Төв аймгийн Заамар сумын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтан дорнод Монгол” компанийн хамгаалагчид нутгийн залууг зодож аминд нь хүрчээ. Улмаар цагдаагийн байгууллагад “Манай талбайд согтуу хүн ухаангүй хэвтэж байхаар нь авчирлаа” гэж талийгаачийн цогцсыг хүргэсэн байна. Харин хэргийн газрын үзлэг, талийгаачийн цогцост хийсэн анхан шатны үзлэгээр зодуулж амиа алдсан нь тодорхой болсон байна.
ЗОДЧИХООД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮРГЭЖ ӨГЧЭЭ
Заамар сумын цагдаагийн хэлтсийн шуурхай албанд энэ сарын 5-ны шөнө Ланд круйзер машинтай залуучууд иржээ. Тэд “Манай талбайн 36 дугаар карьерт танихгүй хүн ухаангүй согтуу хэвтэж байлаа” гэж ухаангүй байдалтай хүнийг авчирчээ. Жижүүрт гарч байсан цагдаа нар хохирогчийг багийн эмнэлэгт хүргэж өгөхөд эмч “Нас барсан байна” гэжээ.
Ингээд талийгаачийн ухаангүй хэвтэж байсан гэх газарт шалгалт хийж эхэлсэн байна. Шалгалтаар талийгаач мотоцикльтойгоо зогссон мөр, зодуулсан байж мэдэхээр ул мөр үлдсэн байжээ. Ингээд хамгаалалтын албаныхныг шалгахад П.Балт гэгч нь талийгаачийг зодсоноо хүлээсэн байна. Түүнтэй хамт байсан хүмүүс ч болсон явдлыг гэрчилжээ.
Болсон явдлын талаар тоймлоход, “Алтан дорнод Монгол” компани Заамар сумын нутаг Ар наймган гэдэг газарт тусгай зөвшөөрөлтэй аж. Тус талбайд харуул хамгаалалтын албаны дарга С.Энхбаатар, хамгаалалтын тусгай бүлгийн дарга П.Балт, хамгаалагч Д.Батсайхан. Ч.Батжаргал нар ажиллаж байжээ. Улмаар шөнө талбайгаар нь явж байсан хүнийг зогсоож, мотоциклиосоо буухыг шаарджээ. Хохирогч “Яаралтай явах ажилтай байгаа” гэж учраа хэлтэл П.Балт нүүр рүү нь цохиж, цээжин дээр нь дэвсчээ.
Зодсоныхоо дараа хохирогчийг босгох гэтэл ухаан алдсан байж. Хиймэл амьсгаа хийгээд сэргэхгүй болохоор нь хэрхэх тухайгаа ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад хүргэж өгөхөөр болжээ.
ТАЛИЙГААЧ ЭЭЖТЭЙГЭЭ АМЬДАРДАГ БАЙЖЭЭ
Хамгаалалтын албаны тусгай бүлгийн даргад зодуулж амиа алдсан хохирогч ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байжээ. Талийгаач М.Жамбалням 1986 онд төрсөн. Гэрээр Заамар сумын Ар наймганы уурхайн ар талд арван таван жил ээжтэйгээ мал маллан амьдарч байсан аж. Ээж Мягмар нь өндөр настай, асаргаанд байдаг гэнэ.
Хэрэг гардаг өдөр малаа хотлуулчихаад ээждээ “Хайлааст багийн төв ороод тамхи аваад ирье” гэж яваад эргэж ирээгүй аж. Талийгаачийн талаар нагац эгч нь “Манай дүү архи уудаггүй. Хүнтэй маргалдаад байхаар догшин зантай биш. Даруу төлөв зантай, хүний үгээр байдаг юм. Архаг хууч өвчингүй. Эгчийг минь авч яваа ганц хүү нь байсан юм. Амьдралын гол түшиг болсон сайхан дүүг минь хөнөөсөнд гомдоод барахгүй байна” гэсэн юм.
Талийгаач амь зуулгын хэдэн малаа хариулахаас алт олборлоод явдаггүй гэдгийг нутгийнхан нь хэлсэн.
СЭЖИГТНИЙ ТУХАЙД
Сэжигтэн П.Балт 42 настай. Баянзүрх дүүргийн нутагт эхнэр, урван хүүхэдтэйгээ амьдардаг аж. Өнгөрсөн гуравдугаар сараас “Алтан дорнод Монгол” компанид архи уудаг, дээрэнгүй зантай гэдгийг Заамар сумын иргэд ярьж байсан.
Тэрбээр өмнө нь О.Эрдэнэбат гэдэг залууг талбайгаас алт ухлаа гэх шалтгаанаар зодож аарцаг, нурууных нь ясыг хугалж байжээ. П.Балтыг Урьдчилан хорих 461 дүгээр хорих ангид хорьж байгаа аж.
Ц.ӨРНӨХ
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 08, 2012 1:25:36 pm )
hohichini muu novshiig ooriig ni changa deglemtei horih angid horiod tamlaad ug
-
Anonymous (June 08, 2012 1:31:27 pm )
Монголд засаг тер байна уу. Дурын тэнэмэлууд орж ирээд нутагт нь дарлах юм аа. Одоо энэ дотоод хагарал, тэмцлээ больмоор юм. Аль Хуннугийн уеээс л хоорондоо алалдаад дууслаа. Ухэр Монголчууд гэж доромжилж байгаа нь унэн юмаа.
-
Anonymous (June 08, 2012 1:37:46 pm )
UHER MONGOLUUD AHAHHAHAHA NEGIIGEE ALAAD HYDAAD GADNIIHNII GAR HOL BOLOOD YVJ BAIHDAA TAARSAN UHERUUD HAHAHAHAHA
-
Anonymous (June 08, 2012 2:57:49 pm )
Зодуулж ,алуулчих гээд байна ,гэж НИНЖА нар ярьж байсан , үнэн байна, даварсаар ,Ганболдын хулгайч нар хүний аминд хүрчээ.
-
Anonymous (June 08, 2012 4:04:27 pm )
ter chin hulgui hiij bgaad l barigdsan hun gsen. Ene denduu neg taliig barisan medeelel bna.
-
Anonymous (June 08, 2012 5:43:57 pm )
хятадуудыг хар даа. ямар ч юм болсон нэгнийгээ орхихгүй хамтаар өмгөөлж хамгаалаад аваад гардаг. гэтэл манайхан яадаг билээ? надыг л биш бол яахав гэж бэртигчин загнаж, өнгөтэй өөдтэй нэгийгээ аль болох доош нь татаж унагааж байж санаа амардаг атаа жөтөөрхүү нь хирээс хэтэрсэн улсууд. ийм дүр төрхтэй байхад гадныхны зөөлөн хоол болохоос өөр яахав. яваандаа малаасаа ч доор ёс жудагтай болж байгаа нь энэ биш үү?
-
Anonymous (June 08, 2012 5:45:15 pm )
TEGEED HULGAI HIISEN GEJ ALAH ESTOI IUMUU; UMHII HAR MALAA; HUURHII YADARSAN AMITAN L BOLOOD HULGAI HIINE; TEGEHEES ARGAGUI BOLCHIHSON NIIGEMD AMIDARTSGAAJ BAINA: DEEDUUL NI UURSDUU EH ORNI GAZAR NUTGIIG BAYLAGTAI NI HULGAILAAD BAIJ BAIGAAGAA YAH GEEV; TEGEED YADARSAN ARD YAH CH ARGAGUI BOLJ BAINA: UVCHTEI TER MUU MANGAR HARIG UURIIG NI SAIHAN ZODOJ TAMALJ ALAH IUMSAN GEJ MASH IH ZEVUU HURCH BAINA:ELBEGDORJIIN BAIGUULJ BAIGAA NIIGMIIN UNGU TURH INGEED SUULDEE BIE BIENEE ALAAD HYATADUUD NI BAS MONGOLCHUUDIG ALAAD BAIHGUI BOLLLO:
-
Anonymous (June 08, 2012 6:38:48 pm )
Hen ch hun alj shorond suuj ur huuhdee ochruulhiig bodku,tegheer argagui baidal garsan bolood l uhee biz. yug ni albaar alzan yum shg yum bicheed bgaan mal shig setguulch ve
-
Anonymous (June 08, 2012 10:18:59 pm )
Ер нь тэр Баяраа чинь өөрөө унаад л бэртчихсэн юм байна лээ ш дээ гэдэг шиг тэр залуу чинь өөрөө л согтуу мотоциклнаасаа унаад өнгөрчихсөн юм байна лээ ш дээ Яахаараа муу л юм болохоор заавал хамгаалагч нар буруутай байх ёстой гэж Элэг нэгт ахан дүүсээ зодож алах сэтгэлтэй тийм ядуу дорой хүмүүс биш ш дээ Алтны төлөө амиа ч хүртэл золиослож улангасан дайрч яваа тэр залуучууд л хөөрхий байна даа ямар ч ор үндэсгүй мэдээлэл бичигдсэнд та бүхнээс хүлцэл өчье
-
Anonymous (June 08, 2012 10:34:54 pm )
Экс ерөнхийлөгчөө хорьж цагдаад элдвээр хэлээд ял тулгаад байгаа хүмүүс энгийн нэгэн ажлаа хийж явсан иргэнийг сонин хэвлэлд элдвээр хэлж, доромжлох энүүхэнд биз дээ. Энэ нийтлэл бол хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалсан нийтлэл байна.
-
Anonymous (June 09, 2012 9:09:49 am )
Алтыг нь аваад ханахгүй өсөж төрсөн нутгийн малчныг энүүгээр явлаа гээд алж байдаг. Үнэн хэрэгтээ тэр газар шороо чинь нас барсан малчны нутаг шүү дээ тэнэг Алтан дорнодынхоон
-
Anonymous (June 10, 2012 11:00:09 am )
Ooroo zodson gj huleesen gj bicheed bhad 182.160.44.2 ooo.Chi ooroo maluu.115.187.89.3 chinii ah duug ingeed altsan bol chi yaahuu ain.Albaar alaaguimaa hoorhii gd tolgoig ni ileed suuhuu chi.Erguu mal chini uur hurgeed hayachlaa.
-
Anonymous (June 10, 2012 1:50:01 pm )
oo za za barag ooroo uhchihsen geh ni holgui yumaaa
-
Anonymous (June 12, 2012 9:45:10 pm )
alt uhahhaa zogsoo hun mal amidralgyi bolj ba elbeg humuusiig horij baihaar gazar delhiig hairlah tal deer yu cxh duugui ba
14 Comments