Сайн муу, сайхан муухай хоёр чихэлдэж оршдог улстөрд авлигач, адгийн шаарууд ч цөөнгүй бий. Тэдний нэг бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар юм. Түүний товч намтар гэвээс тендерээс төрсөн тэрбумтан, төрд шургалсан авлигач. Үүнээс өөр нэр алдар, туурвил бүтээл, намтар түүх гэж түүнд үгүй.
Хүн бүр өөрийн явсан замтай, нэр алдрын хөшөөг босгодог юм. Үүн лугаа адил УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төрд шургалсан авлигач, тендерээс төрсөн тэрбумтан гэсэн нэр алдрын хөшөөгөө монголчуудын сэтгэл зүрхэнд босгож чаджээ.
Хүмүүний сэтгэл зүрхэнд өөрийн хөшөөгөө босгоно гэдэг нөр их хөдөлмөр билээ. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар гэдэг залуу хөшөө дурсгалаа босгох ажлыг хэзээнээс эхлэв гэсэн асуулт урган гарна. 2000 онд гадны төсөл дээр ажиллаж байсан түүнийг Ерөнхий сайд Н.Энхбаяр эдийн засгийн зөвлөхөөрөө авч ажиллуулжээ. Тэрбээр ирээдүйд Ч.Хүрэлбаатарыг сайн авлигач, тендерчин болно гэдгийг сайн уяач шиг мэдэрсэн учраас Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон юм.
Тухайн үед Ч.Хүрэлбаатар «Монголчууд бид их азтай улс юм. Н.Энхбаяр хэмээх агуу удирдагчийг бурхан бидэнд илгээсэн» гэж ярьдаг байлаа. Арван үг хэлээд Н.Энхбаярыг магтдаг, «нөгөө юуг нь яадаг» нөхдийн нэг байв. Тэр үед Оюу толгой, Таван толгойн гэрээ, Их өр, Мянганы сорилтын сангийн 250 сая ам.доллар дагасан хардлага сэрдлэг явдаг байв.
Тиймээс 2007 оны наймдугаар сарын тавнаас эхлэн «Тунгаа төв» төрийн бус байгууллагын тэргүүн Д.Лхагвадорж Санхүү, эдийн засгийн яамны байрны гадаа өлсгөлөн зарлалаа. Цагдаа нараар хөөлгөж, эрүүгийн хулгайч нараар дарамтлуулсан ч Д.Лхагвадорж бууж өгсөнгүй. Тэрээр «Төрд шургалсан авлигач, тендерээс төрсөн луйварчин Ч.Хүрэлбаатарыг албан тушаалаасаа огцортол тэмцэнэ» гэж байлаа.
Олон нийт анх удаа төрд шургалсан авлигач, төсөл, тендерээс төрсөн тэрбумтан байгааг мэдэж авсан юм. Ийнхүү Ч.Хүрэлбаатарын яруу алдар нь улс даяар түгсэн түүхтэй. Туул голыг цэвэрлээд явдаг «Тунгаа төв» ТТБ-ын тэргүүн Д.Лхагвадорж анх удаа нэг хүний эсрэг өлсгөлөн зарласан юм. Төрд шургалсан хог шороог цэвэрлэх гэж үзсэн хэрэг л дээ.
Цагдаа нарын дарамтад орсон учир аргагүйн эрхэнд иргэн Д.Лхагвадорж өлсгөлөнгөө Сүхбаатарын талбайд үргэлжлүүлэхээр болсон. Эвгүй байдалд орсон Ч.Хүрэлбаатар сурсан зангаараа Д.Лхагвадоржид … мянган ам.долларын авлигыг Шударга иргэдийн фронтын Г.Арслангаар өгүүлсэн гэдэг. Төд удалгүй Ч.Хүрэлбаатар «Чи … мянган ам. доллар өгөөд байхад яагаад өлсгөлөнгөө зогсоодоггүй бэ» хэмээн утастаж загнасан сураг ч байдаг юм. Сүүлдээ Д.Лхагвадорж, Г.Арслан хоёрын дунд … мянган ам.доллар авсан, аваачиж өгөөгүй гэсэн хэрүүл болоод өнгөрсөн санагдана. Санхүү, эдийн засгийн яаманд байхдаа Ч.Хүрэлбаатар Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг өдгөө шоронд суух үндэс суурийг тавьсан юм.
Төсвийн хөрөнгийг цагаан сарын гарын бэлэг шиг тарааж, мөнгө идэх хүүдийний амыг улстөрчдөд нээж өгсөн билээ. Төд удалгүй Н.Энхбаярын тусламжтайгаар Түлш эрчим хүчний сайдаар томилогдсон байдаг юм. Энэ үеэс эхлэн түүнийг тендер бүрээс арван хувь авдаг гэсэн мэдээллийг улстөрчид хэвлэлийнхэнд өгдөг болсон. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар авлигач, төсөлчин, тендерчин гэсэн «цол гуншин»-гаа холоос эрэх хэрэггүй. Хамгийн түрүүнд өөрөөсөө асуух хэрэгтэй болов уу.
Амьдралдаа ганц ч бизнес эрхэлж үзээгүй тэрбээр улсдаа толгой цохидог хөрөнгөтөн болж чаджээ. Мэдээж энэ бүх хөрөнгийг ганц сайн чаддаг зүйл болох тендер, элдэв төслүүдээс унагасан гэдэг нь гарцаагүй. Өдгөө мань эр «авьяас билгээ» Увс аймагт ашиглан асар их хөрөнгө оруулалт хийсэн мэт ярьж яваа сурагтай. Тэгвэл яагаад увсчууд төрсөн нутгаасаа дүрвэн Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Дорноговь, Хэнтий, Дорнод хүртэл цагаан зээр мэт нүүдэллэн явна вэ. Сүүлийн 10 гаруй жил Ч.Хүрэлбаатар увсчуудыг үзэл бодлоор нь ялгаварлан, хагалан бутаргасан гэхэд болно. Түүний бүлэглэлд багтаагүй цэвэрлэгч, үйлчлэгч байсан ч ажлаасаа халагдана. Ийм хэлмэгдүүлэлт, ялгаварлан гадуурхах байдал газар авсан учир 90 мянган хүн амтай аймаг далан мянга болтлоо буурав. Харин бусад бүх аймаг, сумдын хүн ам 20-30 мянган хүн амаар өссөн гэсэн тооцоо бий.
Гэтэл увсчууд орон гэрээ орхин нүүдэллэж, Ч.Хүрэлбаатарын ах дүү, хамаатан садан, тойрон хүрээлэгчид тэрбумтнууд болов. Ард түмний идэх талх, орох орон сууц, явах зам, гүүрнээс хулгай хийж, хөлгүй баячуул болцгоолоо.
Увс аймаг ажилгүйдэл, ядуурлаараа Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх болов. Тэр «шилийн сайн» эр Ч.Хүрэлбаатарын олж ирсэн асар их хөрөнгө оруулалт ард түмэндээ наалдалгүй хаашаа урсчихав.
Түүний тойрон хүрээлэгчдийн халаасаар дамжсан мөнгө Ч.Хүрэлбаатарын зүг урсана. Тэр мөнгөн урсгалаас Монгол Улсад тогтож байгаа болов уу. Энэ нутгийн ард түмэн ядууралтай, ажилгүйдэлтэй байхад Ч.Хүрэлбаатарын тойрон хүрээлэгчид тэрбумтангууд болж буй нь шударга ёсонд нийцнэ гэж үү. Увс нутгаас төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал, Ж.Батмөнхөөс өгсүүлээд өнөө цагийн Ц. Нямдорж хүртэл тодорсон.
Эдгээр төр, нийгмийн зүтгэлтнүүдэд эдийн засгийн шунал байгаагүйг, түүх гэрчилнэ. Ц.Нямдорж л гэхэд улстөрчдөд халгаатай болохоос төрийн өмч хөрөнгөнд шунахайрдаггүй, бас увсчууддаа гэмгүй нэгэн билээ. Гэтэл 21 дүгээр зуунд энэ нутгаас Ч.Хүрэлбаатар гэдэг саятан төрдөг байна шүү. Яасан ч цадаж, ханадаггүй юм бол.
Авлигын загалмайлсан эцгээс адис хүртэж арга барилд нь суралцсан Ч.Хүрэлбаатар одоо ч гэсэн тэр цадаж ханалгүй Увс аймгийн зүг хөдлөв. Түүнийг Ц.Нямдорж шиг тийм улстөрчидтэй маргалаа, тэгж санал зөрөлдөв гэж сонсоогүй. Харин дуугүй царайлж байгаад тэр тендерээс тэдийг авчээ, тэр тендерийг түүнд өгчээ гэж л дуулддаг.
Монгол Улс тендерийн булхайгүй, төслийн хулгайчгүй, төрд шургалсан авлигачгүй болох замаар явах ёстой бол Ч.Хүрэлбаатараас эхлэх хэрэгтэй. «Авлигын загалмайлсан эцэг»-ээс адис хүртэж, арга барил суралцсан түүнээс салаагүй цагт шударга ёс долоон уулын цаана байх биз ээ. Авлигачдын эсрэг зарласан аян дайн Монгол Улсад дөнгөж эхэлж байгаа билээ.
Н.Жаргал
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 04, 2012 5:05:50 pm )
Авлигын загалмайлсан эцгээс адис хүртэж, арга барилд нь суралцсан Ч.Хүрэлбаатар-yamar unen bogood tovch todorhoi helee ve
-
Anonymous (June 04, 2012 6:13:17 pm )
Unen bichjee.
-
Anonymous (June 04, 2012 6:30:25 pm )
ganz huud chin baigaa horongo chin hangalttai hurnee odoo baga id.negent avaad sursan zangaa zasah hezuu b.a uu? HURELBAATARAAAAAAAAAAAAAAAAAA
-
Anonymous (June 04, 2012 7:40:06 pm )
Nogoo ATG eniig toodogui gesen bizdee
-
Anonymous (June 04, 2012 9:07:14 pm )
Увсын нэр баастсан муу шуналын бирд. Муу луйварчинг хөөж зайлуул. Энэ луйварчингаар Монголын шударга олон дутахгүй ээ. Муу шулам.
-
Anonymous (June 05, 2012 4:08:16 pm )
ерөнхий сайдын нэр барьж луувир хийгч
6 Comments