Уул уурхайн салбарт гадаадынхнаас дутахгүй өмчлөлтэй дотоодын хөрөнгөтөн бол УИХ-ын гишүүн Батж.Батбаяр.
Түүний хүү Б.Батхишигийнх нь нэр дээр байдаг “Талсмаргад” компани улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь баталсан Хөвсгөл далайн эрэгт орших Бүрэнхааны фосфоритын орд дээр 14 ашиглалтын лицензийг эзэмшдэг. Тэд энэхүү лицензээ УИХ-ын гишүүн Лу.Болдыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаанд өөрийн болгосон байдаг. Лу.Болд болон Батж.Батбаяр гишүүн нар аль эртний бизнесийн хамтрагчид бөгөөд өнөөдөр ч гэсэн олон улсын “Сос” эмнэлгээс эхлээд хамтарч байгуулсан бизнес нь амжилттай яваа баримт бий. Хэдийгээр Батж.Батбаяр гишүүн “Надад нэг ч бизнес байхгүй. Би хүүхдүүдийнхээ ажилд оролцдоггүй” гэж олонд танилцуулдаг ч улстөрчдөд бол удаа дараа “Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг намайг үхсний дараа та нар хураагаарай” хэмээн пээдэлзсэн нь нэг биш гэх юм билээ. Ямар ч л байсан “Гадаадын эдийн засгийн алуурчид Монголыг сүйтгэх нь” гэж чангахан шиг хашгирах болсон түүний хувьд Бүрэнхааны фосфоритын ордоос олз, ашиг олох замаар монголчуудын цэвэр усны эх үүсвэрийг үгүй хийх нь хайран биш санагдаж буй бололтой. Түүний хүү Б.Баттулгын нэр дээр улсаас тендер нэрээр тэрбум төгрөг завшсан баримт ч бас бий. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн 2010 онд Улаанбаатар хотын утааг хэмжих багаж нийлүүлэх тендер зарласанд Батж.Батбаяр гишүүний хүүгийн “Спейшл” шалгарсан байдаг. Гэсэн ч уг компани утааг хэмжих багажийг нийлүүлэхгүй байсаар чамгүй хугацаа алдсан нь бий. Улмаар арайхийж нийлүүлсэн багаж нь ашиглах ямар ч боломжгүй эвдэрхий эд байж.
Иймд Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн “Хүлээж авах боломжгүй” гэснээр тэрбум төгрөгийг утааг бууруулах бус харин утаагаар далимдуулж луйвар хийдэг бизнес эрхлэгчид зүгээр л тавьж туусан байна. Харин Батж.Батбаяр гишүүний хүүгийн энэ булхайн хариуцлагыг “Спейшл” компани бус тус компанийг хууль бусаар тэрбум төгрөгийн тендерт ялалт байгуулах боломжийг нээсэн Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Бямбаа хүлээсэн байдаг. Тэрбум төгрөгийн төлөө ажлаасаа халагдах хүртлээ төрийн албыг завхруулсан Д.Бямбаа дарга хийгээд Батж.Батбаяр гишүүний хүү хоёрын дунд ямар тохироо болсон нь тодорхой бус. Мөн л түүний хүүгийн нэр дээр байдаг “Спейшл майнз” компанийг тойрсон дуулиан, шуугиан нэг хэсэгтээ л хэвлэлээр өрнөсөн. Аав нь Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон байтал хүү нь аавынхаа тойргийн сонгогчдын хоолыг булаагаад эхэлсэн болохоор арга ч үгүй биз. Учрыг тайлбарлавал Б.Баттулгын “Спейшлмайнз” компани нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт алт олборлох нэрийн дор их хэмжээний газар хууль бусаар авсан аж. Тэрхүү газар нь 1052 га газрыг хамрах бөгөөд Б.Батбаяр гишүүний хүү уг газрыг тойруулан хашаа барьж, тухайн газар хувиараа алт олборлож байсан нутгийн иргэдийг хөөжээ.
Ингэснээр өнөөдрийн байдлаар тэрхүү газраас амьдралаа залгуулж байсан 2100 гаруй хүн яахаа мэдэхгүй болчихоод байгаа. Тэдний төлөөлөл болсон 60 гаруй хүн удаа дараа аавтай нь буюу Б.Батбаяр гишүүнтэй уулзах хүсэлт гаргахад “Би ч тэр, манай хүү ч тэр та нартай уулзах шаардлагагүй” гэдэг хариулт өгсөн байдаг. Том хүү Б.Батбилэг нь Иргэний зориг намын гишүүн байсан бөгөөд удаа дараа УИХ-д нэр дэвшиж байсан нэгэн. Гэвч Чингэлтэй дүүргийн сонгогчид түүнд итгэл үзүүлсэн нь үгүй. Иймд тэрбээр намаа сольж, Ардчилсан намд элссэн. Улмаар Б.Батбаяр гишүүн хүүгээ Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшүүлэхээр арга заль хэрэглэх болсон. Мөн хүү нь Чингэлтэй дүүргийн Ардчилсан намыг хоёр хуваах ажлыг гардан зохион байгуулсан гэдэг. УИХ-ын хамгийн энгийн атлаа хамгийн баян гишүүний бизнесийн булхайг дэлгэхэд нэг ийм. Үүнээс цааш үнэ цэнэтэй обьектийг өөрийн болгосон адармаатай түүх ч бас энэ гэр бүлийг тойрохгүй. Ямарч байсан Хөвсгөл далайг цаазын тавцанд аваачин барин монголчуудынхаа ундны эх үүсвэрт заналхийлж буй Батж.Батбаяр гишүүнийг тойрсон дээрх мэдээлэл бүгд үнэн гэдэг нь баталгаатай.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 28, 2012 1:10:54 pm )
hugiin muu sain ARDCHILSAN nertei awilgach nar bna daa
-
Anonymous (May 28, 2012 1:18:00 pm )
Ene pizdag hezee shorond n hiih yum bol doo
-
Anonymous (May 28, 2012 1:20:28 pm )
muusain luivarchid odoo bur ur huuhduudee gargah gej uhen hatan temtsej bg ta nariig ard tumen songohgui ee
-
Anonymous (May 28, 2012 3:50:30 pm )
ЭНЭ МУУ ЧӨТГӨР ПИЗДАГ АЛААЧ ЭХНЭРЭЭРЭЭ ТАХИЛ ӨРГӨСӨН НОВШ ОДОО БАС ДАЛАЙ ЭЭЖ ХӨВСГӨЛ ДАЛАЙГ МИНЬ ШИРГЭЭХ ГЭЖ БАЙНА УУ ГУРВАН ХҮҮХЭДЭЭ ГУРВАН ӨӨР НАМД ШАХЧИХСААН НЭГ НЬ МАН, АН , ИЗН
-
Anonymous (May 28, 2012 4:26:24 pm )
ta nar bas tegj bolohgui e harin ch shudarga hun shdee bitgii ataarh …
-
Anonymous (May 28, 2012 5:11:52 pm )
Аль 80аад онд ахлах сургуулын сурагч байхад хөвсгөлийн фосфорит орд асар их нөөцтөй ч хэзээч ашиглаж болохгүй бидний цэвэр усны нөөц ирээдүйн монголчуудын маань нөөц ус гэж ярьдаг байж билээ манай тэр үеийн томчууд
-
Anonymous (May 28, 2012 5:13:41 pm )
тийм шударга юм бол Бүрэнхааны фосфоритийн ордод авсан ашиглалтын 15 тусгай зөвшөөрлөө улсад буцаагаад тушаачихалдаа.
-
Anonymous (May 28, 2012 6:19:50 pm )
Монголыг зугуухан алж буй Эдийн Засгийн АЛУУРЧИД бол: Ц. Элбэгдорж, Ц. Нямдорж, С. Баяр, Д. Зоригт. Лу. Гантөмөр, Баярцогт нар юм. Эдгээр хуурамч баг зүүж, төрийн албанд шургалан баяжиж, Монголын Улсыг мөхөөж буй ХУЛГАЙЧУУД ард түмний шүүхээр орж ялаа үүрэх цаг ирнэ!!!!! Удахгүй!!
-
Anonymous (May 28, 2012 6:45:31 pm )
Huwsguld gar hurwel zuil duusgana shu nowshnuudaa
-
Anonymous (May 28, 2012 8:58:18 pm )
Математик Англи хэлний хосолсон зуны вакум сургалт 6-р сарын 4-нд эхэлнэ.
“Fortune” сургалтын төв. Утас: 350649, 99282120. Цахим хуудас: http://www.sunsound.mn -
Anonymous (May 28, 2012 8:58:47 pm )
Ene nuhurt ugch bolson yum avch boloh blgui dee. ireeduid tsaazin tavtsand zogsoh geegui bol uguh l bno doo!!!
-
Anonymous (May 29, 2012 12:05:06 am )
Хөвсгөлчүүдээ МОНГОЛЧУУДАА зүгээр хараад суугаад байлгуй тэмцэх хэрэгтэй !!!Хэн нэг хэдхэн тэнэг луйварчид хэдэн монго төгрөг оллоо гээд хэнд ашигтай юм!!Түүгээрээ улсад бусдад тустай юуч хийхгуй ,дээр нь дэлхий нийтээр цэвэр усны хомсдолд орж,тун удахгуй шүлсээ гоожуулан хойноос нь гүйгээд байгаа алтнаас чинь үнэтэй болно.Нэн даруй нутгаасаа хөө тэднийг хэн юм тэд,хэний нутаг юм хэдий болтол харахийн,усгүй болоод алт уух юм уу!!! Харин усгуй болвол тэр газар ухсан гахай төрөлтнүүдэд дуртай алтыг нь буцалгаад уулгавал таарна !!!!!ҮГ ОЙЛГОХГУЙ УХААН ДУТУУ эднийг дахиад бүү сонго,авдараар алт мөнгө өгнө гэсэн ч ирээдүүйгээ бодооч МОНГОЛЧУУДАА БОДООЧЭЭ СЭРЭЭЧЭЭ БОСООЧЭЭ цаг хугацаа алга!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (May 29, 2012 10:23:52 am )
ЭНЭ САГСУУ БАТБАЯРЫГ АВИЛАГАТАЙ ГАЗАРААР ШАЛГУУЛЖ БОЛДГҮЙ ЮМУУ,ӨЧ ТӨЧНӨӨН ЯНЗ БҮРИЙН ХОЛБООТОЙ ХЭЛ АМ ЯРИАД БАЙХ ЮМ ,АЛЬ ХИР ЦЭВЭР АРИУХАН БИЕ ДААЖ ӨӨРИЙНХӨӨ ЦАЛИНГААР ХЭРХЭН АМЬДАРЧ БАЙГАА ЭСЭХИЙГ НЬ ШАЛГААД ҮЗЭЭЧ,ТА НАРЫГ БОДХОД С.БАТБОЛД,НЯМДОРЖ,РАШ,САЙХАНБИЛЭГ_ГҮНДАЛАЙ,АЛТАНХУЯГ,ГОНЧИГДОРЖ гэх мэтийн хажууд юуч хөдөлгөөгүй цэвэр ариунаар хөдөлмөрлөж яваа нэгэ сайхнууя эршүүд хүн шүү дээ
-
Anonymous (May 29, 2012 11:36:01 am )
Ene teneg ovgon yah geed bgaanboloo hahaj uhehguin baihdaa yaasan ih yum iddeg novshi ve
-
Anonymous (May 29, 2012 11:49:42 am )
uwuuduu algaduulii hahaha zail fizdaa
-
Anonymous (May 29, 2012 11:51:45 am )
MOLEKUL FIZDAA MINE ZAIL UURIIG CHINE USERTEL ALGADII
16 Comments