antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2012 1 comment

Шөвгийн найман бөхийг таасан хүнд 5 сая төгрөг өгнө

нийтлэсэн Admin

Хэрвээ та санаж байгаа бол өн­гөрсөн жил манай улс 6002 бөх барилдуулж, Геннисийн номд бүртгүүлж байсан.

Ту­хайн үед www.mminfo.mn ца­хим хуу­дас үндэсний бөхөө сонирх­дог, шүтэн биширдэг, бөхөд хайр­­тай ард түмнийхээ дунд 6 сая төгрөгийн шагналтай таа­варт урал­даан зохион бай­гуулж бай­­­сан билээ. Ерөөс наад­мын бо­лон цагаан сарын ба­рил­­дааны үеэр бөхийн таавар зо­хион бай­гуулдаг байгууллага бай­сан. Гэхдээ манай сайт шиг ил­гээсэн хувилбараар хя­наж, бус­дын хувилбартай харь­цуу­лах боломжийг олгодоггүй байсан. Харин манай сайт энэ боломжыг олгосноороо онц­лог­той байсан. Мөн хамгийн шу­­дарга тааварт уралдаан бол­­сон гэдгийг олон хүн хэлж бай­­лаа. Тухайн үед 6002 бөхөөс шөв­гийн зургаан бөхийг таана гэ­дэг боломжгүй мэт санагдаж бай­сан нь үнэн. Яагаад гэвэл 256 бөхөөс шөвгийн наймыг нь таахад хэцүү байдаг шүү дээ. Гэтэл 6002 бөх гэдэг үнэ­хээр их. Харин манай бөх сонирхог­чид, бөхөд хайртай  хүмүүс таа­варт идэвхтэй оролцсон би­лээ. Хэдийгээр тухайн үед шөв­гийн зургаан бөхийг таасан хүн га­раагүй ч шөвгийн таван бө­хийн нэрийг таасан таван хүн гарч, бөх сайн мэддэгээ харуул­сан.
рийг  таасан   бөх сонирхогч Ц.Хосбаяр, Б.Батсүрэн, С.Ламжав, М.Секей, Д.Дөлгөөн нарын мэдрэмж, чадварыг үнэлж, тус бүрийг нь 60002 төгрөгөөр урамшуулсан билээ. Азтанууд манай сайтын редакцид хүрэлцэн ирж, шагналаа гардаж байсан талаар тэр үед мэдээлж, азтануудын сэтгэгдлийг сонсч байсан. 6002 бөхөөс шөвгийн таван бөхийг мэднэ, мэдэрнэ гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ тэд чадсан. Үнэхээр мундаг байж, таван бөхийн нэрийг тааж чадсан шүү дээ. Энэ бол монголчууд үндэсний бөхөө мэддэг, мэдэрдэг, хэний од гийхийг харж чаддаг болохыг баталж байгаа юм. Түүний дараа бид өнгөрсөн цагаан сарын барилдааны шөвгийн найман бөхийг таах уралдаан зарласан. Олон хүн идэвхтэй оролцсон ч өндөр цолтнууд доогуур даваанд өвдөг шороодсоноос болоод таавар эвдэгдэж байсан билээ. Гэхдээ залуу бөхчүүд гэнэт цойлж, өндөр цолтнуудыг өвдөг шороодуулан, таавар эвдэх нь аль ч үед байдаг асуудал. Тэр бүхнийг бөх сонирхогчид мэддэг учраас бөхийн тааварт ямар ч үед идэвхтэй оролцдог болов уу.
Тэгвэл манай www.mminfo.mn цахим хуудас Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын шөвгийн найман бөхийг тааж 5 сая төгрөг хожих боломжийг танд олгож байна. 6002 бөхөөс шөвгийн таван бөхийг тааж чадсан хүн олон гарсан юм чинь 512 бөхөөс наймыг таах амархан байх болов уу гэж санаж байна. Та хэрвээ тааварт оролцохоор шийдсэн бол гар утаснаасаа 155159 тусгай дугаар өөрийн хувилбараа явуулахад л хангалттай. Гэхдээ зөвхөн Мобиком, Юнителийн хэрэглэгчид мессеж илгээх боломжтой юм. Одоохондоо бусад үүрэн телефоны оперотарууд мессеж бичих боломжгүй байгаад хүлцэл өчье. Гэхдээ та үнэхээр сайн бөх мэддэг, шөвгийн найман бөхийг таачихмаар совин татаад байвал танилынхаа утаснаас месеж бичсэн ч болно шүү дээ. Нэг хүн хэчнээн ч хувилбар явуулсан болно. Тэгэхээр шөвгийн найман бөхийг таах боломж хэн бүхний өмнө нээлттэй байна гэсэн үг. Таны явуулсан хувилбар www.mminfo.mn цахим хуудсанд харагдана. Та өөрийнхөө явуулсан хувилбарыг хянахаас гадна бусдын явуулж байгаа хувилбараас харж, санаа авч, зөрүүлж ч болох боломжтой юм. Нэг ёсондоо хамгийн шударга, таах боломжтой таавар гэж хэлэх гээд байна л даа.
Энд нэг зүйлийг зориуд сануулах хэрэгтэй байх. Та шөвгийн найман бөхийг тааж чадахгүй байлаа гэж бодъё. Гэхдээ шөвгийн долоон бөхийг таахыг үгүйсгэх газаргүй. 512 бөхөөс шөвгийн долоон бөхийг таана гэдэг өндөр амжилт. Бүр болъё гэхэд шөвгийн зургаан бөхийг таасан байя л даа. Тэр болгоныг бид зохих хэмжээгээр урамшуулах болно. Гэхдээ яаж урамшуулахыг тухайн үедээ шийднэ. Жишээ нь, бид 6002 бөхөөс шөвгийн таван бөх таасан хүмүүстээ тус бүрт нь 60002 төгрөг өгч байсан. Энэ маягаар урамшуулж ч магадгүй. Тэгэхээр та зөвхөн утсаа шүүрч аваад, хувилбаруудаа явуулаад байж дээ. Таныг монгол бөхийн босоо цагаан хийморь ивээг.

Н.Пунцагболд

 

mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 27, 2012 11:01:07 am )

    iim teneg luivar hiihe boli. ene taavar chine todorhoi bus bna.6n bukhig taala gej bodhod ydaj say tugrug uguj boldoggvi ymu. hamag negjere msj bichej bhd 6n myngaig ugnu gdg luivar hiij bgatai adil msj.r mash ih mungu olj bj oroltsoj bga hvmuuse oligtoihon yum uguj amlaj bj ene luivara hiij bai.

antalya rent a car