antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2012 3 comments

Galaxy S3-ын 5 гайхамшиг

нийтлэсэн Admin

Удахгүй худалдаанд гаргахаар төлөвлөж буй Galaxy S3 зарим хэрэглэгчийн сэтгэлд нийцээгүй бололтой. Энэ нь тэд илүү гайхалтай зүйл хү- лээж байсантай холбоотой. Гэхдээ Galaxy S3-ыг муу гэж хэлэхэд эрт байна. Учир нь саяхан “Samgung” компаниас Galaxy S3-т суурилуулсан хамгийн гайхалтай таван онцлогийг танилцуулжээ. Дашрамд дурдахад өнгөрсөн жил “Аpple”-ийн iPhone 4S-ийг худалдаанд гарахаас өмнө нэг сая орчим хүн урьдчилан захиалж байсан бол, энэ удаа Galaxy S3 утсыг есөн сая хүн авахаар захиалгаа өгсөн нь дээд амжилт тогтоогоод байгаа аж.

 VOICE БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН УХААН

S Voice нь “Apple”-ийн Siriтэй төстэй үйлчилгээ бөгөөд “Samsung” компани “Google”- ээс гаргах Majel /хэрэглэгчийн асуусан асуултад хандаж хариулах үйлчилгээ/ төслийг хүлээх хангалттай хугацаа байхгүй байсан учир өөрсдийн зүгээс уг шинэ үйлчилгээг Galaxy S3-т суулгаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, S Voice нь хэрэглэгчийн хувийн туслах болох бөгөөд сэрүүлэг тавих болон цаг агаарын мэдээг утаснаасаа асуухад хариулах юм. Түүнчлэн бусад өөрт хэрэгтэй мэдээллийг интернэтээс хайх хэрэг гарвал ердөө л утсандаа хэлэхэд л хангалттай болсон байна.

САЙЖРУУЛСАН КАМЕР

“Samsung” компани Galaxy S3-т 16, 12 биш ердөө 8 мегапикселийн камер суулгаж өгс өн нь зарим хэрэглэгчийн урмыг хугалах нэг шалтгаан нь байсан. Гэхдээ үүнийг голох хэрэггүй аж. Учир нь “Samsung”- ынхан 8 мегапикселийн камерт байж болох хамгийн дээд үзүүлэлтийг суурилуулсан байна. Өөрөөр хэлбэл, Galaxy S2 зураг авсныхаа дараа 1-2 секунд хүлээдэг байсныг өөрчилж маш богинохон хугацаанд зураг дарах боломжтой болгожээ. Үүнийгээ “Samsung”-ынхан бараг л хагас мэргэжлийн камертай зүйрлэх үйц буюу секундэд 3 зураг дарах боломжтой хэмээн тайлбарлаж байна.


САЛГАЖ БОЛОХ ЗАЙ ХУРААГУУР, НЭМЭЛТ БАГАЖ

Galaxy S3-ыг танилцуулахаас өмнө гарч байсан зарим таамаглалуудад салгаж болохгүй зай хураагуур, багтаамжийг нэмэх боломжгүй байх гэсэн цуу яриа гарч байв. Гэвч “Samsung”-ынхан шинэ утсандаа microSD картыг суулгаж багтаамжийг нь 64 Gb хүртэл нэмэх боломжтой болгосон гэнэ. Ингэснээр утасны зай хураагуур ажиллах боломжг үй болсон тохиолдолд заавал засварчин дуудах шаардлагагүй бөгөөд зүгээр л өөрөө солих хялбар байдлаар загварыг гаргажээ.

УТАСГҮЙГЭЭР УТСАА ЦЭНЭГЛЭХ БОЛОМЖ

Galaxy S3-ын хамгийн гайхалтай онцлогийн нэг нь Wireless буюу утасгүй сүлжээг ашиглан утасныхаа зай хураагуурыг цэнэглэх боломжтой болсон юм. Утсанд дагалдах Wireless цэнэглэх төхөө- рөмжөөр утсаа цэнэглэх нь энэ төрлийн технологийг ирээдүйд нэвтрүүлэхэд илүү дөхөм болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

НҮДНИЙ ХАРАХ ЧИГЛЭЛИЙГ ТОГТООХ ТЕХНОЛОГИ

Энэхүү үзүүлэлт нь Galaxy S3-т суурилуулсан хамгийн төгс систем гэж хэлж болно. Учир нь, утасны урд байрлах мэдрэгч болон камерын тусламжтайгаар уг технологийн гайхамшгийг мэдрэх боломжтой. Хэрвээ таны утас амрах горимд шилжин дэлгэц унтарсан тохиолдолд яах вэ. Мэдээж энэ тохиолдолд Lock-ыг гаргахын тулд дэлгэцэнд хуруугаараа хүрэх шаардлага гарна. Харин Galaxy S3-ын хувьд таны харцнаас шалтгаалан дэлгэцээ унтраах уу, үгүй юү гэсэн үйлдлийг хийх юм. Өөр нэг зүйлийг нэмж дурдахад хэрэглэгч утсан дээрээ залгах хүнийхээ дугаарыг харсны дараа утсаа чихэндээ ойртуулахад автоматаар шууд залгах болно. Үнэхээр гайхалтай биш гэж үү.​

С.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: topmedee.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 27, 2012 2:44:35 pm )

    japan galaxy sIII zahialga abna, 88114451

  • Anonymous (May 27, 2012 5:30:51 pm )

    hed ym ve

  • Anonymous (May 27, 2012 5:42:41 pm )

    Goe yuma. gxde s2.s uidashgvie

antalya rent a car