antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2012 2 comments

Авлигачдад хаалттай сонгууль болох уу?

нийтлэсэн Admin

АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Кадастрын албаны дарга Л.Даваацогт, МАХН-ын дарга Н.Энхбаяр нараар эхэлсэн

АТГ-ын “тул агнах ажиллагаа” “Сод Монгол”-ын Ц.Анандбазараар үргэлжлэв. Тэд өмнө нь шалгагдаж байсан, “зарлан дуудах” авчихаад очиж мэдүүлэг өгөлгүй бултсан улсууд. АМГ-ын дарга Д.Батхуягт АТГ өмнө нь эрүү үүсгэсэн ч Прокуророос хүчингүй болгож байсан бөгөөд 192 лицензийг хууль бусаар олгосон, Гол мөрний урсац, бүрэлдэх эх, ойн сан бүхий газруудад ашигт малтмал эрж хайх, олборлохыг хориглох тухай хуульд хамрагдан хүчингүй болсон байсан лицензүүдийн эрхийг сэргээсэн хэрэгт буруутгаж байв. Энэ эрхэм оны өмнө ажлаа өгч, Хөвсгөл аймагт нэр дэвшинэ гэж байсан ч наана нь ийнхүү баривчлагдсан.

АМГ-ын кадастрын албаны дарга Л.Даваацогт өмнө нь мөн л албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхийн хаалга татаж байсан нэгэн. Н.Энхбаярын тухайд өмнө нь 10 удаа зарлан дуудах хуудас өгөөд байхад очиж уулзалгүй үл хүндэтгэж харьцсан. Ц.Анандбазарын хувьд мөн л өмнө нь шалгагдаж байсан аж. Өөрөөр хэлбэл, АТГ хүний эрх чөлөөнд халдаагүй, дайчлан баривчлах хууль ёсны эрхээ эдэлсэн гэсэн үг. Ц.Анандбазарыг АТГ ямар хэр­гээр баривчилсан нь тодорхойгүй байгаа. Гэхдээ авсан өгсөн нь баталгаагүй ч гэсэн хуулиар хориглосон, хүн ам олноор суурьшсан бүсэд барьсан шатахуун түгээх станцууд нь баримт мөн. Ингээд бодоход энэ хэрэгт шатахуун түгээх станц барих зөвшөөрөл өгдөг албан тушаалтнуудыг ч байцаах шаардлагатай. Гэхдээ дээр нэр дурьдагдсан хүмүүс бүгд УИХ-д өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байсан нь АТГ-ыг улс төрийн зорилгоор ийм ажил хийж байна гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд байгаа юм.

Эхний хоёр баривчилгааны да­раа АТГ “жараахай” барьдаг байснаа том загас барьж чаддаг боллоо хэмээн ам сайтай байсан хэсэг бүлэг хүмүүс Ц.Анандбазарыг баривчлаад орхихоор “Нээрээ юу болоод байна” гэж эргэлзэж эхэллээ. Энэ нь ч зүйн хэрэг. Гэхдээ УИХ авлигачдын хоргодох газар бас биш. Уг нь сонгогдсон хойно нь “луйварчин” хэмээн цоллож хий дэмий бархирснаас шалгачих нь дээр. УИХ-ын гишүүд хэрэгт холбогдсон нэгнээ олонхоороо авч үлдэж, сонгогчид “хэрэггүй л сонгож” гэж харуусдаг явдал цаашид гарахгүй, ядаж багасна гэдэг утгаараа. УИХ-ын гишүүн олон эрх эдэлдэг. Тэдгээрээс хамгийн чухал нь “Халдашгүй дархан эрх”. Чухам үүнд болж олон сэжигтэй этгээд УИХ-д нэр дэвшдэг, энэ удаа ч дэвшсэн байхыг үгүйсгэхгүй.

АТГ ийм хүмүүсийг хууль тогтоох дээд байгууллагад орохоос нь өмнө шалгаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ асуудал бий. Хэрвээ шалгагдсан хүмүүс дараа нь буруугүй нь тогтоогдвол яах вэ. Сонгогдох эрхийг нь эдлүүлээгүй хариуцлагаа яаж хүлээх вэ. Бас УИХ-д нэр дэвшиж байгаа бусад хүмүүс бүгд нэр цэвэр улс уу гэж. Их багыг нь л ялгана уу гэхээс бүгд л “бохир” гэх хандлага ний­гэмд давамгайлж байна. Тэр ч утгаараа АТГ-ыг хардаж байна. Энэ сонгууль үнэхээр авлигачдад хаалттай сонгууль болж чадаж байгаа болов уу?

Б.УСГАЛ

bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 30, 2012 7:46:08 pm )

    МАШ ТОМ ЛУЙВАРЧИН АВИЛГАЧ ГАЗРЫН НАЙМААЧИН НАРАНХҮҮГ ХЭЗЭЭ БАРИВЧЛАХ ВЭ. НИЙГЭМ ХҮЛЭЭЖ БАЙНА ЭЛБЭГДОРЖИЙГ: АН ААС БАРИВЧИЛДАГГҮЙ АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ

  • Anonymous (May 31, 2012 12:43:25 am )

    CHONO UURENDEE ULZIITEI GEJ IH HURALD ORCHIH YUM BOL MUD SHALGUULAHGUI YUM CHIN, ZA TEGEED ATG ZUVHUN OLON TUMNII DUND ILT NER HUND NI UNASAN ILERHII HUMUUSIIG L TATAJ BGA TERNEES BISH BURUUGUI HUN GEJ BARAG L GARAHGUI BOLOVUU DAA

antalya rent a car