antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2012 9 comments

“Сансар” КАТВ-д хэн хариуцлага тооцох вэ?

нийтлэсэн Admin

“Сансар” кабелийн телевиз хэнээс мөнгө авчихсан юм бэ? Тэд сонгуулийн үеэр үнэндээ л чадварлаг хорлон сүйтгэх

ажиллагаа хийж байна. МАН-аас бусад нэр дэвшигчдийн захиалгат нэвтрүүлэг гарах үеэр дууг нь хааж, зүгээр л нэг дүрсийг 30 минут явуулсаар 10 гаруй хонож байна. Энэ төрлийн гомдлуудыг мөнгөө өгөөд гаргуулж байгаа юм болохоор нэр дэвшигчид хариуцсан телевиз рүү нь гаргаж, цацуулсан нэвтрүүлгийнхээ төлбөрийг буцааж авахаар бичиг илгээх болжээ.

Энэ үзэгдэл иргэдийн хурлынханд хүртэл нөлөөлж байгаа бөгөөд хамгийн сүүлд л гэхэд 1,5 сая төгрөгийн төлбөртэй цацуулсан СХД-ийн иргэдийн хурлын нэр дэвшигчийн нэвтрүүлгийг МАН-аас өрсөлдөж байгаа эрхэм “Сансар” КАТВ-ээр шууд хаалгаж, мөнгө нь салхинд хийсчээ.

Тус нэвтрүүлгийг гаргасан телевиз эфиртээ шалгалт хийхэд телевизийн биш кабелийн сувгийн буруу болж таарчээ. Учир нь, олон сувагт кабель болон бусад кабелиудаар зүгээр цацагдсан нэвтрүүлэг ганцхан “Сансар” КАТВ-ээр дуугүй нэвтэрсэн нь цаанаа л нэг учиртай. Сонгуулийн үеэр нэг удаа ч бус хэд хэдэн удаагийн үйлдлийг өдөр алгасалгүй гаргасан тус кабелийн телевизэд Харилцаа холбооны зохицуулах хороо л хариуцлага тооцож таарна. Наадмын дараа шаардлага хангаагүй кабелийн сувгуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж байгаа. Тэгвэл шаардлага хангахгүй эфир цацдагийн дээр улс төрийн зорилго агуулсан хятад эзэнтэй “Сансар” КАТВ-г ч бас мартаж болохгүй мэт.
У.Сарнай (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (June 27, 2012 1:13:09 pm )

    lalriin katv shuu bugdeeree sansaraas tatgalzah tsag ni irseen

  • Anonymous (June 27, 2012 1:46:38 pm )

    Манайх сансарын кабельтай. Гэтэл зарим суваг нь гарахгүй сар гаруй боллоо. Бороооноос болсон юм уу гэж харзнаад байсан чинь үгүй болж таарлаа. Ёстой болих хэрэгтэй юм байна.

  • Anonymous (June 27, 2012 2:51:42 pm )

    Ñàíæèéí áàÿðûí êîìïàíè ø¿¿ äýý.Òýä òèéì þì õèéõã¿é ººð þó õèéõ þì.Ìàíàé óëñ àðä÷èëñàí óëñ îãòõîí ÷ áèø.Àðä ò¿ìýí ìèíü ,ÌÀÍ-ÀÍ-ã óñòãàæ ýðõ ÷ºëººãºº îëöãîî¸.

  • Anonymous (June 27, 2012 4:42:01 pm )

    sansarin huvitsaa ezemshigch n S. Batbold shuu dee. orlogiinhoo meduulegt ene tuhai duridsan bdag

  • Anonymous (June 29, 2012 8:45:38 pm )

    Тийм юм байхгүй шүү залуусаа харин ч хамгийн сайн нь байхаа олон жил болж байна шүү дээ

  • Anonymous (June 29, 2012 8:55:23 pm )

    харин ч сайн гэж боддог шүү олон жил болж байна ш дээ

  • Anonymous (June 29, 2012 8:56:10 pm )

    муу гараад байвал дуудлага өгөөд үзүүлээч

  • Anonymous (June 30, 2012 11:44:31 pm )

    S.Bayariin KATV. Ezen n Enkhbat Bayartai hamt avgai huuhdee daguulaad Kasino-goor yavdag nohor baigaa.

  • Anonymous (July 09, 2012 9:59:48 pm )

    Sansar kt vnendee mash muu vilchilgeetei Baishiigeed tasrana genet taslana Ted bol hariltsagchdinhaa erh ashgiig jinhene ulandaa gishgesen hvmvvs Asuudal garaad zalgahaar utasaa avahgvi Iim baidlaar ene sansar amban yavj gambir hairahgvi Yag odoo gehed l manaihig taslaad hayachihsan bj bn Yasin geheer mongoo toloogvi geh Getel bi bvr 3 saraar tolchihson baidag Uchrig asuuhaar HAAN bankaar tushaahaa bolison gene Tegeed yadaj eniigee helj bolnoo do

antalya rent a car