
Гэтэл энэ чиглэлд төрийн зохицуулалт хийгддэггүйгээс монголчууд өөрсдөө хамаг юмаа банкны барьцаад өгч эргээд 1911 ондоо очих нь.
Харин “ХААН” банкны эзэн буюу ТУЗ-ийн дарга, “Савада Холдингс” компанийн ерөнхийлөгч Хидео Савада гэгч монголчуудаас мөнгө хүүлж байна. Өнөөдөр монголын бүх хүн Савада гэх Япон нөхөрт мөнгө өгч, ихэнх нь хөрөнгөө хадгалуулж байгаа.
100 хувь төрийн өмчлөлтэй байсан Монголын Хөдөө Аж Ахуйн Банк анх 2003 оны гуравдугаар сарын 25-нд хувьчлагдаж байв. Тухайн үед Японы “H.S.Securities” буюу одоогийн “Савада холдингс” компани 6.580.000 ам.доллараар худалдаж авсан байдаг. Хөдөө аж ахуйн банкийг хувьчилсан гол шалтгаанаа дампуурлаас сэргийлсэн арга хэмээн тайлбарлах нь бий.
Харамсалтай нь дампуурлаас сэргийлсэн арга сүүлдээ самуурайнуудын монгол орныг иргэдтэй нь барьцаалах гол хэрэгсэл болж байх шиг байна. Энэ ч утгаараа “ХААН” банкны эзэн Хидео Савада гүйцэтгэх захирлынхаа албан тушаал Монгол хүнийг тавьж тэвчихгүй сууна.
Уг нь Хидео Савадаг “ХААН” банкийг хувьчилж авахад хамгийн гол нөлөө үзүүлсэн хүн нь ТУЗ-ийн гишүүн “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан. Өөрөөр хэлбэл Хидео Савада Ц.Баатарсайханаар дамжин монголд орж ирсэн. Гэвч өнөөдөр Савада гэдэг самуурай Ц.Баатарсайханд итгэхгүй өөрөө гүйцэтгэх захирлын албан тушаалд суучихжээ.
Саймон Моррис ажлаа хаяж явснаас хойш гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр мөн л япон хүн ажиллаж байгаа юм. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Норихико Като өмнө нь “ХААН” банкны том аж ахуйн нэгж хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан ч удирдлагадаа таалагдаагүй гэдэг шалтгаанаар хөөгдөөд байв. Гэвч Саймон Моррисыг явсны дараа түүнийг эргүүлэн дуудсан аж.
Хидео Савадагийн хувьд Монгол хүнийг гүйцтэгэх захирал болгочихвол Монгол Улсдаа ашигтай, хэрэгтэй үйл ажиллагаа явуулна хэмээн эмээдэг болохоор өөрөө уг албан тушаалд суусан бололтой.
Тийм учраас монголчууд бид Хидео Савадад “Монгол хүнтэй хамтарч ажилла, эсвэл зайл” гэж хэлэх цаг болжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 12, 2012 11:16:32 am )
ìîíãîëûí àðä ò¿ìíèéã ÿäóóðàëä îðóóëæ áàéãàà íýã õýñýã áîë ÿàõ àðãàã¿é ÕÀÀÍ áàíê àðä ò¿ìíèé ÿäóóã äàëèìäóóëæ ºíäºð õ¿¿òýé çýýë îëãîäîã áàéõã¿é þó îäîî áîëèõ öàã ÕÀÀÍ áàíêèíä èðñýí áàéõ
-
Anonymous (June 13, 2012 12:35:55 pm )
Захиалгаар улиг болсон юм аа Сїхболд бичїїлэхээ зогсоомоор юм даа.ХААН-бол хаан хэвээрээ л бна шїї дээ
-
Anonymous (June 13, 2012 10:00:49 pm )
06-сарын13 хаан банк үйлчилгээ муутай, хүүн маш өндөр
-
Anonymous (June 14, 2012 12:50:11 am )
ZUW BICHSEN BAINA:
-
Anonymous (June 14, 2012 9:43:44 am )
eeeeeeeeeee uxeeeer mongolchuudaa xoxi chineeee ta nar mulguu teneg yum chin gadniixand tegeed l moljuuleed bj baixdaa taarsan uxernuud. ali tsagaasaa gadnii puusuuded moljuulj bsan saixan tuuxtei shdee. ta nar atgag sanaanaasaa bolj mongol kompania demjij chaddaggui delxiin xamgiin xulchgar ard tumen mon bizdee. xudlaa geech
-
Anonymous (June 14, 2012 12:41:42 pm )
deerh hunii ug unen, mongol teneg
-
Anonymous (June 16, 2012 5:43:31 pm )
eh oronch setgelgeetei humuus bwal Khan bankaar uilchluulehee bolii.bi ali 3 jiliin umnu buh hadgalamj hariltsahaa tatsan.undsenii bankaar uilchluultsgeey zaluusaa.eniig facebook twitert share hiih hun bnuu
-
Anonymous (June 17, 2012 11:25:15 pm )
та бүгдийн саналыг дэмжиж байна. самуурай хооллохоо больёо.хаан банкаар үйлчлүүлэхээ больчих тэгэхүү
8 Comments