antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2012 7 comments

Ж.Мэндбаяр бол жинхэнэ менежер сэтгэлгээтэй залуу

нийтлэсэн Admin

Хэдэн жилийн өмнө  дуулиан тарьж байсан Хадгаламж зээлийн хоршооны хэргүүд ар араасаа замхарч, төрөөс хохирогч нарт хохирлынх нь тавин хувийг олгож, их хэмжээний хөрөнгө мөнгө залилсан хэмээн чичлүүлж байсан хүмүүс өнөөдөр наранд эрх чөлөөгөө эдэлж явна. Тэднээс тун цөөхөн нь өнөөдөр хоригдож байгаагийн нэг болох  ШШГЕГ-ын харьяа Багануур дахь чанга дэглэмтэй  427 дугаар хорих ангид ял эдэлж буй  “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч асан Ж.Мэндбаяр дэглэм бууруулахыг шаардаж өлсгөлөн зарласан талаар сонин хэвлэлээр мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр авсан мэдээллээр түүний дэглэмийг бууруулахаар болсон аж.

Тэрээр экс Ерөнхийлөгч эрхмийг дууриасан бус, аргаа бараад, шударга бус явдлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126-р зүйлийн 9-д зааснаар дэглэмийг нь бууруулах хангалттай үндэслэл байсан хэдий ч зарим эрх мэдэлтнүүд өр төлбөртэй хүмүүсийн дэглэмийг буулгах талаар гаргасан Улсын ерөнхий прокурорын албан даалгаврыг хуулиас гажуудуулж, мушгин гуйвуулсны уршгаар түүний дэглэм буурах хугацаа нэг жил таван сараар хэтэрчээ. Энэ мэтээр зарим нэгэн хуулийн байгууллагуудын удирдлагын буруутай үйлдлээс шалтгаалан хичнээн хоригдлын эрх  зөрчигдөж байгааг анзааран нягтлах цаг болсон бус уу.

Тэрээр  12 тэрбумын хохиролтой, 1000 гаруй хохирогчтой энэ залуу “Намайг шоронгоос суллах л юм бол 12 тэрбум төгрөгийг хоёр жилийн дотор төлөөд барагдуулчихна. Төр миний өмнөөс өр төлөх хэрэггүй” хэмээн зоригтойгоор мэдэгдэж, өлсгөлөн хүртэл зарлаж байсан цорын ганц ХЗХ-ны эзэн.   Одоогийн байдлаар 1 тэрбум 989 сая төгрөг төлөөд байгаа аж.

Түүнчлэн 10 жилийн ял сонсч, таван жил хорих ангид суугаад буй тэрбээр “Дахиад таван жил хав дарахад харамсалтай төслүүд надад байна. Миний хувьд үлдсэн  хэдэн төгрөгөө төлөхийн тулд ямар нэгэн ажил эрхлэх хэрэгтэй байна. Гэтэл энд 10 тэрбум байтугай 10 төгрөгийн цалинтай ажил ч алга. Ер нь ялын тэдэн хувийг эдэлсэн бол хохиролтой байсан ч суллаж, хугацаандаа хохирлоо төлөх боломж олгоно гэсэн болзлыг хорихоос өмнө тавимаар байна ”  хэмээн саналаа мэдэгдэж байжээ. Мөн тодорхой хэмжээний орон сууцны болон улс оронд ашигтай төсөл боловсруулаад, зохиогчийн эрх эдлээд, ялтнуудаар барилга бариулан,өөрийн зүгээс олсон орлогоо өр төлбөртөө шилжүүлж байя гэсэн саналыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржид тавьж байгаа аж. Үүнийг хэрхэн шийдвэрлэж буй талаар түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар биечлэн хөөцөлдөж байгаа юм байна. Тэрээр “Хорихоос төсөл бичиж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Хүн зүгээр сууж байгаа ялтнуудыг ажиллуулж өрөө төлөх санал гаргаж байгаа нь хичнээн сайн бэ. Шоронд хүмүүжиж байгаа 8000 гаруй хоригдлыг зүгээр тэжээж байхаар тодорхой хэмжээний хөдөлмөр эрхлүүлж байвал зүгээр юм. Энэ бол манай улсын хувьд цоо шинэ хандлага. Бусад оронд иймэрхүү зүйлийг хэрэгжүүлдэг. Хоригдлуудын гарыг хумхиулаад суулгүй, эрүүл сийрэг толгойг нь ашиглах хэрэгтэй” хэмээн өгүүлсэн байна.Мөн “Ж.Мэндбаяр бол сайн менежер. Монгол улсын шилдэг менежерийг өмгөөлж байгаадаа бахархалтай байна” гэж сэтгэлийн үгээ илэрхийлжээ.

Багануур дүүргийн прокурорын газраас дэглэмийг бууруулах тодорхойлолт гаргаад Багануур дүүргийн шүүхэд өгөөд байгаа аж. Асуудлыг шийдэхэд шуурхай бодитой хандаж, эрүүл сэтгэлгээгээр шийдвэрлэж буй залуу прокурор Л.Цогтхүүд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу.

Д.Мягмарсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (May 31, 2012 8:55:40 pm )

    Мэндээ ахаа та чадна бүхнийг давж чадна амжилт

  • Anonymous (June 01, 2012 8:58:05 am )

    ene hund egch mn bairnii uridchilgaa zovhon 1 saya gesen reclam nd n itgel ogch aldaa gargaj bj bilee,ene huniig sullasan ch minii egchiin 1000000 (han)togrog ergej oldoh n yu l bol,odoo avaad ch yahiim bilee,niigem@ard irgeded ayultai huniig tusgaarlaj bh n zuitei gj bodjiin.

  • Anonymous (June 01, 2012 9:39:15 am )

    EGCHIIN CHIN MUNGIIG ZALILJ AVCHIHAAD ZUGTAASAN YUM UU?
    YUMIIG JAAHAN UL SUURITAI HARAACH. BARILGIIG CHIN BARIJ BHAD NI ZOGSOOGOOD SHOROND HIICHIHSEN BIZ DEE. TEGEHEER YAJ BARIH YUM. ENE BOL TURIIN BURUU

  • Anonymous (June 01, 2012 11:26:24 am )

    ХИЧНЭЭН ОЛОН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛЫГ ЗОГСООСОН ОО МЭДЭЖ ХАРАМСАЖ БАЙГАА БОЛОВ УУ?БАРИЛГА БАРИУЛАХ АЖЛЫГ НАРАНД БАЙГАА ХАМТРАГЧИД ГЭР БҮЛИЙНХЭН ЧИНЬ ХИЙГЭЭД ХҮМҮҮСИЙН ХОХИРЛИЙГ БАРАГДУУЛЖ БОЛООГҮЙ ЮМ УУ?

  • Anonymous (June 01, 2012 12:34:06 pm )

    bi ene horshoonii hohirogch bna ug ni ene zaiyyg horih hereggui ajliig ni hiilgesen bol bid udiid baragduulchihsan bgaa gej bodoj yavdag yneheer mundag zaluu ihiig buteej chadah hun gedgiig ni neleed olon jiliin umnu harj bsan daan ch tur zasgiin buruu shiidver togloomnii zolios bolsoiimdaa zailuul

  • Anonymous (June 01, 2012 4:27:36 pm )

    zuulun ehiin 2 zaluu hos, Tumengerel, Mendbayar… nar bol erh barigchdin zolyosolson humuus. Ard ni olon myangan hohirogchid bii- gej boddog

  • Anonymous (June 02, 2012 2:29:48 pm )

    sullaach teneg maluudaa, hun alj huree telsen bish. naad zaluu chin uneheer businessman zaluu, setgelgee ni uur. ene nowshnuud uuruus ni deer garah geed bhaar ni sanaataigaar dampuuruulj horison sh de. tegeed ch ajil hiij mungu olj baij hohirson geed bga humuusiin hohirliig baragduulah bish vvv. horiloo geed mungu urgaaad garaad ireh vv.

antalya rent a car