Сонгуулийн үеэр урлаг соёлын арга хэмжээ, шоу тоглолтыг нэгэнтээ хуулиар нь хориглочихсон билээ. Гэтэл МАН-ынхан намын батлахтай гишүүдээ урлаг соёлын арга хэмжээнд хамруулж байгаа нэрийдлээр зохиолын дуучидтай ярьж тохирон аймаг орон нутгаар явж байгаа аж. Улаан цайм сонгуулийн ажил гэдэг нь илт байгаа энэ арга хэмжээнд Х-ТҮЦ-ийн Аглуу нэлээд идэвхийлэн оролцож байгаа сурагтай. Мөн “Тусгай салаа” киноны Дэндэв буюу жүжигчин Т.Эрдэнэбаяр энэ ажилд идэвхтэй гүйж хэдэн төгрөг халаасалж байгааг баттай эх сурвалж хэлж байна.
Үнэхээр урлаг соёлын арга хэмжээ үзүүлэх л байсан юм бол хуульчлах шаардлага юунд байв. Энэ төрлийн арга хэмжээнд нь явж чадаагүй дуучид хүртэл битүүхэндээ дургүйцэлээ илэрхийлээд авч байгаа юм билээ. Хамгийн гол нь МАН-ын Удирдах зөвлөлийнхөн, сонгуулийн ПИАР хариуцаж байгаа хүмүүс хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж ийнхүү хууль зөрчиж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тэдний энгийн тайлбар нь намын батлахтай гишүүдэд хамаарахгүй гэж байгаа ч соёлын арга хэмжээнд АН, МАХН гээд олон намын төлөөлөл ч ороод үзчихсэнд хэргийн гол зангилаа оршиж байна
У.Сарнай (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 31, 2012 2:49:58 am )
Hen ch gesen heden togrogtei bolohiig husen shuu dee .Yun BURUU GEJ VE??? SARNAI!!!!!!
-
Anonymous (May 31, 2012 12:47:37 pm )
MAN-aas yuuch garna doo Ted bol hun alahaas ch butsahgui uls
2 Comments