antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2012 17 comments

Өмнөговийг Хятадад өгөх гээд байна уу

нийтлэсэн Admin

“Монгол орон хонь, үнээний томхон ферм шиг л харагддаг” гэж “Уорлд Стрит Журнал” цахим сонины нийтлэлийн доор монгол хятадаараа хагарч хэрэлдсэн залуусын дунд нэг хятад залуу бичжээ. “Монгол бол хоёрхон хөрштэй газар зүйн хувьд түгжигдмэл улс. Эдийн засаг болон улс төрийнх нь ирээдүй энэ” гэж өөр нэгэн тавлажээ. Гашуун үнэн.

Дэлхийн цаг агаарын дулаарлаас болоод сүүлийн 40 жилд тал нутагт эрс дулаарч, бэлчээрийн даац муудаж, мал хяналтгүй хэт өссөн зэргээс үүдээд уламжлалт нүүдлийн мал аж ахуйд өөдрөг ирээдүй харагдахгүй байна. Монгол гэдэг сайхан нэрээ Minegolia болгосон бид АНУ-ын Баруун Виржини, ОХУ-ын Сахалины арлууд шиг сарны гадаргуу, Өмнөд Африк, Индонезийн хүчил буцалсан нүхнүүдийн хувь заяаг Монголд давтахгүй байхыг хичээж байна. Гэхдээ байгалийн баялгаа ашиглаж чадахгүй, эргэлтэд оруулахгүй байлтай биш гээд ухаад л, гаргаад л байхаас. Гэтэл өөр нэг асуудал гарч ирсэн нь үндэсний аюулгүй байдал юм.

10 тэрбум ам.доллар Лондон, Хонконг, Улаанбаатарын хөрөнгийн зах зээлээс босгох аварга том коксждог нүүрсний төсөл болох Тавантолгойн бүтээгдэхүүний 80 хувийг Хятадын төрийн эзэмшлийн “Чалко” компани нэг тонн тутмыг 70 ам.доллараар үнэлж худалдаж авдаг.
“Чалко” хоёр сарын өмнө Монголын нүүрсийг Хятадад борлуулдаг гол худалдааны компани болох Winsway Coking Coal Holdings компанийг авахад 300 сая ам.доллар зарсаны дүнд Винсвэйн хамгийн том хөрөнгө оруулагч болоод авсан. Удалгүй SouthGobi Resources компанийг Канадын “Айвенхоу Майнз” компаниас 926 сая ам.доллараар авахаар тохирчээ. “Форбес” сэтгүүлийн нотолж байгаагаар Чикагогоос ирсэн 62 настай Р.Фрийдланд 2.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ч энэ бол түүний хувьд сайн наймаа.

Хятадын төрийн мэдлийн нүүрсний магнат “Шинхуа”-гийн тэргүүн Занг Сивү “Тавантолгойн Стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээрийг сонгуулийн дараа дахин эхлүүлнэ” гэж “Ройтерс” агентлагт хэлжээ.

Ийнхүү Өмнөговийг Хятадын төр өөрийн мэдлийн компанийн хөрөнгө оруулалтаараа дамжуулан бараг л тасдаж авчихаад байна. Өмнөговьд урд хөрш Улаанбаатараас ойрхон хэдхэн км-ийн цаана байна.

Монголчууд Хятадаас хэтэрхий хамааралтай болсноо мэдээд хэчнээн хянамгай байлаа ч өөр гарц гаргалгаа багатай. Хөрш Хятад нь дэлхийн нөөцийн хамгийн том хэрэглэгч билээ. Гол хэрэглэгчийн хувьд Хятад улс дэлхийн нүүрсний үнийг дангаараа тодорхойлж байна. Жилдээ 250 сая тонн нүүрс нийлүүлдэг Австрали тонн нүүрсний үнийг 300 ам.доллараар зардаг бол бид өнгөрсөн жил 16 сая тонн нүүрсийг 70 ам.доллараар урд хөршид экспортолсон нь тэмээ ямаа шиг л харагдаж байна. Үүнд Хятадын төрийн “Чалко”, Англи-Австралийн “Рио Тинто” компаниудын хайчин галд өртсөн урагшгүй Засгийн газраа муулахаас өөр арга алга.

Энэ байдлаар цааш явж болохгүй нь. Гэтэл Ховдын Хөшөөтийн уурхайд Хятадын “Шинвэн” компани орж ирж 460 сая тонн нүүрсэнд эзэн сууж байна. Үүний цаана манай 790 тусгай зөвшөөрөлтэй томоохон ордууд гадны хөрөнгө оруулагчдын мэдэлд байна.

Тусгаар улсад тусгаар бодлого хэрэгтэй.

2012 оны IV сар
time.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (June 12, 2012 12:40:22 pm )

    mongol malnuud ulsaa hogjuulej chadahgui harin hujaa nar hogjuulej chadnaa

  • Anonymous (June 12, 2012 1:03:06 pm )

    ulsiin ih hurliin gishuunshig amidarch
    gadaad shig hogjiyo

  • Anonymous (June 12, 2012 1:23:02 pm )

    ene mongold ezen bolchih mongol tsustai hvn baina uuuuuuuuuuuuuuu

  • Anonymous (June 12, 2012 1:32:35 pm )

    Yoo mongol ulsaa hairlaad hamgaalaad hogjuuleed ywchij chaddaggu muu?? Ene baidlara bol mongol uls chin hytadiin neg heseg bolloo shdee odoo l humuusee hodloochdee

  • Anonymous (June 12, 2012 1:53:34 pm )

    Одоогийн энэ Монгол ардын нам Ардчилсан намын хулгайч нарыг эх орноосоо урвасан хэргээр бүх хөрөнгийг нь хурааж цаазаар авахад ч багадна

  • Anonymous (June 12, 2012 2:28:38 pm )

    Далдуур ихэнхийг нь зарчихсаншдээ Өмнөговийг Хятадууд нь чамлаад байгаа бас…ахиад

  • Anonymous (June 12, 2012 2:57:16 pm )

    ㅡㅐㅜ해ㅣㅑㅑmongolIIG ZARJ TER BUMTAN BOLSON ERXEMYYDIIG DAXIN BYY SONGOOROI SARAMDIR

  • Anonymous (June 12, 2012 4:01:09 pm )

    davarcan umhii hujaa nar gazar nutagt mini haldah gd uzeerei l de

  • Anonymous (June 12, 2012 4:31:13 pm )

    TENEG MONGOLCHUUDIIH HERELDEE BJ BH HOOROND NI AWSAN L BOLJ L BN SH DEE TIIM L IH TENGER UHAANTAI BSAN YUM BOL OORSDOO HIIJ BVTEEH NI YASIIN ORSOJ IDEJ UUH GESEN SHALIHGUI UHAAND BARIGDAAD BJ HOOROND L SHOROO OMHVVL J DEE

  • Anonymous (June 12, 2012 8:07:54 pm )

    ugdguuch ugchuud bna ldaa

  • Anonymous (June 12, 2012 10:16:02 pm )

    Монгол ардын нам – Ардчилсан намàà ñîíãîîä ñîíãîîä áàé. Ñîíãîîä áàé
    Óäàõã¿é áèä ñºíºíº

  • Anonymous (June 13, 2012 11:17:19 am )

    өмнөговийнхон гэж цээж баян өвчтэй нэг муу хуучин ланд унаж тохиролцооны дэлгүүр нээцнээ оюу толгойг эзэмшчихсэн юм шиг додигор явна харин газар нутгы тэр чигээр цөлмөж байгаа гадныхан түүнд зуучилж байгаа ноёдоо эзэн гэж бодно шөнө нь тог байхгйү байшиндаа хонда асааснаа сүрхий хүн гэж төсөөлнө сэтгэлгээ нь яг 13 р зууных аймгийнхан

  • Anonymous (June 13, 2012 2:20:27 pm )

    ӨМНӨГОВИЙГ КОМПАНИТАЙ Н ЗАХИРАЛТАЙ Н ХУЖААД ӨГӨӨД САНАА АМАР АМЬДАРЯА

  • Anonymous (June 13, 2012 5:45:02 pm )

    Songogch. Ene bol 18 jil turiin erkh medliig zaidagnasan KHU-namiin shuud urgeljlel bolokh MAN-iin erkh medelt Su.Batbold terguutei abilgach, archaagui oligarkhi etgeeduudiin busarmag uil ajillagaanii gol ur dun yum. Iimees MAN-iig congobol mongol MANuls sununu shuu. MAN bolon MAKHN-d sanal ugukhgui baikhiig songogchiddoo urialj baina.

  • Anonymous (June 13, 2012 5:47:00 pm )

    Songogch. Ene bol 18 jil turiin erkh medliig zaidagnasan KHU-namiin shuud urgeljlel bolokh MAN-iin erkh medelt Su.Batbold terguutei abilgach, archaagui oligarkhi etgeeduudiin busarmag uil ajillagaanii gol ur dun yum. Iimees MAN-iig congobol mongol MANuls sununu shuu.

  • Anonymous (June 13, 2012 11:15:17 pm )

    ОДОО СОНГУУЛД БҮҮ ОРОЛЦ ЛУЙВАРЧАДЫН ШАТАРЫН ХҮҮ БҮҮ БОЛ ҮҮГЭЭРЭЭН АРД ТҮМЭН ЛУЙВАРЧАДЫГ ҮҮРД ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАН НАМ ТӨВТЭЙ ЛУЙВАРЫН ТОГТОЛООГ СОЛИЙ ӨӨР АРГА АЛГА БАЙНА

  • Anonymous (June 15, 2012 10:12:59 pm )

    Өмнөговийхон чинь жоохон урд зүгийн хольцтой учраас тэмцэл хийхгүй зүгээр л цус цусаа үнэртэнэ гэж айхтар үгийн дагуу хужаа талдаа татагдаж байж болох юм.

antalya rent a car