honey hamgiin nyluun

antalya rent a car