antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2012 14 comments

“Мон-Уран”-ы Б. Наранхүүгийн нэрэмжит нам

нийтлэсэн Admin

“Мон-Уран” –ы Б.Наранхүү Ардчилсан нам дэлсээд 119 минутын дараа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хурдаараа Гиннесийн номд орох дээд амжилтын эзэн болж байна.

Нэрдэвшигчийн үнэмлэхээ авахаас өмнөхөн Дундговьруу биш Хонгконгруу сонгуулийн сурталчилгаа хийхээр явсан нь байдлыг улам түвэгтэй болголоо. Сонгогчдын дунд Б.Наранхүүгийн тойрог Дундговьуу, Хятадын тусгай бүс Хонконгуу гэдэг санал асуулга явуулахад үндсэндээ тэнцсэн гэж байна. Хонконгийн засаг захиргаа дэлхийд хамгийн их хүн амын нягтаршилтай хотын газрыг зарж эхлэхээс ихээхэн болгоомжилж байгаа юм байна. Дундговийн малчид бэлчээр цөлжсөнөөс өөр аймгийн нутгаар оторлоод явчихдаг учир нэр дэвшигч нь бас өөр улсын нутгаар сонгуулийн отор хийсэн тухай няцаалт ойрын хугацаанд гарах гэнэ. Б.Наранхүү өөрөө Дундговьд байхгүй ч Хонконгоос сонгуулиа эхлүүлсэнийг монгол ёс уламжлалаар тайлбарлаж болно. “Даага аваарай” гээд өөртөө үлдээчихдэг виртуаль бэлгийн ёсзаншил нэр дэвшигч нь өөрөө байхгүйгээр эхэлсэн сонгуультай маш төстэй байна. Б.Наранхүү бээр үнэхээр  “Мон-Уран” амлалттай жинхэнэ монголхүн юм. Тэрбээр 2008 оны олимпийн аваргуудад 3 сая доллар аваарай гэж амалчихаад өгөөгүй арга туршлагатай хүн бөлгөө.  Дундговийн 31359  сонгогчдын тоо толгой нэг бүр тиймэрхүү аман бэлэг өгч,  31 тэрбум долларын  “Наранхишиг” түгээх ашдын ерөөл өргөх буянтан болой. Сүүлийн үеийн мэдээгээр бол ноён Б.Наранхүү Хонконгоос ирж Дундговьд айлчилж эхэлсэн байна. Дарга бүр өөрөө аваарт ороо юу гэсэн гэдэг шиг Б.Наранхүү бүр өөрөө өөрийнхөө сонгуульд  оролцохоор болжээ. Наранхүү олимпийн аваргуудад мөнгө өгөх юм байсан юм бишээ. Олимпийн аваргууд Наранхүүд мөнгө өгнө гээд хулхидчихсан гэнэ гэсэн цуу тарж байна. Эсвэл олимпод барилдах эрхийг 2 цагийн дотор аваад Лондонд зодоглочиход өрсөлдөгч бүртээ мөнгө амлаад яваад байх боломж  ч  бас байна.

Б.Наранхүү хүүхдийн паркын газраас тастан контоорлодог хүү бөгөөд Улаанбаатарын газраар хамгийн их тоглон наадсан наран хүүхэд мөн. Түүний нэрдээр өр төлбөрийн 18  шийдвэр гарч байсан бөгөөд үүнийгээ    “Ардтүмэндээ би өртэй”  гэж энхбаярдаж бас болох юм.  “Мон-Уран”-дах ажиллагаа цааш явагдсаар  “Дүнжингарав”  захыг  “Дөнгөжоров” хэмээн өөрчлөх, Ардчилсан намыг Наранхүүгийн нэрэмжит нам болгох төлөвлөгөөтэй байна. Мөн сонгуулийн үр дүнг харж байгаад Монгол Ардын Намаас НИТХ-д нэр дэвшсэн төрсөн эгч Б.Саранчимэгтэй байраа солин нар, саран наадсан наадгай улстөр хийх хувилбарч    бас бий.

Н.Түвшинбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (June 06, 2012 12:32:29 pm )

    Ганцаарчилсан форекс сургалт: 91111591

  • Anonymous (June 06, 2012 1:15:52 pm )

    AH -d salaawch

  • Anonymous (June 06, 2012 1:53:25 pm )

    Амжилт хүсье Дундговийнхон чамайг дэмжиж байгаа шүү

  • Anonymous (June 06, 2012 2:11:56 pm )

    Gurbazar guain nebtruulegt orj baihad ni harsan chini goyo l hun bleeshd hahahahah

  • Anonymous (June 06, 2012 2:27:30 pm )

    mongoliin hamgiin tom gazriin naimaachin,tomchuudiin buzar bulai buh ajliig zuuchilj hiiseg hundee, iim l humuusiig buu songooroi

  • Anonymous (June 06, 2012 3:00:37 pm )

    АН. Д монго хэрэг болсон юм болов уу..ийм луйварчдыг дэвшуулж нэрээ бузарлаж байж бас монгол улс орныхоо толоо ялагдах эрхгуй сонгууль ч гэх шиг олон юм юу гэж яриад бна аа. ..ярьж бгаа зуйл хийж бгаа уйлдэл чинь зохицож байж итгэл унэмшил торуулдаг юм

  • Anonymous (June 06, 2012 4:39:04 pm )

    Äóíäãîâü÷óóäûí ºìíººñ ñýòãýãäýë áè÷äýã ÷è õýí áý. Íààä ìóó õîãèéí íîâøèéã äýìæèõ õ¿í õýí áàéãàà þì áý.Ýõ íóòàã ãàçàð øîðîîãîî õàëòàð õýäýí òºãðºãíººñ õóäàëäàæ áàéãàà õ¿í áèäíèé òºëºº þì õýëýõ ¿¿.Ýíý õóëãàé÷ ÿàæ ìºíãºòýé áîëñîí þì áý.

  • Anonymous (June 06, 2012 5:37:39 pm )

    Gurbazariin nevteruulgiig uzseen uneheer saihan yria huuruutui engiin hun bna lee amjilt husie ih zuiliig hiij butegeerei

  • Anonymous (June 06, 2012 10:24:05 pm )

    Naranhuu nutag usandaa hairtai ih ch um hiisen. Dundgovichuud Naranhuug demjinee

  • Anonymous (June 06, 2012 10:26:51 pm )

    Naranhuu uneheer dajgui hun. Yaj ch muu helj baisan toohgui ajlaa hiigeed l yavj baidag tevcheertei zaluu. Buur dund surguuliin bagshiinhaa ajliig ch demjij chaddagiig bid nudeeree harj baharhaj baisan. Naranhuud amjilt husie

  • Anonymous (June 07, 2012 3:38:21 pm )

    dundgowi ene hund itgeed yu hiihew de naranhuu gedeg bandiig shoron huleej bga tend uchraanuud bas huieej bga

  • Anonymous (June 07, 2012 6:40:48 pm )

    uneheer khtsuu amitan yuma

  • Anonymous (July 16, 2012 1:57:14 am )

    amarsanaagiin zaxialgat uu chi ch Ganhvvg Turiin nariin baihad ih tender husch bayjsan daa

  • Anonymous (July 16, 2012 1:58:14 am )

    amrsnaa bolio chi

antalya rent a car