Энэ хаврын хамгийн дуулиант улс төрийн үйл явдал болох “хуурай өлсгөлөн”-гийн тухай баримт манайд ирлээ. Юуны түрүүнд энэ цагийн иргэн, экс даргын зарласан хуурай өлсгөлөнгийн тухай тун ойрын эх сурвалжаас мэдээлэлтэй гэдгээ зохиогч П.Дүгэр батлаж байгаа юм. Энэ материалд Новамин (Novamin), Альбумин, БНСУ-д үйлдвэрлэсэн олон төрлийн ногооны хольц бүхий нунтаг зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг “хуурай өлсгөлөн” зарласан нэр бүхий иргэн хэрэглэж байсан тухай барим тавим дурдсан нь анхаарал татаж байна. Зохиогч эдгээр баримтуудын үнэн бодитой болохыг тун удахгүй өгөх ярилцлагаараа нотлох болно гэдгээ мөн илэрхийллээ. П.Дүгэр манай редакцитай онлайнаар харилцах үедээ илэрхийлснээр бол энэхүү бичлэг нь “Болсон үйл явдлын мөрөөр, боломжтой сувгуудаар хөөцөлдөж олсон баримтуудыг өөрийн оюун дүгнэлтээр бичсэн. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх түгээмэл эрхээс гадна өөрт байгаа эх сурвалжийн мэдээллийг ил болгохыг үүргээ гэж үзсэн” хэрэг ажээ. П.Дүгэрийн дараагийн бичлэг, амласан ярилцлага, эх сурвалжийн тухай 24tsag.mn удахгүй хүргэх болно.
Нэг: Өлсгөлөн зарлахдаа сайтар бэлдэнэ, бараг 20 хоногийн бэлтгэл хийнэ. Олон сарын өмнөөс бага багаар махнаас татгалзаж, цагаан хоолтон болох хэрэгтэй. Өлсгөлөн зарлаж болно. Үхэж болохгүй. Эс бөгөөс олон хүн, хамтран зүтгэгчид нь амьдаараа үхсэний өв дээр хоцорч тодорно. Хулгайлсан, нуусан хөрөнгө нь үрэгдэнэ. Цуглуулж хийсэн бүхэн нь өөр хүмүүсийнх болно.
Хоёр: Хорих газрын хоол идэж болохгүй. Өөрөө идэх зүйлээ захиалж, хоолныхоо жорыг бэлдэж, бас бие хамгаалагчаараа хяналт тавиул. “Энэ хүн тусгай хүн” гэдэг ойлголтыг шүүхийн шийдвэр биелүүлэх газрынханд бүрэн өг. Өлсгөлөн эхэлсэн өдрөөс хажуудаа байлгах эмч, сувилагч, хэрэгтэй тэжээл, шингэн, шөл, эрдэс бодис, эм тариаг захиалж олох, нийлүүлэх, хэрэглэх бүх суваг, бүх боломжийг бүрдүүл. Хөндлөнгийн ямар ч оролцоог энд байлгаж болохгүй.
Гурав: Бүх бэлтгэлээ базааж дуусангуут өлсгөлөнгөө зарла. Бүр хуурай өлсгөлөн зарлаж байгаагаа нийтэд мэдэгд. Биелэх боломжгүй шаардлага тавь. Өлсгөлөнгийн эхний өдрөөс шуугиан дэгдээ. Телевизийн шууд нэвтрүүлгийг ашигла. “Түүнийг алчихаж, бүгдээрээ дайр“ гэж шорон руу дайрч, хорихын ажилтнуудыг сандарга. “Шоронд тэр үхсэн бололтой”. Энэ түгшүүрт мэдээг орон дэлхийгээр тараа. Гадаад дотоодгүй аль болох олон хүнд сонсгох хэрэгтэй. Хүн хуурах бол хуурч байгаа хүндээ юу ч биш. Ийм жүжиг дэглэж ирсэн хүнд энэ бол юу ч биш. Харин бусдад бол хууртах муухай. Бас гашуун. Гэхдээ нөхөр өлсөгч бол үүнийг авч бодолцох хэрэггүй. Түүнд үхлээр айлгаж, хуулийн шийтгэлээс зугатах нь л чухал. Бусдын сэтгэл, хөдөлмөр, хууртагдал, гэнэн итгэмтгий зан сонин биш.
Дөрөв: Өлсгөлөнг эхлүүлсэнээ мэдэгдсэн бол тэр газраасаа хурдан холдох хэрэгтэй. Энэ үеэр өлсгөлөн зарлагчийн амь нас “өдөр хоногоор хэмжигдэж байгаа”-г үргэлж ярина. Мэдээж эмч нарын мундаг баг томилогдоно. Тэр дороо өлсгөлөн зарлагч дээр мөнөөх баг очих ёстой. Өндөр зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээ бүхий эмнэлэгтэй хориход өлсөгчийг шилжүүлэх дүгнэлтийг тэд гаргана. Мөн хажууд нь байнга хүн байх ёстой болсныг хувийн эмч, сувилагч, бие хамгаалагч, гэр бүлийнхэн нь өлсгөлөн зарлагчийн хүсэлтээр нийтэд ойлгуулна. Мэргэшсэн эмнэлгийн баг бүхий, хотын төвийн ойролцоох хорих руу өлсөгч шилжинэ. Харин хуурай өлсгөлөнгийн тухай хурц, түгшүүрт мэдээ олон нийтэд гарсан тул өлсөгч өргүүлж гарах ёстой. Өргүүлж явахдаа жижиг гэмтэл авчихвал, энд тэндээ хөхөрсөн зулгарсан бол зүгээр. Гэхдээ хорихынхны болгоомжтой, тэвчээртэй ажиллагаа энэ төлөвлөгөөнд саад учруулна.
Тав: Өлсөгчийн биеийн байдал “цаг минутаар муудаж байгаа”-г нийтэд мэдээлнэ. Өлсөгч 24 цагаас илүү өлсөж болохгүй. Түүнээс илүү хугацаагаар өлсвөл тооцоогүй хүндрэл гарч болзошгүй, өлсгөлөнгөөс юм үлддэг байж магадгүй гэдэгт өлсөгч өөрөө маш их санаа зовох ёстой. Эмчилгээ ч эхэлнэ. Ил тодоор бага зэрэг дусал залгуул. Хуурай өлсгөлөн үргэлжилж байгаа тухай байнга ярь. Усгүй, юу ч хэрэглэхгүй бол дундаж хүн 72 цагаас илүү тэсэхгүйг шинжлэх ухаан тогтоосон. Харин үүн дээр өдөрт 400 грамм дусал хийлгэвэл уг хугацаа 5 хоног хүртэл уртсах ёстойг өлсөгч өөрөө сайн мэднэ. 1958 онд төрсөн, 54 настай өлсөгч шиг аминдаа хайртай өвчтөн үгүй гэдгийг хувийн эмч нь бас сайн мэднэ. Өлсөгч, эмч хоёрын тохирсон зарим эмчилгээг энэ хоёроос өөр хүн мэдэхгүй. Эхнэр хүүхэд нь тухайн үед сонсоод бага зэрэг гайхаж, бас гонсойх боловч өлсөгчийн эмчилгээ, ухуулгад улам хүч тавин оролцоно.
Зургаа: Шоронд өлсөгч уг шорон нүдтэй гэдгийг мэдэх ёстой. Хаана камер, харах төхөөрөмж байгааг өмгөөлөгчөөрөө айлган хэлүүлж ав. Эмчилгээг шөнө оройн цагаар, эсвэл цонх хааж, гэрэл унтрааж, мөн усанд орох, бие засах газруудад хийх боломжтой. Хувийн эмч болон сувилагч нар, өмгөөлөгчид, гэрийнхэн гээд байнга хүн холхиж байдаг учир өвчтөнд хэн юу дамжуулж хэрэглүүлж байгааг хянах шаардлага бараг арилна. Эхлээд миний утсыг хураалаа, захиаг өгсөнгүй гэж бага зэрэг сүрдүүлэг хийгээд, түүнийгээ нийтэд гавъяа мэт цацуулсан хойно шоронгийн хууль дүрэм журмыг дураараа зөрчих боломж өлсөгчид үүснэ. Бас төв шоронгийн гадна хөлсний цуглаанчдаа 24 цагаар байлгавал анхаарал дотогш биш гадагш хандах болно.
Долоо: Одоо хуулиас зугтаж хуурай өлсгөлөн зарлаж байгаа хүний эмчилгээний зарим хэрэгцээт жороос танилцуулъя. Өдөрт 400 грамм дусал илээр хийлгэ. Эмч сувилагч дундуур нь тэр дусалтай өгч болох нэмэгдлийг (глюкоз, витамин гэх мэт) шахаж байгаа. Хамгийн гол нь нууц эмчилгээ чухал. Энэ бол өлсөгчийг хэтийн зорилготой нь залгуулах гол хэрэгсэл. Энд сайн чанарын уян зүү хэрэгтэй. Нэг зүүг үсэнд нь нуун толгойн хэсэгт, нөгөө зүүг цээжний хэсэгт суганы завсар нуун зүрх гол дотор эрхтнийг тэжээгч судсанд байршуулна. Тархины судсаар хоол тэжээл орлодог Новамин (Novamin)-ыг 200 граммаар өдөрт 2 удаа, мөн суган дахь зүүгээр бусад амин дэм, Альбуминыг 50 грамм болон шаардлагатай хэмжээгээр дуслаар хэрэглэнэ. Дээрээс нь монгол хүний онцлогт тохируулан биеийн тэнхлүүн байдлыг хадгалах зорилгоор ясны шөлөнд (булууных бол бүр сайн) хийсэн зутан ууна. Мөн ногоо удаан хэрэглэж, махнаас татгалзсан байсныг харгалзан зохих эрдэс амин дэм нөхдөг БНСУлсад үйлдвэрлэсэн олон төрлийн ногооны хольц бүхий нунтаг бэлдмэлийг хуурайгаар, эсвэл нөхцөл байдалд тохируулж найруулж хэрэглэнэ. Мөн хэлэн дээр тавьж хэрэглэх тодорхой зориулалт бүхий эмээ уухаа мартаж болохгүй. Мартсан бол эмч сувилагч нь сануулаад өгнө.
Найм: Мартсанаас, энэ мөч хүртэл хуурай өлсгөлөн эхлээд 5-6 хоносон байх учиртай. Энэ хооронд өлсөгчийн амь нас “дээсэн дөрөөн дээр ирсэн”, “минут секундээр хэмжигдэж байгаа” тухай яриа тарж, түүний төлөө бүх нийтийн сэтгэл зовинол дээд цэгтээ хүрэх учиртай. Тэр тусмаа гадаадад өндөр хөлсөөр ажиллаж байгаа агентуудын ачаар Монгол улс, түүний удирдлага руу байж болох бүх шахалтыг зохион байгуулах ёстой. Өлсөгчийн эрүүл мэндийн болоод улсын нэр хүндийн уналтын аюулын хамаарал давхцаж байх тусмаа сайн. “Хуурай өлсөгөлөн”-гийн аюулд дэлхий ертөнц ч, найз нөхөд нь ч,монгол түмэн ч хууртах ёстой. Хуурталт 100 хувь, байнга үргэлжлэх боломжгүй нь мэдээж. Дөрвөн хүн мэдэж байсан хуурталт найман хүн мэдэхэд үнэн болно. Найман хүнээс цааш олон хүнд тархана. Гэхдээ эхний сэтгэгдэл чухал. Хуурталт баригдаж дэлгэгдээд ирэхийн цагт сонгууль, хөл бөмбөг гээд олон нийт өөр зүйлд анхаарах сөхөөгүй болсон байх учиртай. Гол нь өлсөгч хуулийн гарцаагүй хэрэгжилтээс бултсан байх нь чухал.
Ес: Одоо эмнэлгээ сольдог цаг. Өлсөгч “комд орсон”, “борцлогдсон”, “бараг үхсэн”, “баатарлагаар тэмцэж, дөнгөж амьсгалж байна” гэх мэдэгдэл, мэдээллүүд цуврах ёстой. Сайд нарын эмнэлэг рүү явахдаа бэлтгэлийн хувцастай, хөдөө зугаалгаар явах гэж байгаа мэт сэтгэл хөөрөлтэй байх нь хамаагүй. “Орой ч явдаг байж уу?” гэсэн онигоо ярьж, шоронгийн даргын жийпээр хэнд ч хэлэлгүй очих нь зүгээр. Тав хоногийн өмнө нэг хоног хуурай өлсгөлөн зарлачихаад, хүнээр өргүүлж, үхлүүт шахуу эмнэлгийн машинаар хүргэгдэж байсан хүн гэж хэн ч санахгүй. Түүнээс хойш 6-7 хоног баатарлагаар хуурай өлсөөд үхлүүт биш, илүү тэнхлүүн хорионоос гарч байгааг олон нийт мэдээд ч хэрэггүй. Гадаа хүн ч үгүй, телевиз ч байхгүй. Иймд 5 өрөөтэй “шоронгоосоо” тааваараа гарч, хоёрдугаар эмнэлгийн хаалгаар хоёр хөлөөрөө орж болно.
Арав: Өлсгөлөн даамжирч үхэл эхэлж байгаа тухай мэдээ цацагдах тусам нэг шинэ аюул “хуурай өлсөгч” этгээдэд тулгарч болзошгүй. Энэ бол албадан эмчилгээ юм. Амь аврах нэрээр албадан эмчилгээ эхэлбэл итгэлгүй этгээд, мөн өлсөгчийн арга залийг мэдэхгүй эмч сувилагч нар гэнэт шооконд орж болзошгүй. Хошного баастай, ходоод бантантай, ногооны бэлдмэлтэй гарвал бөөн шившиг. Тиймээс тэднийг өөртөө ойртуулж болохгүй. Хоёрдугаар эмнэлгийн сувилагч бүсгүй энэ урьдчилсан сэргийлэх бухимдлаас болж нөхөр өлсөгчийн тэнхлүүн хөлөнд суун тустал амбаардуулж байсан удаатайг сана. Өлсөгч нь эхнэртэйгээ зарим зүйлийн тухайд зөвхөн орос хэлээр харилцахад гэмгүй. “Өлсгөлөнгөө зогсоолоо гэж битгий хэл. Энэ л чиний аврал” гэх орос үгийг хуучин цагийн кадрууд ойлгоно уу гэхээс ойрын 20 жил орос хэл үзээгүй шинэ үеийнхэн ухахгүй.
Арван нэг: Өлсгөлөн удаан үргэлжлэх аюултай. Бие сайтай хүн ч хуурай өлсгөлөнг долоо хоног тэсвэрлэх боломжгүй. Хамтран зүтгэгчид, мэргэжлийн эмч нарын алсын зайны багийнхан, олон түмэн эргэлзэж мэднэ. Энэ үед улс орныг эргүүлэх хувьсгалт олон шаардлагаа хойш хаяж, батлан даалтад гарах ганц шаардлагаа дэвшүүлэн тавьдаг цаг. Хагас бүтэн таарсан ч бай олон ардууд энэ л шаардлага амин чухлыг ойлгох учиртай. Өлсөгчийн амь нас “минут секундээр хэмжигдэж эхлээд” хэд хоног амьд байгаад байгааг мэдсэн мэдээгүй олон хүн хүртэл уймарна. Захаасаа зарим нь өлсөгчөөсөө түрүүлж үхэж магадгүй болоод ирдэгийг бодолцох хэрэгтэй. Цуглаан, дайралт, өлсгөлөн, татан уналтууд ар араасаа хөврөх нь зөв. Батлан даалт бүтлээ. Өлсөгч цонхныхоо цаанаас цоглог гээч нь олон түмэнтэй арваад янзын хэв маяг үзүүлэн мэндчилнэ. Өлсөгч энэ хооронд хувийн хуучин зурагчнаа оруулж шанаа ясаа дуранд тулган зураг татуулна. “Шударга бус” эвслийнхэн шуугиад ороход өлсөгч “Дахиад 7 хоног байдаг ч байж уу” гэж шорон онигоогоо ярихад нөгөөдүүл нь үнэн сэтгэлээсээ гомдож таарна. Өлсөгч батлан даалтад гарч амсхийх тэр агшинд өлсөгчийн төлөө явсан олон хүн, олон хоног өөрсдөө өлссөн мэт ядарсанаа мэдэж хоёр хоногийг нам унтаж хөдөлгөөнгүй өнгөрөөнө.
Арван хоёр: Энэ бол нэр бүхий нэгэн иргэний өлсгөлөнгийн жор юм. Хуурай өлсгөлөнгийн сургаар хууртсан, увайгүй хууралтын улмаас урагдсан, зохиогүй дүртэй жүжгийн төлөө зовсон сэтгэл бүрийн өмнөөс бурхан багшаас ерөөл хүсье. Иргэн өлсөгчийн есүсчин өмгөөлөгч хүртэл энэ үйлсэд бас хүчин хавсраг. Өлсөгч түүнд биеийн өлсгөлөн байгаагүй юм.



Холбоотой мэдээ
-
Anonymous (May 30, 2012 10:12:40 am )
заас тэнэгтээч ээ хажууд нь байгаад харсан юм шиг Дүгэр өвгөн больмоор юм мөрөөрөө л яваач
-
Anonymous (May 30, 2012 10:20:21 am )
arai ch doromjiloh uoma olj yadaj bhav shdee. unheer utga uchir alga. Ene eerigee doctor gedeg Duger chamd estoe salaavch uzuulmeer bna
-
Anonymous (May 30, 2012 10:21:12 am )
doromjiloh tusam Enkhbayar l hojino doo.Uund chin hench itgehgui Dugar guia!!!
-
Anonymous (May 30, 2012 10:22:14 am )
За бараг ч ортой биз дээ.Ус ч хэрэглэхгүй өлсвөл 72 цагаас хэтэрдэггүй байхад бусдаас шаал өөр биетэй л биш бол үхнэ ш дээ
-
Anonymous (May 30, 2012 10:30:24 am )
за зүүг нь үсэндээ нуудаг байж, шилтэй шингэнийг хаана нууёан болоо дүгэр гуай. та түүнийг хэлж өгөөч. сурсан юм хүнд илүүддэггүй юм гэсэн
-
Anonymous (May 30, 2012 10:32:57 am )
odoo l elbegdorj zutgesneeree zutgej mongoliin turiig ariusgah heregtei…
-
Anonymous (May 30, 2012 10:35:32 am )
ene bol yag unen, 2 r emneler ruu shiljexdee buur tsoglog bolchixson bsan biz dee
-
Anonymous (May 30, 2012 10:40:24 am )
enxbayar tegej chadhal tolgoi huuralt chini amjilttai boljee jiriin irgen ingej olsson bol shuud albadan emchilgeend oruulj bgaad huuliin daguu hergiig ni shiidwerlej bgaa daa huuliinhaan ta nar unheer irgen burt huuli tegsh baidaggui gedgiig haruulsan uildel gemt hereg hiisen shuu
Bi undsen huuliin tsetsed handaj gomdol gargana -
Anonymous (May 30, 2012 10:40:58 am )
us uuhguigeer 72 tsagaas deesh tesdeggui gej yridag biz de, unen bj magadgui shvv
-
Anonymous (May 30, 2012 10:45:16 am )
Энхбаяр үхэхгүйгээ сайн мэдэж байсан. Авгай нь Тэрбишдагва, Удвал нар юу гэж байлаа, даргын бие минут, секундээр хэмжигдэж байна гээд лав л 7 хоносон. Мэдээж тийм их хэмжээний хөрөнгө үлдээгээд үхэхгүйээ. Худлаа шударга ёс, ард түмэн гээд л шоучин, түүнийг харсан хүмүүс уйлж ч байх шиг. Утгагүй юмаа
-
Anonymous (May 30, 2012 10:47:53 am )
bid engiin xumuus ym idexgui 5 xonovol ix ym enxbayrta arvan xed xonodog aaaaaan zugeerl goe nairuulsan jujuig uzetsgeesendee
-
Anonymous (May 30, 2012 10:52:57 am )
ene vnen bnaa deer setgegdel bichsen garuud zahialgiin garuud bna
-
Anonymous (May 30, 2012 11:02:50 am )
Mongolchuud ihenhi dee ulsgulun bdg ch us olj uugaad bdg bolohoor huuraig songoj
-
Anonymous (May 30, 2012 11:10:01 am )
ter chini tarxi ni xyrtel us boloxoor tegj tessen yum gene lee
-
Anonymous (May 30, 2012 11:12:00 am )
10 хоног хуурай өлсөглөн зарлаад амьд байна Генисийн номонд бичүүлээд шагналыг нь Энхбаярт өгье
-
Anonymous (May 30, 2012 11:16:56 am )
Boli doo zunug harin ch PR hiij Bgaa chin medegdej bna malaa
-
Anonymous (May 30, 2012 11:21:18 am )
za tiim bhaa hun 72 tsag us uuhgui bhd uhdeg baital 240 tsag yum uugaaguim mortloo amid bsnan sonin sanagdaad bsiin.
-
Anonymous (May 30, 2012 11:21:52 am )
delhiin record g evdetsiin bishuu eegii guia
-
Anonymous (May 30, 2012 11:30:22 am )
чи өөрөө үүнийгээ хэрэглээд өлс. насаараа өлсөж бай. хүний муу үзэхийн төлөө амьдарч яваа бол өлсгөлөнгөөр өөрөө үхээрэй.
-
Anonymous (May 30, 2012 11:41:52 am )
er ni bol ene ulsgulun geed baigaa ni hudlaa l daa yagaad gehleer us ch uuhgui yum ch idehgui 7 hondog hun gej baidaggui yum.Harin itgelt hamba bol bolj baina aa.
-
Anonymous (May 30, 2012 11:54:41 am )
Setgel sanaagaaraa l tessen baihgyi yu daa. Hen ch gesen tsagaa tulahaar heden odroor ch uhehgui zuuraldana. Hedhen sariin nastai gej onoshluulaad heden jileer amidarch baigaa hun zondoo l baidagsht.Shinjleh uhaan, uzel surtalaar tarhia ugaalgasan humuus. Enhbayariig demjij bnaa. Arai ch tiim tsaitsan luivarchin bishee zarim neg humuusiig bodvol.
-
Anonymous (May 30, 2012 12:00:42 pm )
yag unen bgaa ichihchgui uheh geed baina geed baisan hun olsoglongoo zogsooloo geed tsonhoor garaa dallaad zogsoj bdag genee teneg enhbayar
-
Anonymous (May 30, 2012 12:01:31 pm )
dvger gej neg hyjaagiin shees yu be. elbegdorjiin baasiig idsen bizdaa bna daa.
-
Anonymous (May 30, 2012 12:15:46 pm )
eh etsgee uhehed n aygui bol uilaagui dee tiim bj enkhbayariig uheh n gej engenetel uildag humuusiig yu gej nerlemeer ch ym be dee
-
Anonymous (May 30, 2012 12:23:38 pm )
tusgai hun tusgai zuil hergeleh yum daa
-
Anonymous (May 30, 2012 12:35:05 pm )
yg vhej haragdaach hurungunduu horogdson nobsh batshugar zulbasagiig ni barih heregtei
-
Anonymous (May 30, 2012 12:52:18 pm )
ДҮГЭР ГУАЙ БОДИТ БАРИМТУУДАА ОДОО ХУРДХАН ШИГ ДЭЛГЭЭРЭЙ
-
Anonymous (May 30, 2012 12:59:23 pm )
Sanaand ormoorgui yum boloh yumdaa
-
Anonymous (May 30, 2012 1:15:51 pm )
Ийм юм бичиж байдаг тэнэг гаруу үгүй юу? ШШГ-ынхан бас бүгдээрээ усан тэнэг зүүлэг юмуу. Жорлонд тарий хийлгэж байхад нь мэддэггүй, бас сувилагчтайгаа хамт жорлрнд, усанд оруулдаг л юм байхдаа зайлуул. Тэнд тарийнаас өөр юм бас хйсэн байх шүү бичлэг байвал гаргаач. Ер ШШГ-ийнхэн Энхбаяраас авилга авчихаад Нямка,Ээбий 2-г хуураад байсан байна шүү дээ. Энийг бас шалгавал яасан юм.
-
Anonymous (May 30, 2012 5:54:59 pm )
Teneg nowsh yu bicheed bgaan galzuu hunii udriin temdeglel yumuu, yaj l muuliidaa gesen, pizda min naad bichsen yumaa unshdaa uuruu ch oilgohgui dee teneg lalar chin
-
Anonymous (May 30, 2012 5:59:38 pm )
hun gutgej bolohgui shuu gehdee l ih shijigtei bgaa vm 72 baitugai uchuun honood bhad uhuhgui bna gedeg tsaanaa mash ih zuil bgaa baih esbel hun bish ropot vm bolob uu za hen medlee unen ni odoohon ilrene biz
-
Anonymous (May 30, 2012 9:38:33 pm )
ENE BOL JUNHENE UNEN BARIMT MUN.YAJ CH BODSON ENKHBAYAR KHUURAI ULSUUGUI. UUNIIG MEDEJ BAIGAA TUV AIMGIIN KHORIKH ANGIINKHAN BOLON 2-R EMNELGIINKHNIIG SHALGAKH KHEREGTEI.
-
Anonymous (May 31, 2012 10:09:03 am )
heregee huleegeed bugdiig ilchil.Ene bol shildeg emchilgee,ih buyan bolgoo
-
Anonymous (May 31, 2012 9:40:20 pm )
manan humuusiin tolgoig ugaahiin tuld yanz buriin teneg arga bodoj yadaj bna daa ta nariin zohoij bitcsen jor hurtel mash ineedtei bna ard tumen ta nariin arga zaliig sain medej bgaa tul buu tolgoigoo yadraa MAHN YALAH TUL MANAN ih sandartc bna daa
-
Anonymous (May 31, 2012 9:42:09 pm )
MANAN giin zohoij bgaa jorond itgehgui tul bitgii shineer ineedtei ajluudaa hiigeed bai ta nariin ner hund ulam unaj bgaag medreesei teneguudee
-
Anonymous (June 02, 2012 9:46:14 am )
Enhbayr gej luuvirchin jujug toglohdoo unheer avyastai ym ard tumnees avsan 7terbum tugrugnii hurungiig butsaagaad ugchihvul ner tsever baih baisan ym odoo bol ungursun galt tereg hudulsun uchiraas zogsoh bolomjgui ENHBYRIIG YAJ
-
Anonymous (June 02, 2012 10:54:40 am )
iiim ym gej yu baihav dee estoi duger nertei duurchihsen teneg zakhialgiin bicheech bna daa
-
Anonymous (June 03, 2012 11:33:16 am )
ENE SOLIOT ONOO SHAABAR BUYU BATBAYR L BICHSEN BAINADAG IIM ZUIL HEZEECH BAIHGUI SHUUDEE NAAD BUZAR GUTGELEGEE ZOGSOO ENHBAYR YAJ CH GUTGESEN BAIDGAARAAL BAINA
-
Anonymous (June 05, 2012 4:36:21 pm )
энхбаяр даргад хууль үйлчилдэггүй юм уу? жирийн иргэн бол аль хэдийн асуудлыг шийдчихсэн байна даа? шудрага байх хэрэтэй шүү? энэ хүнийг дэмжиж болохгүй ? хуулын өмнө тэгш эрхтэй байх ёстой шүү? наад хүн чинь дарангуйлагч шүү?идсэн уусан нь бүгд үнэн шүү
-
Anonymous (June 06, 2012 4:44:24 pm )
enhbayr buruugaa oilgoson bol gishyyn bolhod yahab dee aldaagaa zalruulna biz
-
Anonymous (June 12, 2012 7:00:11 pm )
Баас хатсан ч өмхийгөө тавихгүй ээ гэж……………
-
Anonymous (June 12, 2012 11:29:38 pm )
Enkhbayariin ger buliin ulsgulun hemeeh jujig . Uugeer ni goyo olon angit serial hiivel uvuu emee nar Bolon MAXH uidahgui uilahgui Boloh baihaa.kkkkkkk
-
Anonymous (June 12, 2012 11:38:14 pm )
Muu Hun uhehguiee doloon goltoi gej med. Ter ih luivardsan munguu bodohoor uheh ch hetsuu gejj med. Mikhiald bodol bii huu!!!
-
Anonymous (June 12, 2012 11:52:16 pm )
Ter ulsgulun zarlaad bur tsoglog bas zodoon hiih geed salaavch gargaad !!!!! Gaihaltai nuguu uheh geed baisan Eks chin …….,tegeheer ene ortoi dogoo ain nuhuduu?????
44 Comments