antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2012 4 comments

Шатахууны үнэ буулгах асуудлаар ОХУ-д хүсэлт тавьжээ

нийтлэсэн Admin

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газар хамтран ОХУ-д шатахуун импортолж авахтай холбогдсон шинэчилсэн гэрээний саналыг хүргүүлжээ. Учир нь манай улс ОХУ-тай хийсэн шатахуун худалдан авах гэрээ зургадугаар сарын сүүлээр дуусах гэнэ. Гэрээний хугацаа дууссан энэ цаг үед гадаадын зах зээлд газрын тосны үнэ буурч байгаа нь ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны үнэ буурахад нөлөөлөх учиртай хэмээн ЭБЭХЯ үзэж буй юм байна.

Энэ талаар ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын Орлогч дарга Н.Болдхүүгээс тодрууллаа.

-Шинэчилсэн гэрээнд зориулсан хүсэлтэд үнийн тодорхой санал тусгасан уу?

-ОХУ-ын Эрдэс баялгийн яам газрын тосны экспортын татвараа ирэх сарын 1-нээс тонн тутамд 30 ам.доллараар буулгахаар болсон байна. Тэгэхээр үүн дээр үндэслээд, ер нь гадаадын зах зээлд газрын тосны үнэ буурч байхад манай улсад мөн буурах учиртай гэдэг энэ зүй тогтлоор ОХУ-д шинэчилсэн гэрээний хүсэлтийг явуулсан юм. Энэ хүсэлтэд үнийг барьж, манай улсад яг ийм үнээр шатахуунаа зараарай гэж тусгаагүй. Тэгэх боломжгүй юм. Харин ОХУ-ын экспортын татварын буурч байгаа учраас манай улсад экспортолдог шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ бууруулах боломж бий байх гэдэг талаас нь тусгасан.

-Одоогоор шатахууны нөөц хэр байгаа бол?

-Шатахууны үнэ буцаад хэвийн байдалдаа ороод хоёр сар боллоо. Энэ асуудал нь ОХУ-аас нилүүлж буй шатахууны хангамж, нийлүүлэлтээс шууд хамааралтай байдаг. Монгол Улс дөрвөн сард 91 мянган тонн дизель түлш оруулж ирсэн байсан. Энэ утгаараа бид хоногт 2000 тонн дизель  түлш хэрэглэдэг  гэвэл 45 хоногийн хэргэцээгээ дөрвөн сард оруулж ирдэг гэсэн үг юм. Одоогоор манай улсын шатахууны нөөц дизель түлшээр авч үзвэл 35-40 хоног байна. Харин газар тариалангийн ажилд хэрэглэгддэг А80 бензиний 23-24 хоногийн нөөцтэй байгаа бол АИ 92 бензиний 27-30 хоногийн нөөц байна.

-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ямар байна вэ ?

-Ноднин жилийн энэ үед  шатахууны 3-4 хоногийн нөөцтэй буюу шатахууны  хэрэглээ байхгүй байсан. Энэ нь шатахууны хомсдол биш,  зүгээр гацаа байсан гэж хэлж болохоор. Нөөцийг хэрхэн бүрдүүлэх тал дээр 2008 оноос хойш шаардлагатай агуулах, савыг шийдээд ирсэн. Улсын хэмжээнд шатахууны Замын-Үдэд 22 мянга, Улаанбаатар хотод 45 мянган м/куб буюу нийтдээ 70 гаруй мянган м/куб агуулах савыг бэлтгэсэн байна. Дараа жилээс ашиглалтанд орно.

-Шатахууны үнэ тогтооход яам голлох оролцоотой байх?

-Үнэ зохицуулах асуудлыг Сангийн яаман дээр байдаг Үнийн зөвлөл шийддэг юм.  Үүнд газрын тосны хэрэг эрхлэх бүхий л газрын төлөөлөл болон Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг хууль хяналтын, иргэний нийгмийн байгууллагууд шалгалт хийснээр, зах зээлийн судалгаан дээр үндэслэн үнийн бүрдэлт гардаг юм. Манай яамнаас бол тодорхой үнийн саналыг хүргүүлэх оролцоотой байна. Түүний дараа Засгийн газраар оруулж шийдүүлж, мөн иргэний нийгмийн байгууллагууд хяналт шалгалт хийснээр үнийг тогтооно.

-Тэгэхээр долдугаар сард буурсан үнээр шатахуун авах  боломжтой гэж үзэж болох уу?

-Дэлхийн зах зээлийн жишгийн дагуу бол боломжтой гэж үзэж байгаа.

-Одоо манай улс өөр ямар улсаас шатахуун импортолж байна вэ?

-Бид дан ганц ОХУ гэлтгүй БНХАУ –аас шатахуун импортолж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас БНСУ-аас шатахуун авч эхэллээ. Хоёрдагч, гуравдагч зах зээл бий болсноор үнийн өсөлтөөс сэргийлэх том алхам болж чадах юм. Тиймээс цаашдаа ч олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй байгаа.

У.БОЛОР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (May 29, 2012 9:31:17 am )

    ÍÈÊ-èéí Îþóíãýðýãýë õàäàãòàé òàíàà Õîâä àéìàãò øàòàõóóíû ¿íý õýòýðõèé äýíäýæ áàéíà òà ýíý òàëààð áîäîæ ¿çñýí þì áàéíà óó? òàíû àøèã íèéñëýëýýñ àëñëàãäñàí àéìãóóäûí øàòàõóóíû ¿íý áîëñîí þìóó? ñîöèàëèçìûí áóÿíä òà 3-í ¿åýýðýý èäýýä èäýýä äóóñàõã¿é õºðºíãºòýé áîëñîí õ¿í äýý92 1ë 2000òºã òýãýýä áîäîîä ¿çýýðýé ýíý ¿íý Á¿òýí 2 æèë øàõàì áîëëîî Áàðóóí ìîíãîë÷óóä òóéëäàæ ã¿éöëýý ¿íýý áóóëãàà÷ ãýæ ÕÀÄÀÃÒÀÉ ÎÞÓÍÃÝÐËÝÝÑ ÕÈ×ÝÝÍïÉËÝÍ Õ¯Ñ× ÁÀÉÍÀ

  • Anonymous (May 29, 2012 10:09:16 am )

    Áàðóóí àéìãóóäàä øàòàõóóíû ¿íý ÿàãààä áóóäàãã¿é þì áý Áàðóóí àéìãóóäàä õ¿í áîëæ òºðñíèé õóâü çàÿà þìóó ýíý õ¿í ¿íýí þì áè÷ñýí áàéíà òàëàðõàæ áàéíà.ýðõ ìýäýëòýíã¿¿äýý øàòàõóóíû ¿íýý áóóëãàà÷ äýý

  • Anonymous (May 29, 2012 10:34:28 am )

    Oyungerliin alnaas shatahuun goojdoggui l yum bol yne buurna gej baihgui.Hanaj tsadah, dur tavij taashaal avahaa meddegui avgai

  • Anonymous (May 29, 2012 2:20:05 pm )

    Bolomjtoi ch geh shig bituu yum yarih yum.

antalya rent a car