antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2012 1 comment

Жолооч нарыг албадан даатгалд хамруулна

нийтлэсэн admin

Жолоочийг албадан даатгах тухай шинэ хуулийг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.

Манайд даатгуулсан жолоочийн тоо он гарсаар 30 гаруй мянга хүрээд байна. Өнгөрөгч баасан гаригт Санхүүгийн зохицуулах хороо, Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид хамтран “Хариуцлага, даатгалын зарим асуудал” дугуй ширээний ярилцлага хийлээ.

СЗХ-ны Даатгалын газрын дарга С.Ганболд “Жолоочийн албадан даатгалд бүх жолоочийг хамруулах уу” гэсэн сэтгүүлчийн асуултад  “Ирэх  аравдугаар  сарын 1-нийг хүртэл хамруулна” гэв. Манай улсад 75 мянган жолооны үнэмлэхтэй хүн байдаг. Гэхдээ жолооны үнэмлэхтэй хүн болгоныг бус зөвхөн хувьдаа автомашинтай иргэнийг албадан даатгалд хамруулах гэнэ.

Хэрвээ гэр бүлийн хэрэгцээнд хоёр машинтай бол эхний ээлжинд нэгийг нь даатгуулах шаардлагатай тухай ч ярив. Энэ үеэр Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн дэргэдэх Бизнесийн шинэ санаачлагыг дэмжих төвийн Даатгал зохицуулалтын зөвлөгч Жорж Рейдир манай даатгалын компаниуд даатгуулагчдаа хэрхэн татах, Монголын санхүүгийн зохицуулах хороон дээр ажиллах хоёр долоо хоногийн хугацаанд шинэ санаагаа танилцуулах, тайлагнах зорилготой ирсэн гэдгээ давхар илэрхийлэв.

Жолоочийн албадан даатгалыг бүртгэх ажил хэр сайн явах нь бусад салбарын даатгалд хамрагдах, даатгалын ач холбогдлыг иргэд ойлгоход тусална гэж тэрбээр хэлэв.

Гаднын улс орны хувьд жолоочийн даатгалд идэвхтэй хамрагддаг. Харин Монголд 40 гаруй мянган хүн, хуулийн этгээд жолоочийн даатгалд хамрагдсан тоо байдаг байна.

М.Тунгалаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 18, 2012 11:33:50 am )

    Шалгагдсан мэйл хаягийн сан масс мэйлийн программны хамт зарна. Үнэ 1.5 саяас. Утас: 91111591

antalya rent a car