antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2012 11 comments

Нэгийг харж урвахгүй нөгөөг харж шарвагнахгүй

нийтлэсэн Admin

Намаасаа гарчихлаа, ноосооо ч тушаачихлаа гэдэг шигУИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын сонгуульд төрсөн нутаг Хөвсгөлөөсөө бие даан нэр дэвшиж байгаа.

Намаасаа хөөгдөөгүй байхдаа Ерөнхий сайдыг хүртэл “ Хамтарсан засгийн газрын үед өөрийн багаа бүрдүүлж чадаагүй” хэмээн шулуухан туучихаж байсан нөхөр дөө. Магадгүй намаас хөөгдөх жинхэнэ шалтгаан нь энэ ч байж мэдэх л юм.

Бусад нь МАХН-ын хаяаг бараадсан бол мань хашир эрийн шийр зааж бие даах шийдвэр гаргасан нь оносон уу гэхээс алдаагүй. “Энэ хүүхнүүд үү” кинон дээр Жамц дарга “Угаасаа би нэгийг харж урваж нөгөөг харж шарвагнадаг завхай эрчүүлд үнэн голоосоо дургуй” гэдэг шиг нэг намаас гарангуутаа нөгөө намд шарвагнаагүйг нь Чингүнжавын үр удам үнэлж цэгнэж л байгаа.

Энэ удаагийн сонгуульд Хөвсгөлийн тойрогт мөнгө төгрөгтэй “нөхөд” нэлээд эртнээс үзэж тарж байгаа. Ц.Даваасүрэнгийн рейтинг Хөвсгөлд өндөр байгаагийн шалтгаан нь угаасаа нэгийг харж урваагүй, нөгөөг харж шарваагүйгээс гадна тойргийн сонгогчидтой нь давхар шийтгэсэн МАН-ын рейтинг Хөвсгөлд нам унасантай холбон тайлбарлаж ч бас болно.

МАН-ын задралыг таашаадаггүй угаас салж нийлсэн, тарж бутарсан байхаас эв нэгдлийг илүүд үздэг аливаад хүлээцтэй ханддаг, тэгсэн атлаа хэлэх гэсэн зүйлээ хэнээс ч эмээлгүй шулуухан хэлчихдэг энэ эрхмийн хувьд энэ удаагийн сонгуульд “Түмний итгэл, тууштай зүтгэл” гэсэн уриатай оролцож байгаа нь цаанаа учиртай.

Эдийн засгийн шинэчлэл хийх хэрэгтэй. Харин хийхдээ зөв төр хийх хэрэгтэй гэж үздэг Ц.Даваасүрэн гишүүнтэй олон эдийн засагчид санал нэг байдаг юм билээ. Өнөөдрийн эдийн засгийн гацаа, амьдрал ядуу, нийгэм бухимдалтай байгаа нь бүгд эдийн засгийн буруу тогтолцоо цаашилбал улстөрийн гаж тогтолцооноос үүдэлтэй. Үүнийг шүүмжилсэн засах гэсэн нэгнийг нь засаг төр шийтгэж намаасаа хөөнө. Барьц алдахгүйн тулд хөөгдсөн гишүүд уухайн тас өөр намыг сонгодог бол Ц.Даваасүрэн гишүүний хувьд асуудлыг арай өөр өнцгөөс харж зоригтой алхам хийсэн.  Хүн төрөлхтөн олон нэг хүнээс бүтдэг. Ганц дайчин ганцаардахгүй ээ.

www.shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (June 26, 2012 10:07:58 am )

    Даваасүрэнг дэмжиж байна. Намыг шүтсэн энэ цаг үед зориг гаргаж байна. Хөвсгөлчүүд түүнийг сонгоно оо.

  • Anonymous (June 26, 2012 10:23:41 am )

    Хөвсгөлчүүдээ Даваасүрэнгээ дэмжээрэй

  • Anonymous (June 26, 2012 10:54:52 am )

    хоёр намын уриа үгэнд хууртаж хорь гаруй жил дагаж явахдаа эх орноо элэг эмтэрч, нүд хальтарч харамасмаар болгочихоод эцэг эхийнхээ сургаж мэдүүлж захиж үлдээсэн \”шудрага ёс\”, \”хариуцлагын тогтолцоо\” , \”хүнэлэг чанар\”аа хаяж гээчихээд одоо хүн шиг болж амьдарцгаа гэж бусадаар доромжлуулж тохуурхуулж байгаагаа ухаарч ойлгож байж л сонгоцгооёдоо

  • Anonymous (June 26, 2012 12:43:26 pm )

    даваасүрэнг ямар хүн бэ гэдгийг нутгийн ард түмэн бүгд мэдэж байгаа даваасүрэн бол нутгийн арддаа нэр хүндтэй шударга сайн хөдөлмөр гэдгээр нь андахгүй мэднэ бид дэмжихэд бэлэн

  • Anonymous (June 26, 2012 1:49:20 pm )

    DAvaasuren bol bagaar hamtarch ajillah chadvargui toriin hutguur

  • Anonymous (June 26, 2012 2:06:18 pm )

    ene deer setgegdel bichsen nuhur yu meddegtee ingej bichvee. Chi uls tur gej yu bdgiig medeh vv. Chi yag Gundalai bhaa.Biznes gej bodoo yu. Chi yag Enhamgalan bhaa,

  • Anonymous (June 26, 2012 2:07:49 pm )

    Turd zutgej yavaa tsever nertei unench shudarga hun shvv. Hiih bolomjiig bugdiig haidag. BOlohguigees boloh hurtel ni yumiig hiideg mundag hun shvv.

  • Anonymous (June 26, 2012 2:09:27 pm )

    Gants daichin geed gard irvel ireh l bh. Gehdee gantsaaraa yum bolohoor ajil buteh tal deer yul bol. Gehdee l mongoliin yalzarsan turd iim neg hun gantsaaraa ch bai bj bval iluudehguigeer barahgui tushigtei bh bh daa

  • Anonymous (June 26, 2012 2:10:59 pm )

    HUvsguld Ardchilsan namiin sudalgaagaar Davaasuren, Erdenebat 2 garahaar bna geseeen. Ene mash zuv songolt shvv. Manai ard tumen

  • Anonymous (June 26, 2012 3:23:47 pm )

    Би өөр аймгийн хүн. Гэхдээ Хөвсгөлчүүд ухаалаг сонголт хийж Ц.Даваасүрэнг дэмжинэ гэдэгт итгэж байна. Үүн шиг шударга, зарчимч, ажил хэрэгч хүн Монголын төрд ус агаар шиг хэрэгтэй байна. Бусад аймгийн сонгогчид дэмжихийг уриалж байна.

  • Anonymous (June 29, 2012 2:58:55 pm )

    Shudraga unen hezeed yaldag. Davaasurend amjilt husch bayar hurgeye.

antalya rent a car