antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2012 14 comments

Д.Зоригт Оюу толгойгоос их мөнгө угаасан бололтой

нийтлэсэн Admin

УИХ, Засгийн газрын гишүүд дотроос хамгийн дотуур тамиртай, хэлгүй гишүүнд тооцогддог байсан Д.Зоригт сайд

Оюу толгойгоос их мөнгө угаасан бололтой.
Ярилцлага авъя гэсэн сэтгүүлчдээс боломж л олдвол зугтаах оролдлого хийдэг тэрбээр сонгууль дөхсөн энэ өдрүүдэд Монголын number one гэсэн телевизийн эфир, сонины хуудаснаас салахаа болилоо. Нэг сонинтой л доод тал нь 20 сая төгрөгийн гэрээ хийж, өөрийгөө сурталчлууллаа гэж бодоход түүний халааснаас тун арвин зоос урсч байгаа нь ойлгомжтой. Телевизүүд бүр ч өндөр үнэ хэлсэн биз. Дөрвөн жилд ганц л удаа мөнгө босгох боломж олддог учраас хэвлэлийнхнийг буруутгах аргагүй. Харин бизнес хийж, хувиараа мөнгө хураахыг мэддэггүй, төрөөр дагнаж ирсэн Д.Зоригт энэ их мөнгийг яаж босгож чадав аа гэдэг нэн сонин. Их мөнгөтэй хүн хэт их сурталчилгаа хийгээд харваас андашгүй байдаг юм шүү дээ.
Сэтгүүлчдээс зугтааж, хэвлэлийнхний аргыг бардаг байсан тэрбээр одоо бүр хөлбөмбөг ярьсан шиг цагийг зугаатай өнгөрөөх маягаар сонгогчидтой ойртож байна. Сонгууль дөхсөн энэ үед Евро 2012 эхэлсэн нь залуусыг уйдаахгүйгээр зогсохгүй, байлдан дагуулж буйг соргогоор хүлээн авсан Д.Зоригт нэг л их хөлбөмбөг мэддэг хүн шиг дүр эсгэж, зөвхөн хөлбөмбөгийн талаар нэг оройжин үзэгчидтэй хамт байв. Тиймээс хардах эрхтэй сэтгүүлч хүнийхээ хувьд Д.Зоригт PR-аа хийлгэх наад захын энэ их хөрөнгийг яаж босгов, арай Оюу толгойгоос овоо хэдэн төгрөг угаасан юм биш байгаа даа гэдэг асуудлыг хөндөж байна.
Түүний ажилласан байдлыг тодорхойлох юм бол 1994-2004 онд ГХЯ-нд атташе, мэргэжилтэн, газрын орлогч дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2004 оны гуравдугаар сараас 11 дүгээр сар хүртэл Сангийн яаманд Эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуулалтын газрын дарга, 2004 оны 11 дүгээр сараас 2007 оны хоёрдугаар сар хүртэл  Үйлдвэр, худалдааны яамны Нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга, 2007 оны гуравдугаар сараас 2008 оны есдүгээр сар хүртэл төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. .
Улмаар 2008 оны есдүгээр сараас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар, 2009 онд УИХ-ын нөхөн сонгуулиар нийслэлийн Чин¬гэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан юм. Ажлын анкетаас нь харахад тэрбээр хөрөнгө цуглуулах хувийн компани ажиллуулж байгаагүй нь ойлгомжтой аж.
Ер нь бид Д.Зоригтыг хардах эрхтэй. Яагаад гэвэл Д,Зоригт нь Оюу толгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний Засгийн газрын ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан гэдгийг монголчууд мэднэ.
Түүхэн ач холбогдолтой, чухал гэрээ нь үнэн боловч монголчуудад тустай юу, гадныханд ашигтай байв уу гэдгийг ёстой л цаг хугацаа харуулах байх. Тэгэхдээ юмны учир мэддэг хүмүүс монголчуудыг өрөнд оруулсан гэрээ боллоо гэж тайлбарладаг. Учир нь гэрээг байгуулснаар эхний санхүүжилт болох 250 сая ам.доллар зээл маягаар шийдэгдэж, Хүний хөгжлийн сангийн тухай хууль хэрэгжих боломжтой болсон зэргээр монголчууд биднийг өрийн дарамтад оруулж эхэлсэн.

Мөн Мянганы сорилтын сангийн компакт гэрээний дагуу эрдэс баялаг, эрчим хүчний салбараас нийт 70 сая ам.долларын санхүүжилт бүхий агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар төсөл” цогц төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүлсэн байдаг. Улмаар АНУ дахь Мянганы сорилтын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар 47,2 сая ам.долларын санхүүжилтийг олгуулахаар шийдвэрлүүлсэн. Мэдээж мөнгөнд дургүй хүн гэж байдаггүй шиг эдийн засгийн асуудалтай байсан Монгол Улсаа энэ мэтээр гадны барьцаанд оруулсаар ирсэн Д.Зоригтын 2009 онд УИХ-ын нөхөн сонгуульд юу амласныг хүргэж байна.

Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчийн хувиараа амласан амлалт:
•    -Нийгмийн баялгийн зөв хуваарилалтыг бий болгож Оюу толгой төслийн гэрээг баталснаар иргэн бүрт эх орны хишгийг хүртээнэ.
•    -Нийслэлээ утаагүй амьдралын эрүүл орчин болгож, хотын соёлыг хэвшүүлнэ.
•    -Гэр хорооллын газрыг орон сууцаар сольж тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ.
•    -Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
•    -Сонгогч иргэдийнхээ боловсрол, мэдлэгийг бүх талаар урамшуулан дэмжинэ.
•    -Сонгогчдоо ажилтай, орлоготой болох арга замыг эрэлхийлж, бүтээлч санаачилгыг дэмжинэ.
Намаараа амласан амлалт:

2008 оны УИХ-ын Сонгуульд МАХН-ын амласан амлалтаас товчхон дурдвал:
Шударга ёс – хариуцлагатай төр, Дэвших хөгжил- Дэвжих амьдрал.

•    Нэг хvнд ногдох дотоодын нийт бvтээгдэхvvн 2012 он гэхэд 5000 ам.долларт хvрнэ.
•    шинээр гурав дахь хvvхдээ төрvvлсэн гэр бvлд 300 мянган төгрөгийг нэг удаа, Алдарт эх-II одонтой эхэд 500 мянга, Алдарт эх-I одонтой эхэд нэг сая төгрөгийн тэтгэмжийг жил бvр олгоно.
•    Yнэ ханшны өсөлт, өөрчлөлтийг тухай бvр тооцож, цалин тэтгэвэр, тэтгэмжийг vе шаттай өсгөж 2012 он гэхэд одоогийнхоос гурав дахин нэмэгдvvлнэ.
•    2012 онд дундаж өрхийн сарын орлогыг нэг сая төгрөгөөс дээш болгох боломжийг хангана.
•    Малчид, жижиг аж ахуй эрхлэгчид, ажилгvй иргэдийг нийгмийн суурь даатгалд хамруулж, төрөөс дэмжих тогтолцоонд шилжинэ.
•    Эрvvл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бvр жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц vзлэг, оношлогоог vнэ төлбөргvй хийлгэх боломжийг бvрдvvлнэ.
•    Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжvvлж, боловсролын хvртээмж, чанарыг дээшлvvлнэ.
•    ЕБС-ийн нэг компьютерт ногдох хvvхдийн тоог гурав дахин бууруулна. ЕБС-ийн бvх багшийг зөөврийн компьютертэй болгоно.
•    Их сургуулийн хотхон байгуулна. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дотуур байрыг бvрэн тохижуулна.
•    Улаанбаатар хот, томоохон суурин газруудын утаа, агаарын бохирдлыг багасгана.
•    Бага оврын 8 мянган тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт малчдад хөнгөлөлттэй vнээр олгоно.
•    Хөдөөг хөгжvvлэх зорилгоор сум бvрийг 50 саяас доошгvй төгрөгийн эх vvсвэр бvхий “Сумын хөгжлийн сан”-тай болгоно.
•    Улаан буудай, гурил, төмс, хvнсний ногооны дотоодын хэрэгцээг бvрэн хангаж, импортын хамааралгvй орон болно.
•    Тариалан эрхлэгчдэд бага оврын 12000 тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт хөнгөлөлттэй vнээр нийлvvлж, том, дунд оврын техникийн лизингийн vйлчилгээ нэвтрvvлнэ.
•    Стратегийн зарим орд газруудыг тvшиглэн vндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бvрийг хувьцаа эзэмшигч болгож, ашгаас нь тогтмол хувь хvртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжvvлнэ.
•    Стратегийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулж олсон ашгаас “Эх орны хишиг” сан байгуулах тусгай хууль гаргаж, улсынхаа хөгжилд тустай, иргэн бvрийнхээ амьдралд өгөөжтэй хэлбэрээр зарцуулна.
•    Аялал жуулчлалын тусгай бvсvvдийг байгуулж, гадаадын жуулчдын тоог 2012 онд нэг саяд хvргэнэ.
•    Бvх аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно.
•    Хөвсгөл нуур, Хорго, Тэрхийн цагаан нуур, Хужирт, Өгийнуур зэрэг аялал жуулчлалын томоохон төвvvдийг хатуу хучилттай замаар холбоно.
•    Замын-Yvд-Улаанбаатар-Алтанбулаг, Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлээр хатуу хучилттай авто зам тавьж Азийн авто замын сvлжээнд холбогдоно.
•    Улаанбаатар-Мандалговь-Оюутолгой-Тавантолгой чиглэлийн хатуу хучилттай авто зам барина.
•    Улаанбаатар хотын ачаалал ихтэй уулзваруудад давхар зам барьж, авто зогсоол байгуулан замын тvгжрэлийг эрс багасгана.
•    Улс болон хот хоорондын гол замуудын дагуу 100-150 км тутамд vйлчилгээний тохилог цогцолбор барина.
•    Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал байгуулж, Улаанбаатарын дэд бvтцэд холбоно.
•    Говь-Алтай, Увс аймгийн төвд нисэх буудлыг хатуу хучилттай хөөрөх, буух зурвасын хамт, Баян-Өлгий, Завхан аймгийн төв, Ховдын Булган, Хөвсгөлийн Хатгалд онгоц хөөрөх, буух хатуу хучилттай зурвас шинээр байгуулна.
•    Говийн болон зvvн бvс нутгуудад төмөр зам тавьж, ашигт малтмалын том орд-суурин газруудыг төмөр замаар холбоно.
•    Улаанбаатарт төмөр замын зорчигч vйлчилгээний олон улсын буудлыг шинээр барина.
•    Багануур, Багахангай, Налайх, Рашаант, Батсvмбэрийн чиглэлийн галт тэрэгний тоог нэмэгдvvлж, дагуул хотууд хөгжих тээврийн нөхцөлийг бvрдvvлнэ.
•    Газрын тосны бvтээгдэхvvний олборлолтыг нэмэгдvvлж, газрын тос боловсруулах, нvvрснээс хий, шингэн тvлш гаргах vйлдвэр байгуулан нефть бvтээгдэхvvн vйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болохыг зорино.
•    Айл өрх бvрийг интернетийн хэрэглэгч болгох, малчдыг гар утас ашиглах нөхцөлийг бvрдvvлэх, шилэн кабельд холбогдсон сумдад электрон шуудангийн vйлчилгээ нэвтрvvлнэ.
•    Сум бvрийг телевизийн 10-аас дээш суваг vзэх боломжоор хангана.
•    Төрийн өндөр албан тушаалтнаас сонирхлын зөрчлийн мэдvvлэг авдаг болно.
•    Авлигын эсрэг тэмцэлд олон тvмний оролцоо, хяналтыг хангах төр, иргэдийн хамтын ажиллагааны оновчтой, vр нөлөөтэй механизм бvрдvvлнэ.
•    Шийдвэр гаргах, хэрэгжvvлэх, хяналт тавих бvх шатны vйл явцад иргэдийн идэвхтэй оролцоог хангана.
•    Нийтийг хамарсан аливаа асуудлыг шийдвэрлэх бодлого боловсруулахад иргэд, сайн дурын хамтлаг, сонирхлын бvлгийг оролцуулах боломжийг өргөтгөнө.
•    Нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон хуулиудыг батлахаас 45-аас доошгvй хоногийн өмнө иргэдээр нээлттэй хэлэлцvvлж санал авдаг журмыг хэвшvvлнэ.
•    Төрийн бус байгууллагын тухай хуулийг өөрчилж, иргэний нийгмийн бvх төрлийн байгууллагуудын vйл ажиллагааны эрх зvйн шинэ орчин бvрдvvлнэ.
•    Yндэсний хэмжээнд vйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төрөөс дэмжинэ.
•    Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, өмчлөлийн төвлөрлийг аль болох сааруулж, өмчлөгчөөс сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаанд нөлөөлөх, шахалт vзvvлэхийг хязгаарлах бодлого хэрэгжvvлнэ.
•    Гадаад орнуудын улс төр, эдийн засгийн бодит сонирхлыг Монгол Улсад бий болгохдоо vндэсний аюулгvй байдал, ард тvмний язгуур эрх ашгийн vvднээс зохистой тэнцвэрийг хадгалах бодлого явуулна.
•    Нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоог бий болгож, монгол хvн ирээдvйдээ итгэлтэй, амгалан тайван, сэтгэл хангалуун амьдрах боломжийг хангаж, Монгол Улсаа өнө мөнхөд цэцэглvvлэн хөгжvvлэх нь бидний зорилго мөн.
•    Монгол Ардын Хувьсгалт Нам улс орон, ард тvмнийхээ төлөө билээ. Манай хөтөлбөр бол амлалт төдий биш, ард нийтийн хvлээлт, нийгмийн өнөөгийн хэрэгцээ шаардлагын тусгал юм.
•    Нам хичээе, Та дэмжээрэй гэж амласан байна.

 

http://nuuts.mn/index.php?newsid=9426&about=Д.Зоригт Оюу толгойгоос их мөнгө угаасан бололтой


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (June 14, 2012 11:19:39 am )

    ene lalar garahgui ee

  • Anonymous (June 14, 2012 11:27:17 am )

    Юу хийсэн гэж ахиж дэвшиж байна аа

  • Anonymous (June 14, 2012 5:13:51 pm )

    Baas hatavch umhiigee tavihgui gej Zorigt eh ornoo hudaldchihaad ichihgui lalar ve

  • Anonymous (June 14, 2012 5:38:22 pm )

    Хүн муулахдаа сайн улсууд шүү монголчууд бид чинь. Хөөрхий юм хийж байгаа хүнээ муулж байхаар хийхгүй байгаа хүнээ муулвал дээр юм биш үү.

  • Anonymous (June 14, 2012 5:43:54 pm )

    Сү. Батболдын уяны нохой Зоригт. Эзэн нь юу хий гэнэ, түүнийг л хийдэг.

  • Anonymous (June 14, 2012 5:47:09 pm )

    Яана даа хүмүүс минь нэгнийгээ ингэж байх ямар хэрэгтэй юм бэ? Та нарт ямар ч гэм хийгээгүй биздээ. Сайн яваа нэгнээ дандаа доош татах юмдаа. Тэрний оронд эвсээд явбал арай дээр байхдаа

  • Anonymous (June 14, 2012 5:50:02 pm )

    chi yg ugaasanig ni hartsan u, daldig hardag dalai lam yum u haashaan

  • Anonymous (June 14, 2012 5:50:49 pm )

    үнэхээр бузар булай хүн ш дээ
    энэ хэн энийг дэмжих вэ дээ тэр хүн үнэхээр эргүү гар л байхдаа

  • Anonymous (June 14, 2012 5:55:04 pm )

    kkkkk

  • Anonymous (June 15, 2012 5:23:39 pm )

    Big money hiih gej oroldson ni unen

  • Anonymous (June 15, 2012 11:21:13 pm )

    3-t bichsen hujaad ch dahin dahin bitgii net buzarlaad bai!!!!!!!!! tanai pizda hujaa ZORIGT bidend ,eh orond mini aimaar tom gamshig vildsen eniig zahiin chavgants ch odoo medne hujaa ta nart zovhon vhel ,vhel ,vhel.

  • Anonymous (June 17, 2012 1:15:49 pm )

    Зоригт сайдыг дэмжиж байна Өнөөгийн боловсролтой залуусын нэг гэж үнэлж явдаг Ар гэрийн амьдралаа өөд нь татаж байж улс орны ажилд орно шүү дээ Өөрөө өлсөөд ажил хийнэ гэж юу байхав дээ Их идсэн улсуудын дэргэд Зоригт сайд идэж амжаагүй биз дээ

  • Anonymous (June 17, 2012 1:22:01 pm )

    Зоригт сайдын дүү билүү , ах билүү хүний гарт амь үрэгдсэнд их хармсаж явдаг , Бохир балиар муунуудын гарт амь үрэгдсэнд одоо болтол их харамсал төрдөг , Их толгойтой хүүхэд байсан гэж ярьдаг юм билээ

  • Anonymous (June 18, 2012 2:24:06 am )

    SHALGAACH EE,MORIIN HOTOLBORTOO SANAL AVAH ZORILGOOR KOMPIUTER AVCH OGNO GENE UU IH L MUNGU TOGROG AMLASAN BAIDALTAI ASUUDLUUD OLON BNA DA.BIE DAAGCH NARIIG IH SHALGADAG HUMUUS ODOO SHALGAACH,HUULI TEGSH UILCHLEH YOSTOI.

antalya rent a car