Өдрийн цагаар өөрийгөө хянах чадваргүй болтлоо бор дарс хэрэглэж, гурван согтуу хүүхэнтэй дарвиж яваад 10-хан настай хүүгийн амийг хөнөөсөн этгээд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй билээ. Сэжигтэн Ш.Алтанхуяг нь “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад томоохон албан тушаал хашдаг байсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сар гаруй хугацаанд хоригдож буй Ш.Алтанхуягийн бие муудсан тул өчигдөр цагдаагийн хоёр ажилтны хамт хорих ангиас түр хугацаагаар гарчээ. Энэ талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч Б.Сүрэнжаваас тодруулахад, “Сэжигтэн Ш.Алтанхуягийг өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангиас эрүүл мэндийн шалтгааны улмаас түр хугацаагаар гаргасан. Үзлэг, шинжилгээ хийлгэх шаардлага гарсан байна. Одоо бол хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түүнийг сулласан гэх ташаа мэдээлэл гарч байна. Ш.Алтанхуягийн хэрэг одоогоор мөрдөн байцаах шатанд байгаа. Тиймээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Хэргийг сануулахад, Ш.Алтанхуяг нь нийслэлийн Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн юм. УНИ 09-66 улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн автомашин хөлөглөж явсан тэр хүүхдийг дайраад, 15 метр орчим зайд чирсэн нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт бичигдэж үлдсэн юм. Тэрбээр “Хишигтэн нүүдэлчин” гэх “Мон дулаан трейд” компанийн охин компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд осол гаргах үедээ 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь тогтоогдсон билээ.
Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол Эрүүгийн хуулийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуультай юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 30, 2012 4:21:53 pm )
hereg hiicheed emleg baraadan zugtaadag mood garchij l de engiin humuusiig uhej baisan ch gargadaggui l baihgui yu
-
Anonymous (May 30, 2012 4:42:56 pm )
yg zov
-
Anonymous (May 30, 2012 5:29:44 pm )
naad zam deeree xurd saaruulagch hiigeech de
-
Anonymous (May 30, 2012 5:31:07 pm )
Ял нь бага байна.Доод тал нь 15 жил байх ёстой
-
Anonymous (May 30, 2012 6:09:35 pm )
hogchino muu novsh ehe hi shig yumnuud vhej baihdaa taarna muu adgin golog ooriin ingej dairah uymsan hvnees toroogvi uym shig muu adguus tsug yavj bsn yanhan ni ch gesen vrgvi uym shig zan gargaad 2 alval taarna
-
Anonymous (May 30, 2012 6:45:18 pm )
tiim shyy tenger nirgeg nygeltei novshiig
-
Anonymous (May 30, 2012 7:18:35 pm )
hogchin oo ter huuhed dairuulna bz sejigten altanhuyag zahiral hun ym bol tuuniig gargoo odo ter yaduu humuusuudin araas hen guidiin tednii bohir karmanaas mongo zulgaan gej uu ugui shd zuger l hov hooson toos shoroonoos oor yu ch bhku tiimes sejigten altanhuyag iig gtargahiig shaardaj bna odo negent ongorson tul dahij ene balai huuhdiin talaar margah hergui l bolov u altanhuyagiig turgen gargahiig shaardaj bna
-
Anonymous (May 30, 2012 7:54:01 pm )
hun hunuuchuud 3-5 jil avna gedeg bol heterhii baga bna
-
Anonymous (May 30, 2012 7:57:15 pm )
Sejigten ch geh shig ulaan tsain dairsan n unen bhad shud yliig n uguuch.yagad inged udaad bgn boloo
-
Anonymous (May 30, 2012 8:02:31 pm )
uhliin muugaae uheesei muu novsh
-
Anonymous (May 30, 2012 8:08:30 pm )
ял нь үнэхээр бага байна үнэхээр тэр хүүгийн төлөө харамсаж байна энэ архичин алуурчин хийсэн хэрэгтээ цээрлэл хүлээж шийтгэлээ амсана даа тэнгэр бурхан харж байгаа үхээсэй
-
Anonymous (May 30, 2012 8:14:02 pm )
yu ve 5han jil uu, arai dendsen huuli ve, huuli ch gej dee guuli ve
-
Anonymous (May 30, 2012 8:58:21 pm )
гарцаар гарч явсан хүний энхрий нялх үрийг хөнөөчихөөд……бодохоос ч гол харлаад байхийн
-
Anonymous (May 30, 2012 9:02:29 pm )
хурд сааруулагч хийх гэдэг тун зөв санаа байна. тэгвэл ядахдаа хүний амь насыг боддоггүй юм гэхэд унаж яваа хэлхээстэй төмрөө хайрлаж явна, манайхан шиг бэртэгчин малууд
-
Anonymous (May 30, 2012 9:05:01 pm )
sogtyygaar mashin joloodono gedeg ni sanaatai hereg gargah uldel tiimtts sanaatai gej yzeed byh ngsaar ni yal ug
-
Anonymous (May 30, 2012 9:50:24 pm )
Гэмт хэрэг хийчихээд эмнэлэг барааддаг энэ балайр башир аргыг таслан зогсоо.Эмч нар ч гэсэн шударга бай. Энэ муу аргыг дэлгэрүүлээд байвал гэмт хэрэг хийсэн хүн болгон эмнэлэгт хэвтэж хугацаа хожиж хэргийг сунжруулж хэрэгсэхгүй болгох аргад шилждэг болно.Энэ муу аргыг таслан зогсооход хуулийн болон эмнэлгийн байгууллагууд шударга байх хэрэгтэй шүү.
-
Anonymous (May 30, 2012 10:43:59 pm )
cogtuugaar hun dairchihaad baihad yun sejigten gej tegeed ch yamar baga shiitgel ve? torgono esvel 3-5 jil iim shiitgeltei huulitai yum bol yaj zamiin hudulguund humuus uhamsar soyoltoi oroltsohov dee arai ch dee ene Mongoliin huuli
-
Anonymous (May 31, 2012 12:44:50 am )
ene muu zaluug yagaad odoo boltol shiideegvi bgaan be huuli hyaanaltiin gazar yugaa hiigeed bgaan be naad zewvvnm nowshoo olon jil yallaachee bi eh hvn ene tuhai sonsood hichneen ih setgel uwduw hvnii muug vzej amidiin hagatsal vzvvldeg amitadtai hatuu hariutslaga tootsoochee ard tvmeen guij bn
-
Anonymous (June 01, 2012 8:43:48 am )
Huuhed alchihaad 3 -5 jiliin yal gedeg chin hunii ami ami bish bolcon baina . IIM shuuhiin togtooltoi oron DELHIID mahaihaac oor bauhgui ni lav
-
Anonymous (June 03, 2012 10:19:17 am )
эвий дээ тэр нялх амьтан яаж зовж өнгөрөө болдоо наад муу алуурчинд цааз өг
-
Anonymous (June 03, 2012 10:21:19 am )
бие нь муудсан гэдэг бол худлаа муудсан байсан ч шорондоо үхнэ биз
21 Comments