antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2012 2 comments

Намынхандаа залбираад шүүх танхим руу орсон Н.Энхбаяр өмгөөлөгчдөөсөө татгалзлаа

нийтлэсэн Admin

-ТҮҮНИЙГ ШҮҮХ ХУРАЛ ДОЛОО ХОНОГООР XОЙШИЛЛОО-

МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнтэй хамтран бусдын эд хөрөнгийг завшсан, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэх “Улаанбаатар таймс” сонины Ерөнхий эрхлэгч асан До.Чулуунбаатар, “Helon Company Ltd”, “Great global international” компанийн захирал Ж.Мягмаржаргал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нарыг өчигдөр шүүх байлаа.

Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна өчигдөр өглөө 9.00 цаг гэхэд цагдаа нар хамгаалалтад гарсан байв. Цагдаагийнхан Сүхбаатар дүүргийн хашаа руу шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдөөс өөр хүнийг оруулахгүй байлаа. Хашааны гадна МАХН-ын гишүүд дэмжигчид, сэтгүүлчид мөн гадаадын хоёр иргэн ирсэн байлаа. Намынх нь бололтой хоёр хөгшин “Манай улс шиг Ерөнхийлөгчөө шүүж шившиг болж байгаа орон бий болов уу. Тэр хар, гадаадынхан хүртэл гайхаад учрыг нь олох гээд ирчихсэн байна” гэж ярилцах нь сонсогдов.

Шүүх хурал 10.00 цагт товлогдсон байсан юм. Товлосон цагаас 30 орчим минутын өмнө Н.Энхбаяраас бусад шүүгдэгчид, өмгөөлөгчтэйгээ ирсэн байв.

“ХҮНИЙ ХҮҮХДИЙГ ЗҮГЭЭР БАЙЛГААЧ”

Н.Энхбаярын хүү Э.Батшугар шүүхийн гадна ирэхэд сэтгүүлчид аавынх нь биеийн байдлын талаар асуухаар бүчиж авлаа. Гэтэл намынхан нь “Та нар хүний хүүхдийг зүгээр байлгаач. Хүний мууд дуртай юмнууд” гэх мэтээр сэтгүүлчид рүү дайрч байв. УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй идэр насны эр хүн атлаа “Хүний хүүхэд” гэж энхийрүүлсэн Э.Батшугар “Тануус шүүх хурал болох эсэхийг шүүгчдээс нь асуу. Аавын бие сайнгүй байгаа. Ирэхээр нь хараарай” гэхээс өөрийг хэлсэнгүй. Сэтгүүлчдийн дунд түүний талаар “Улстөрчийн хүүхэд гэхэд яриа муутай юм” гэх яриа өрснийг нуух юун. Төд удалгүй эмнэлгийн машинаар Н.Энхбаярыг авчирлаа. Шүүхийн байрны хаалганы урд машин зогсч Н.Энхбаяр бууж ирэнгүүтээ хашааны гадна байсан дэмжигчиддээ залбирлаа. Гурвантаа залбираад гараа даллаж байгаа Н.Энхбаярыг харсан шүтэн бишрэгч, намынхан нь “Та ялна”, “Та ялна” гэж нэг дуугаар орилолдов. Н.Энхбаярыг Төв аймгийн урьдчилан хорих төвөөс 461 дүгээр хорих ангийн эмнэлэг рүү авч явахад намынхан нь яг ингэж хашгирч байсан билээ.

Арав гаруй хоног өлсгөлөн зарлаж, бие нь ихэд муудсан гэж байсантай нь харьцуулахад Н.Энхбаяр тэгтлээ нүднээс гарчихаагүй байв. Гэхдээ турсан нь анзаарагдаж байлаа. Түүнийг эргэж харан харан залбирсаар шүүхийн байр руу орсны дараа гадаадын ажиглагчид, телевизийн зураглаачдыг шүүх танхим руу орууллаа. Мөн “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагынхан шүүх хурлын үйл явцыг ажиглахаар ирсэн байлаа.

Шүүх танхим багтаамж муутайгаас шалтгаалаад сэтгүүлчдийг хуралд оролцуулаагүй Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Нарийн бичгийн дарга Л.Цог нар шүүх танхим руу орсны дараа намынхан нь “Бид ч гэсэн хурлын үйл явцыг харах эрхтэй. Та нар хэний талд үйлчлээд байна” гэх мэтээр хамгаалалтад гарсан цагдаа нар руу дайрав.

Н.Энхбаярын гэргий О.Цолмон шүүх хурлыг дуустал шүүхийн хашаанд машиндаа суусаар байсан. Харин охин нь шүүх хуралд орох учиртайгаа хамгаалалтын цагдаа нарт хэлж нэлээд зүтгэсэн ч хурал эхэлсэн гэх шалтгаанаар түүнийг оруулаагүй.

Н.ЭНХБАЯР ӨМГӨӨЛӨГЧИДДӨӨ СЭТГЭЛ ДУНДУУР ЯВСНАА ХЭЛЖЭЭ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үйлдсэн гэх хэргийн мөрдөн байцаалтын явцад Б.Ганбаатар, Л.Шинэн нар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан билээ. Тэгтэл шүүх танхимд шүүгдэгч Н.Энхбаяр өмгөөлөгчиддөө сэтгэл хангалуун бус байгаагаа хэлж, өөр өмгөөлөгч ч байгаагаа мэдэгдлээ. Тиймээс шинэ өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах боломж олгохыг шүүх бүрэлдэхүүнээс хүссэн юм. Шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж шүүгчээр С.Оюунчимэг, М.Алдар нар оролцсон. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Энхбаярын хүсэлтийг хэлэлцээд шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлууллаа.

Шинээр сонгосон өмгөөлөгч Б.Оюунбилэг ногоон торгон дээлтэй ирсэн байлаа. Тэрбээр өмнө нь Н.Энхбаярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхөд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан билээ. Б.Оюунбилэг өмгөөлөгч шүүх хурлын дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-Н.Энхбаяр ямар үндэслэлээр өмгөөлөгчдөөсөө татгалзсан юм бэ?

-Шүүгдэгч хавтаст хэргийн материалтай бүрэн танилцаагүй. Мөрдөн байцаах байгууллага мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд оролцох эрхээр өмгөөлөгчдийг хангаж өгөөгүй. Цагаатгах, нотлох баримтыг бүрдүүлэх боломжоор хангаагүй. Мөн хэргийн материалтай танилцах боломж олгоогүй. Ажиллах бололцоог нь хууль, хяналтын байгууллага олгож өгөхгүй байхад өмгөөлөгчид асуудал тавихгүй, дагаад байгаа нь сэтгэлд хүрсэнгүй гэх утгатай тайлбарыг Н.Энхбаяр гуай өгч байна лээ.

-Шүүх хурал ирэх лхагва гаригт болно. Та өөрөө хэргийн материалтай танилцаж амжих уу?

-Нийтдээ 49 хавтаст хэрэг байгаа. Боломжоороо хэргийн материалтай танилцах байх.

-Ирэх мягмар гаригт болох шүүх хурлыг мөн л өмгөөлөгч хэрэггэй танилцаагүй гэх үндэслэлээр хойшлуулах юм биш биз?

-Урьдчилж хэлж мэдэхгүй байна гэв.

“МИНИЙ ХҮҮ БИЕЭ БОДООРОЙ”

Шүүх хурал хойшилсоны дараа Н.Энхбаярыг гарч ирэхэд намынхан нь урьдын адил “Та ялна, та ялна” гэж орилдож байв. Намынхандаа залбираад орсон Н.Энхбаяр гарч ирэхдээ ямар нэг дохио, зангаа үзүүлэлгүйгээр эмнэлгийн машинд суучихав. Хөгшчүүл “Миний хүү биеэ бодоорой” гэж хашгирч, зарим нь араас нь залбирч харагдлаа. Эмэгтэйчүүд нь хоорондоо “Хөөрхий дөө, хэцүү ч юмаа даа” гэж шогширно.

ГАДААДЫН АЖИГЛАГЧДЫН ТУХАЙД

Шүүхийн гадна гадаадын хоёр иргэний тухайд Америк, Хонконгоос ирсэн олон улсын байгууллагын ажиглагчид гэх яриа гарч байсан юм. Хурал тарсны дараа АНУ-ын хуульч Жон Хаус өөрийнхөө талаар “АНУ-ын Хуулийн фермийн хүсэлтээр шүүгдэгч Н.Энхбаярыг шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцохоор ирсэн. Би Африкийн улс орнуудад эрүүгийн хэргүүдэд прокуророор ажиллаж байсан. Ерөнхийдөө Монголын шүүх хэр үнэн зөв, шударга ажиллахыг харахаар ирлээ. Н.Энхбаярын холбогдсон хэргүүдийг тодорхой хэмжээнд судалсан” гэсэн юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 06, 2012 7:55:33 am )

    Шоронд орох нь ойлгомжтойг еерчлех гэж болохгуйг хуртэл явах байхдаа

  • Anonymous (June 06, 2012 10:28:47 am )

    idej uusan ni unen ym cnin yundaa tegej jujig tabiad bgaa ym be naad snuuheeree cnimeeguihen orood unen zubuu snalguulcnihaacn lngej ger buleeree jujig zohion huuhed nohoin doog bolj ybah gejdee tumnii snibsnig bolood l baih ymaa zorigtoi bail da Enhbayar dargaa??????????

antalya rent a car