УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.
-Сонгууль болох өдөр ойртсоор байна. Ер нь сонгуулийн үеийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Намуудын рейтингэд байнга судалгаа хийж байгаа. Хамгийн өндөр рейтингтай нь АН байна лээ. МАН-ын хувьд МАХН-даа санал нь хуваагдаад байхгүй болсон. Ийм үед рейтинг муутай намууд юу хийж байна вэ гэхээр АН-ыг л зулгааж байна. АН-ын рейтинг буурчихвал нөгөө намуудад санал нэмэгдэх гээд байна ш дээ. Угийн сонгуулийн гэдэг юм уу, РR-ийн гэдэг юм уу нотлох шаардлагагүй үнэн гэж бий. Түүнд юу гэж заадаг вэ гэвэл “Чи өрсөлдөгчөөсөө дутуу, нэр хүнд муутай байвал өрсөлдөгчөө муулж өөрөөсөө доогуур оруул” гэдэг. Харин АН бол хамгийн түрүүнд яваа учраас бид юу хийхээ ярьж байгаа. Ийм завгүй байхад хуцсан нохой бүхний өөдөөс чулуу шидээд байлтай биш, ажил их байна. Би өнөө жил тойрогт дэвшилгүй намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа. Тиймээс намын ерөнхий штабд ажиллаж байна. Эндээс харж байхад рейтинг багатай байгаа МАН, МАХН, ИЗНН гээд нэрийг нь мэдэхгүй олон намуүд бүгд манайх руу ноцож байна. АН шиг муу нам байгаагүй. Өнгөрсөн 92 жил АН Монголыг дангаараа удирдаж байсан юм шиг л хар мэдээлэл цацаад эхэллээ. Тийм биш гэдгийг уншигчид, сонсогчид бүгд мэдэж байгаа байх.
-Ерөнхийдөө ямар төрлийн хар РR гарч яваад байна гэсэн үг вэ?
-Манай уриаг шүүмжлэхээс эхэлж байна даа. “Тэгээд бид хүн шиг амьдраагүй юм уу” гэх мэтээр. Тэгж яривал нийслэлийн хүн амын 70 хувь нь гэр хороололд байна. Боловсон жорлонгүй гадаа гарч бие засдаг. Хасах 40 градусын хүйтэнд гадагш гарч бие засахыг ямар сайхан амьдрал гэх юм бэ. Гэр хорооллын иргэд гэлтгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд бүгд гаднаа жорлонтой. Эмнэлгийн тухайд л гэхэд ийм хүйтэнд өвчтэй хүнийг гадагш нь гаргаж байна. Энэ мэт Монголын нийгэм хөгжиж МАН-ынхны ярьж байгаа шиг сайхан амьдралд хүрчихсэн юм биш. Гэхдээ бас дундад зууны үеийнх шиг ч биш байна. Тэгэхээр аливаад бодитой хандах хэрэгтэй л дээ.
-Яг тойргуудын хувьд байдал ямар байна вэ. Хууль зөрчсөн үйлдлүүд гарч байна уу?
-Өнөө жил Сонгуулийн тухай хууль их чангарсан. Чангарсан гэдэг нь хуучин их задгай байсанд нөлөөлж буй “реакц” болж байна гэсэн үг. Хуучны задгай байдлыг цэгцэлж хэт хатуу хууль гаргасан юм. Одоо сонгууль болж байхад гадаа өлгөсөн самбар, телевизүүдийн нэвтрүүлгийг эс тооцвол тэгж их улстөржөөд бусдын анхаарлыг татаад байгаа зүйл байхгүй. Сонгуулийн дундуур хөлбөмбөг явж, залуучууд түүнийг үзэж байна. Нэг үгээр хэлэхэд сонгууль гэдэг цорын ганц үйл явдал биш болчихсон. Сонгууль болдгоороо л болно. Сонгуулиар явах дуртай хэсэг нь явж, нийт улс орон байдгаараа л байна. Тиймээс болохгүй зүйлүүдийг Сонгуулийн хуульд зааж өгөөд шийтгэлийг нь тодорхой болгосон. Мөнгө тараавал өчиггүй нэрсийн жагсаалтаас хасч, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхээр болгосон. Бүр хүндэрч мөнгө тараасан байдал нь хавтгайрсан бол Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд төрийн эрхийг хууль бусаар авах гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр нэр дэвшигчид хийгээд намууд их болгоомжтой байна. Төв штавд ирж буй дуудлагын дийлэнхийг хуультай холбоотой асуудал эзэлж байгаа. Хуулийг яаж ойлгох вэ гэж асууж байгаа юм. Тиймээс хуультай холбоотой зузаан заавар гаргалаа. Энийг нь ингэж ойлгоорой, мөрийн хөтөлборөөс өөр зүйл ярьж болохгүй гэх мэтийг тайлбарласан.
Яагаад гэвэл хууль бус үйлдэл бүрийнх нь ард нэрсийн жагсаалтаас хасах заалт байгаа. Бүр эрүү үүсгэн шалгах ч заалтууд шинэ хуульд бий.
-УБЕГ-т яг юу болоод байна вэ. Үнэмлэхний хугацаа нь дуусаагүй иргэдэд цахим үнэмлэх олгож байна гэх мэдээлэл гарсан?
-УИХ-ын тогтоолыг зөрчсөн алдаа гарсан. Тогтоолд “Бичиг баримтын хугацаа дууссан, гар дээрээ паспорт байхгүй иргэдэд цахим үнэмлэх олгоё” гэж заасан байсан юм. Сонгууль болохоос арав хоногийн дотор иргэний бичиг баримт, оршин суугаа хаяг зэрэгт ямар ч өөрчлөлт орох ёсгүй. Тэгэхээр энэ сарын 18-ныг хүртэл бичиг баримтгүй иргэд цахим үнэмлэх авах боломжтой байгаа. Тогтоолыг хэрхэн зөрчсөн бэ гэвэл УБЕГ-аас шинээр бичиг баримт авахаар өргөдөл ирүүлээгүй, иргэний үнэмлэхээ гээгдүүлээгүй хүмүүсийн цахим үнэмлэх хэвлэгдсэн байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу асуудлыг шалгаж зөрчлийг арилгуулсан.
-Зөрчлийн хэмжээ нь хэр их байв. Зөрчлийг яаж арилгуулсан бэ?
-Хан-Уул дүүргийн XI, Баянгол дүүргийн XV, Сүхбаатар дүүргийн VII хороонд очиж цахим үнэмлэх олгох ажил ямар байгааг шалгасан юм. Шалгах комисст Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УБЕГ-ын дэд дарга Билгүүн нар явсан. Мөн Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл, хяналтын дэд хорооны дарга гэдгээр би оролцсон. Ингээд биднийг гурван хороогоор ороход цахим үнэмлэхийг хэвлэн тараах УИХ-ын тогтоолыг зөрчсөн гурван тохиолдол илэрсэн. Энэ нь цахим үнэмлэх авах ёсгүй иргэнд цахим үнэмлэх тараасан байсан бөгөөд хуучин үнэмлэхэнд нь гурван өөр төрлөөр хандсан байсан гэсэн үг. Хан-Уул дүүрэгт хуучин үнэмлэхийг нь хурааж авсан байгаа юм. Баянгол дүүрэгт баруун дээд өнцөгт нь хайчилсан байна лээ. Харин Сүхбаатар дүүргийнхэн хуучин үнэмлэхийг нь шаардаагүй байсан. Үнэмлэхийг нь хурааж авсан тохиолдлын хувьд цахим үнэмлэхээрээ санал өгч болно. Хайчилсан нь хуучин үнэмлэхээрээ сонгуульд орж болохгүй гэсэн үг. Гэхдээ бүх хүний хуучин үнэмлэхийг хайчилсан уу гэдэг асуулт бас байгаа. Харин Сүхбаатар дүүргийн хувьд хуучин шилжилт хөдөлгөөний хуулга нааж нэг хүн олон санал өгдөг байсныг өөрчилж нэг хүн хоёр өөр үнэмлэхээр санал өгч болох нь уу гэдгийг туршиж үзсэн хэрэг гэж дүгнэж байгаа. Тэгэхээр цахим үнэмлэх тараах ажил улс даяар нэг журмаар явагдах ёстой байсан. Үүнийг бүртгэлийн ажилтнууд ойлгоогүй бололтой. Удирдлагууд нь чиглэл өгөөгүй байна. Ийм алдаа гарлаа. Анх 64 мянган иргэнд цахим үнэмлэх олгоно гэж тохирсон байсан. Харин нэмж хэвлэсэн 28 мянган цахим үнэмлэх хэвлэлт, тараалтыг зогсоосон. УБЕГ энэ алдаагаа засахаар болсон. Ийм алдаа дахиж гарахгүй байх.
Харин ямар асуудал босох вэ гэвэл 1.8 сая сонгогчийн нэрийг хэсгийн хорооны тоогоор хувааж бичнэ. Ингэж бичихэд алдаа гарах уу гэдэг асуудал байгаа. Үүнийг программ хангамжийн тусламжтайгаар шалгах хэрэгтэй. Алдаа гарвал хариуцах эзэд нь тодорхой байгаа.
-Тэгвэл өнөөдөр үнэмлэхийнх нь хугацаа дуусч байгаа иргэд яах ёстой вэ?
-Иргэдэд энэ сарын 18 хүртэл өөрийнхөө статусыг шинэчлэх боломж байгаа. Харин зургадугаар сарын 1-нээс хойш иргэний үнэмлэхнийх нь хугацаа дууссан хүний өргөдлийг хүлээж авахгүй гэсэн. Учир нь хуучин үнэмлэхээр нь сонгуульд оролцуулах боломж байна.
-Сонгуулийн өмнөх нөхцөл байдал нэг ийм байгаа юм байна. Харин сонгогчид эрх баригч намуудад дүнгээ тавих цаг тулжээ?
-Энэ асуудал манай намаас тойрогт нэр дэвшсэн 48 хүний уулзалтын үед байнга сөхөгдөж байгаа. Ингэхээс ч аргагүй. Та нар дөрвөн жилийн өмнө юу амлаад одоо ямар биелэлттэй байна вэ гэдгийг иргэд мэдэх ёстой.
Дөрвөн жилийн өмнө АН-ын амласан амлалтын хамгийн чухал хэсэг нь “Эрдэнийн хувь” байсан. Хүмүүс “Эрдэнийн хувь”-тай болсон уу, болоогүй юу гэж маргаж байна. МАН-ын ухуулга сурталчилгаа бол АН-ын амлалт биелээгүй, манайх биелсэн гэдэг байгаа. Тэгэхээр энэ бол худлаа гэдгийг би хэлмээр байна. Яагаад гэхээр Хүний хөгжил сангийн дэвтэр гэж хүн бүхэнд бий. Энэ дэвтэр дээр миний зураг, овог нэр, гэрийн хаяг байгаа. Үүгээр 2009 оны арваннэгдүгээр сарын 18-нд гарсан Хүний хөгжил сангийн хуулийг хэрэгжүүлэх зорилготой юм. Үүний илэрхийлэл нь 2008 оны сонгуулиар АН-ын амласан “Эрдэнийн хувь” гэж ойлгож болно. Монголын байгалийн баялгийг 2.7 саяд хуваагаад иргэнд оногдох нэг хэсгийг ийм дэвтэр хэлбэрээр олгосон гэсэн үг. Би энэ хувьцаагаа зарж, барьцаалж болохгүй. Эндээс зөвхөн ногдол ашиг л хүртэнэ. Намайг нас барахад улсад хураагдах журамтай. Харин шинээр хүүхэд төрөхөд шинэ дэвтэр нээж өгнө.
-АН хамтарсан засагт ороод хийсэн гол ажил иргэн бүрт нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг олгосон явдал байв уу?
-Сайн муу хэлүүлэн Хамтарсан засагт орохдоо энэ асуудлыг шийдэхийн тулд шийдвэрийг гаргасан. Үүнийгээ ч биелүүлсэн. Энэ бол цэвэр АН-ын бодлого. 1990 онд АН анх үүсэхдээ хүмүүсээ эрх чөлөөтэй, эд баялагтай, төрөөс гуйлга гуйхааргүй байдалд хүргэхийг зорьсон. Одоо ч бидний зорилго хэвээрээ. Энэ маань юугаар илэрч байна гэхээр 1990 онд хүмүүст малыг нь хувьчилсан. 1996 онд Засгийн газар байгуулангуутаа орон сууц хувьчлалын хуулийг баталж, энэ талаарх ажлыг хийсэн. Энэ бол АН-аас хийсэн хоёр дахь том ажил. Нэг үгээр хэлбэл улсад байсан хоёр том өмчийг иргэдэд үнэ төлбөргүй өгсөн гэсэн үг. Биднийг ялагдсаны дараа Н.Энхбаяр даргатай МАХН газар хувьчлалыг хийх гэж оролдсон байдаг. Ингэхдээ Үндсэн хууль зөрчсөн юм. Үндсэн хуулиар Монголын иргэн бүр газраа хувьчилж авах эрхтэй байхад зөвхөн өрх бүрт гэж заасан байсан. Энэ алдааг бид 2006 онд зассан. Иргэн бүр 07 га газраа хувьчилж авах эрхтэй болгож. Харин 2009 оны арваннэгдүгээр сарын 18-нд дээрх бүхэнтэй адил үйл явдал болсон. Хүний хөгжил сангийн хуулийг баталсан юм, тэр өдөр. Энэ хууль ердийн хууль биш. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрсөн тохиолдолд л өөрчлөлт оруулж болдог. Тэгэхээр яагаад ингэж хатуу нөхцөлтэй, өөрчлөгддөггүй хууль баталсан гэхээр Монголын тулгуур хуулийн нэг учраас тэр. Байгалийн баялгаа бүх хүмүүст хүртээлтэй түгээх үүднээс ингэж хатууруулж өгсөн. Би ямар учраас ингэж 1990 оноос эхлэлтэй зүйлийг яриад байна вэ гэвэл АН-ын үзэл ийм юм. Харин МАН-ыг уншвал их өөр зүйлийг харах болно. Халамжийн бодлоготой. Өөрийгөө Социалдемократ нам гэдэг. Халамжийн бодлого гаргасныхаа хариуд заавал өөрийнхөө намд санал өгөхийг шаарддаг ийм зүүний үзэл баримтлалтай. Тиймээс дэлхийн зүүн төвийн намуудын холбоонд бүртгэлтэй байж өндөр татвар, том Засгийн газартай байхыг эрмэлздэг. Харин манайх бага татвар, жижиг Засгийн газартай байх бодлоготой. Үүнээс цааш Хүний хөгжил сангийн үйл ажиллагааг
сайжруулснаар хэмжээ нь бидний төсөөлшгүй ихээр өсөх юм билээ. Түүнчлэн мөнгө төгрөг тараахгүй байх асуудал бол дараагийн бодлого. Өнгөрсөн жилийн баталсан төсөвт долдугаар сарын 1-нээс хойш өгөх мөнгө суугаагүй. Гэхдээ хууль нь байгаа учраас энд төвлөрч байгаа мөнгийг бэлнээр тараах бус орон сууцны урьдчилгаа гэх мэт олон зүйлд зарцуулах болно. Энэ бол сонгуулийн сурталчилгаа биш. Одоо хэрэгжиж байгаа хууль. Үргэлжлээд л явна.
-Зарим хүмүүс нь бэлэн мөнгө, зарим нь хувьцаагаа авсан. Эрх баригч хоёр нам ард түмнээ хоёр хэсэгт хувааж амлалтаа хэрэгжүүлсэн мэт харагдаад байгаа?
-2012 нэгдүгээр сарын 10 хүртэл буюу АН-ыг хамтарсан Засгийн газраас гарах хүртэл оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд би, чи бид бүгдээрээ Хүний хөгжил сангийн нэг, Таван толгойн 1072 ширхэг хувьцаатай байсан. Харин МАН-ын 1.5 сая төгрөгийн амлалт бол энэ хувьцаанаас өөр зүйл. Энэ амлалтын хүрээнд МАН сонгуулийн маргаашнаас эхлээд дөрвөн их наяд төгрөг тараах ёстой байсан. Харин энэ дөрвөн жилд өгч чадсангүй. Тиймээс МАН-ынхан нэг ийм заль хэрэглэсэн байгаа. Засгийн газрын дөрөвдүгээр сарын 11-ний 116 тоот тогтоолыг гаргаж түүндээ манай өгөх гэж байсан 1.5 сая төгрөгийг хувьцаагаар олгосон шүү. Та бүхэн хувьцаагаа зарахыг хүсвэл нэг сая төгрөгөөр улс худалдаж авна гэсэн. Харин гашуун үнэн гэвэл иргэн хүн нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцаатай байх ёстой. Бас МАН-ын амласан 1.5 сая төгрөгийг улсын төсвөөс авах ёстой. Улсын төсвөөс ав гэдгийн учир нь Хүний хөгжил сан руу орж болохгүйд байгаа юм. Энэ бол МАН-ын мэддэг юм биш. Иргэд өөрт ногдох байгалийн баялгаас хүртэж байгаа хэлбэр. МАН үүнтэй холболгүй бэлэн мөнгө төсвөөс өгөхөөр амласан. Түүнийгээ л биелүүлэх ёстой. Бид амлалтаа биелүүлэхийг шаардана. Амлалтаа биелүүлэх зорилгоор Таван толгойн хувьцааг хурааж авахыг эсэргүүцнэ. МАН-ын цочирдоод амлачихсан тэр их мөнгийг бэлнээр өгөхийн тулд улсын эдийн засаг дампуурч болохгүй биз дээ.
-Энэ парламентын үед сөрөг хүчин болох АН-ын амлалт биелж, эрх баригч МАН-ын амлалт биелэгдээгүй гэж дүгнэгдэж байна гэсэн үг үү?
-Сарын өмнө Сангийн сайд Д.Хаянхярваа манай намын бүлгийн хурал дээр хэлсэн байгаа. Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад өгөх мөнгө байхгүй. Тэр байтугай сар бүр өгдөг 21 мянган төгрөгөө тавьж чадахгүй байна гэж. Тэгэхээр нь би хэлсэн. “Сайд аа. Мөнгө байхгүй. Төлөвлөж байсан олон үйлдвэр чинь ашиглалтад ороогүй. Тэгэхээр та бүхэн хөгжлийн банкны зээлж авсан 500 сая ам.доллар руу гар дүрэв ээ. Хэрвээ тэгвэл наад банк чинь татан буугдана шүү. Жишээлэхэд би гэртээ буйдан авна гэж амлаж мөнгө зээлчихээд нөгөө мөнгөөрөө хоолонд орчихвол зээлийн нөхцөл зөрчигдөнө” гэсэн. Идээд дууссан хоолыг надаас буцааж авч болохгүй. Уг нь буйдан нь байвал алданги тооцоод эргүүлэн авах боломжтой. Тэгэхээр ийм зүйл хийвэл Хөгжлийн банк буруудна. Энэ зүйлийг хийв гэж анхааруулсан. Яахыг нь хараад л сууж байна.
Л.Мөнхтөр
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 13, 2012 10:41:08 am )
mundag hun shuu. demjdeg.
-
Anonymous (June 13, 2012 9:54:20 pm )
ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЗУГЭЭР ЛУЙВАРЧИДЫН УЛС ТӨР
-
Anonymous (June 14, 2012 5:12:51 am )
МАН-аас нэр дэвшиж буй АМГАЛАН нь БГД-ийн засаг даргын ажлаа одоо хийж байгаа хэрнээ сонгуульд нэр дэвшиж байхад яагаад хуульч Нарангэрэл Авирмэд нарыг ажлаа өгөхгүйгээр сонгуульд орлоо хэмээн мандатыг нь өгөөгүй юм болоо. 2012 оны 6-р сарын 13 нд Хөгжил хотхоны айлуудаар гэхэд л хоёр хүн айл өрхүүдийн хаалга тогшиж нэрсийн бүртгэл тулгаад явж байна. Тэд яаж ингэж өрх бүрийн нэрсийг нэгд нэгэнгүй сайн мэдэж бүртгэлтэй яваа нь гайхал төрүүлж байна. Мэдээж Амгалан авгай ажилаа сонгуультайгаа хавсран хийж байгаагийн илэрэл. Тэр хоёр хүн МАН-ыг дэмжигч хүний нэрийг гаргаж урилга гардуулж явна. Энэ ву вэ. Ажил мэргэжилийнхээ онцлог албан тушаалаа ашиглан сонгуулийн давуу эрх эдлэх гэж энэ биш гэж үү.
-
Anonymous (June 14, 2012 5:22:25 pm )
hudlaa bitgii shoud mongolchuudaa AN-MAN-nii boolchiloloos angijirya bid davuu erhtei gedgee uzuulj ene 2 namaas saltsagaaya ene 2 namd sanlaa bitgii uguurei
-
this website (September 10, 2013 8:49:34 am )
209833 885470Woh Every person loves you , bookmarked ! My partner and i take concern within your last point. 704231
-
NETTIKASINO (September 13, 2013 11:12:58 am )
27524 74872Hey! Good stuff, do tell us when you post something like that! 257374
7 Comments