antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2012 1 comment

МАН-ын СОНГУУЛЬ БУДЛИАНТУУЛАГЧДЫН анхааралд!!

нийтлэсэн Admin

2012 оны УИХ-ийн сонгууль хаяанд ирлээ. Нам улс төрийн бүхий  хүчин нэр дэвшигчдээ тодруулж, сурталчилгаа явуулж, бие даан өрсөлдөхөөр шийдсэн нөхдөд ч нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авч их сунгаанд хэдийнээ сорьж эхэлсэн. Эл удаагийн сонгууль урьд өмнөхөөс огт өөр шинэ агаар салхитай болох нь мэдрэгдэж байгаа юм. Үүний нэг гол баталгаа бол Монгол улсын эрүүгийн хуульд тусгагдсан сонгуулийн явцтай холбоотой нэмэлт өөрчлөлтүүд. Тодруулбал сонгуулийн хуулийг зөрчиж гэмээнэ, хууль бусаар төрийн эрх мэдлийг авах гэж зүтгэх юм бол Эрүүгийн хуулийн нэмэлт заалттай болсон. Эрүүгийн хуулийн энэхүү нэмэлт өөрчлөлтийг З.Энхболд, С.Эрдэнэ нарын гишүүд санаачилсан билээ. Ингээд эрүүгийн хуулинд сонгуультай холбоотой ямар ямар заалт орсныг сонордуулъя.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 82-р зүйлийн нэгд сонгуулийг будлиантуулж, төрийн эрхийг хууль бусаар авсан бол 5-10 жил хорих я онооно. Энэ явцад хэн нэгний амь нас үрэгдэж их хэмжээний эд материал үрэгдсэн бол 16-25 жилийн хорих ялаар шийтгэнэ гэжээ. Мөн хуулийн 130-р зүйлд сонгуулийн насны иргэн сонгуулийн эрхээ эдлэхдээ сонгуулийн хорооны ажилд санаатайгаар саад учруулбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-50 дахин нэмэгдүүлсэнтэй адилтгах мөнгөн дүнгээр торгохоор заажээ. Эсвэл 1-3 сар хүртэл хугацаанд баривчлах ял шийтгэнэ гэсэн байна. Ингэхдээ хүч хэрэглэх, хууран мэхлэх арга хэрэглэсэн бол тодорхой албан тушаал хаших эрхийг нь тодорхой хугацаагаар хасахаар тусгажээ. Мөн хуулийн 130-р зүйлийн нэгд илүү санал өгөх, илүү санал өгүүлэх ажлыг зохион байгуулсан бол 3-6 сар хүртэл баривчлах ял шийтгэхээр хуульчилсан байна. Түүнчлэн эрүүгийн хуулийн 131-р зүйлд сонгуулийн хорооны гишүүд болон бусад албан тушаалтнууд санал хураалтын явцад дүнг өөрчлөх баримт сэлтийг өөрчлөн тэмдэглэсэн бол тухайн итгээдийг тодорхой албан тушаалд 2 жил томилохгүй байх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгож эсвэл 5-6 сараар баривчлах ялаар шийтгэхээр зүйлчисэн байна. Дахиад 7-р сарын 1 болоход хариуцах эзэн нь бэлэн.

Өмнө нь сонгууль будлиантуулбал шийтгэх заалт нь байсан боловч Эрүүгийн хуульд яллах санкцтай нь тодорхой зааж өгсөн нь бүдэг. Одоо та сонгууль будлиантуулбал төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн заалтаар бүгд найрамдахаа уншуулна. Сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчид минь та нар эрүүгийн хуулийн тодорхой заалттай гэмт хэрэг үйлдчих вээ. Үүнийг олон жил сонгууль будилаантуулж ирсэн одоо бараг мэргэжлийн болчихоод байгаа нөхдүүдэд зориулд сануулж хэлэх гэсэн юм. Сонгуулийг МАН-ын гишүүд өндөр төвшинд хийдэг. Тийм ч учраас ингэж ахин дахин улиглаад байна. Ардын намдаа сайн хүн болох гэж үхэн хатан зүтгээд, сонгуулийн будлианыг ил далдгүй хийгээд эцэст нь амаа баривдаа л гэж.

Энэ удаагийн сонгууль өмнө нь болдог шиг зохион байгуулалттай урьдчилсан дэглэлттэй инээдмийн жүжиг тавьдгаас чинь эрс өөрчлөгдсөн. Жинхэнэ сонгуулийн мөн чанараар явагдана. Монгол улс маань хуулиа дагадаг шүүхтэй, түүнийг шаарддаг Ерөнхийлөгчтэй болсон шүү. Хуучин бол сонгуулийн хуулийг зөрчихөд ямар хамаа байдаг юм. Хэн биднийг мөрдөж мөшгиж үйл тамыг минь үзэх билээ. Бид намдаа тус хүргэж байна гээд хуулийг хэрхэн уландаа гишгэдэг байлаа. Намаас өгсөн үүрэг даалгавраар ажиллан түмэн олныг тохуурхаж, яаж бантанг нь хутгадаг байлаа даа.

Тэр сайхан цаг чин өнгөрөөд удаж буйг эрх биш та нар анзаарч байгаа биз дээ. Дарга сайд хэнбугай нь ч хууль дүрэм гэж ярьдаггүй сонгуульд намаа ялуулж, нэр дэвшигчээ Их хуралд суулгах л юм бол хороо хорины даргаас эхлээд албан тушаалд томилж, гадагшаа дотогшоо аялуулж, санаанд оромгүй их мөнгийг шагнал нэрээр өгч хүнийг хүн биш болгодог байлаа. Тийм байхад хэн хууль биелүүлэхийг бодох билээ. Ямар нэгэн аргаар нэр дэвшигчээ ялуулж, албан тушаалд очихын төлөө, улаан мөнгөний төлөө нүдээ ухахаас ч сийхгүй зүтгэх нь мэдээж шүү дээ. Харин одоо даргатай цэрэгтэйгээ хуулиа сахидаг, түүнийг нь төрийн тэргүүн шаарддаг болоод эхлэхээр хууль бус зүйл хийж байгаа, өнөө сурсан зангаараа сонгууль будлиантуулж байгаа нөхдийг Сонгуулийн ерөнхий хороонд муугаар хэлбэл матчих, сайнаар хэлбэл иргэний үүргээ биелүүлж мэдээлэх хүн захаасаа аваад байгаа. Энэ олон нам иргэний хөдөлгөөнүүдийн хаагуур нь гарах билээ. Иргэний үүргийн дагуу сонгууль өгөхөөр бэлтгэж байгаа нэг сая долоон зуун мянган хүнээс хууль бус үйлдэлд дургүйлхэх нь үй олноороо байлгүй хаачихав. Хуучин бол хууль биелүүлдэггүй байсан учраас хүмүүс булхай хийж байхыг мэддэг ч цааш нааш нь ярьдаггүй байв. Одоо бол үгүй шүү хуулийг дээр доороо хаа сайгүй мөрддөг болох гэж, мөрддөг болж байхад хэлэх хүн захаас аваад зам дүүрэн бий. Ингэхэд сонгууль өмнө нь яаж явагддаг байлаа, бид бүгд мэдэж байгаа. Санал авах өдрийн үдээс хойхно гэхэд л хэсгийн хорооны дарга нар бие биедээ хөөрөлхөн утасддаг байв. Манай хороо намаа 80%-иар ялуулах гэж байна. Та нар хэдэн хувиар ялуулах төлөвлөгөөтэй байна  гэцгээн гайхуулдаг байв даа. Сонгуулийн дүн гарахын урьд шөнө намаа ялуулсан баяраа тэмдэглэж, эх захгүй архиддаг байлаа. Тэгж л ард түмний сонголтыг доромжилж, хуулийг гууль болгон ихэрхэдэг байсан.

Харин тэр цаг өнгөрөөд удсан гэдгийг МАН-ын панатууд та нар эрх биш ойлгож байгаа биз дээ. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн этгээдийг 25 жил хүртэлх хугацаанд шоронд явуулах тухай Эрүүгийн хуулинд туссангыг бид баримтайгаар үзлээ. Намдаа итгэл үнэмшилтэй хүн болж, дарга нартаа долигнож байгаад өөрийгөө шоронд илгээчихвээ. Аймаг аймгаараа, хороо хороогоороо дээлээ нөмрөөд ачигдав. Хэрэв тэгвэл сонгуулийн дараа та нарыг хэн ч өмөөрөхгүй. Наад нам чинь энгийн та нарыг байтугай Монгол улсын ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг өмөөрөхгүй байгааг харж байгаа биз. Амиа өгөх нь холгүй зүтгэдэг Ардын намын чинв үнэн нүүр царай энэ. Энэ намд зүтгээд гавъяа байгуулна гэж бодож буй бол эндүүрэл болно шүү. Энэ нам бол өөрийн төлөө зүтгэсэн бүхний толгойг хэрчдэг махны машин шүү гэдгийг бид бүхэн олонтой сануулж байсан. Үүнийг ухаарч байна уу ер нь. Сонгууль зохиоэн байгуулж байгаа эрхэм нөхдөд дахин сануулж хэлэхэд аль нам ялсан Монголын төр байдгаараа л байна. төрийн алба үргэлжилдэгээрээ  үргэлжилнэ. Төрийн албан хаагчид ажилладагаараа л ажиллана. Тийм болохоор аль нэг нам руу хэлбийж, аливаад хууль бусаар хандаж байж болохгүй. Гол нь сонгуулиа үнэн шударга, хоёргүй сэтгэлээр хуулийн хүрээнд зохион байгуулах л та бүхний үүрэг шүү дээ. Ер нь тэгээд сонгууль луйвардаж, намаа ялуулж гавъяа байгуулна гэж онгирч омойтох нь байж болохгүй юм. Энгийнээр хэлэхэд гэр бүлээ, үр хүүхдээ, ирээдүйгээ бодолдоо. Хууль дүрэм шүүх цагдаа гэдгийг мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй, нам маань ар талыг хаалтгүй хариуцна хэмээн тэнэглэж байгаад хайран сайхан насаа торны цаана өнгөрөөх вий дээ гэдгийг сануулаад байгаа юм шүү. Үүнийг төрийн албан хаагч, сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж буй та нөхдөд анхааруулахыг хүссэн юм.

Н.Гантулга

Өдрийн сонин 2012 оны 6 дугаар сар 5

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 06, 2012 12:34:36 pm )

    Ганцаарчилсан форекс сургалт: 91111591

antalya rent a car