МАН ядаж УИХ-ын сонгуульд жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ тоонд С.Баярыг оруулаагүй явдал нийгэмд
олон янзын асуултыг үүсгээд байна. С.Баяргүй МАН нэг л уйтгартай гэх хүүхнүүдийн цайны хийц ч нэлээдгүй. Эрс шулуун зантай, хийе гэснээ шулуухан эхлүүлчихдэг түүнийг сайшаан дэмжигчид дэндүү олон бий. С.Баяр тэр болгонд тайлбар хийж, шальчигнаад байдаггүй. Улстөрч хүн сайн, муу мэдээлэлд иймэрхүү дөжирчихсөн байдлаар ханддаг байдлыг гол шалгуур болгон “хат суусан жинхэнэ улстөрч“ гэж дүгнэдэг сонгогчид Монголд дийлэнх байдаг. Нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ийм улс төрчдийг муу хэлэх нь бараг л сурталчилгаа болж хувирдаг бичигдээгүй хуультай. Тэр ч утгаараа түүний тухай “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа гэнэ”, “Саусгоби сэндс”-тэй холбоотой асуудлаар канад эрд гөвшүүлчихжээ. Бие нь их муу байгаа гэнэ”, “АМГ-ын удирдлагуудын нэгийг гаргадаг чинь мань хүний хийсэн ажил гэнэ шүү дээ” гэсэн яриа иргэдийн дунд салхитай талын түймэр шиг газар авч байна.
Улстөрчийн нэр хүндийг олны анхааралд үргэлж байдгаар нь дүгнэдэг бол Монголд одоо С.Баяр шиг лидер алга. Хүн болгоны амнаас “С.Баяр хаачив” гэсэн үгс унаж, лидерээ үгүйлж байна. Гэвч тэрбээр нэгэнт шийдвэрээ гаргаж улс төрөөс холдохоор шийджээ. Гэхдээ түр үү, бүр үү гэдэг нь бүрхэг үлдэж байна.
Том хүний шийдвэр том үр дагаварыг авчирдаг. С.Баярын гаргасан шийдвэр Монголын улс төрд маш том нөлөө үзүүлнэ гэдэг нь тодорхой. Сонгуульд МАН-ын ялах эсэх асуудал түүнийг нэр дэвшүүлэх, үгүйгээс шалтгаалж байсан ч байж магадгүй. Учир нь түүнийг сонгуульд пропорциональ хэлбэр орж ирснээр хэл аманд орооцолдсон хүн намаа доош нь татах байдал үүссэн.
Үнэндээ түүнийг ороогоод буй “Өөрөөсөө хамаагүй ахмад Р.Раш гишүүнд “Өвгөн ах нь” гэж хандсан, “зодоон цохион хийсэн” гэсэн аахар шаахар хов живнээс “УИХ-д суухдаа дорвитой хууль санаачлаагүй, ажлын хэсэгт орж ажиллаагүй ер нь гишүүний үүргээ муу биелүүлсэн. Дахиад сонгохгүй байсан ч харамсах зүйлгүй” гэсэн шүүмжлэл нь илүү даацтай байв уу. “Номхон тэмээг ноолоход амар” гэж үг бий. Бүр байчихаад түүний талаар “УИХ дахь бүлгээ хөшигний араас удирддаг. УИХ-ын чуулганыг дөрвөн жил дэглэсээр өдий хүрсэн.
Гишүүдээ өөрийнх нь заавраар ажиллаж байна уу, зааж зааварласан ёсоор үг хэлж байна уу гэдгийг шалгах гэж л хааяа чуулганд суудаг” гэж хүртэл ярьсан байна лээ. Түүний хувьд дөрвөн жил төр түшилцэхдээ хууль санаачлах эрхээ эдлээгүй нь үнэхээр үнэн. Гэхдээ санаачилж гаргаж ирсэн “Таван төгөлдөршил”-ийг нь залгамжилагч нар үргэлжлүүлж буй гэж найдъя. Зуныхаа амралтыг ч эдэлж чадахгүй, ард түмнийхээ аманд аятайхан хоол хийх санаа өвөрлөн “Загас” хөтөлбөр хөөцөлдөж өнгөрүүлсэн идэвхийг нь байг гэхэд Сонгуулийн шинэ хуулийг батлахад нөлөөлснийг нь үнэлэх л ёстой.
Хийсэн ажилтай хүнийг жижиг сажиг хэл ам үргэлж дагалдаж байдаг гэдэг. Хэдхэн жилийн өмнө л Н.Энхбаярыг Хятадын талыг баримтлагч, С.Баярыг харин ОХУ-ыг дагагч гэж тодорхойлдог байв. ОХУ-д сууж байсан нь гай болоогүй бол С.Баярыг Оросын гар хөл гэж хардаж сэрдээд байх юм үнэндээ байгаагүй юм, тэр үед. Хоёр лидерээ “Луу”, “Баавгай” гэж цоллох нь холгүй талцаж, тэр хоёрын аль ялсан нь Монголыг түшмэг улс болгоно, Оросынх эсвэл Хятадынх байх эсэх нь шийдэгдэнэ гэсэн яриа хүртэл гарч байж билээ.
Гэтэл үүнээс хойш дөрвөн жил ч өнгөрөөгүй байхад “С.Баяр эх орныхоо хэсгийг Хятадад өгсөн баймааргүй юм”, “Хятадуудыг Монголд суурьшуулах ажлыг хийсэн хүн” гэх мэтээр ярих болжээ. Цуу үг гэдэг ийм л барьцгүй байдаг. Одоо эргээд харахад, энэ бүх хэл ам түүнд үнэхээр сурталчилгаа болж байжээ. Энэ удаагийнх ч гэсэн ийм үр дүн үзүүлэх бололтой. Ямартай ч түүний бие муудсан гэдэг нь тодорхой. Чухам юунаас болсон бэ, яагаад улс төрөөс явсан бэ гэдэг нь харин асуулт хэвээр байна. С.Баяр гэдэг энэ том “кадр” улс төрөөс гарсны үр дагавар яаж гарахыг цаг хугацаа л харуулах биз ээ.
Х.БАТСАЙХАН
MMinfo.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 29, 2012 10:55:08 am )
Ene ovgontiin xondiid bobochnoor ochson baix oo. Bakzal yum uu xar xorin zaxiin uud xabiin bobochdoos asuu. Ted sain medej baigaa baix
-
Anonymous (May 29, 2012 11:08:58 am )
баяр ерөнхийлөгчийн сонгуульд л сойгоод байх шиг байна.
-
Anonymous (May 29, 2012 11:13:06 am )
Bayar bol huchtei ulstorch. udahgui uls tor-d orood l irne.
-
Anonymous (May 29, 2012 11:48:55 am )
usa d 3 4 n baishantaa tasartsan nuhur bizdee haanaas yugaaraa .. lalar l bga shde zailaasaa
-
Anonymous (May 29, 2012 11:59:23 am )
ene er shig baigaach NUSAN BUUNUUDAA BAYR ODOO OOROO OCHOOD ATG SHALGUULAAD NEREE CEBERLEE HO DARAAGIIN SONGUULID CHAMAIG ARD TUMEN 1000 HUBAAR SONGONO NONGOLIIN ULS TORD SHINE JISHIG TABIJ BAIGAA TA ONGOIRCH BAINA
-
Anonymous (May 29, 2012 12:59:58 pm )
mgl.d baahan hiataduud oruulj irchiheed l odoo hiataduudaa gargaachee?
-
Anonymous (May 29, 2012 1:12:09 pm )
eyul ne hun erthen zailsan deer mongold hezeech zasrahgyi hohirol abchisan alkash shuu ene huhur hedeh tsaas absan bololtoi eruul hun iim z
-
Anonymous (May 29, 2012 2:39:35 pm )
энэ хүн ер нь хаачсан ч та нарт ер нь ямар хамаатай юм бэ? баяргүйгээр монголын төр эзгүй шүү хамаагүй ингэж хуцаж байр та нар гараа татуулав.
-
Anonymous (May 29, 2012 10:32:54 pm )
uhsen bhd gaihahgui ouy tolagoig sana mgl uuda
-
Anonymous (May 30, 2012 8:57:54 am )
нээх сайн хүн болгох гэж хичээж дээ их сайн хүн болгох гээд байгаа юмуу угаасаа байж байгаа ийм санаа муутай хуншгүй хүн ч бараг зөв улс төрч болчих юм байна л даа ерөөсөө байгааг мэдэхгүй хүн л одоо мөнгөтэй болсон болохоор нь долигнож сайн хүн болгох гэсэн ухаантай бололтой яаж ч хичээгээд дараад булхайн илрэхгүй баригдах хүн бол уу даа
-
Anonymous (May 30, 2012 10:31:11 am )
mongol tur bayariig turuugui bhad shan bsan bayaraas hoish ch mandsaar l bh bolno shde
-
Anonymous (May 30, 2012 11:28:12 am )
naad arhichin pizda chini amerikiin irgen sh dee
-
Anonymous (May 30, 2012 2:09:57 pm )
МОНГОЛ ОРНЫГ МИНЬ ХУДАЛДСАН ЭНЭ МУУ АДГИЙН ЛАЛАР СОГТУУ ТОЛГОЙН ДОХ НЬ ХҮНДРЭЭД ҮХЭЖ БАЙНА ГЭСЭН.ЧИ ТАМД УДАХГҮЙ ОЧНОО.
-
dalaman transfers (February 18, 2014 11:07:19 pm )
You are so cool! I don’t think I’ve read a single thing like this before. So nice to find another person with genuine thoughts on this subject matter. Seriously.. many thanks for starting this up. This web site is one thing that is needed on the internet, someone with some originality!
-
ceas fossil barbati (February 19, 2014 2:24:22 am )
I’m impressed, I must say. Seldom do I encounter a blog that’s both equally educative and engaging, and let me tell you, you have hit the nail on the head. The issue is something which not enough men and women are speaking intelligently about. Now i’m very happy that I found this during my hunt for something concerning this.
-
Viagra (February 19, 2014 5:46:47 am )
Your style is unique in comparison to other people I’ve read stuff from. Thank you for posting when you have the opportunity, Guess I will just bookmark this site.
-
Reviews (February 19, 2014 7:27:51 am )
I was excited to discover this site. I wanted to thank you for your time for this fantastic read!! I definitely really liked every little bit of it and I have you book marked to see new things in your web site.
-
Viagra (February 19, 2014 7:33:13 am )
I’m extremely pleased to find this website. I need to to thank you for ones time just for this wonderful read!! I definitely enjoyed every little bit of it and I have you saved as a favorite to see new information on your website.
18 Comments