antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2012 12 comments

Н.Энхбаяр аа! Эхлээд шалгуулчих

нийтлэсэн Admin

Аливаа зүйл хөгжиж, дэвжиж тунгалагших ёстой атал энэ сонгуульд нэр дэвшигчдийг харахаар улам бүр дордсон мэт сэтгэгдэл төрж ирээдүйд итгэх итгэл алдрах юм. Тухайлбал экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг бүртгэж авах эсэх дээр сонгуулийн ерөнхий хороо түр түдгэлзүүлээд байна. Авлига хээл, хахуулийн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа хэдий ч шүүхээр эцэслэн буруу эсэх нь тогтоогдоогүй байгаа учраас ийн түдгэлзүүлсэн бололтой. Ер нь УИХ сүүлийн үед гэмт хэрэгтнүүдийн ял завших, халдашгүй эрхээр халхавчлах “оромж” маягруугаа орж байна. Экс ерөнхийлөгчийн хувьд албан тушаал гэдэг аминаас чухал үйлс болоод байгааг даяар монголчууд харж байна.

Түүний авлига хээл хахууль авсан эсэх, гэмт хэрэгтэн мөн бишийг шүүх тогтооно. Гэхдээ эх орныхоо нэр хүндийг хилийн чанадад гутаахаар хийсэн, гүтгэсэн, булай бүхнийг нь хэн шүүх вэ? Хэн хүнгүй хуулийн дор амьдрах хуультай учраас хууль сөхье. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 27.5.2-т “Нэр дэвшүүлэхдээ тухайн хүний Улсын Их Хурлын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзнэ” гэжээ. Хууль хоёр тайлбартай байдаг. Болно гэдгийн нөгөө талд болохгүй, болохгүй гэдгийн нөгөө талд болно гэдэг оршин байдаг нь ойлгомжтой.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзлэл, эх орон ард түмний тусын тулд, шударга ёс, хууль дээдлэх ёс гэх мэт тодотголуудыг экс ерөнхийлөгч биелүүлж байгаа бил үү? Харин ч эх орон ард түмнийхээ эсрэг гүжир гүтгэлгийг харийн гүрнүүдэд цацаж, тэднээр улс орондоо шахалт үзүүлж, дарангуйлагч дэглэмтэй хойд солонгос мэтээр харагдуулж дэлхийд ганцаардуулах булай бодлого хийж байгааг юу гэж үзэх вэ?

Зөвхөн энэ заалтуудаар л экс ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх нь бүү хэл ял асуух нь зүй. Үүнээс гадна дэлхий даяар цацаад байгаа нэгэн мэдээллийг нь үнэн зөв эсэхийг нь нягтлуулах нь зүйтэй байх.

Учир юун гэвээс Н.Энхбаярыг чармай шалдан хоригдлуудын дунд оруулж, хэрцгийлэн тамласан гэдгийг үнэн худал эсэхийг нь тогтоолгомоор байна. Хэрэвзээ ийм үйлдэл хийгдсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Эс бөгөөс иргэн Н.Энхбаяр хариуцлага хүлээнэ. Харин гадаад орнуудад гутаагдсан монголын нэр хүндийг яаж үнэлэж, хэрхэн цагаатгах вэ?

Ямар ч байсан Н.Энхбаяр гэдэг хүнд сонгуульд нэр дэвших эрх зүйн чадамжгүйгээс гадна ёс суртахууны эрх алга. Чин үнэндээ шалдан хоригдлуудын дунд нүд хальтиран тарчлах нь бүү хэл таван өрөөтэйгээ танилцан эхнэр хүүхдээ дагуулж явсныг хоёр сая долоон зуун мянган монгол, таван сая дөрвөн зуун мянган нүдээрээ харсан. Тэр ч бүү хэл салаавч гарган чарлаж, хууль хяналтын байгууллагын албан хаагчдыг айлган дарамталж байгаа хүн төр түшилцэж чадах уу?

Энэ мэтчилэн бичигдсэн, бичигдээгүй аль ч хуулиараа Н.Энхбаяр гэдэг хүнд сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх зүйн бөгөөд ёс суртахууны боломж алгаа.

Э.РАДНАА
Зохиогчийн эрх: “АРДЧИЛАЛ” сонин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (June 06, 2012 11:20:50 am )

    AH, elbegee bogs doloogchid bitii davartsgaa. Neriig ni devshuul. shuukh shalgaad zov buruug ni togtoodiin baigaa biz. odoogoor buruutain togtoogdoogui baigaa shuu

  • Anonymous (June 06, 2012 11:25:02 am )

    eoo ene MANAN terguutei elbegdorj nar bolimoor yumdaa. Huniig havchih tusam burhan ter hund bolomj olgodogiig medej av. Ta nar tiim zuv hun yum bol zuulun baildaa tegeed haral daa. Chadahgui l baihgui yu. Burhanii hiih ajliig hun turyylj hiiheer hiisen hun ni buh uil laigiin edeldeg gesenshu. Ta nar bol ene delhiin haan bish gedgiig sain sanaj bgaarai

  • Anonymous (June 06, 2012 11:27:57 am )

    buruutan gj togtoogdoogui ch gesen zugeer l duudsan ued ni ochood shalguulah estoi biz de er ni. iim erunhiilugch asan gj bh uu. Deerhi bichigch zuv l yum bichsen bnash de.

  • Anonymous (June 06, 2012 11:30:27 am )

    enkhbayar chi uneheer hereg hiigeegui ym bol yundaa zugataagaad bga ym be.shudargaar shalguulaach.hiisen bolood l zugataagaad bga ym bish uu.yadaj nerend chini tsever.odoo ulam l ner hund chini dooshoo bolj bna daa

  • Anonymous (June 06, 2012 11:50:47 am )

    Яаж ч бодсон түүнийг дарамтлахгүй нь ойлгомжтой, энэ бол тэдний гэр бүлийнхний хийж байгаа бузар үйлдэл ш дээ. Дандаа худлаа ярина, дарамтлана, жүжиглэнэ. Ерөнхийлөгч байхдаа Энхбаяр, тэр авгай нь ямар муухай дарамталдаг, аашилдаг байсан бол гэж бодогдох боллоо. Эх орноо хэзээ ч бодохгүй улсууд, юун их хуралд оруулах каддафи шиг л бүх насаар нь хорих хэрэгтэй.

  • Anonymous (June 06, 2012 11:51:15 am )

    ard tvmen shvvgch shvv dee. ta nar neriig dewshvvl l dee

  • Anonymous (June 06, 2012 12:15:26 pm )

    Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэж үнэн үг шүү энэ луйварчин дэвшээд яахав дээ ард түмнээс луйвардсан мөнгийг эргүүлж авахаас өмнө үрээд дуусгачих гээд байна ш дээ наад новш чинь

  • Anonymous (June 06, 2012 12:18:15 pm )

    enhbayr yabch songuuld ursulduh erhgui chadamjgui erunhiilegch baisan gehed haramsmaar

  • Anonymous (June 06, 2012 6:44:43 pm )

    Яаг үнэн н.энхбаяр хуулийг хир дээдэлж байгаа билээ дэ. Энэ л шалгуураар хэзээ ч тэнцэхгүй шүү. Юу үнэн энэ л харин үнэн байх шүү.

  • Anonymous (June 06, 2012 8:08:36 pm )

    Сайхан шалгуулаадл нэрээ цэвэрлээд авах хэрэгтэй Ингэж албан тушаалын хойноос яваад яах вэ дээ ямар хийж үзээгүй ажил биш

  • Anonymous (June 06, 2012 11:29:18 pm )

    Enhbayraa chi buh ard tumeniig teneg sohor gej bodoj baina uu chinii odoo yu hiigeed baigaag yaaj gemt heregee nuuj baigaag bid bugd medne chi zaahan tsag hojij muu muuhaigaa nuuj baigaa cham shig heel hahuuld eh oronoo zaraj idsen hunii nugeliig bid uuchilaj bolno harin burhan chamaig ter erh medeltei mungutui chin tamd ungah bolnoo chi haraj l baigaarai chinii teneg ger bul ch hamaatai chi bol ard tumenee huurch bas hudaldaj idsen chinii nugel bol daaj davashgui hund ee nambariin ger buliinhend

  • Anonymous (June 07, 2012 10:44:08 am )

    ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЗУГЭЭР ЛУЙВАРЧИДЫН УЛС ТӨР

antalya rent a car