antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2012 16 comments

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан уу?

нийтлэсэн Admin

Өчигдөр улс төрийн намууд хонон өнжин, дотроо олон жижиг драм өрнөсөн нэр дэвшүүлэх ажлаа дуусгав бололтой. Би өөрөө Найрамдлын районы буюу Сансарын хүүхэд, одоо Баянгол дүүргийн иргэн. Тэгээд Баянгол дүүрэгт нэр дэвшигчдээ харлаа. Хоёр том намаас дүүргийн хуучин, шинэ дарга нар өрсөлдөхөөр болж. За, тэр С.Эрдэнээг дүүрэгтээ ямар ажил хийж байсныг мэдэхгүй юм. Би 4-р хороололд нүүж ирээд таван жил л болж байгаа болохоор. Харин өнөөгийн засаг дарга, хатагтай Л.Амгалангийн ажлаа хэрхэн хийсэн тухай цөөхөн хэдэн үг тэрлэхээр шийдсэн юм.

Модны хоёрын зам явсаар шинэ гэмтэл хүрдэг дээ. Манайх тэр зам дагуу байдаг юм. Би өөрөө унаа тэрэггүй, гэхдээ автобусанд сууж мөнгө хураагчийн хүүхэд хөгшдөд уураа гаргахыг харах дургүй учир мөнгөтэй бол таксинд суудаг, үгүй бол алхчихдаг тийм л хүн.

Өглөө эрт гараад ажил руугаа алхах зуур хичээл, сургуульдаа яарах хүүхэд багачуул их таарна. Гэхдээ манай тэр хавийн хүүхдүүд их “зоригтой” машин замаар л алхана шүү дээ. Яагаад гэвэл замын хоёр талаар явган хүний зам байхгүй. Тэр чигээрээ овгор товгор, энхэл донхол шороо. Машин дөхөхөөр “явган хүнд зориулсан” нөгөө хотгор, гүдгэр шороо луугаа түр гараад л эргээд машин зам руугаа. Уг нь машин замаа тавьсан бол дараа нь явган хүний замаа хийдэг баймаар. Тэр явган хүний замаар алхах монгол хүмүүс биш, гадаадын төмрийн “хог” машинууд нь илүү хэрэгтэй бололтой, манай төр, засгийнханд.

Модны 2-ын болон 25-р эмийн сангийн огтлолцол уулзвараас шинэ гэмтэл хүртэл замын хоёр талаар явган хүний зам огт байхгүй. Модны 2 ч бараг байхгүй гэхэд болно доо… Энд тэндээ хаа нэг явган хүний замын хэлтэрхийтэй. Өргөөгөөс уруудахад Хөгжил хотхоны зүүн талд овоолсон шороо, ухсан нүх… Л.Амгалан авхай тэр хавиар ер нь явж үзсэн болов уу? Замаа олохгүй бол газарчлаад үзүүлэхэд бэлэн байна. Гэхдээ ажилдаа өмсдөг ганган шаахай хэрэггүй, сайхан шороон өнгөтэй, саарал пүүзтэй байхгүй бол ч хэцүү дээ.

Уг нь өмнөх ажлаа сайн хийхээр, дарга даамлууд нь мундаг ажилсаг, санал санаачлагатайг нь магтаад тушаал ахиулдаг баймаар. Гэтэл энэ МАН тэгдэггүй бололтой.

Тэр том намд мундаг залуус уг нь олон л баймаар. Нэг бол нөгөө жендерийн асуудал мань хатагтайд ийм том боломж олгов бололтой. Д.Оюунхорол хатагтай их л баяртайгаар “Манай нам эмэгтэйчүүдээ их дэмжлээ” гэж байна лээ. Ийм ажлаа хийдэггүй хүмүүсийг жендер гэсэн нэр томъёоллын ачаар дэвшүүлдэг, дэмждэг нь буруу билээ, уг нь.  Тооноос чанар нь гэдэг байх аа.

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодоход мэдрэмжтэй, хүний төлөө, нийгмийн төлөө их юм хийнэ гэж ярьдаг. Явган хүндээ сэтгэл гаргах хүсэлгүй, сэтгэлгүй хүн тэр дээр очиж суугаад юу хийх юм бол?

Өчигдөр хатагтай Д.Оюунхоролыг “Манай нам …” гээд баяртайгаар ярьж байхад Эх нялхаст хорин хэдэн сая төгрөгийн үнэтэй хүүхдийн инкубатор өгч байгаа үйл явдлыг ганц нэг телевиз цахас дурдаад өнгөрсөн. Сайн дурын үндсэн дээр, байгууллага, хувь хүмүүсээс хандив цуглуулж авч өглөө гээд нэг бүсгүй ярьж байсан. Газар, тэнгэр шиг ялгаатай сонсогдсон юм шүү, тэр мэдээ. Ийм л сайхан сэтгэлтэй бүсгүйг жендерээр дэвшүүлсэн бол гэж бодогдоод. Нэг нь төсвийн хөрөнгөөр юу хийгээд байгаа нь мэдэгддэггүй, нөгөөх нь хүний хүүхдийн төлөө хандив гуйгаад багаж төхөөрөмж авч өгдөг байна шүү дээ, цаана чинь.

Миний хувьд өчигдөр орой мэдээ харж суугаад сонголтоо бараг л хийчихлээ… Биднийг явган хүний замтай болгоод өгөөч, Л.Амгалан гуай?!
Н.Дэлгэр (www.wikimon.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (May 27, 2012 2:12:51 pm )

    ATGazriinxan ene abgaig shalgaad xoriochee ix yum garna daa enenees

  • Anonymous (May 27, 2012 2:13:09 pm )

    BAYANGOLIIN XOGON GOLD JIBVVLSEN XVN CHENI AMGALAN SHTEE

  • Anonymous (May 27, 2012 2:13:29 pm )

    \ eooe ene ymar bayarlchixsan abgai be bas ix xurliin gishvvn bolno gej mon goridboo dvvrgee oligtoi abch yabj chadaagvi baij yun gishvvn bolox be xarin ch bayangoliig bvvr gazriig ni zarj ideed ashiglaj bolox bvxniig ni xubidaa zabshaad bayangoliig budaa bolgoson abgai daa bayangolchuud ene abgaid neg ch sanal ogoxgvi tvvnd sain vg xelex xvn vnendee oldoxgvi dee ene abgai xarin ch abilgaliin xergeer shalguulax estoi xvn dee

  • Anonymous (May 27, 2012 2:13:47 pm )

    \ YYAAANAAA MAN IIM HUNIIG DEVSHUULJ BDAG UNEN DAMPUURTSAN LUIVARCHID SHUU EEOO

  • Anonymous (May 27, 2012 2:14:07 pm )

    \ ene yostoi balai avgai damanai ajil BGD-t baidag yummanai ajliin diilenh ene duuregt amidardagene emegteig sain heleh hun oldohgui l baina le detenegiig ni shouchin gedgiig ni l mednegarch haragdaachsurguuli tsetserlegiig yostoi dord uzdeg avgai da

  • Anonymous (May 27, 2012 2:21:53 pm )

    hamaatanuudaa bayn goliin gazars huvchilj ugch duusaj bga hundee shalguulval ih ym garch irne shuud huliig ni godolzuulaad avaad yvna biz.

  • Anonymous (May 27, 2012 2:24:30 pm )

    ene garahgui avgai tiim olon ym huvidaa zavshaad bayn goliig jinhen dampuuruulj bga hundee

  • Anonymous (May 27, 2012 3:40:31 pm )

    BALAI ABGAI MINI KUKSHUZAN BAIRNII HOIDOH ZARSAN GAZARTAA UOM BARIBAL BARIAD BARIHGVI BOL BOGLOOCH TER HAR NVHEND CHIN HVVHED SOGTUU HVN UNAJ BAIHIIG HI BI 2 UDAA HARLAA ATG/d SHALGAGDAJ BAISAN HVNIIG DEBSHVVLJ BAIDAG MAN BVR BALARCH DUUSJEE

  • Anonymous (May 27, 2012 3:41:43 pm )

    Ene avgai Bayangold yuu ch hiigeegui.Yadahdaa ene duuregt uil ajillagaa yavuuldag kompani baiguullagaar omnoh talbain hogiig ni tseverluulchihed bolno shu dee. Tehed hog gej mash ih bna

  • Anonymous (May 27, 2012 3:44:22 pm )

    ene abgai chin horongo orolgiin medvvlgee daraj baigaad ATGd barigdaad balarch ybsan abgai shvv de yaj ybahaaraa ner debshchib dee MAN soliorchee

  • Anonymous (May 27, 2012 3:47:41 pm )

    BAYANGOLCHUUDAA bitgii songooroi ajil hiideggvi baij uom l bol telebizeer uo l bna hamaagvi hoiguur ni gvigeed l garah geed baidag teneg hvn bna lee

  • Anonymous (May 27, 2012 3:53:20 pm )

    yg vnen bi UBS TBd operator hiideg, egchiigee abaadah geed baisan egch mun bna huurhii neg 1 minutiin yriltslaga ogood hoolond orooroi geed 5000tug ugsuun chvv dee ta nar negniigee bitgii muulal da

  • Anonymous (May 28, 2012 9:39:28 am )

    harah tsarainiil tod awgai bnshdee nuuren deer ni bugdiig ni bichtsiin bishuu

  • Anonymous (May 28, 2012 12:11:18 pm )

    manai duugiinhen ene abgaig hezeech gargahgui ee harj l bgaaraa iim malnuud man namaas debsheed unahiin l tsondon doo harj l bgaaraa

  • Anonymous (May 28, 2012 8:53:03 pm )

    estoi teneg avgai heleh vg alga iim amitan ih hurald yaj neree devshvvlj chadaj b.naaa.jinhen utga alga boljee mongol oron dandaa luivarchid.iim teneg shunaltai balai ailgvi avgaig devshvvlj b.dag.teneg yumdaa heleh muu vg alga.naad avgaigii chini sain medne

  • Anonymous (May 28, 2012 9:47:57 pm )

    zochin BG duurgiin horongiig huviinhaa ym shig ashigladag ystoi ba;air zalitai avgai . DUU ni gej zalilan hiideg avgai baidag ter duugeeree damjuulaad ih ym idej uusan avgai daa.

antalya rent a car