Би бусдын л жишгээр амьдарч яваа жирийн нэгэн иргэн. Бусдад илүүчлэх эд зүйлгүй ч бусдаас царайчлаад байхгүй, цалингаараа амьдралаа залгуулдаг боловч улс шиг улсад хүний дайтай амьдарч яваа гэж омогшиж, өөрөөрөө бахархдаг Монголын мянга мянга залуучуудын нэг.
Хүүхэд нас минь социализмын үед өнгөрч, өсвөр нас минь зах зээлийн шилжилтийн бэрх үеийг туулж, ид хийж бүтээх залуу насандаа өнөөдрийн Монгол Улсад элэг бүтэн аж төрж яваадаа, ийм сайхан эх оронд хүн болж төрсөндөө бардам явдаг билээ, би. Гэтэл миний омгорхол, бахархал руу минь ус цацахтай адил зүйлийг УИХ-ын сонгуулийг далимдуулан Ардчилсан нам гаргаж тавилаа. Тэр нь нийслэл төдийгүй орон нутгийн гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны самбар дээрх “Улс шиг хөгжье, хүн шиг амьдаръя” гэсэн уриа юм. Энэ уриа төрийн сүлдэндээ залбирч, өглөө бүр тусгаар тогтносон бүрэн эрхт улс, элэг нэгт монголчуудынхаа төлөө цайныхаа дээжийг сүслэн өргөдөг түмэн олны сэтгэлийг хүйтэн хөндий хахир үгээр хайрах шиг болов. Яахаараа биднийг хүнээс дорд үзэж, эх орныг минь бусад улсаас доогуур үнэлээд байна вэ?
Уг уриаг уншихаар Монгол Улс маань улс биш, хүн ард нь хүн биш болоод явчихаж байна. Утга найруулгын алдаатай урианаас нь үзвэл Ардчилсан нам Монгол Улсыг маань улсанцар, монголчуудыг маань хүнэнцэр гэж үнэлээд байгаа бололтой. Тийм болохоор улсанцар, хүнэнцэрүүдийг улс шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулъя гэж тунхаглаад байгаа хэрэг л дээ. Ардчилсан намын үнэлэмжээр бол монголчууд бидний өнөөгийн амьдрал амьтныхаас нэг их ялгарах юмгүй гэнэ. Үүх түүхээ сөхвөл бидэнд бусдад боолчлогдож, байгалийн гамшигт бултаараа өртөж, өлсгөлөнд нэрвэгдэж нохойноос ч дор амьдарч явсан тийм гунигт үе байхгүй шүү дээ. Газар хөдөлж цунами нөмрөх вий гэсэн мөнхийн айдастай амьдардаг индонезичүүд, хар салхи дэгдэж хамаг бүхнийг орвонгоор нь хамчих вий гэж болгоомжилдог далайн эргийн улсууд, үе үе халдварт өвчин тархаж өлсгөлөнд нэрвэгдэх вий гэж эмээдэг Африкийн улсуудтай Монгол Улсаа харьцуулах ч шаардлагагүй. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улс. Эдийн засаг нь хурдтай сэргэж байгаа, энэ өсөлтөөрөө дэлхийд гуравдугаарт бичигдсэн улс орныг нэг улстөрийн нам сонгуульд өрсөлдөхийн тулд улс, ард түмэнтэй нь басамжилж болохгүй л дээ.
Бид ам бүл тавуул. Эхнэр маань төрийн албанд, би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Амьдралаа дээшлүүлэхээр нийслэл бараадан ирсэн их нүүдлийн өчүүхэн хэсэг нь бид. Амьдралаа өөд нь татах гэсэн бидний чин эрмэлзэл, ард олныхоо амьдралыг сайжруулах гэсэн Ардын намын бодлоготой хосолсны үр дүнд бидний амьдрал өнгөрөгч дөрвөн жилийнхээс хамаагүй сайжирсан. Гэр хороололд өрхөө татсан бид Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, анх удаа орон сууцтай болох хүсэлт бүрдүүлсэн, 16 хүртэлх насны гурван хүүхэдтэй, сарын баталгаат орлоготой гэсэн давуу эрхээр саяхан шинэ орон сууцандаа нүүж орсон. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлснээр сарын цалин 700 мянгад хүрсэн. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг шат дараатай дэмжсэний үр шимээр миний орлого ч хавьгүй дээшилж, банкны зээлдээ түүртэхээ больж, эх орны хишиг 100 мянган төгрөгөө зээлдээ нэмэрлэж, амьдрал ер нь дажгүй шүү.
Хөгжиж яваа улсад хүний дайтай амьдарч яваа гэсэн бодол минь өдрөөс өдөрт батжиж явна. Тийм болохоор улсыг минь харь гүрнээс доогуур үнэлж, монгол хүнийг хүнээс дорд үзээд байгаагийн шалтгааныг олохгүй л байна. Уг нь хамтарсан засагт дөрвөн жил хамтарч ажилласны хүчинд Ардчилсан нам өнөөдөр сонгуульд оролцох эрхтэй, нам шиг нам болж чадсан гэж үнэлж явдаг хүний нэг нь би. Хэрвээ тус нам дөрвөн жилийн турш сөрөг хүчний үүргээ биелүүлсэн бол өнөөдөр ард түмэндээ ам дүүрэн ажилгүй гар хоосон очих нь ойлгомжтой. Тэднийг хамтарсан засагт хамтарч ажиллах боломжийг Ардын нам олгосон тулдаа л сонгуулиар Оюутолгой, Тавантолгойн гэрээг нүүр бардам ярьж сурталчилгааныхаа гол сэдвээр тодруулж яваа шүү дээ. Стратегийн ач холбогдолтой ордуудаас иргэн бүртээ хувьцаа, хувь хишиг хүртээсэн, хэмжээг нь нэмэгдүүлнэ гэж сурталчлах гол суурийг нь Ардын нам л тавьсан. Хэрвээ Ардчилсан нам өнгөрөгч дөрвөн жилийг сөрсөөр дуусгасан бол ард түмэн тус намынхныг үүдээрээ ч шагайлгахгүй, хүлээж авахгүй байсан нь тодорхой. Эсвэл тус намын олигархиуд шиг хагартлаа баяжвал хүн шиг амьдарч яваа гэж үнэлэгдэх хэрэг үү? Олигархиудынхаа хуримтлуулсан баялгийг “нийгэмчилж” иргэн бүрт хувь хүртээх гээд байгаа юм болов уу?
Н.Бүрэн
sonin.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 13, 2012 11:58:14 am )
man yalnaa suuliin ued ardchilsan nam orsoldogchruugee heterhii ih dairch bna shu ene buruu daa
-
Anonymous (June 13, 2012 12:28:35 pm )
N.Burnee gej holduu tolgoi baina. Saihan mishgij bainaa he he. CHam shig setgedeg hun mongold tsoohon baigaasai.
-
Anonymous (June 13, 2012 2:42:36 pm )
АН МОНГОЛЫН ТӨРД ЯМАР ИХ ГАЙ БАРЦАД АВЧИРСНЫГ МОНГОЛЫН АРД ИРГЭД МЭДЭЖ БАЙГАА ТЭД ЗӨВ СОНГОЛТ ХИЙНЭ ТАНАЙХЫГ Л ЛАВ БИШ
-
Anonymous (June 13, 2012 3:32:09 pm )
Хөөрхий бүрнээ нэг захиалга авчихсан тэрнийгээ бичих гэж байдгаа барж ядаж дээ.
-
Anonymous (June 13, 2012 4:00:15 pm )
ЭНЭ МУУ ХӨГИЙН АРХИЧИН_ ХҮҮХЭМСЭГ ЭР ЧИНИЙ ЗАВААРСАН БИЛЭГ БОЛОН ЗУРГЫГ ЭХНЭРЛҮҮ ЧЁИНЬ ЯВУУЛНАА ЯАХЫГ НЬ ХАРЫ
-
Anonymous (June 13, 2012 4:04:25 pm )
АЛТАНХУЯГЫГ МОНГОЛД МЭДЭХГҮЙ ХҮН БАЙХГҮЙ БОЛЖЭЭ ХУЛГАЙЧААР НЬ ЭХ ОРНОО ХУДАЛДДАГААР НЬ
-
Anonymous (June 13, 2012 4:05:09 pm )
ЭНЭ ХУЛГААЧЫГ МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЪЯ
-
Anonymous (June 13, 2012 4:06:49 pm )
ЭНИЙГ ГЭХ ХҮН БАЙДАГЫМУУ? УЛСААС ИДСЭН УУСАН АШИГЛАСАН ШАМШИГДУУЛСАН ГЭЭД ОЛОН ЗҮЙЛ УЛСААС ШАААГААА БИЗ ДЭЭ
-
Anonymous (June 13, 2012 9:23:43 pm )
AH-iinhan hun shig amidarch uls shig hogjoyo gej helj baigaa ni mongolchuud ta nariig doromjilj bainaa gesen ug
-
Anonymous (June 13, 2012 9:47:31 pm )
Ардчлал тонголд юу авч ирэв1, малыг эзнд нь өгснөөр үржил селлекц зогсож чанар алдагдав жишээ урьд бид чинь нэг тэмээтэй байлаа одоо 200000 энэмал улаан номд удахгүй орно нэг тэмээ 10 хоньтой тэнцнэ урьд 10000000 хоньтой тэнцэх тэмээ одоо2000000 хоньтой тэнцэв одоо байгаа бог ямаа 15000000 хүрчээ монгол хүн хонины шөл ууж өссөн 2 монголд 106 дох импортлажээ, 23 жил нэг нэмүү өртөг бий болгох үйлдвэр бариулахгүйгээр хурлаа хаяж төрийн машин зогсоон 20 жилтэй тэнцүү хоног боллоо одоо ард түмэн битгий санал өг эд нар луйвардсан мөнгөөрөө америк руугаа явна л биз
-
Anonymous (June 13, 2012 9:53:51 pm )
ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЗУГЭЭР ЛУЙВАРЧИДЫН УЛС ТӨР
-
Anonymous (June 13, 2012 10:29:43 pm )
Burenee guai ta serj martaj seruun zuudelj baigaa yumuu esvel zahialgaar iim teneg yum bichehee boli. ta utaagaar amisgalj zevtei us uuj banknii huu tölj oligarhuudiin ösgösön möngönii höörögdöld chiregdej erhee edelj saihan amidarch bn gej baih hoorond chini olon zuun jil olon myangan baatar ersiin amiaraa hamgaalj hadgalj irsen gazar shoroog chini hujaa nar hudaldaj avaad chamaig udahgui daramtlah bii. man+an iin oligarhuudiin gar höl bolohoo boli ineeedtei bn
-
Anonymous (June 14, 2012 9:56:33 am )
shaa shaa alinch songogdson yalgaa yu ch bgvi ee. hudlaa bvgd hudlaa songuuli bitgii uguurei hvmvvsee yostoi tsagiin garz. Yamar negen niigem uurchlugduhud udirdlaguud ni tatan buugdah yostoi baital manaih shig huuchiin nowshnuudaas salj chadahgvi bna. ene 76 gahaig bvgdiig ni egnvvlj bgaad gants hudagruu achuulah yumsan.
-
Anonymous (June 16, 2012 6:32:23 am )
BURNEE GEDEG HUN HUURHII SERUUN ZUUDELJ BAIH SHIG BNA, HAA SAIGUI YUMNII UNE USCHUUD BHAD 700,000 TUGRUGUUR HUN SHIG AMIDARCH BNA GENE UU ? ZA TEGEED UB-IIN UTAAND HORDOOGUI, ZAMIIN BUGLURUUND GAZAAGUI HOG NOVSHIND DARAGDAAAGUI HUNSHIG AMIDARCH BGA YUM SHIG SANAGDAJ BGAAN BAIHDAA CHAAVAAS. UURIIGUU YAMAR AMIDARCH BGAAG MEDEHGUI BGAAN BISHUU UURUU SEREECHEE NAAD ZUUDNEESEE UURUU ZUUDLEED BNA SH DEE
14 Comments