antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2012 3 comments

УЛСТӨРЖСӨН ИНЭЭМСЭГЛЭЛЭЭР ГУДАМЖ “ГОЁХ” ЦАГ ЭХЭЛЖЭЭ

нийтлэсэн Admin
Сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулийг баталсан түшээд нь ч ойлгохгүй сууна. Тэд ямар арга хэмжээнд оролцож болох, үгүйгээ СЕХ-ноос асууж буйг бид мэдээлсэн билээ. Хууль баталсан эрхмүүд ийм байдалтай байхад сонгогчид будлих нь бүр ч аргагүй. Ялангуяа сонгуулийн сурталчилгаа тойрсон эргэлзээ сонгогч, хэвлэл мэдээллийн байгууллагынхны дунд их байгаа юм. Сурталчилгаа эхэлчихсэн ч юм шиг, эсвэл энэ сарын 6-наас эхлэх ч юм шиг эргэлзэв. Тавдугаар сарын 25-наар нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа дуусаж, нэр дэвшигчид тодорчихсон. Энэ өдрөөс хойш тав хоногт багтаан холбогдох материалаа тойрогт нэр дэвшигчид нь Тойргийн хороондоо, жагсаалтаар өрсөлдөгчид СЕХ-нд өгсөн. Ингээд түрүүчээсээ 11 нам, хоёр эвслийн хэд хэдэн нэр дэвшигч, бие даагч нэр дэвшигчийн үнэмлэхээ авчихаад байна.

Маргааш хугацаа нь дуусах учир бараг олонх нэр дэвшигч үнэмлэхээ авсан гэсэн үг. Үнэндээ түрүүчийн хүн тавдугаар сарын 28-нд уг үнэмлэхээ авсан юм. За ингээд л өнөөх будлиан эхэлсэн дээ. Нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэхээ авсан хүн тэр өдрөөсөө сурталчилгаагаа эхэлнэ, эхлэхгүй, СЕХ нэг гараанаас гаргах чиглэл өгсөн, өгөөгүй гээд л будилж гүйцэв. Хэвлэлийнхнийг будлиулсан нэг зүйл нь СЕХ-ноос гаргасан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваарь байлаа. Уг хуваарьт “Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 6-наас эхэлнэ” гээд хар дээр цагаанаар биччихсэн. Гэтэл үнэмлэхээ авсан нэр дэвшигчид түрүүчээсээ сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор нээх арга хэмжээ зохион байгуулав.

Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар өнгөрсөн амралтын өдрөөр сурталчилгаагаа эхлүүлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тус намаас нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил сурталчилгааны самбараа өлгөчихсөн. Автобусны бариул хэмээх “бичил самбар”-ыг ч сонгуулиар овжин ашигладаг. Энэ “самбар”-т АН-ын “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” уриа дүүрэн. Гудамж, нийтийн тээврийн хэрэгсэл гээд байж болох бүх самбар эзнээ олж эхэлжээ. Юун зургаадугаар сарын 6-ныг хүлээх. СЕХ-ноос тайлбар хүслээ. Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ авсан өдрөөс сурталчилгаагаа эхэлнэ. Тэр хуваарь дээрх зургаадугаар сарын 6 бол цаад хугацаа нь шүү дээ” гэлээ.

Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ” гэж заажээ. Уг нь өнөөх хуваарьт зургаадугаар сарын 6-наас биш, зургаан хүртэл гэсэн бол бичиг үсэгт эрх биш тайлагдсан хэвлэлийнхэн эргэлзэхгүй л байсан шүү дээ. УИХ-ын гишүүн З.Энхболд өчигдөр энэ талаар “Сонгуулийн хуулийн талаар буруу ойлголт их байна. Сурталчилгаа эхэлсэн, үгүй тухай эргэлзээ гарсан. Нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэхээ авсан өдрөөсөө сурталчилгааг эхлүүлнэ. Бүх нэр дэвшигч нэг зэрэг сурталчилгаагаа эхлүүлэх боломжгүй. Зургаадугаар сарын 6 бол нэр дэвшигч үнэмлэхээ авах сүүлийн өдөр” гэсэн тайлбар өгсөн. Тойргийн хороо, СЕХ тухайн намаас нэр дэвшигчдийн холбогдох материалыг хянах учир бүгдэд нь нэг зэрэг үнэмлэх олгох боломжгүй юм. Тэгэхээр хамгийн түрүүнд үнэмлэхээ авсан тэр хүнд бусдаасаа илүү хугацаагаар сурталчилгаа хийх боломж олдож байна гэсэн үг аж.

Зургаадугаар сарын 6-наас 27 хүртэл нийт 21 хоног л сурталчилгаа явна гэж автоматаар ойлгож байсан нь харьцангуй аж. Тавдугаар сарын 28- нд үнэмлэхээ авсан нэр дэвшигч 31 хоног сурталчилгаа хийчихнэ гэсэн үг. Азтай гэхээс өөрөөр юу гэх вэ дээ, тэр хүнийг. Сурталчилгаа эхлүүлэхийн өмнө нээлт гэдэг ёслолын ажиллагаа хийдэг аж. МАН-ын дарга С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, гишүүн Д.Лүндээжанцан, АН-ын дарга Н.Алтанхуяг, гишүүн Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нар аймагт нэр дэвшигчдийнхээ сурталчилгааны нээлтэд оролцохоор хүлгийн жолоо залсан байна лээ. Гудамжны самбар улстөржсөн инээмсэглэлээр дүүрч, телевизээр үдэш бүр урилгагүй зочид гэрт тань морилох сонгуулийн сурталчилгааны өдрүүд эхэлжээ.

Ирэх дөрвөн жилд улс орныг өөрчилж чадна гэсэн итгэлийг харцандаа тодруулсан, эрэлхэг, шийдэмгий төрх үзүүлсэн нэр дэвшигчдийн зургаар Улаанбаатарын гудамж “гоёх” өдрүүд ирэв.

С.ТУУЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 05, 2012 10:38:11 am )

    Дэлхийн тербумтнуудын 35% нь өөрсдийн хөрөнгөө форекс арилжаан дээр бий болгосон байдаг ба өдөрт 4 триллион $ эргэлдэж байдаг форекс арилжааг танд санал болгож байна. Бид өөрсдийн 5 жилийн туршлага, 3 жилийн судалгааны үр дүн болох хамгийн зөв аргаар тухайн хүнтэй тулж ажиллах буюу ганцаарчилсан форекс арилжааны сургалтыг санал болгож байна. Бид танд дан ганц форекс валют арилжаа бус Facebook, Google, Apple… гэх мэт дэлхийн хэмжээний компаниудын хувьцааг бага хэмжээний валютаар худалдан авч их хэмжээний ашиг гаргах, улс орнуудын индексүүд, үр тариа, газрын тос, элсэн чихэр… зэрэг бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хэрэгцээт зүйлсээс хэрхэн ашиг авах, яаж арилжаалах талаар заах болно.
    Бидний танд амлаж чадах ганц зүйл бол чанартай суурь мэдлэг.
    Холбоо барих: 91111591

  • Anonymous (June 05, 2012 12:05:19 pm )

    Баруунтүрүүн луу явдаг микро арай дэндэж байна аа нэг эгнээ суудал дээрээ хамгийн багадаа 5 хүн суудаг ингэж суулгаж болохгүй гэсэн дургүй бол буу 49 хун суугаад явдаг гэнэ ээ энэтхэгт л тэгэж машин дээрээ суугаад явдаг юм байна лээ нудэн дээр 2 микронд багтах хүн чихээд суулгачих юм аа(30 гаран хүнтэй сууж явж үзлээ ) нөгөө цагдаа нь юугаа харж байдаг юм бүү мэд 22 товчооний цагдаа мөнгө хураадаг хүмүүс нь харж л байгаа истана микрод яааж 40 гаран хүн чихээд суулгаж болдогийг энэтхэгт биш монголдоо харах боломж 1 хороолол 32 ийн буудал минж плаза хаан банкний үүдэн дээрээс хараарай.

  • Anonymous (June 06, 2012 5:32:08 pm )

    zurgiig kharkhaar oi gutaj baina. yaj 1 sar tesne eee.

antalya rent a car