Сонгууль дөхөхтэй зэрэгцэн хүмүүсийн амбиц хөдөлдөг нь жам. Нутаг ус, жалга довоороо талцан үе зайгүй хөтлөлцөж гүйгээд байдаг хүмүүс хүртэл хөлөө жийлцэн эргэж тааралдахгүй юм шиг аяглах нь энүүхэнд. Ирж буй сонгуулийн жийлцлийн эмэгтэйчүүдийн буухиаг энэ удаа Хөвсгөлийн хүүхнүүд эхлүүлж байх шиг байна. Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон,TV5 телевизийн захирал Д.Сарангэрэл нар. Нэгэн үе хөтлөлцөн гүйж, хошуу амаа нийлүүлэн шивнэлдэж, найзархдаг байсан тэд өдгөө бие биенээ гэтэн хулгана барих гэж буй муур мэт аягладаг болжээ. Уг нь тэд Хөвсгөлд хөтлөлцөж ирээд буцдаг байсан бол өдгөө ар араасаа цуварч, түрүүлж ирсэн нь юу хийж юу амласныг танадан, хор найруулж, унагачих санаатайгаа ил цагаан мэдэгдэх болсон нь хөдөөх нутгийнханд нь ч тээртэй санагдах болсон аж. Ямартаа л Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ хүүхнүүдийн өрсөлдөөн эрчүүдийнхээс чамбай байх юм хэмээн уулга алдахав. Ядаж байхад эл хоёр бүсгүй хоёулаа Хөвсгөлөөс нэр дэвшихийг горилчихсон төдийгүй нэг намынх болохоор тэдний дундах өрсөлдөөн ширүүн байхаас ч яахав дээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.