antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2012 8 comments

П.ОЧИРБАТ АМЬДАРЧ БАЙСАН БАЙРАА 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАРЖЭЭ

нийтлэсэн Admin

Пунсалмаагийн Очирбат хэмээх энэ хүн магадгүй хамгийн азтай улс төрч байж болох юм.

Ардчилсан шинэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч гэсэн том сэтэр түүнийг насан туршид нь дагаж, Монгол Улсын түүхийн хуудсанд энэ нэр хамгийн томоор бичигдэж үлдэнэ. Монголын ард түмэн хээгүй, гүндүүгүй эр хэмээн түүнийг хүндэтгэж, алдаа, оноо, амжилт бүхнийг нь харж байдаг. Тиймдээ ч түүнийг Ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа Улсын төсвөөс асар их хэмжээний мөнгө гаргаж, хотын төвд тусгай газар олгож, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид хэний ч өмнө нүүр улаахааргүй сайхан байшин барьж өгч байлаа.  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Гэрлэх ёслолын ордны дэргэд  байрлах жижигхэн цагаан байшин өөрийн гэсэн эдэлбэр газартай, хашаа хамгаалалттай, халаалт дулаантай тохилог байр. Магадгүй Монголын баячуудаас ч өмнө, Монголд бараг анх удаа улсын төсвөөс хөрөнгө гаргаж, орчин үеийн хаусыг монголын ард түмэн П.Очирбат гуайд барьж өгсөн ч байж болох юм.

Гэвч харамсалтай нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, “Тэнгэрийн цаг” компанийн захирал П.Очирбат ард түмнийхээ бэлгийг чамлаж, нэгэн хувийн компанид өндөр үнээр заржээ. Анхны Ерөнхийлөгчийн байрыг худалдаж авсан компанид Ерөнхийлөгчийн байшин ямар ч хэрэггүй байсан бололтой. Тэд хэзээ нэгэн цагт түүх өгүүлж үлдэх энэ байшинг газрын хөрстэй тэгшилж орхив. Тэд энэ байрны газарт нь шунаж байгаа юм. Хотны төвд байршилтай, Сүхбаатарын талбайгаас ердөө л хэдхэн алхмын цаана байрлах, халуун хүйтэн ус, цэвэр бохирын шугамд бүрэн холбогдсон энэ газар дээр тэд хорь гаруй давхар том байшин барихаар төлөвлөж. Харин Монголын ард түмний бэлгийг чамлаж, орон гэрээ нураасан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат байраа 1.5 тэрбум төгрөгөөр зарсан гэдэг мэдээлэл чих дэлсэж байна. Мөнгө улаан, нүд цагаан гэсэн үг бий. Гэхдээ Монголчуудын буянаар, Монгол Улсын буянаар Пунсалмаагийн Очирбат гэдэг энэ хүн гэдэс цатгалан, мөр бүтэн яваа.

Томоохон уул урхайн компаниудад зөвлөх нэртэй алба хашиж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, “Тэнгэрийн цаг” компанийн захирлаар ажиллаж байгаа. Түүний үр хүүхдүүд ч гэсэн бүгд сайн эцэг эхийн буянаар хувь хувийн бизнесээ эрхлээд амьдарч байгаа. Тэгсэн атал Монгол Улсын анхны Ерөнхийлөгч ард түмнийхээ өгсөн бэлгийг чамлаж, орон гэрээ нурааж байгаад дургүйцэх хүмүүс ч цөөнгүй бий. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү Та нарт хамаагүй гэсэн үг бий. Гэхдээ П.Очирбатын энэ байшин бол ард түмний бэлэг. Бас монголчуудын түүхийн нэгээхэн хэсэг. Хэзээ нэгэн цагт П.Очирбат энэ байшинд өөрийнхөө хувийн музейг ч байгуулж болох л байлаа.

 

Тэгсэн бол П.Очирбатын намтар түүх, Ардчилсан шинэ Монгол Улсын намтар түүх болон үлдэж, хэзээ хойно ачийн маань ач зээ нар Анхны Ерөнхийлөгчийн байранд зочилж байх ч байсан юм билүү хэн мэдлээ. Өнгөрсөн жил Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discovery Mongolia 2011” чуулганы зохион байгуулах хорооны даргаар ажиллажээ. Тэр үеэр П.Очирбат гуай ярилцлага өгөхдөө “Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж нэг ч байхгүй” хэмээн ярьсан байна лээ. Тиймээ. Үнэгүй юм гэж хорвоо дээр байхгүй. Гэхдээ мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй юм бас байдаг юм гэдгийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад сануулахад илүүдэхгүй бололтой.

Ц.Хан-Хөхий
http://news.undesten.mn/news/show/id/12528

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (June 22, 2012 5:04:10 pm )

    yu gj tiim hymdhan zarhav dee t1 setgvvlcheee

  • Anonymous (June 22, 2012 6:36:10 pm )

    mongond vxeldsen yadyy setgeltei vlgerch novsh.ene baishind ylsaas 50 saya tg tosovloson gej bx ved ichix ch vgvi chamlaj bsn bird . bvr tv-eer 1 nevtrvvleg deer shvv arai dendvv.tegj yarixiig ni vzsen xvmvvs sanaj bga l bx. mongotei xvnd ch ard tvmnii beleg selt gex setgel ch estoi noxoin baas bailgvi. tiimdee ch ingee biz

  • Anonymous (June 22, 2012 8:51:07 pm )

    xairan ch ard tvmnii min xorongo enend ogch baixin orond owchnoosoo salj chadaxgyi tarchilj suugaa xvvxdvvded ogoxgyi de muu nowsh shangaa xvrteesei

  • Anonymous (June 22, 2012 9:28:43 pm )

    Gants huniig iim tsatgaj bdag yaduu ulsaa medehgui.

  • Anonymous (June 22, 2012 10:25:57 pm )

    ene muu shavar arslan tiim tuuhee medehgui ee shunaliin tulam aziin bar bolno gej shaagaad mongolchuudiig hoshgoruulj baigaad ar hudragaar n tsulumsun hulgaichdaaaaaaa shal hudlaa enenii ugsen hatsanii ardchilaliin eronhiilogch ardchilaliin luivarchin

  • Anonymous (June 22, 2012 10:42:40 pm )

    mongolchuud ene hund 8 jil tsever hulhiduulsan daa mash tsever sugarch uldsen hun dee getel enkhbayariig l oroldood baidag naad shavar arslangaa ch bas atg shalgaj barivchlaasai ene novsh l ankh uul uurhaig gadniihand sul tavij ugsun shunaliin har tulam shuu dee ard tumen mine bugd medej baigaa bailgui dee daanch denduu noomoi hultsengui ard tumen mine tsaashdaa yana daa huurhii

  • Anonymous (June 23, 2012 12:51:10 am )

    Åðºíõèé ñàéä àñàí Ä.Áÿìáàñ¿ðýí ãóàé àëáàí òóøàààëàà ºãººä î÷èðáàòàä õàíäàæ îäîî õî¸óëàà òºð,çàñãèéí òýðã¿¿í¿¿ä áàéñàí íýð òºðºº áîäîæ áèçíåñ ýðõëýõã¿é àìüäàðúÿ ãýõýä íü î÷èðáàò áè áèçíåñ õèéíý ýý ãýæ õàðèóëñàí ãýäýã þì.Ýíäýýñ õýí íü õýí áîëîõ íü õàðàãäàæ áàéãàà.î÷èðáàòàä ÿìàð þìíûõ íü íýð òºð áàéõ áèëýý.Ñóâäàã øóíàë,õîìõîé ñýòãýë í¿ãýëò õ¿íèé øèíæ ìºí.

  • Anonymous (June 25, 2012 1:07:29 pm )

    Шалгагдсан мэйл хаягийн сан масс мэйлийн программны хамт 1 саяас зарна. сүүлийн 6 сарын дотор цугларсан утас: 91111591

antalya rent a car