antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2012 2 comments

”Кореан Эйр” Монголын ЗГ-т авилга өгсөн үү?

нийтлэсэн Admin

БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Koреан Эйр” компанитай холбоотой асуудал өндрөө авч эхэллээ. Инчон-Улаанбаатарын чиглэлд дангаараа ноёрхож байсан “Кореан Эйр”-ийг БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос шалгаж эхэлсэнээс МИАТ-ийн монопольчлолын асуудал ч давхар хөндөгдөх боллоо. Монголын МИАТ, БНСУ-ын “Кореан Эйр”-ийн хэтэрхий монополь байдлаас болж өнгөрсөн 12 жилийн хугацаанд иргэд компаниудын тогтоосон үнээр л зорчиж байсан юм. Инчон-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тийзний үнэ өнөөдөр нэг талынх нь 320.028 вон. Монгол мөнгөөр 425 мянган төгрөг. Тиймээс БНСУ-ын Шударга өрсөлдөөний хороогоор хэлэлцэж буй “Koреан Эйр”-ийн монополь асуудал нааштайгаар шийдэгдвэл Өмнөд Солонгос, Монголын хооронд зорчих олон зуун мянган зорчигчид харьцангуй хямдхан тийзээр нисэх боломж бүрдэх юм.

Үнэндээ өнгөрсөн арван жилд МИАТ болон “Кореан Эйр” хоорондын харилцаа тийм ч сайн байгаагүй. Нислэгийн компаниудын хоорондын харилцааны таарамжгүй байдал онгоцны том, жижигтэй холбоотойгоос биш үнэ болоод үйлчилгээний асуудлаар ямар ч хамааралгүй юм. Товчхондоо хоёр улсын монополь компаниуд нийслэгийн тийзний үнээр өрсөлдөөд байгаа юм биш.  Суудлын тоо, онгоцны хэмжээнээс болж үе үе хэрүүл маргаан дэгдээснээ тэгсхийгээд л намжчихдаг билээ.

БНСУ-ын хэвлэлүүдэд гарч буй мэдээллийг сийрүүлэхэд  “Кореан Эйр” компани өрсөлдөгч “Asiana Airlines”-ыг Монгол руу нислэг хийхэд санаатайгаар саад болж байсан гэнэ. Үүнийг нь  тус улсын Шударга  өрсөлдөөний хороо /Fair Trade Commission/ багагүй хугацаанд шалгалт явуулж, шалгалтаар энэхүү хууль бус үйлдлийг илчилсэн талаар www.english.chosun сайтад мэдээлсэн байна.

Шударга өрсөлдөөний хорооныхон өчигдөр “”Korean Air” болон МИАТ компани “Asiana Airlines”-ыг Монгол руу нислэг хийх эрх авахад саад болж, хууль бус аргаар Монголын Засгийн газрын гишүүдийг ятгаж байсан нь нотлогдсон”  хэмээн мэдэгджээ. Тиймээс тус хорооныхон дээрх хуйвалдааныг илчилсний дараа “Korean Air”-ыг нислэгээ зогсоохыг үүрэг болгосон гэнэ.

1990 онд Монгол, Өмнөд Солонгосын хооронд  иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах гэрээг хоёр улсын Засгийн газар хооронд  байгуулсан цагаас хойш ”Korean Air”, MIAT компаниуд Инчеон-Улаанбаатарын хооронд долоо хоногт нэг талдаа зургаан удаа тогтмол нислэг хийх болсон юм. Дээрх чиглэлийн нислэгээс “Кореан Эйр” компани 29 хувийн ашиг олсон талаар мэдээлэл бас  байгаа юм. БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос “Өр­сөл­дөгч компанийг замаасаа зайлуу­лахаар зөвшилцсөн ”Korean Air”, MIAT компаниуд 2005 оны аравдугаар сараас хойш Монголын Засгийн газарт нөлөөл­сөөр ирсэн” хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа гэнэ.  “Korean Air” өрсөлдөгчдөө боломж олгохгүйн тулд MIAT-тай байгуулсан гэрээг  шалгаж буй бөгөөд тус хорооныхон бө­гөөд  Монголын Засгийн газ­рын гишүүдийг жил бүр БНСУ-д үнэгүй аялуулдаг тухай хан­галт­тай материалыг гартаа оруулсан тухай ч мэдээлэл байна.

2010 онд ”Korean Air” Мон­­голын Засгийн газрын 20 албан тушаалтныг бай­галийн үзэсгэлэнт Чежү аралд аялуулахад 16 сая вон зарцуул­сан байдаг. Ингэж ”Korean Air” Инчеон-Улаанбаатарын хоо­ронд нислэг хийх монополь эрхтэй болсон бөгөөд нислэгийн захиалга ямагт их байдгаас гадна тийзний үнэ харьцангуй өндөр байгааг БНСУ-ын Шудар­га өрсөлдөөний хороо­ны­хон судалж, энэхүү асуудалд анхааралтай хандахаа илэрхийлээд байгаа юм.  Харин  “Korean Air” үүнийг үгүйсгэж, “Хоёр орны Засгийн газрын аль алинд нислэгийн тоог хя­нах эрх байдаг. Агаарын тээв­рийн ямар ч компани эрх бариг­чидтай тохиролцох замаар нө­лөөлж чадахгүй. Инчеон-Улаан­баатарын чиглэл дэх нислэгийн тоо  дунджаар бусад чиглэлийнхтэй адил. Тийзийн үнэ өндөр ч биш” хэмээн мэдэгдсэн байна.

БНСУ-ын эдийн засгийн өрсөл­дөөнийг зохицуулах газар зөрчилтэй компаниудад тор­гууль ноогдуулдаг боловч “Korean Air” компанид Монголын Засгийн газрын албан тушаалт­­нуудтай тохиролцож, моно­поль тогтоохоо зогсоохыг шаард­сан байна. Харин МИАТ-ийн­хан энэ талаар ямар нэгэн мэдэг­дэл гаргахгүй байгаа бөгөөд албаны эх сурвалжийн хэлснээр “байдлыг харзнаж” байгаа бололтой. Гэхдээ тус ком­панийн хувьд монополь эр­хээ хадгалж үлдэхийн төлөө ямар нэгэн мэдэгдэл хэзээ нэгэн цагт хийх нь тодорхой. Өмнөд Солонгос, Монголын хоорондын иргэний агаарын тээвэрт байгуулсан гэрээг дахин эргэж хэлэлцэхээр хоёр улсын Засгийн газар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ гэрээг шинэчлэх ху­ралд Монголын талаас Гадаад харилцааны яамны сайд Г.Зандан­шатараар ахлуулсан баг оролцох юм байна. Хурлын тов өнөө маргаашгүй тодрох бөгөөд хэрвээ хурлаар хоёр улсын агаарын тээвэрт бий болоод байгаа монополь байдлыг халж чадвал Инчон-Улаанбаатарын чиглэлд нисэх олон мянган иргэд хямд тийзээр нисэх боломж бүрдэж магадгүй л юм. Тиймээс ч Өмнөд Солонгосын хэвлэлүүд Одоо иргэний агаарын тээврийн “Asiana Airlines” Монгол руу нислэг явуулах боломж нээгдэх эсэхийг харах л үлдлээ. БНСУ-ын газар, тээвэр, далайн асуудал эрхэлсэн яам Монгол Улстай агаарын тээврийн салбарт дахин өөр гэрээ байгуулах нь зүйтэй” хэмээн бичиж байна.

Тиймээс БНСУ-д үүсээд байгаа асуудалд харин Мон­голын Шударга, өрсөлдөөн хэрэг­лэг­чийн төлөө газар ямар нэгэн байд­лаар анхаарлаа хандуулах цаг болсон байлтай.  Нэг гараа­раа торгууль бичээд нөгөө гараа­раа тавьсан торгуулиа хү­чин­гүй болгочихдог Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүрэг статусынхаа дагуу ажиллавал яасан юм бол. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа Монголын Шударга өр­сөлдөөн хэрэглэгчийн төлөө газар БНСУ-ын Шударга өрсөл­дөө­ний хорооноос суралцаж, агаа­рын тээврийн салбарт мо­но­поль эрхтэйгээр үйлчилж буй МИАТ-ын асуудалд ч бас ан­хаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.

Ж.ЭРХЭС, Н.ЭНХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 01, 2012 5:09:30 pm )

    solongoschuud bol avligaas oor yum medehgui orodolyei amitad

  • Anonymous (June 02, 2012 8:51:36 am )

    Ter arslan gedegchin olon jil unenii toloo temtsej,yalanguiya hongor sumyn irgediig EMЯ ны сайд нь хvртэл сумаараа хамуурсан бна гэдэг дvгнэлтииг гаргасан байхад германаас шинжээч ирvvлэж хордсан бна гедгий нь батлуулж бсан.саруул арслан 22 суулт хийсниихээ толоо шууд л талбайгаас шоронд ачигдаж бсан.оюу толгтойн гереег ард тvменд ашиггvй хиигдсен геед л олон дахин суусандаа германид 2сургууль тогсохдоо ерх биш нvцген яваагvй байлгvйд ээ.шудрага иргэд гарвал та бидний амьдрал л сайн сайхан болох байх даа уг нь

antalya rent a car