БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 4-10-нд дуурийн алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын “The Placido Domingo’s Operalia” уралдаан болж буй. Уг уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин шилдэг 20-д багтсан сайхан мэдээ байна.
Тунаж үлдсэн 20 дуучин өнөөдөр хоолойн чадлаараа уралдаж, тэднээс 10 нь дараагийн шатанд шалгарч үлдэх аж. Төгсгөлийн шатанд шалгарсан 10 дуучнаас дэлхийн шилдгийн шилдэг дуучин тодорно. Уралдааны тэргүүн байрын шагналтныг 30 мянган ам.доллар, дэд байрын эзнийг 20 мянган ам.долларын шагнал хүлээж буй. Уг уралдаанд дэл хийн өнцөг булан бүрээс шалгарсан 18- 32 насны 40 дуучин ур чадвар, авьяас билгээ уралдуулж байгаа юм.
А.АМИНА
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 07, 2012 10:00:18 am )
amjilt husie ee turuuleed ireesei geed zalbirch biaya
1 Comment