antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2012 9 comments

”Ц.Анандбазар үнэнд гүйцэгдэх л болно”

нийтлэсэн Admin

“Сод Монгол” ХХК-ны захирал Д.Чинзоригтой ярилцлаа. Түүний өмнө “Ардын эрх” сонинд өгсөн ”Тэд гишүүн болчихбол хэзээ ч дийлдэхгүй” гэх ярилцлагаараа Ц.Анандбазартай холбоотой хууль бус хэргийг дэлгэсэнтэй нь холбогдуулан Авлигатай тэмцэх газар Ц.Анандбазарыг баривчилсан юм.

-Таны өмнөх ярилцлагатай чинь холбогдуулан Ц.Анандбазарыг АТГ шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Та яагаад тэр хүний хохирогч болсон талаараа товчхон хэлээч?

-Ц.Анандбазар миний байгуулж босгосон “Сод Монгол” ХХК-иас 1999 оноос хойш зээл авч байсан. Гэтэл дараа нь өөртөө “Сод Монгол групп” гэх нэртэй компани байгуулан манай компанийг булаасан. Сод Монгол” ХХК болон “Сод Монгол групп”-ийн данс, актууд хүртэл ялгаатай байхад ингэж манай өмнөөс гүйлгээ хийсэн тухай, мөн хууль хяналтынхан хэрхэн хэргийг дарж байсан тухай нэр устай, баримттай ярилцлага өгсөн юм.

-Яагаад заавал одоо дуугарах болов гэдгээс л олон хүн хардаж, гайхаж байх шиг байна?

-Би одоо л дуугарч байгаа юм биш. Миний дуугарсныг одоо л анхаарч эхэлж байгаа юм. Үүнийг найман жил хууль,прокурор, шүүхийн байгууллагаар ярьж, гомдоллож явна шүү дээ. Миний гар дээр яг одоо арав гаруй албан бичиг байна. Ихэнх нь Ц.Анандбазарын хэргийг хайцаалсан, хэрэгсэхгүй болгосон, “Эрүүгийн хэрэг биш байна” гэж тайлбарласан, мэдэн будилсан шийдвэрүүд. Тухайн үед хариуцан ажиллаж байсан Наранбаатар нь бүхий л үйлдэл холбогдлыг нь тогтоочихоод байхад Улсын мөрдөн байцаах газраас “хэрэгсэхгүй болгох” шийдвэрийг Нийслэлийн прокурорын газарт явуулж байж. Ийн хэргийг нь шалгасан мөрдөн байцаагч нь гарцаагүй эрүүгийн хэрэг гэдгийг хэвлэлд ч өгсөн байдаг. Гэвч мөрдөн байцаагчийнхаа саналыг Мөрдөн байцаах газрын дарга нь үгүйсгээд “эрүүгийн хэрэг үйлдэл холбогдол байхгүй байна” гэсэн санал явуулсан байдаг. Хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан байхад Нийслэлийн прокурор Өлзийжаргал нь хянахгүйгээр зөвхөн нэг албан тушаалтны ирүүлсэн бичгийг үндэслэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй биз дээ. Цаашилбал, энэ хэргийг шүүн хэлэлцсэн Сүхбаатар дүүргийн шүүх намайг оролцуулалгүй хэргийг шийдсэн. Уг нь хуулиар шүүх хуралдаанд хэргийн хохирогч заавал оролцох хэрэг юм билээ. Гэвч шүүх хуралд дуудалгүй, оролцуулалгүй шийдэж байлаа. Үнэндээ сонгууль дөхөөд Ц.Анандбазарын талаар гомдол гаргаад байгаа юм биш. Энэ хэрэг шийдэгдэхгүй яваад байсан учир нь хуулийн байгууллагууд түүний талд л үйлчилж байсантай холбоотой юм. Түүнийг бусдыг дарамталсан, эд хөрөнгө завшсан зэрэг долоон зүйл заалтаар буруутгаж байсан. Эдгээр нь зүгээр нэг хохирлыг нь барагдуулаад өнгөрчихдөг ч хэрэг биш. Уг нь бол надад гайхах биш, ийм хүнд хэргүүдийг үйлдсэн тухай нотлох баримт хангалттай байхад харин яагаад хамгаалагдаж өдийг хүрсэнд гайхах ёстой юм биш үү. Би ингэж л бодож байна.

-Энэ хэргийн талаар МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд “Сонгуулийн өмнөх энэ богино хугацаанд хууль хяналтын байгууллагууд манай нэр дэвшигчдийн нэр төрийг сэвтүүлэх үйл ажиллагааг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. Тийм учраас энд зарчмын дагуу хандана гэж бодож байна”  гэсэн мэдэгдлийг хийсэн байна билээ?

-Нэр дэвшигчийн нэрийг сэвтүүлэх гэсэн сонирхол байхгүй. Ердөө л олон жилийн турш хохирогч нэр зүүж яваа хүн гомдлоо л хэлж байгаа нь энэ. Би өнгөрсөн жилүүдэд мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг шүүх, прокурор, цагдаатай байсныг л хэлсэн.

-“2003 оноос 2012 оны хооронд чимээгүй л байсан юм биш үү” гэж уншигчид эргэлзэж байсан?

-2003 онд хэрэгсэхгүй болгосны дараа 2005 онд Улсын ерөнхий прокурорт дахин өргөдөл гаргасан ч “өмнө нь хэргийг шийдвэрлэсэн тул дахин хэлэлцэх, хянах боломжгүй” гэж буцаасан. Ингээд ийм тогтолцоо, ийм цагдаа, прокурортой байгаа цагт Ц.Анандбазарын бурууг тогтоож чадахгүй юм байна гэж бодоход хүрсэн. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр дээр өргөдөл өгсөн. Тэр өргөдлийн дагуу Ерөнхийлөгчийн тамгын газраас “Таны өргөдлийн хүлээн аваад харьяаллын дагуу Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүллээ” гэсэн. Улсын прокурор нь тухайн үед нийслэлийн прокурор руу хэргийг мөн шилжүүлсэн. Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит төлөөлөгч Сүхбат нь хавтаст хэрэгтэй танилцаад “ЭБШТХ 357-ийн 1.2-ийн дагуу хэргийг шинэ нөхцөл байдал үүссэн үндэслэлээр хэргийн үйл ажиллагааг сэргээн, гомдолд бичигдсэнийг шалгуулахаар прокурорын даалгавар бичигдсэн болохыг мэдэгье” гэх хариуг өгсөн. Энэ нь Ц.Анандбазарт холбогдох хэргийг сэргээсэн гэсэн үг. Ийнхүү мөрдөн байцаалтанд очсон. Харамсалтай нь сар гаруй шалгах хугацаанд Улсын мөрдөн байцаах газраас Ц.Анандбазарыг ганц ч удаа байцаагаагүй. Харин Улсын Ерөнхий прокурорын орлогч Шүүхэд төрөөс хяналт тавих хэлтсийн дарга Б.Бат-Орших нь Ц.Анандбазарт холбогдох эрүүгийн хэргийг гардаж хянаад мөн л хэрэгсэхгүй болгосон. Ингээд хэргийн ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Хамгийн харамсалтай нь магадгүй инээдтэй нь хэргийн ажиллагааг зогсоох үндэслэлээ огт өөр зүйл заалтаар гаргасанд нь байгаа юм. ЭБШТХ 357-ийн 1.2-ийн дагуу хэргийг сэргээн ажиллагаанд оруулсан байхад 357-ийн 1.1-ээр хэргийг хэрэгсэхгүй болгож, үндэслэлгүй байна гэж болохгүй биз дээ. Ингэхээр нь 2011 оны  дөрөвдүгээр сард “гаргасан үндэслэлээс өөр шалтгаанаар хэргийн ажиллагааг зогсоолоо” гэж нийслэлийн прокурорт дахин гомдол гаргасан. Хамгийн сүүлд 2012 оны гуравдугаар сарын 23 ны өдөр мөн л өмнөхтэй адил утгатай хариулт өгч “таны гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг надад өгсөн. Над шиг олон хүн үнэн мөнийг олох гэж явах замдаа хуулийнхны хүнд суртал, ашиг сонирхлоос болж шантарч, илүү ихээр хохирогч болдгыг би ойлгосон.

-Хууль, хяналтынхан арай ч бүгд ийм биш байлгүй дээ?

-Тэгэлгүй яах вэ, бүгд тийм биш. Шударга ажиллах гэсэн олон хүн байсан. Гэвч дээрээс нь дарж байсан. Ц.Анандбазарт холбогдох хэргийг шалгаж байсан ахлах мөрдөн байцаагч Д.Наранбаатар нь “Тухайн үед Ц.Анандбазарын өөрийнх нь “Сод Монгол групп” ХХК нь Улаанбаатар төмөр замтай ямар нэгэн өр авлагагүй байхад Д.Чинзориг захиралтай “Сод Монгол” ХХК-ын авах ёстой 20 сая төгрөгийг компанийн ижил нэрийг ашиглан залилан авсан. Мөн Д.Чинзоригт 272 сая төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдсон. Гэтэл Ц.Анандбазар нь энэ өрөө төлөхгүй байх үүднээс “Сод Монгол” компанийн ажилтан Р.Батбаярыг олон хүмүүстэй очин  машинд суулган өрийг нь төлөхгүй гэж айлган сүрдүүлсэн” гэдгийг хэлж л байсан. Мөн энэ хэрэгтэй холбогдох санхүүгийн хэрэг дээр дүгнэлт гаргасан шинжээчид хүртэл Сангийн яамны удирдлагадаа, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах газарт Ц.Анандбазарын нөлөөлж, дарамталсан тухай мэдэгдэж л байсан. Ш.Сэд, З.Орших гэх тэр шинжээчид “Ц.Анандбазар нь 400,0 ам.доллар, 222 сая төгрөгийг залилсан асуудал баримтаар илрэх нь гэдгээ мэдмэгц өөрийн хүслээр магадлагааг гаргуулах гэж шахалт үзүүлж байна. Би та нарыг Ч.Улаан сайдад танилцуулж ажлаас чинь чөлөөлүүлнэ. Би яамны гол хүмүүсийн найз, маргааш л гэхэд та нар өөрчлөгдсөн байх болно” гэх зэргээр дарамтлуулсан тухайгаа албан бичгээр мэдэгдэж л байсан. Харин ийнхүү үнэн шударгаар ажиллах гэснийг нь ажлаас нь халж, дарамталж үнэнээс зугтаж байлаа. Гэвч Ц.Анандбазар нар үнэнд гүйцэгдэнэ гэдэгт би итгэлтэй байгаа тул өнөөдрийг хүртэл араас нь хөөцөлдсөөр л явна.

Б.МАНДАХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (May 29, 2012 9:05:40 am )

    анандбазар ч ардчилсан намынхан ч авилагачид бүгд үнэнд хэзээ нэгэн цагт гүйцэгдэх л болно

  • Anonymous (May 29, 2012 10:08:56 am )

    AH-iinhan gej taarsan taar shuudainuud shdee. bugdiig ni sailuulval taarna

  • Anonymous (May 29, 2012 11:38:26 am )

    Монгол улсанд үнэн, шударга ёс жинхэнэ утгаараа ялах болтугай.

  • Anonymous (May 29, 2012 2:27:32 pm )

    temst yl shudraga es zaaval irne gedegt itge asuudliig ulam neelttei bolgoj xevlel medeeleleer sain taraaj olnii xynaltand oruul tegsen tsagt neg muu ix ym bodson luivarchin xaa zailax ve

  • Anonymous (May 29, 2012 4:18:41 pm )

    NAAD CHinzorig chini AN esvel MAN-aas naad yariad bga mongoo xed nugalj avchixaad uls toriin zorilgotoi xudalaa yum yariad yabnaa da OOROO jinxene xornii xutguur yum bishvv xorboo eeljtei ooroo ch gesen notoi l nuxur bga minee

  • Anonymous (May 29, 2012 4:50:27 pm )

    ZA BITGII TOM LUIVARCHING UMUURUD BAI ENE HUND UURT NI ZUNDUU BARIMT BGA YUM BNA TEGEED CH HOOSON BISH TODORHOI HUMUUSIIN NER US DURDAAD BATALGAAJUULJ BNA SHUU DEE

  • Anonymous (May 30, 2012 12:06:22 pm )

    zaluu mini chi yalnaa.ene metiin muu luivarchid shorond orj huuli zasag maani shudarga ajillaasai.

  • Anonymous (June 04, 2012 4:11:50 pm )

    àíàíä áàçàð àà ÷è øîðîíäîî ¿õâýë òààðíà ààààààààààààààà

  • Anonymous (July 13, 2012 8:01:39 pm )

    anand bazar geed novshiin iimerhuu luivar deerem uvaigui uildeliig yarih yum bol baragdahgyi mash olon hun zuhej haraadag mash ih nugeltei etgeed.ene zaluu unen l yum yarij bga.ter bol hun bish adguus ch bish.nugel buhnii har uut hogiin sav.yaahas ch butsahgui buzar etgeed.AN shudarga l yumbol ene novshtoi tootso hiih tsag n bolson.

antalya rent a car