antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2012 4 comments

Асашёорюү Дагвадорж нэр дэвшигчдийн дунд “алт” болжээ

нийтлэсэн Admin

Хэдхэн хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа. Тиймээс улстөрчид ёстой л нэг хөл толгойгоо

олохгүй үймэлдэн сандралдаж байх шиг. Дөрвөн жил бараа сураг байхгүй бөгсөө харуулаад зугтаасан гишүүд ч ичих нүүрээ элгэндээ наасаар өнөөх сайхан, сайхан “үлгэр”-ээ ярьсаар тойрогтоо явж байх жишээтэй. Харин зарим нь өмнөх тойргоо сольж өөр тойрогт сайхан амьдрал “цэцэглүүлнэ” хэмээн бурж явна.  Өмнө нь сонгуулийн сурталчилгааны үеэр энд тэндгүй шоу тоглолт болж, ард иргэдэд мөнгө тарааж, худлаа амладаг байсан улстөрчид сонгуулийн хууль өөрчлөгдсөнөөр дээрх асуудлуудын аль аль нь хаалттай болсон. Тиймээс шоу тоглолтоор үзэгчдийн нүдийг хужирлаад өндөр үнэлгээ авдаг байсан тэд өөр арга хайж олжээ. Тэр нь юу гэхээр хэн нэгэн олны танил алдартаныг дагуулж, зүгээр л нүүрээр нь “реклам” хийх. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Батбаяр дуучин Д.Болдыг дагуулан тойргуудаараа явж, түүгээр өөрийгөө өөд уруугүй магтуулж, нэлээд рекламдаад авсан гэнэ лээ. Тэгвэл үүнтэй адил зарим жүжигчид, дуучид ч мөн л улстөрчдийн рекламанд өндөр үнээр явж байгаа ажээ. Харин бараг бүх л нэр дэвшигчдийн дунд од болж, эрэл суралд гаргаад байгаа хүн бол Асашёорюү Дагвадорж гэнэ. Сонгуульд нэр дэвшигчид мандатаа авсан өдрөөс эхлээд л түүнд мөнгө амласан, хамт явахыг хүссэн хүмүүс утас цохиж, амар заяаг нь үзүүлэхээ байжээ. Харин Их аварга маань ганц ч хүнд зөвшөөрөхгүй байгаа бөгөөд төрсөн ах Д.Сумъяабазарынхаа сурталчилгаанд ч ороогүй гэнэ лээ.
Г.Мандах www.uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (June 19, 2012 1:16:31 pm )

    xudalch setgvvlch bnadaa xuurxii gj.songino xairxan dvvregt ircen axtaigaa surtalchilgaa xiigeed baaxan songuuliin shtabiin ajilchidtaigaa xamt gudamjaar dagwadorj xvmvvstei xamt zurgaa awaxuulaad, ax ni xvmvvstei sain bna uu gl mendleed yawj l bna leeshdee ungurdug xagas sain udur shvv dee.

  • Anonymous (June 19, 2012 1:16:56 pm )

    xudlaa burj bichxee bolioooooooooo

  • Anonymous (June 19, 2012 1:18:09 pm )

    ix awraga maani gj ireel doli shaacan gar we yumaa zuw bicheech!!!!!

  • Anonymous (June 19, 2012 1:42:31 pm )

    harin tiimee ene ah dyy 2 mangar ochogdor 1-r horoololoor tbargaj oorsdiigoo tengeriin od met bodoj yabna lee ynendee bol ene 2-r hyyhed hogshid pon bolgoj baahan zurag daruulana lee

antalya rent a car