antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2012 Comments are off

Лондонгоос медаль хүртэх боломж Монголын бүх жүдочдод бий

нийтлэсэн Admin

Тавдугаар сарын 31-нд Лондоны олимпод оролцох жүдочдийг нэрээр нь мэдүүлэх сүүлчийн өдөр тохиов. Манай улсаас эрэгтэйчүүдийн гурван жинд бөхчүүд давхцаад, хэнийг сонгох асуудал дээр Жүдогийн холбооныхон толгой гашилгаж байлаа. Юутай ч олимпийн багаа зарласныг та бүхэнд тухайн цагт нь мэдээлсэн.
60 кг-д Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар нарын хэн нь ч олимпийн наадамд урьд өмнө зодоглож үзээгүй, олимпийн эрхийн болзол хангахдаа ойролцоо оноотой жагсчээ. Энэ жингийн дэлхийн шилдэг 20 жүдочийн тоонд гурван монгол залуу багтжээ гээд та бод доо, бахархмаар байгаа биз. Бахархахын хажуугаар бантагнах ч үе тохиолдох юм. Тэр гурваасаа хоёрыг нь арай ядан сонгоод Москвагийн Их дуулгад илгээв. Төмөрхүлэг мөнгө, Ганбатын Болдбаатар нь хүрэл медальтай ирэхэд шийдвэрээ эцэслэжээ. Оросын татамид хоёулаа Японы өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга залуу Наохиса Такатод цуварч ялагдсан байна.
66 кг-ийн жинд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Афины олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, жингийнхээ топ-16 бөхийн “Мастерс” тэмцээнд хоёр удаа түрүүлсэн С.Мияарагчаа нараас сонголоо. Хоорондын барилдаандаа Мияа нь арай давамгайлдгаас биш, Цагаанаа нь дэлхийн хэмжээнд илүү. Цагаанбаатар 2002-2012 оны хооронд дэлхийд өрсөлдөхдөө нийт барилдааны 70,3%-д (204-өөс 143 ялж) ялалт байгуулж, жингийнхээ луугаруудаас олныг сөхрүүлж үзсэн, алийг хэлж барах вэ. Ялангуяа 2007 оноос хойш (71,7%, 184-өөс 132 ялж) жигд амжилттай яваа. Тивдээ гурвантаа түрүүлсэн бол Дэлхийн цом, Их дуулга болон гранпригээс найман алттай.
Харин Мияарагчаа 2007 оноос гадагш хүч үзэхдээ 64,5%-ийн ялалт (110 удаа барилдаж 71 ялж) байгуулжээ. Тивийн АШТ-ий хоёр хүрэл медаль, “Мастерс”-ийн хоёр алтаас гадна Чиндаогийн гранприд түрүүлсэн. Тэд хамтдаа зодоглосон тэмцээний шагналын тавцанд зэрэг гарсан удаа ч бий.
-100 кг-д Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, хүч түрэн гарч ирж буй залуу мастер Б.Тэмүүлэн нараас аваргадаа итгэл хүлээлгэжээ. Олимпийн мөчлөгийн эхний хоёр жилд эмч домчоор эргэлдэн барилдаж амжаагүй Түвшинбаяр сүүлийн хоёр жилд харин бэлтгэл сургуулилтаа сүрхий базаалаа. Одоо хэнтэй ч тулахад бэлэн болсон дог. Олимпоос дахин од шүүрэх тооцоо хийж л таараа.
Шийдвэр нэгэнт гарсан. Одоо олимпийн бэлтгэлийн хамгийн чухал, хамгийн эмзэг үе эхэллээ. Шийдвэрээ гаргах ёстой хүмүүс нь шийдээд, бусад нь тэдэнд саад бололгүйгээр ажлыг нь хийлгэмээр. Монголын жүдогийн холбооны өнөөгийн удирдлага сонголт дээр барагтай бол алддаггүй, ерөнхийдөө зөв зүйтэй ажиллаж ирснийг сануулах нь илүүц биз. 2009 онд дотоодын гурван тэмцээнд Мияарагчаа Цагаанбаатарыг ялсаар байхад л хэнийг явуулаад Монголын жүдогоос анхны дэлхийн аварга төрүүлснийг хэн ч мартаагүй. Гурван тэмцээнд шүү, бүр илт ялж байсан даа. Олны танил болоогүй залуухан хархүү Түвшинбаярыг хэрхэн бэлтгэж ОЛИМПИЙН АНХНЫ АВАРГА болголоо? Монголын ард түмнийг энэ л хамт олон жинхэнэ баяр хөөрт умбуулж явсныг бид мэднэ.
Лондонгоос медаль хүртэх боломж Монголын бүх жүдочдод бий. Хэзээ л манайх ингэж ааг бяраа багтааж яддаг байлаа.
Б.Цагаанбаатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car