antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 21, 2012 27 comments

Ганбууш: Би мөрөөдлөө биелүүлсэн

нийтлэсэн Admin

Шар хэвлэлийн “баатар” Ганбууш төгс эмэгтэй болох мөрөөдлөө биелүүлжээ. Тэрбээр Тайландад хүйс солиулах мэс засал хийлгэж, жинхэнэ утгаараа эмэгтэй болоод эх орондоо ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр одоогоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн хагалгааны дараах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Ингээд Монголд анх удаа хүйсээ солиулсан хүн болж буй Ганбууштай ярилцлаа.

-Зарим сайтуудаар таныг Тайланд явсан ч хүйс солиулах мэс засалд ороогүй. Мэс засал хийлгэхэд нас хөгшиднө гээд эмнэлэг нь хүлээж аваагүй гэж мэдээлсэн байсан. Хэзээ Тайландыг зориод ирэв. Мэс засал ямар болов?

-News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би өнгөрсөн тавдугаар сарын 5-нд Тайландыг зорьж, тавдугаар сарын 6-17-ныг хүртэл Тайландад үзлэг, шинжилгээнд хамрагдаад, бүх хариу сайн гарсан учраас тавдугаар сарын 18-нд мэс засалд орсон. Мэс засал гурван цаг гаруй үргэлжилсэн. Сайтуудад Ганбууш хөгширчихсөн болохоор хагалгаанд ороогүй буцаж ирсэн гэж мэдээлсэн юм уу? Тайландад миний очсон эмнэлэгт 68-тай герман өвгөн, 86-тай америк өвгөн хүйсээ солиулж байсан. Тэдний хажууд би хамаагүй залуухан харагдаж байгаа юм чинь. Гадаадынхан чинь наснаасаа хөгшин харагддаг юм билээ. Намайг хараад насаа худлаа хэлээд байна, залуухан харагдаж байна гэдэг байсан. Мэс заслын дараа гурав хоног эмнэлэгт хэвтээд, 14 хоног эмнэлгийн дэргэдэх буудалд байрлаж, угаалга, тариа хийлгээд тэгээд л “баяртай” гэдэг юм байна лээ.

-Монголд эргэж ирээд мэс заслын дараах эмчилгээ, сувилгаа хийлгэх гэтэл таныг хүлээж аваагүй гэсэн мэдээлэл гарсан шүү дээ?

-Би зургадугаар сарын 7-нд Монголдоо ирээд мэс заслын дараах эмчилгээ хийлгэнэ гэж бодоод хувийн эмнэлгүүдэд хандахад хүлээж авах эмч олдоогүй. Айхтар, мундаг Б.Үйлст, Б.Бүлтэн эмч нар надад “Уучлаарай, хүүхэд эх барьж авахаа мэдэхээс биш ийм нарийн, нандин юм мэдэхгүй” гэж хэлсэн. Миний таньдаг нэг мундаг эмч надад ЭХЭМТ-д хандаад эмчлүүлсэн нь дээр гэж зөвлөсөн. Намайг энд ирэхэд Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал С.Хишигжаргал  халуун дотноор хүлээн авч, уулзан “Хүнд мэс засал хийлгээд ирсэн байна шүү дээ. Манайх хүлээж авалгүй яахав, маргааш хүрээд ир, ганцаарчлан хэвтүүлж эмчилнэ” гээд их сайхан сэтгэлээр хандсан. Одоо угаалга, үрэвслийн эсрэг тарианууд хийлгэж байгаа. Монголд энэ төрлийн мэс засал хийлгэсэн хүн байхгүй, анхны тохиолдол учраас эмнэлгийн эмч нар надад маш сайн ханддаг. Монголын эмч нар чинь маш мундаг, бүр дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ, сувилгаа хийдэг болчихсон. Ялангуяа залуу эмч нар хэлний төвшин өндөр болсон учир интернэтээс мэдээлэл цуглуулж, эмчилгээндээ хэрэглэдэг. Сувилахуйн албаны эмч, сувилагч нар маш эелдэг, чадвартай сайн хүмүүс байдаг. Байнга л орж ирж ямар байна, яаж байна, одоо ямар зовиур байна, та хүнд өвчтнүүдийн тоонд орж байгаа, манайд өмнө нь ийм мэс засал хийлгэсэн хүн эмчлүүлж байгаагүй, анх удаа болохоор маш сайн эмчилж, сувилах хэрэгтэй гээд халамжлахаар уйлмаар, гоё байгаа юм чинь.  Би Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн хагалгааны дараах хэсэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Энэ дашрамд сувилагч П.Отгонбаяр, Д.Чулуунцэцэг, Ж.Рэнцэнноров, Ц, Загдсүрэн, Алтансувд, Нямхүү, Цэндпулам нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Эмнэлэгт хэвтээд хэд хонож байна вэ?

-Би зургадугаар сарын 11-нд хэвтсэн. Эрүүл мэндийн даатгалаар ажлын ес хоног хэвтэж эмчлүүлдэг юм билээ, маргааш эмнэлгээс гарна. Гэхдээ миний шарх хэдий хугацаанд бүрэн эдгэх нь тодорхойгүй. 2-3 сар болдог гэж хэлсэн ч хувь хүний дархлаанаас их хамааралтай гэсэн. Дээр нь бас нас гэж байна шүү дээ. Хэрвээ хорин хэдтэй байсан бол хурдан л эдгэчихнэ. Хамгийн гол нь сэтгэл зүйн хувьд асар их бэлтгэлтэй мэс засал хийлгэсэн учир дараа нь ч гэсэн хурдан эдгэхийн тулд сайхан цагаа бодон инээж, сэтгэлээр өөдрөг байх хэрэгтэй гэж Тайландын эмч нар зөвлөж байсан.

-Хүсэл мөрөөдлөө биелүүлж, эмэгтэй хүн болох хамгийн том даваагаа давлаа. Гэхдээ үүний дараа хууль, эрх зүйн хүрээнд олон асуудал үүснэ шүү дээ. Энэ бүхнийг хэрхэн шийдэх вэ?

-Нийгмийн цөөнх хүмүүс гэж байдаг. Эр ч биш, эмэгтэй ч биш хоёрдмол амьдралаар амьдарч байгаа хүмүүсийг нийгмийн талаас нь хэцүүхэн хүлээж авдаг шүү дээ. Тийм болохоор миний хувьд нийгмийн асуудал хүндэрч байгаа. Нэгдүгээрт, би нэрээ өөрчилмөөр байна. Бөөгөөс асуухад, Ганцацрал, Ганболор, Ган-Од гээд гурван нэр тохиромжтой юм байна гэж хэлсэн. Цаг нь болохоор аль нэгийг нь сонгоно гэж бодож байгаа. Миний нэрийг чинь Ганболд гэдэг юм шүү дээ.

Бас иргэний үнэмлэх дээрээ эмэгтэй гэж бичүүлмээр байна. Наад зах нь энд хэвтэж эмчлүүлж байгаад ор хоногийн мөнгөө төлөх болоход таны иргэний үнэмлэх дээр эрэгтэй гээд биччихсэн байгаа. Манайх эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг, дараа нь нийгмийн даатгалаас эрүүл мэндийн даатгалын мөнгө нь орж ирэх болов уу гээд асуудал үүсч байгаа юм. Хоёрдугаарт, би чинь 55-аас дээш настай болохоор тэтгэврээ тогтоолгомоор байна. Энэ мэтчилэн хууль, эрх зүйн талаас нь шийдэх асуудал олон бий. Мөн гадаадад өөрийн зардлаар яваад энэ төрлийн мэс ажилбар хийлгэсэн хүн Эрүүл мэндийн яамнаас нөхөн олговор гэж авдаг юм байна. Би бас үүнд хамрагдмаар байна. Би үргэлж энд хэвтээд байхгүй шүү дээ. Эмнэлгээс гараад намайг одоо эмчилж байгаа эмчийн багшийнх нь хувийн эмнэлэг, сувилалд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байгаа. Би нэгэнт л зориг гарган өндөр зардлаар ийм хагалгаа хийлгэж ирчихээд гүйцэт эмчлэхгүй бохир оруулаад эргээд өвдчихвөл хэцүү биз дээ. Хоёроос гурван сар хавдар нь бүрэн арилтал гам сайн барих хэрэгтэй байгаа. Гэрийн нөхцөлд гэхээр би чинь буудлаар амьдардаг болохоор хэцүү л дээ, бохир оруулчихвал яана. Би эхэндээ хүний мөрөөдөл биелдэг л юм байна гэж сэтгэлийн хөөрлөөр баярлаж байсан. Эмэгтэй хүний асуудал гэдэг чинь хэцүү юм байна лээ. Би энэ мэс засал хийлгэснийхээ дараа жаахан харамссан. Энэ дашрамд, би “Улаанбаатар Эрдэм-Оюу” дээд сургуулийн нийгмийн ажилтан М.Булган багшид баярлалаа гэж хэлмээр байна. Тэр хүн намайн мундаг ивээн тэтгэсэн. Миний сэтгэл судлал, хууль, эрхийн багш хүн. Надад битгий сэтгэлээр уна гээд л сэтгэл санаагаар дэмждэг, олон жил бид хоёр хамтарч ажилласан яг л миний ээж шиг сайхан хүн байдаг. Мөн манай дүү нар болон намайг ойлгож, хүндэлдэг дотны хүмүүс маань тусалсан. Ер нь л эмэгтэйчүүд голдуу тусалсан даа. Харин эрэгтэйчүүд яг цагаа тулахаар асуудалтай л юм билээ. Одоо хагалгаа хийлгээд ирсэн хойно сүйд майд болоод байгаа болохоос биш… Гэхдээ яахав, цөөн тооны эрчүүд надад тусалж дэмжиж байсан.

-Та сая мэс засал хийлгээд харамссан гэлээ. Ямар учраас, юунд харамсав?

-Мэс заслын дараа айхтар зовиуртай байсан. Тэгэхэд л бараг яах гэж энэ мэс заслыг хийлгэв дээ. “Чөтгөр гоймонд дурлалаа” гэж бодож байсан шүү. Одоо зовиур нь арилаад эрүүл болоод эхлэхээр шал өөр бодол орж ирж байгаа.  Нэгэнт л миний мөрөөдөл байсан учраас би тэр бүхнийг даваад гарсан.

-Нууц биш бол мэс заслын зардалд хэдий хэмжээний мөнгө зарцуулсан бэ?

-Зөвхөн хагалгааны үнэ л гэхэд 65 мянган бат, тэр эмнэлэг нэг ам.долларыг 40 батаар бодож байсан. Тэгэхэд Тайландын валют арилжааны газар нэг ам.долларыг 29 батаар тооцож байгаа байхгүй юу. Тэгээд ирж очих зардал, эмнэлгийн байрны мөнгө, хоол унд гээд овоо юм болсон. Би дуучин ВХ-ын эхнэр Үенд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үен “Airmarket”-аасаа охин компани тасалж аваад бие даагаад ажиллуулж байгаа юм байна. Тэр миний ирж очих онгоцны асуудлыг хурдан шуурхай зохицуулж өгсөн. Би долдугаар сарын 1-нд буцна гэж онгоцны тийз захиалсан ч зургадугаар сарын 6-нд гэнэт буцахаар болоод хэдхэн цагийн өмнө  хэлэхэд л маш хурдан зохицуулж өсгөн. Монгол руу буцах болоход мөнгө дутаад хамт мэс засал хийлгэсэн хоёр гадаадтай хамт Тайландын эмнэлгээс холгүй бааранд бүжиглэж, ойр зуурын мөнгөтэй болсон.

-Мэс засал хийлгэчихээд бүжиглэлээ гэж үү?

-Хамт байсан хоёр маань “Чи мөнгөгүй гээд байх юм. Бүжгийн багш гээ биз дээ. Тэр чигээрээ мөнгө байж” гээд дагуулаад явсан. Эхлээд хамаг бие өвдөөд яаж бүжиглэнэ дээ гэж байсан ч бааранд ороод хөгжмийн ая сонсоод л шууд бүхнийг мартсан. Хэдийгээр оёдлоо авхуулсан ч яачих ч юм билээ гээд гар мөрөө хөдөлгөн чадлаараа бүжиглэсэн чинь хүмүүст маш их таалагдсан шүү. Тэр баарны тайзан дээр янз бүрийн насны хүмүүс бүжиглэдэг. Хэрвээ муу бүжиглэвэл ахиж гаргадаггүй юм байна лээ. Би таван удаа гараад 100 ам.доллартай болсон. Намайн дахиж бүжиглэхгүй юм уу гээд асуугаад байсан ч биеэ бодсон. Тэр мөнгөөрөө ойр зуурын зардал хийгээд, онгоцны буудал хүрсэн дээ.

-Тайландад энэ төрлийн мэс засал хийлгэж байгаа хүмүүс хэр их байдаг бол?

-Миний очсон эмнэлэг бол Тайландын хувийн хамгийн ууган эмнэлгүүдийн нэг байсан. Тэнд 09.00-21.00 цаг тасралтгүй хагалгаа хийж байдаг. Тайландад энэ төрлийн мэс ажилбарт ороход эхлээд нүд, хамраа янзлуулаад нүүрэндээ пластик суулгаад, уруулаа янзлуудаад, төвөнхөө авахуулж, мөрөө бөөрөнхий болгоод хөх, ташаа, бөгс хийлгээд хамгийн сүүлд хүйсээ солиулдаг юм байна. Харин герман, америк бид гурав шууд л хүйс солиулах мэс засалд орсон байсан. Би Тайланд явахаасаа өмнө С.Хишигжаргал эмчтэй таныг хамт аваад явмаар байна гэж уулзаж байсан. Гэсэн ч тухайн үед зардал мөнгө нь их гараад өөрийгөө яая гэсэн хүн ганцаараа явсан шүү дээ. Ер нь ямар ч тохиолдолд ийм төрлийн мэс засал хийлгэхэд заавал хэн нэг хүнтэй хамт явах ёстой гэдгийг хатуу ойлгосон.

-Таныг гоо сайхны мэс засал хийлгэх гэж байгаа гэж сонссон?

-“Перфект” эмнэлгийн Н.Оюун эмч надад үнэгүй гоо сайхны мэс засал хийж өгье гэсэн. Гэхдээ бүрэн эдгэсэн цагтаа хийлгэнэ гэж бодож байгаа. Тайландад гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүсийг харж байсан. Би зөвхөн хамраа өндөрсгөөд, хөх хийлгэнэ л гэж бодож байгаа. Арьсаа татуулсан хүмүүс сайхан харагддаггүй болохоор өөр зүйл хийлгэхгүй ээ.

-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна?

-Хамгийн түрүүнд өөрийн гэсэн байртай болмоор байна. Хэдий болтол зочид буудлаар амьдрах вэ дээ. Байрны мөнгө олохын тулд ажиллах хэрэгтэй. Би АНУ гээд хэд хэдэн улсад бүжиглэхээр анкет явуулса, одоо намайг уриад байгаа. Гадаадад удах онцгүй шүү дээ. 2-3 сарын хугацаатай ирж, очих бол боломжийн. Би Монголдоо сайхан ажиллаж, амьдармаар байна. Тэгээд гадаад явъя гэхээр иргэний үнэмлэх дээр эрэгтэй гэчихсэн байдаг. Эмэгтэй гээд, бүжигчин хийнэ гэчихсэн болохоор одоо шийдэх асуудал олон байна. Гэтэл энэ сонгуулийн хажуугаар юун Ганбууш биз дээ. Миний асуудлыг шийдэх завтай хүн байхгүй байгаа юм биш үү. Тэгээд гайгүй хүнээс хүүхэдтэй болмоор байна гээд зөндөө л зүйл байна шүү дээ. Гэхдээ амьдралыг тааж, төсөөлөхөд хэцүү. Би зуу гарч насална гэж бодож байгаа. Их зүйлийг хиймээр байна. Энгийн нэгэн эмэгтэй хүн болсон юм чинь сайхан амьдармаар байна. Өмнө нь би чинь улаан галзуу, бараг над руу удаан харсан хүн рүү “Юугаа харсан юм бэ” гээд хашгирчихдаг байсан. Одоо бол тийм биш, айдаг болсон ш дээ. Ер нь их эмэгтэйлэг болж байгаа гэх үү дээ.

-Ямар ч гэсэн танд баяр хүргэе. Хүсэл мөрөөдөл тань биелэх болтугай.

-Баярлалаа, News.mn сайтаар дамжуулаад надад тус болсон сайхан сэтгэлтэй хүн болгонд баярлаж байгаагаа дахин илэрхийлэх боломж олгосонд.

Г.ДАША

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (June 21, 2012 9:46:45 am )

    Yamar eedreg bodoltoi gandan buurshgui khun be?Iim chanar khun bolgond zayakhgui shuu.Tsaashdiin zorilguud chine bielekh boltugai.Ulam kheerkhen bolooroi.Welcom board.

  • Anonymous (June 21, 2012 1:14:43 pm )

    ymar zorigtoi yum be hurdan edgeed tugs tuguldur bvsgvi hvn bolooroi amjilt

  • Anonymous (June 21, 2012 2:05:56 pm )

    setgeliin tenheetei baij hvsel moroodol bvhniihee ard garaarai az jargal hvsie

  • Anonymous (June 21, 2012 2:24:16 pm )

    ganbuushdaa bayar hurgey harin sharhaa sain edgesniih n daraa nuguu ajilaa hiigeerei dee

  • Anonymous (June 21, 2012 3:31:01 pm )

    bolj dee huurhii

  • Anonymous (June 21, 2012 3:54:55 pm )

    amidarch chadaj bn shyy dee. Getel olhiogyi archaagyi yumnuud belen mongo haraad l guilgachin tsarailaad l gudamj metrleed l yavj bn shuu dee

  • Anonymous (June 21, 2012 4:39:15 pm )

    Ganbuush ta zorigtoi shuu Uneheer huslee bieluuleed irsen odoo saihan amidraarai.. Hurdan edgeerei.. Tanig demjdeg shuu

  • Anonymous (June 21, 2012 5:05:00 pm )

    zaluu setgelgeetei ym, jar martai hun biz de,ta chadjee. az jargaltai amidraarai, eruul enhiig husie, goo saihni hagalgaandaa sain edgej baij orooroi yaraad yahav.

  • Anonymous (June 21, 2012 7:14:12 pm )

    tanid az jargal hamgiin sain saihniig husie, ireeduidee itgeltei ene chigeeree oodrog saihan taivan amidraarai

  • Anonymous (June 21, 2012 7:34:58 pm )

    az jargal hvsie

  • Anonymous (June 21, 2012 7:54:32 pm )

    huisee soliulsan ch huuhedtei boloh bolomjgui s.g de.ondgovch sav bhgui ym chin.zugeer er erhteneer ni em erhten bolgoj uurchluh l hagalgaa sh tee.ternees sav bolon ondgovch suulgah bolomjgui.

  • Anonymous (June 21, 2012 10:02:30 pm )

    ganhurdan edgeerei
    buushd bayr hvrgie

  • Anonymous (June 21, 2012 10:04:04 pm )

    ganbuushd bayr hvrgie tvrgen edgeerei

  • Anonymous (June 22, 2012 9:02:09 am )

    Ганбууш эгчдээ аз жаргал хүсье. Хүмүүс таныг янз бүрээр ярьдаг боловч та их өөдрөг сэтгэлтэй бас их дайчин хүн шүү. Сайхан амьдраарай 🙂

  • Anonymous (June 22, 2012 12:18:19 pm )

    az jargal husiye shudarga tsoglog shooch yariatai emegtei shuu huvi hun talaasaa taalagddag yaria ih hugjiltei yun hoshin shogiin jujigchid ve

  • Anonymous (June 22, 2012 5:17:24 pm )

    Ийм өөдрөг үзэл хүн болгонд байхгүй шүү. Амжилт хүсье бас бусад мөрөөдөл чинь биелэх болтугай.

  • Anonymous (June 22, 2012 8:20:11 pm )

    би танаар жоохон байхдаа бүжиг заалгаж байсан.миний анхны багш.тэр үеэс л би бүжгэнд дуртай болсон.Таныг би хүндэлж явдаг та өөдрөг шүү.таньд амжилт хүсье

  • Anonymous (June 25, 2012 4:41:23 pm )

    ЗОРИГТОЙ АЛХА ХИЙСЭНД ЧИНЬ БАЯР ХҮРГЬЕ. ҮРГЭЛЖ ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙЖ САЙХАН АМЬДРАЛ ЗОХИОГООРОЙ.

  • Anonymous (June 25, 2012 4:41:44 pm )

    ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙСЭНД ЧИНЬ БАЯР ХҮРГЬЕ. ҮРГЭЛЖ ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙЖ САЙХАН АМЬДРАЛ ЗОХИОГООРОЙ.

  • Anonymous (June 26, 2012 4:08:18 pm )

    OO YASAN MYNDAG YAM BE? BAYAR HURGIE>> SAIHAN OODROG BGA TANI IH TAALAGDAJ BNA AA TANITAI YYLZAJ BOLOH YY? HAYGIIG NI MEDEH HUN BBAL ULDEENE UU?

  • Anonymous (June 27, 2012 2:58:05 pm )

    haha hun amiraa chi em mon u gher bn da er.re bhgui de yund em bolh gj duraldag bn a

  • Anonymous (June 29, 2012 5:08:23 pm )

    хурдан эдгэрээд сайхан амьдраарай. маш их сэтгэлийн хаттай хүн шүү.

  • Anonymous (June 30, 2012 5:33:55 pm )

    Mondag Yuma. Tand tsaashidiin ajil amidrald ni amjilt husie

  • Anonymous (June 30, 2012 9:22:53 pm )

    buh hun iim uudrug bval saikhnaa, chamaig dandaa l buruugaar oilgoj bsan harin ene yariltslaga chin lag bolson bna.biye gamnaarai daa olon udaa hagaluulj chadahgui shuu dee

  • Anonymous (July 31, 2012 10:14:02 pm )

    Ireeduin amidrald tani undruus undur amjil husye!Garaasaa hutluh Huurhun huuhedtei boloh huslee biyeluuleerei huuhed gedeg amidraliin bayar bayasgalan shu.

  • Lianne Rabjohn (September 12, 2013 4:42:37 pm )

    I simply want to mention I’m newbie to blogs and honestly enjoyed you’re web-site. Probably I’m planning to bookmark your blog post . You really have incredible articles and reviews. Cheers for ***ring your blog.

antalya rent a car