antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2012 11 comments

Э.Бат-Үүл, Ц.Оюундарь нарт хууль үйлчилдэггүй юм уу?

нийтлэсэн Admin

Н.Алтанхуягийг АН-ын дарга болох үе хамгийн их эсэргүүцэн, түүний нэрийг

унагаахаар хэвлэлээр ил, далд мессэж нисгэн, бусдыгаа турхирч байсан хүн бол З.Энхболд, С.Эрдэнэ нар.

Тэд Ц.Элбэгдоржийн хүмүүс гэдгийг бүгд мэднэ. Хамтарсан Засгийн газарт АН багтан ажиллаж байсан гурван жил гаруй хугацаанд Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын харилцаа сайжраагүй. АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгч болчихоод байхдаа ч Ц.Элбэгдорж, Н.Алтанхуягийг нүдний булангаар харсаар байсан юм. Гэвч саяхнаас тэдний харилцаанд өөрчлөлт орж, Н.Алтанхуяг үдэш бүр Ц.Элбэгдоржийн гэрт саатан, сэм шивнэлдэх болжээ. Намын даргын хувьд төдийлөн хүчтэй бус Н.Алтанхуягт чөтгөртэй гар бариад ч хамаагүй АН-ыг сонгуульд ялуулах хүсэл байгаа. Тэгэхгүй бол түүний карьер Тэргүүн шадар сайд хэмээх албаар эцэслэж, АН-ыг МАН-ын өвөрт хийсэн гэдэг нэрээр түүхэнд  үлдэхээс аргагүй. Тиймээс Ц.Элбэгдорж дээр өөрөө гүйгээд очсон гэдэг яриа байдаг. Тэднийг Ц.Элбэгдоржийн явуулгаар “Женко” Х.Баттулга уулзуулж, эв найрамдал тогтоох эхний оролдлого хийсэн гэсэн мэдээлэл ч бий.

Ийнхүү Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нар харилцан наймаа хийсэн нь саяхан биеллээ олов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө хүмүүст тойрог оногдуулж, АН-аас сонгуульд нэр дэвшүүлэхийг Н.Алтанхуягт тулгажээ. Хэрэв ингэвэл Н.Алтанхуягийн байр суурь ганхана гэдгийг Норовын хүү мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Тэгээд ч татгалзсан аж. Тэгэхэд нь Ц.Элбэгдорж  “Женко” Х.Баттулгын МоАХ-ны ээлжит их хурлаар цохилт өгч, АН дахь авилга, идээ бээрийг шахна хэмээн сүрдүүлсэн байдаг. Энэ хурлаас хойш Н.Алтанхуягийн чих зөөлөрч, хулхи нь хуга буусан аж. Энэ удаа тэдний хоорондын уулзалт амжилттай болсон гэдэг. Хэрэв Н.Алтанхуяг намын даргын хувьд “Алтангадас” –ыг ятган, Ц.Элбэгдоржийн хүмүүсийг олноор нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлбэл Ерөнхийлөгч ч хариуг нь даацтайхан барихаар тохирсон гэх.

Ерөнхийлөгчөөр овоглодог хүмүүс үнэд хүрэх шалтгаан нь АТГ тухайн үед МАН болон Н.Алтанхуягийн “Алтангадас” фракцыг давхар онилоод байсан явдал байв. Н.Алтанхуяг ийнхүү Ц.Элбэгдоржийн аманд багтан, үүнийхээ үр дүнд МАН-ыг буюу хүчтэй өрсөлдөгчөө АТГ-ын аманд хаяж өгөөд, “Алтангадас”-ыг авч үлдсэн гэсэн яриа байдаг. Үүнээс хойших бүх үйл явдал Ц.Элбэгдоржийн сценариар өрнөж, түүний арваад хүн АН-аас тойрог авав. Харин МАН-ийн Ц.Анандбазар, Э.Мөнх-Очир нараас эхлээд АТГ-т шалтагтай шалтаггүй шалгуулсан хүмүүсийн тоо нэмэгдэж, сонгуулийн халуун өдрүүдийг саарлаар будаж байна. Тэгэхээр Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аар баривчлуулахдаа АН буюу төрөлх намынхныгаа давхар сүрдүүлсэн бололтой. АН-ын асуудалтай нөхөд ч айж эмээсэндээ тойргоо суллан Ерөнхийлөгчийн зөвлөхүүдэд найр тавьсан сурагтай.

Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг Орхон аймагт нэр дэвшиж, Ц.Элбэгдоржоор хөтлүүлэн улс төрд орж ирсэн Ц.Оюунгэрэл Хөвсгөл аймагт өрсөлдөхөөр мандатаа авлаа. Мөн Ц.Элбэгдоржтой ил, далд холбоотой явсаар, хамгийн сүүлд нь 2008 оны долдугаар сарын 1-ний үеэр хамтдаа хөтлөлцөн талбай дээр жагссан Ж.Батзандан Баянзүрх дүүргийг ногоон гэрлээр халаасласан. Сонгинохайрхан дүүрэгт Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, мөн л Ц.Элбэгдоржийн халаасны хүн гэгддэг О.Магнай нар нэр дэвшиж буй.

Ц.Элбэгдоржийн зөвлөх Ч.Сосормаа АН-ын туршлагатай олон устөрчийн урд гишгэн “пропорционалын” 28-д дээгүүр багтлаа. П.Цагаан мөн адил энд тоосоо өргөж байгаа.

Энэ бүхнээс харахад Ц.Элбэгдорж Н.Алтанхуягаас санаснаа салгав бололтой. Их улс төрд мөн л Ц.Элбэгдоржоор овоглон хөл тавьж, сэтгүүлч байхдаа түүний гар хөл болж явсан МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь Говь-Алтайд өрсөлдөх нь тодорхой боллоо. Сүүлийн үед “Миний Ерөнхийлөгч” гэж үнсэж тэврэх нь холгүй нялуурах болсон Э.Бат-Үүл НИТХ-ийн сонгуульд АН-ыг удирдан орохоор ханцуй шамлалаа. Үүнээс үзэхэд Ц.Элбэгдорж АН-ын бүх шатанд хүмүүсээ суурьшуулж чаджээ. Н.Алтанхуяг ганц эвгүй гишгэхэд л унахад бэлэн болж, ойчих нүхээ өөрөө ухсан явдал болов. Ц.Элбэгдоржийн АН-д авчирсан энэ дарамт нийгэмд мэдрэгдэж байна. Э.Бат-Үүл хууль зөрчиж, УИХ-ын сонгуульд өрсөлдөнө хэмээн дуугаа чангаруулж байна. Багахан дарангуйлагч зан түүнээс харагдаж эхлэх нь тэр. МҮОНТВ-ийн Ц.Оюундарь мэдээллийн хамгийн том хэрэгслийг удирдаж байгаа хэрнээ энэ албаа өгөлгүйгээр УИХ-ын сонгуульд зэвсэг болон ашиглахаар зүтгэж байна.

Эсвэл Ц.Элбэгдоржийн хүмүүст хууль үйлчлэхээ больчихсон юм болов уу? Ядаж өрсөлдөгчдөөсөө ичих нүүр тэдэнд байхгүй бололтой.

Ц.Цацрал

bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (May 31, 2012 10:43:56 am )

    bat-uul ichmeer ym, uuriihuu batalsan huuliig dagaj murduhgui baij busdiig huuli bieluul gej charaldag

  • Anonymous (May 31, 2012 11:32:37 am )

    man ii hulgaich nar hunii dund yas hayhaa boli ta nariin bashir argiig bugd meddeg bolson

  • Anonymous (May 31, 2012 11:47:52 am )

    МОАХ-д Алтангадасын ухаан хэрэгтэй. Алтангадаст МОАХ-ын хүч хэрэгтэй

  • Anonymous (May 31, 2012 1:16:33 pm )

    маш үнэн зөв бичсэн байна Элбэгдорж гэдэг хүн олон хүүхнүүдэй нэр холбогдож байсан бүх явалдаж байсан хүүхнүүдээ гомдоохгүй улс төрийн тогоонд чирээд явах юмаа хаха

  • Anonymous (May 31, 2012 4:10:32 pm )

    Арга ядсан хар пиарчид, ялангуяа энэ bolod.mn сайт МАН-ын улаан хамгаалагч юмаа янз нь. Сэтгэгдэл бичигч нар нь өөрийн толгойд орсон ямарч баримтгүй бүх муу муухай бүхнээ сөрөг хүчин рүүгээ шидэх юмаа. Хүнд чинь нэг совесть гэж байдагдаа, хэлэх ч үг алга.

  • Anonymous (May 31, 2012 4:11:57 pm )

    ZUV HUMUUSL DEVSHUULSEN BNA SH DEE, MAN ATAARHAJ UHEH GEJ BGA BIZ, TA NAR ODOO BOLOO SHD EE, ARD TUMNII SANALIIG 1 GUIJ, GUYDAJ HUURCH ZUNUU L AVLAA SH DEE ODOO UU RYAMAR ARGA BNA, YAMAR CH ARGA BAIHGUI, YAGAAD GHEEER BUH ARGAA HEREGLEZEN YUM CHIN, TIIM BOLOHOOR ENE SONGUULIAR YAGAAD CH GARCH CHADAHGUI, ERTHEN SHIG IREEDUIGEE BODSON NI DEER.

  • Anonymous (June 01, 2012 9:36:36 pm )

    UGAASAA L UILCHILDEGGUI SH DEE

  • Anonymous (June 02, 2012 10:29:47 am )

    Элбэгдорж одоо жоохон ичиж сурмаар юм Ямар ч олон хүүхэнтэй холбоотой юм тэгээд бүгдийг нь гишүүн болгоод хооронд нь мажилцуулах гэж байгаан байх даа хахаха Улсаа хөгжүүлж ард түмэнээ ажилтай өөдрөг амьдруулна гэж сонгогдоо биз дээ??! БОЛИОЧЭЭ ИЧЭЭЧЭЭ ДАВАРЧИХСАН ЛУЙВАРЧИН ЮМ ДАА!!! Ард олныгоо мал гэж бодоод байгаан биш биз дээ??!!! чи бол луйварчин газар нутагаас минь зарна!!! Худлаа ярихдаа гаргуун сайн даа чи ичээчээ!!! Худалчаа!!!

  • Anonymous (June 02, 2012 2:26:09 pm )

    mal Batuul bolioch

  • Anonymous (June 02, 2012 4:30:51 pm )

    оюундарь ухаантай, чадалтай эмэгтэй, улс төрд орох нь зөв. цагийн эрхээр зангаа өөрчлөхгүй, тууштай, байгаагаараа байхыг хүсье_

  • Anonymous (June 03, 2012 11:35:56 am )

    SALGA BURIADAA CHI NAIZ BAYR SHIGEE BAIGAACH MAL MINI YYL INGEED ZAMARBAA ZAILUUL

antalya rent a car