antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2012 27 comments

Н.Энхбаяр дарга яагаад байна?

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал өнөөдөр дахин хойшиллоо. Томоохон албан тушаалтнуудад төлөвлөсөн шүүх хурал ямар нэг шалтгаанаар ухардаг болсны жишээг дахин харуулав. Ардын хүүхэд хилс хэргээр ч хамаагүй хэрэгт унахад хэзээ дуртай цагтаа өмгөөлөгчтэй, өмгөөлөгчгүй шүүж л байдаг шүүхийнхэн албан тушаалтан аснуудын өмнө толгой бөхийдөг муу зуршил сүүлийн үед ийнхүү тогтоод байна. Том дарга аснууд шүүхэд дуудагдахаараа архаг хууч өвчин нь сэдрээд хэрэг хүлээх чадваргүй болчих юм. Өмнө нь эмчлүүлж байхад ч яадаг юм. Аль эсвэл эрүүл мэндийг нь шалгаж байж албанд томилдог байхад ч яасан юм. Өвчин хуучтай дарга аснууд яахав гэхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын хурал хойшлоод байдаг нь ойлгомжгүй байна. АТГ-аас арвантаа дуудахад очилгүй зориуд төлөвлөгөөтэйгөөр аавынхаасаа баригдаад, Төв аймгийн шүүхэд очсон хойноо сайн дураараа өлсгөлөн зарлаад, өөрийнхөө дураар биеэ сульдаагаад, ажил үүргээ гүйцэтгэж байгаа харуул, хуяг, эмч, сувилагчдыг элдвээр доромжилдог нь ч юу юм. Монгол Улсад цор ганц байдаг Төрийн тэргүүний албыг иргэдийнхээ сонголтоор хашсан хүн өлсч өлбөрч байсан ч ёс зүйн хэм хэмжээтэй, жудагтай баймаар. Үнэхээр тэр бичлэгийг хараад Монгол Улсын олон иргэн дээр байсан хүнээсээ айж цочсон шүү. Гэтэл жирийн эмнэлэгт гарч ирснээсээ хойш шүүх хурлыг хоёронтаа хойшлууллаа. Эхнийхэд нь өлсч сульдаад очиж чадсангүй гэсэн бол энэ удаа хоёр өмгөөлөгчөөсөө татгалзжээ. Бүхэл бүтэн өмгөөлөгчдийн багаар хамгаалуулж байсан хүн гэнэт бас нэг ааш нь хөдлөөд өмгөөлөгч Н.Шинэн, Г.Ганбаатар нараас татгалзахаар болоотхож. Дараагийн хурал дээр бас нэг бэлэн шалтаг гараад л ирнэ. Ингэж хугацаа хожсоор байтал УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн жагсаалтын нэгд яваа хүн сулдаа гүйгээд парламентын гишүүн болчихно. Халдашгүй бүрэн эрх эдэлнэ. Чухам үүнийг тооцоолж шүүх хурлуудыг хойшлуулан хугацаа хожиж байна гэж хэлэхээс өөр үндэслэл алга. Төрийн тэргүүн байсан хүн гэм буруутай эсэхээ шалгуулаад гэмгүй бол цагаадаад сонгуульдаа орохоос өөр сайхан зам байхгүй л дээ. Гэтэл тэгэхгүй Н.Энхбаяр дарга яагаад байна?

Д.ГЭРЭЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

news.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (June 04, 2012 6:19:40 pm )

    balai yum shuuh hurliig ni hiij, yaliig ni uguuch ee. namiin neriin jagsaalt gej yu bgaa ni tuugeer neeren nogoon gerleer l gishuun boloh ni bn sh dee. yal zavshj bgaag ni zogsoogooch

  • Anonymous (June 04, 2012 6:26:14 pm )

    Õýí ÷ ãýñýí ººðò àøèãòàéãààð ë ¿çíý áèç äýý . Ø¿¿õèéíõýí ë ¿¿íèéã ìýäýõã¿é õîéøëóóëàõûã íü çºâøººð÷ ãýíý

  • Anonymous (June 04, 2012 6:30:02 pm )

    Яадий Монголын ард түмэн дэмжээд байгаа чадалтай аавын хүү торойгоод л гараад ирнэ УИХ гишүүн байтугай 13 онд ерөнхийлөгчөөр сонгоно за

  • Anonymous (June 04, 2012 6:31:05 pm )

    Ганцаарчилсан форекс арилжааны сургалт
    Бид танд өөрсдийн 5 жилийн туршлага, 3 жилийн судалгааны үр дүн болох хамгийн зөв аргаар тухайн хүнтэй тулж ажиллах буюу ганцаарчилсан форекс арилжааны сургалтыг санал болгож байна. Бид танд дан ганц форекс валют арилжаа бус Facebook, Google, Apple… гэх мэт дэлхийн хэмжээний компаниудын хувьцааг бага хэмжээний валютаар худалдан авч их хэмжээний ашиг гаргах, улс орнуудын индексүүд, үр тариа, газрын тос, элсэн чихэр… зэрэг бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хэрэгцээт зүйлсээс хэрхэн ашиг авах, яаж арилжаалах талаар заах болно.
    Бидний танд амлаж чадах ганц зүйл бол чанартай суурь мэдлэг.
    Холбоо барих: 91111591

  • Anonymous (June 04, 2012 6:35:10 pm )

    HA HA DAHIAD ERUNHIILUGCH BOLNO GENUU KKKK HUNII HUSEL HYZGAARGUI GEJ.. ODOO BUUR SOLIORCHIHOJ SONGOJ BAIDAG ARD TUMEN TEGEED TENEG BOLOH NEE GORID SHORONDOO OLSOOD HEVT MUMU MINI

  • Anonymous (June 04, 2012 6:40:30 pm )

    luivarchini garahgui bhoo

  • Anonymous (June 04, 2012 7:00:22 pm )

    хулгай луйвар хийсэн болохоороо шүүх хуралд оролцохгүй гэдэг нв тодорхой шүү дээ ичгүүргүй амьтан юм байна лээ энэ Энхбаяр чинь

  • Anonymous (June 04, 2012 7:08:22 pm )

    болоогүй байхаа биднийг тэнэгтэж байх хойгуур чадахаасаа чадахгүйгээ хүртэл хулгайлж авсан ,,одоо бол цагаарсан энэ байтугай аашлах байлгүй дээ ,,одоо ёстой тар нь цухуйна ,,болоогүй дээ энэ улсаар одоо яаж тоглохыг нь хараарай монголчуудаа авгай хүүхдүүд нь хүртэл салаавч өгнө иймэрхүү балиар улсуудаас амархан салчихгүй байхаа мал байсан бол заазалчихгүй юу гэж хөгшчүүл ярьдаг даа зүгээр нэг хулгайч хүн бол араа бодоод өөрийхөө хэмжээгээр хусчихдаг бишүү энэ хүн бол нэг улсын ирээдүй сэтгэл зүй авч болох бүх юмыг арван хэдэн жил хулгайлсан шүү одоо бас үр хүүхэдүүд нь

  • Anonymous (June 04, 2012 7:19:15 pm )

    yen abya ikh hemjeegeer holboo barina uu japand utasaa bicheed uldeechih

  • Anonymous (June 04, 2012 8:03:58 pm )

    ингэж хууль зөрчиж болохгүй Энхбаярыг одоо хорь

  • Anonymous (June 04, 2012 8:19:18 pm )

    Enhbayariig hurdan sullaachee,yagaad sullahgui udaad baina.Naana chini songuuliin tsag ni bolood baina

  • Anonymous (June 04, 2012 8:33:12 pm )

    улс төрөөр толгойгоо өвтгөөд байгаа хүмүүс улс төрөөрөө л яваг дээ
    идэж уулаа гээд үхэхдээ аваад үхэх биш Бүгдээрээ амар амгалан байдаг байдгаараа л хорвоог туулаад л өнгөрөөх хэрэгтэй:ЗААвал юм хурааж яадаг юм.идэх хоолтой байж байгаад л төрдөг үхдэг гэдгээ бодоод л байж байхад болно ш дээ
    Сонгуульдаа шударгаар л бүгдээрээ л өрсөлддөө улс төрч дөө.Тэгээд амьддаа бие биенээ хайрла даа

  • Anonymous (June 04, 2012 8:45:28 pm )

    aaaenhbayariin tuhai Duger gedeg hun bichsniig unshsan uneheer ter hunii dugnelttei sanal neg bna.Enhbayar guia uuruu huuli zurchdug murtluu busdiig yaj araasaa daguulj yvj chadah um be?????????herevee tuunii bugsiig doloovol uuduu garch boldog gesen. Ene hunii bugsiig humuus yagaad dolooh durtai bdag um be?

  • Anonymous (June 04, 2012 8:51:53 pm )

    Duger gej horvood baihgui hunii bichsen uymand tolgoigoomeduulj badag teneg hun mongold hovordoo. Enkhbayariin idsen uusaniig huraaj avch boloh baih, hudaldagdsan eh ornoo yaj avahve? Bayar metiin humuus zaraad zugtaad yavchihsan ariig ni daasan heseg nohod end Enkhbayartai temtseed suuj baigaag uks tor gehgui oor uy geh ve? 7 sariin 1 nii hergiig Elbegdorj gaui odoo boltol shiiduulj chadahgui baij Enkhbayariin hergiig yasan mih yarna ve??? ene uls tor bizdeeee

  • Anonymous (June 04, 2012 8:53:30 pm )

    luivarchin mongoliin ed baylagiig idej tsadaagui bnuuu. mun goridvoo chamaig yg songoj xaragdaach

  • Anonymous (June 05, 2012 12:53:57 am )

    Эцсийн арга даа

  • Anonymous (June 05, 2012 12:55:06 am )

    Буг байх аа гэдэг ортой шуу

  • Anonymous (June 05, 2012 1:01:19 am )

    Enhbayariig demjij bnaa. Elbegdorj bolio. songuild oruulaad ard olonii sanaliig n harah heregtei sh de. Elbegdorj shig toriig buzarlaagvi sh de. ELBEGEE TOR BARIJ BGAAD OGTSOROOD OLON SAR VVREG GVITSETGEGCHEER AJILAA OGOLGVI BAISAAR BGAAD ADAG SVVLD N ZORIG ALUULAAD EMGENELTEI YUM BOLOO BIZ DE. ELBEGDORJ SONGUILD YAJ YALSAN IH SONIN BI HUWIDAA GAIHDAG .

  • Anonymous (June 05, 2012 6:22:17 am )

    http://www.ft.com/cms/s/0/98880be4-ad36-11e1-bb93-00144feabdc0.html#axzz1wrlMnmfx ta buhen ene holboos ruu orj Enhbayariin tulburtei medeeg unsh na aa

  • Anonymous (June 05, 2012 6:24:45 am )

    Naad umuuruud bgaa hun chine Angliin ediin zasag-n medeelel hurgedeg gol sonin-d Mongol ulsiig muulsan medee hebluuljee, arai ch dee, ingej eh orniihoo olon ulsiin ner hundiig harluulj bolohgui ee.http://www.ft.com/cms/s/0/98880be4-ad36-11e1-bb93-00144feabdc0.html#axzz1wrlMnmfx

  • Anonymous (June 05, 2012 7:57:11 am )

    noen enhbeyr ta tsagdaagiin darga nariin amidral bie setegeleeren zugaa gargahaa boloihgvi yumuu

  • Anonymous (June 05, 2012 1:15:37 pm )

    enhbayar bolioy bur zalhaj bn tanaas

  • Anonymous (June 05, 2012 5:14:16 pm )

    shuuhees yal sonsono gehdee ingej duivuulj yavj bgad erh medeld garsan hoinoo yag shorond haragdaach gj salaavchaa l uzuuleh gj bhgui yu, muu nohoi yumda gj.

  • Anonymous (June 06, 2012 1:07:43 am )

    Сагсуу онгироо гэдгийн товчлол СААК ийнхаан сэтгэгдэл битгий арчаад байгаарай. Би хун доромжилж хараал хэлээгуй шуу

  • Anonymous (June 06, 2012 1:12:47 am )

    Дээр уед сагсуу онгироо нэгнийгээ энэ муу ёстой саак п….. саак новш байгаа юм гэж яридаг байсан хун хэдэн зуун мянгаараа амид байгаа шуу.

  • Anonymous (June 06, 2012 1:15:33 am )

    Арчаагуйд баярлав

  • Anonymous (June 06, 2012 1:32:05 am )

    УХЭР МОНГОЛЧУУД МООРОЛДОНО ,УНДЭСТЭН ДАМЖИН МСООРОЛДОНО,АВИЛГАЧАА ОМООРЧ МООРОЛДОНО,АРДЧИЛЛЫГ ЖИГШИН МООРОЛДОНО,ОНГОРСНОО МАРТАЖ МООРОЛДОНО,ОС САНАН МООРОЛДОНО,УНЭНИЙГ МЭДЭХГУЙ МООРОЛДПОНО, ОРОВЧ БОЛЖ МООРОЛДОНО,УХААНТАЙ БОЛЖ МООРОЛДОНО,УЧРЫГ ОЛОХГУЙ МООРОЛДОНО УРАГШАА АХИХГУЙ МООРОЛДОНО,ЭНЭ БУГДИЙГ ХАРААД БИЧ БАС МООРОВ. УХЭР МОНЛОГО

antalya rent a car