antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2012 6 comments

Н.Энхбаяр: Би мөрөн дээрээ мөрдөстэй хүмүүсээс ч хэрэгт холбогдуулна шүү гэж занаж байгаа МАН, АН-аас ч айхгүй

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.00 цагаас товлогдож, Н.Энхбаяр хуралд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн. Гэвч тэрээр өмгөөлөгчдөөсөө татгалзсаны улмаас шүүх хурлыг энэ сарын 12 буюу ирэх мягмар гариг хүртэл хойшлуулсан юм.
Тэрээр шүүх хурлын үеэр “Энэ хэрэг анхнаасаа зохиомол байсан. Би үүнийг нуулгүй хэлдэг байсан. Эхлээд хүмүүс анзаардаггүй, анхаарч сонсдоггүй, хууль хяналтын байгууллага шалгаад үнэнийг нь тогтооно биз дээ гэсэн хандлагатай байлаа. Дараа нь мөрдөн байцаагчид хууль зөрчиж, прокурорууд хуулиа биелүүлэхийн оронд хууль зөрчсөн үйл ажиллагааг нь дэмжиж зохиомол хэрэг бий болгосны дараа хүмүүс үнэхээр энэ хэрэг зохиомол юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ л бас эргэлзэж байсан хүмүүс бий.
Сонгуулийн ерөнхий хороонд прокуророос Е.Сагсай, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нар намайг сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр сонгуулийн нэрийн жагсаалтаас хасуулах утга бүхий бичиг ирүүлсэн. Үүнийг мэдээд энэ бол үнэхээр намайг сонгуульд оруулахгүй байх. Энэ хүний удирдсан намыг сонгуульд оруулахгүй, амжилтгүй оролцуулах гэсэн ийм л зорилгод нийцсэн зохиомол хэрэг юм байна гэдгийг ойлгосон байх. Шүүх, прокурорынхон өөрсдөө сонгуулийн ерөнхий хороонд ийм бичиг бичиж өгсөнөөрөө зохиомол хэргийн араас хөөцөлдөж, зохиомол хэргийн дагуу намайг хэрэгт холбогдуулж байгаа нь бодлого, зорилготой. Үүний цаад холын зорилго нь намайг сонгуульд оруулахгүй байх гэдгийг өөрсдөө бичгээр баталчихлаа. Ийм нөхцөлд би өөрийгөө хамгаалах ямар бололцоо байна вэ тэр бүхнийг эдлэхийн төлөө зүтгэхээс өөр арга байхгүй. Ингэхийн тулд би энэ зохиомол хэргийг ер сайн уншиж танилцая, намайг өмгөөлөх багийг чанаржуулья гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл энэ хэргийг зөвхөн монгол даяар биш гадаад ертөнц ч харж байна.
Энэ хэрэг монголд шударга бус шүүх ноёлсон байна уу, эсвэл хараат бус шударга шүүх байсаар байна уу гэдгийг үзүүлэх шүүх хурал юм. Хараат шүүх дарга нарынхаа даалгаврыг биелүүлж хиймэл, зохиомол хэргээр улстөрийнхөө өрсөлдөгчид ял оноох нь уу, эсвэл хараат бус шүүх шударга шийдэж зохиомол хэргийг хэрэгсэхгүй болгох нь уу гэдгийг харж байгаа. Би бол өнөөгийн олигархуудын эсрэг шударга ёс тогтоохын төлөө тэмцэж байгаа. Би айхгүй гэдгээ хэлсэн. Би мөрөн дээрээ мөрдөстэй хүмүүсээс ч айхгүй. Хэрэгт холбогдуулна шүү гэж занаж байгаа МАН, АН-аас ч айхгүй. Өнөөдөр луйварын сонгуулиар гарч ирсэн өндөр албан тушаалтнуудаас ч айхгүй.
Урьдчилан дүгнэлтээ гаргачихаад битүүгээр заналхийлж байгаа хараат шүүхээс ч айхгүй. Шударга ёсны төлөө, Монголын ард түмний төлөө би амь насаараа дэнчин тавиад эрүүл мэнд хохирсон ч гэсэн түүнийг хайхрахгүй тэмцэх шийдвэр гаргасан. Энэ тэмцлийг цааш нь үргэлжлүүлнэ. Тийм учраас би нэгдүгээрт шүүхээс энэ хэрэгтэй бүрэн танилцах цаг хугацаа өгөөч гэж хүсч, шаардаж байна. Хоёрдугаарт өмгөөлөгчдөөсөө татгалзаж байна. Тэр өмгөөлөгчдийг би гарын үсэг зурж, гэрээ байгуулж аваагүй. Хууль зөрчиж намайг цагдан хорьсоны дараа гэр бүлийнхэн маань ямар хорих газарт байгааг минь ч мэдэхгүй сандарч байхдаа эдгээр өмгөөлөгчдийг авсан.
Мөн мөрдөн байцаах байгууллага өмгөөлөгчдөд хавтаст хэрэгтэй танилцах дөрвөн хоног гаргаж, тэр дөрвөн хоногийн хоёр нь ажлын, хоёр нь амралтын өдөр байсан. Тэгэхэд 49 хавтастай хэргийг дөрвөн хоногийн дотор уншиж чадахгүй гэж өмгөөлөгчид шууд хэлэхийн оронд бас л дагалдсан, тэр хууль зөрчиж байгаа мөрдөн байцаагчдын явуулж байгаа үйл ажиллагааг дэмжээгүй ч гэсэн дагасан маягтай байр суурь баримталсан. Энэ нь үйлчлүүлж байгаа хүний хувьд миний эрхийг бүрэн хамгаалах тал дээр сэтгэлд хүрэх хэмжээний ажиллаж чадаагүй гэж үзэж байгаа. Ийм үндэслэлээр хоёр өмгөөлөгчөөс татгалзаж байна. Гэхдээ тэдний буруу гэхээс илүү энэ хоёр өмгөөлөгчийг ийм байдалд ажиллуулсан хууль хяналтынхны буруу гэж үзэж байна. Тиймээс миний өмнө нь хамтран ажиллаж ирсэн, таслан саатуулах тэр ажлыг зогсоох асуудлыг хариуцаж хөөцөлдөж байсан өмгөөлөгч Б.Оюунбилэгийг авч байна. Үүнийг та бүхэнд албан ёсоор мэдэгдэе” гэсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (June 05, 2012 9:39:36 am )

    demjine shuu zorigtoi bai 2

  • Anonymous (June 05, 2012 9:46:24 am )

    Enkshvvsh Nambaraak ,Xusnaa Mumbaraaktai adil zuil angaitai l yum baix chine bilee..Er ni bol yas yuman deeree Enkvvsh Nambarak eeree l unchixsan yum bilee shdee..tegj yaribal..

  • Anonymous (June 05, 2012 9:52:34 am )

    ENXBAYART ODOO ARD TUMEN SHUDARGA ES GEJ YARIX ERX BAIXGUI. UG NI TANIIG DEMJIJ BAISAN YUM. ODOO XARIN CHAMAIAG YAMAR XUGIIN AMITAN BAISAN BE GEDGIIG CHINI ZUGEERL ZAX ZUXAAS NI XARLAA. CHI ERUNXIILUGCH BAIXDAA UURTUU ARDIIN JUJIGCHIN TSOL UGCHIX BAIJDEE.

  • Anonymous (June 05, 2012 10:26:25 am )

    ene odoo ichij uhesei yamar erguu malnuud ni demjeed bgan be enhbayraiin ger buliinhen hagartlaa bayajaad duuslaa shd e avilgaliin zagalmailsan etseg ni unen sh de ATG odoo l sain ajillaj bna ene huneer mongoliin tur dutaad bganmu mongoliin ard tumen shudarga yos gehee bolioso miyegombiin enhboldiig bas shalgah heregtei muusain luivarchid

  • Anonymous (June 05, 2012 10:29:05 am )

    batbayar biligt bugdiig ni shalgah heregtei ard tumen ni yadarch tuildaj duuslaa sh de mongold amid yavah yamar ch batalgaa alga heden tur bariltsaj yavsan tomchuud ni bugd gadaadad buh amidralaa beldeed zugtahad belen l suuj bga

  • Anonymous (June 05, 2012 10:33:42 am )

    za ashgui dee bie bienee mataad xamt xiiltssen xergee xuleex ni ard tumnii chin xaraal xurch baga ene shuu dee matarnuud min xoxi chin

antalya rent a car