Нийслэлд түм түжигнэж, бум бужигнана. Хаа сайгүй сонгуульд нэр дэвшигчдийн нэр, дүр бүхий самбар өлгөжээ. Тэд эгээ л “би, би, би”… гэж гар өргөн өндөлзөх бага ангийн хүүхдүүд аятай харагдана. Хаа очиж өчигдөр 18.00 цаг гэхэд Улаанбаатарын зарим хэсэгт зам чөлөөтэй байв. Учрыг сонирхвол “Зам дагасан нэр дэвшигчид тойрог, тойрогтоо гарцгаах гээд бөөн юм болсон. Хотод “данстай” машины нэлээд нь хар зам булаалдан давхиж яваа гэцгээнэ. Ямар сайн хэрэг вэ. Замын цагдаа торгох машинаа торгож, олох мөнгөө олсон болохоор аажуухан алхах нь өчигдрийн хувьд бүх зүйл ёс ёсоороо болсныг илтгэх мэт. Харин миний хувьд энэ л нэг цугларалтыг хүлээж суулаа. Ядаж л сониндоо бичсэн өгүүллийг маань хүн той руулж харна байх гэж итгэн сууна. Яг найм хоногийн дараа хэний магнай тэнийж, хэн бүтэлгүйтэн мөнгөө барж шал даа буув гэсэн дүн гарна. Хүний үр тэдэнд ялгаа юу байх вэ. Мөнгө цуглуулж, мөнгө барж баахан бужигнууллаа. Хамгийн гол нь ялж, ялагдаж л сурцгаавал болоо. УИХ, Нийслэлийн сонгууль гэдэг ялж ялагдаж явдаг хорвоо гэдгийг эрхбиш тэд мэднэ. Бид ч ойлгоно. Бүр болохгүй бол зарга мэдүүлэхэд тэр сонгуулийн хороо нь дүн тавих аргатай болсон хойно юу гэхэв. Харин миний энд өгүүлэх гэсэн санаа бол нийслэл тойрсон ундны ус, газар нутаг, хүн амьдрах орчны асуудал. Тэгэхээр сонгуульд ялагдсан ч гэлээ хэн боловч энэ зүг нэг анхаарал хандуулах цаг болжээ. Шуудхан хэлэхэд сонгуульд ялах чинь чухал. Ялсан хойноо Нийслэлийг даруй нүүлгэх шидийг олоорой гэж хэлэх гэсэн юм. Энэ асууд лыг би зүгээр ч нэг тавиагүй. “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч агсан Ц.Балдорж маань байгальд хайртай нэгэн байсан. Тэрбээр Хөвсгөлийг аварч явлаа. Гэтэл өнөөдөр байдал яаж эргэж байгаа билээ. Яг түүн лугаа нэг асуудал уух устай холбоотой. Одоо бидний яах учраа олж чадахгүй суугаа нийслэл хотын ундны ус. Бид энэ асуудлаар олон удаа асуудал дэвшүүлэн тавьсан ч сонгуульд уухайлан орж, ялалт авцгаасан эрхэм нөхөд Төрийн ордны босгыг алхаад л ширээнийхээ ард мөнгө ярин сууж өнөөдөртэй золгосон. Ний нуу гүй ярихад Туулын ус хэдэн жил урсав, түүнээс хэдэн хүн ундаалдаг вэ гэсэн асуудал бодлого барьж зарагддаг хэдэн яам, газрын цаасан дээр л бичигдэж, архивлагдан хадгалагдаж үлддэгээс тэр асуудалд зоригтой хариу өгөх чадалтай аавын хүү байсангүй, төрсөнгүй.
Өнөөдрийн бидний ууж байгаа усыг 370 жилийн тэртэй Өндөр гэгээн Занабазар нийслэлийг үүсгэх дээ сонгосон. Тэрбээр ямар ид шидтэй хүн байсныг өнөө хэр хэн ч бүрэн дүү рэн ойлгоогүй явна. Бид Улаанбаатарт хэчнээн төрийн нүүр үзэв. Хэчнээн их урсах ус барав. Тэглээ гээд уусан усаа шингээж байгаа болов уу гэж бодоход л дотор муухай оргино. 370 гаруй жилийн тэртээ цэвэр ус үнэ тэй гэхэд хэн ч авалгүй гайхах байсан бол өнөөдөр ус үнэтэй гэж хэлэхэд хэн ч тоолгүй авч ууж байна. Түүгээр ч барахгүй цэвэр усаар жорлонгоо угааж сууна. Монголчууд ийм үрэл гэн байж болно гэж үү. За тэр дүүрчээ гэж бодоход түүний шанг татсан нийс лэлд ирээдүйн хөгжил цэцэглэлтийн орон зай, хашаа байшин барих газар үлдсэн үү, гэвэл үгүй. Өнөөдрийн манай нийслэлийн тө рийн байгууллагууд энэ том ачааг дааж үүрэх чадваргүй болж байна. Гагцхүү тэд төрийн үү рүүлсэн ачааг буулгах эрхгүй учраас л хүнд ачааг тэсч ядан үүрч сууна. Дээр нь хүн амын орлогоор төс вийн мөнгийг цуглуулж сууна. Хэрэв бид 350 мянган хүнд зориулсан хотоо цаг тухайд нь нүүлгэчихсэн байсан бол ийм хүнд байдалд унахгүй байсан биз. Өдгөө энд хэн буруутай вэ гэж асуувал хот төлөвлөгчөөс аваад үе үеийн улстөрчдийн нэр дурдагдах биз. Гэвч тэдний нэрийг дурдлаа гээд хэнд ашигтай гэж. “Есөн булгийг түшиглүүлж Алтай хотыг байгуулсугай” гэсэн шийдвэр шиг явдал олон гарах байлгүй.
Өнөөдөр тэнд уух усгүй хүмүүс хэрхэн аж төрж, хэр хэн үр удмаа авч явааг дурдалгүй өн гөрч болно гэж үү. Балга усны зовлонг амсаж суугаа тэднийг бид мартах учиргүй. Харин саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогт баатар Туулыг аврах үүднээс тэн дээс хайрга зөөхийг хориглоно гэж зоригтойхон хэлээд авна билээ. Ингэж зоригтой дуугарч байгаа нь овоо доо. Бид нүүхгүйгээр одоогийнх шигээ суугаад байж байхгүй. Хаашаа, хэрхэн яаж нүүх вэ гэ дэг бидний асуудал болоод байна. Дэлхийд бараг ганцаар үлдээд бай гаа нүүдэлчин удмын монгол чууд нүүхээ мартах юм гэхэд хэн гэгч ямар хүмүүс нүүх вэ гэж хэлмээр санагдана. Наад зах нь дэлхийд сайн муугаа раа бишгүй хэлүүлсэн ч Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаяв том нүүдэл хийсэн. Казахууд шинэ нийс лэлээ хуучнаасаа илүүтэй тохижуулж амжаад байгааг санах л учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дотор бодол нүүхийг хүсдэг гэдгийг хэн бүхэн дуулсан л байх. Тэр бүр Монгол Улсын Ерөн хийлөгч болохоосоо өмнө Ор хоны хөндий, Хархоринд очиж газар үзэж явсан нэгэн. Түүнээс Хархоринд нийслэл нүүчихвэл ямар байх бол хэмээн битүүхэн сонирхож явлаа. Болохгүй гэх газаргүй шүү дээ гэж хэлж ч байсан. Тэгээд ч тэрбээр амьд рал, үхлийн заагтай хүртэл тулж, бага зэрэг гэмшээд авч билээ.
Уг нь Монголоо гэсэн зоригтой хүн нэг удаагийн эндэгдэлд сөхөрч болохгүй. Түүний сайн санаат нөхөд нь Ц.Элбэгдоржийг Хархорин нүүцгээе гэхэд бүгд л түрээд уй хайлна гэж бодож байна. Өнөөдөр бидэнд хотын утаанд дарагдаж, нүү дэл суудлаас дайжин, ашиг хонжоо хайж суух цаг өнгөрснийг санах хэ рэгтэй. Монгол Улсын нийслэл нүүнэ гэдэг тийм ч хэцүү асуудал биш ээ. Энд айлын орон сууцыг яана гэх зов лон алга. Шинэ газар бууж, шинэ хот төлөвлөнө гэдэг шинэ амьдрал, шинэ хот төлөвлөлт, шинэ бүхний эхэн дээр гэрээ бариад сууна гэсэн үг. Яагаад ч юм бэ Төрийн ордны талаар өнөөгийн хүмүүсийн бодол их л сонин санагддаг. Ю.Цэдэнбал даргын үед босгосон энэ барилга маршал Х.Чойбалсангийн үеэс үүдэлтэй. Өнөөдөр бид тэднийг муулахаараа нэг болсон ч Төрийн ордноо шинэчилж чад сан уу гэвэл үгүй. Гэтэл өнөөдөр бид чө лөөт зах зээлийн нийгэмд шилжчих лээ гэж томорцгоох хэрнээ тэд ний тавьсан бунханг зөөгөөд, Монголын нэр төрийг мандуулахын тулд шилэн бай шин босгоод хэдэн хөшөө тавилаа. Гэтэл Төрийн ордонд бидэнд хөл тавих зай байдаг билүү. Тэгээд ч Монголын Төрийн тогтолцоог эргэн нэг харах юм бол Засгийн газар нь Төрийнхөө ордонд “шургалчихаад”, тэнд эрхэм УИХын гишүүн, Засгийн газрын сайд нартайгаа хоол хал багадаад хууль батлаад сууж байна. Энэ манай улсын Үндсэн хуулийн мөн чанар мөн үү? Гэтэл ХБНГУ-д гэхэд л төрийн эрх барих байгууллага, Засгийн газар нь өөр өөр байшинд суугаад төрийнхөө албыг хиртүүлэлгүй авч явж чадаж байна. Тэд ардчилсан улсын байх ёс той орон зай бүрийг өрөө өрөөнд нь заалаад тавьчихсан байна шүү дээ. Тэгэхээр бидний ардчилал хаана оршиж байна. Хэрэв бид энэхүү ард чилсан ололтыг сонгосон орон мөн юм бол шинэ газар нүүж очоод Тө рийн ор дон, Засгийн газрын ордон хоё роо салгаж барих цаг нь болсон санагдана.
Гэхдээ өнөөдрийнх шиг хуучин нийгмийн сэтгэлгээг барих биш, Монголын архитекторчдын дунд уралдаан зарлаж өргөө гэрийнхээ давтагдашгүй загварыг, шинэ цаг үеийн Хархорумыг босгох цаг нь ирлээ. Тэндээ Монголын шинэ цагийн түүхийг бичих хэрэгтэй болно. Төрийн сонгууль нийслэл Улаан баатарт болдог тэр нэгэн цаг өнгөрөөсэй. Шинэ газар шинэ нийг – мийн бэлгэ тэмдэг болсон тэр хо тод улс нүүж, төр босоосой. Яахав өнөөдөр бидэнд барьсан барилга, тавь сан шав алга. Гэхдээ маш хурдан ху гацаанд шийдвэрээ гаргаж чадах юм бол нэг байтугай хэд хэдэн загвар гарган шинэ ордон барих чад вар бидэнд бүрдсэн. Хархорин хүртэл засмал замаар ердөө 365 км яваад хүрнэ. Тэр замыг дагаад гуанз, хуушуурын газар ярайна. Тэнд бууж хоол идээд хөдлөхөд Улаанбаатар нэг өртөөний дайны газар байх цаг хугацаа туулах чадвар бидэнд бий. Нийслэлд Монголын тансаг хэрэг лээтэй ардууд багтахаа больсон. Ямар сайндаа цоо шинээр хөлөг лөсөн “Жийп” машиныхаа хурдыг үзчих газар алга болжээ. Тэгвэл хэ ний машин хэрхэн сайн давхидгийг Хархорины замд үзэж, зам нь муу байвал 350 км замыг дахин шинээр тавьж яагаад болохгүй гэж. Цаашлаад замаа дагуулаад төмөр зам тавьсан ч яадаг юм. Тэр замаар ирээдүйд дэлхийд Хархорины гэж нэр алдар нь түгэх том хотын орд харшийг чиглэсэн бараа, материал зөөгдөнө. Тэр тийм ч хүнд асуудал биш ээ. Нэгэнт улс төрд хутгалдаж нэр алдарт хүрэх хүсэл хэн бүхэнд байдаг нь үнэн юм бол Хархоринд тү- рүүлж очоод гэрээ уралдан барих цаг ирсэн байлтай.
Тэнд очоод хуулийн дагуу авч, хашаагаа босгоё. Хөгжил тийш тэмүүлэх цаг нь ирсэн юм бол хаа сайгүй ухаж гаргасан хэсэг бусаг алтыг улс нь худалдан авч, Төрийн ордны баганат танхимын баганад шигтгэх цаг нь ирсэн санагдана. Тэр хотын хамгийн чухал зүйл мэдээж телевизийн цамхаг байна. Тэр цамхгийг Хархорин хотын таван идээний дээжийг залдаг, хэзээ ч давтагдахгүй таван тансаг идээ урсан гар даг баримлын суурин дээр суурилуулъя. Тэндээс дэлхийн цуутнууд хүрч ирж унд уугаад хөдлөх тэр нэгэн аял лын зургийг гаргая гээд хийх зүйл даанч их ээ. Хүн бүхний толгой ажил лаад ирэхийн цагт удахгүй нийслэлд ажил олдохгүй байна гэж суугаа залуус Хархориныг зорьж очоод цоо шинэ ордны зургийг гаргана гэдэгт эргэлзэх явдал алга. Тэд ажилгүй улс биш. Өнөөдөр монгол хүн цөөхөн хэрнээ өвчтэй хүний тоогоороо дэлхийд дээгүүрт цохиж яваа. Юуны түрүүнд тэнд Монголын шилдэг эмнэлгийг г адаадын өндөр үнэтэй оношлуурт тулгуурлан барих цаг ирнэ. Тэнд монгол хүн эрүүлжээд авахын зэрэгцээ эх орны шинэ бүтээн байгуулалтад шинэ санаа өгнө.
Энэ мэтээр бидэнд зүгээр суух зав гарахгүй. Гагцхүү нүүх л хэрэгтэй байна. Тэр их нүүдлийн тэргүүн эгнээнд да раагийн УИХ-д сонгогдох хүмүүс мандатаа авч суух хэрэгтэй. Өнөөдөр Мон голын парламентын гишүүдийн нас хэвийлээ. УИХ-ын ширээнд тасралтг үй олон жил суусан эрхэм дарга маань одоо УИХ-ыг толгойлж байна. Шинэ эрхмүүдэд удахгүй парламентын түүхийг бичих цаг ирнэ. Харин амьд ран суух өргөө нь Хархоринд алга. Тэгэхээр монгол хүнд шийдвэр гар гах эрх нь байгаа юм бол тэр түү хээ бичээд, суух өргөөг нь Хар хоринд гаргаад өгчих хэрэгтэй. Тийм ордныг одоо л барих цаг болсон. Гэхдээ УИХ-д сонгогдлоо гэхэд дараа нь бидний орох өрөө ямар байвал зохистой вэ гэдгийг ярьж суух тэр хэмжээнд очих цаг ч Төрийн ордонд яригдах болсон санагдана. Наадам хаяанд ирлээ. Уяачид улсын наадамд хэний морийг хэрхэн уях вэ гэж суугаа. Тэгвэл ирэх дөрвөн жи лийн наадмын түрүү морьдыг дааган наснаас нь сойгоод Хархоринд байлаад авсан нь дээр бус уу. Бид дөнгөж саяхан болтол Дархан, Эрдэнэтэд хэн амьдарна гэж дээ хэмээн ярьж суусан. Гэтэл тухайн үед тэр хотод дуртай нэг нь очоод суучих байр байсан бил үү. Өнөө дөр бид 100 мянган айлын орон сууц барина гэж ярьж суугаа хэр нээ нийслэлийн ундны усыг бар лаа. Туулын хайргыг овоолон, усыг нь дундрууллаа. Дээр нь цоо шинэ ца хилгаан станц барихаар төлөвлөв гэлцэнэ. Ингэж болно гэж үү. Үзэх зүйлгүй, уух усгүй бо лох ын цагт бидэнд нүүхээс өөр зам үлдэх гүй. Өнөөдөр бид нийс лэлийг тараан байрлуулах тухай ярьж сууна.
Энэ маягаар хэн нэгэн УИХ-д нэр дэвшихийн өмнө явган яриа өрнүүлэн чалчиж суух болж. Хожим УИХ хууль бат лахын цагт тэрбээр хөөрхөн ху дал донгодоод үлдэхээ мэднэ. Аль болгон бид ингэж суух вэ. Нүүнэ, нүүнэ гэсээр суутал нийслэлд зам тавих газаргүй боллоо. Удахгүй ундны усны асуудал гарч ирнэ. Хэрэв энэ чигээрээ гүрийгээд байвал Туул ширгэж ч мэднэ. Ирэх цаг уух усны тухай хатуу сануулга өгч байхад бид шилэн сав барьж, ширээний ард мөнгө тоолон суух ч гэж дээ. Ай даа амьдрал 370 жил өнгөрө- хөд нэг эргэх цаг ирлээ. Энэ удаад хоцорвол бидэнд суух унаа олдохгүй. Ухаарч ойлгоод унаанд суух дээр тулахад зардал чирэгдэл дэндэж, эцэстээ ажил гүй, хөгжилгүй, хоолгүй, хам гийн аюултай нь усгүй балгасанд суух вий. Хотод туг далбаагаа на мируулсан, уриа лоозон чанга яригч аар дуугаргасан тэрэг сүлжилдэнэ. Тэдэнд дахин хэд хоног хашгиран хөзөр тавьж суух цаг бий. Гагцхүү тэднээс шалгар сан нь энэ нийслэлийг буух газар нь буулгах зоригтой байгаасай.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 19, 2012 2:13:29 pm )
shine niisleltei boloh tsag bolsoon.uneheer demjij bna.mongol ulsad maani dorvitoi tom tom buteen baiguulalt l dutagdaad bna shuu.erhem turiin tusheed hotiin udirdlaguud mini anhaaraldaa avch ajil hereg bolgoochee.
-
Anonymous (June 20, 2012 5:47:21 am )
demjij bna ene utaa arxi chinggaac calgax aaviin xyy oxin bna uu
-
Anonymous (June 21, 2012 8:29:22 am )
Demjij bn bid turuulj ochood yum bosgoj baih uu neg surguuli emneleg uilchilgeenii buh tereliig. Bas alshan ni hausuud. Har zam geed l. Harin ter zasag mini yaj demjih vee. Bid ehleliig ni hiij baiya. Bas olon ulsiin ongotcnii buudal. Huuliin. Bolon. Teriin. Huchnii mash ender tuvshind beltgegdsen. Huuli heregjuulegch. Huchnii baiguullaga. Aliv. Huuli bus uildlees uridchilan seremjluulj ajillaj chaddag. Tavan odtoi zochid buudluud. Geed busad. …………….
3 Comments