Зохиолын дууны ханхүү хэмээх эрхэм нэрийг ард түмнээс хүртсэн МУГЖ, дуучин С.Жавхлан сүүлийн хэдэн жил нэлээд
улстөржиж байгаа нэгэн. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд Нийслэлийн Чингэлтэй дүүргэд нэр дэвшсэн боловч сонгогдож чадаагүй.
Тухайн үед хүмүүс “Дуугаа дуулаад ард түмэндээ хүндлэгдээд явахгүй. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ ер нь Их хуралд орж яах юм бэ” хэмээж байсан. Гэвч унасан бөх ууртай гэгчээр С.Жавхлан энэ удаад төрсөн нутаг Увс аймгаас нэр дэвшихээ илэрхийлсэн юм. Түүгээр ч зогсохгүй тэрбээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаад байх үест хэвлэлийнхэнийг цуглуулж бяцхан шоу үзүүлээд амжив. Дээлтэй монгол хэмээн цээжээ дэлддэг байсан гавьяат нэг л өдөр дээлээ тайлж 1930-аад оны “До” яамныханы хувцасаар гоёх болсон. МАХН-д элсэхээ албан ёсоор зарлаж, намын батлахаа Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгчийн гараас авна хэмээн мэдэгдсэн тэрбээр хэлсэн амандаа хүрч Увс аймагт МАХН-аас нэр дэвшихээр боллоо. Ямартаа ч нэр дэвших эрхээ өвөртөллөө. Харин одоо УИХ-ын гишүүний зөөлөн суудалд заларч чадах эсэхийг харах л үлдэх шив. Түүнийг Увс нутгийнхан л мэднэ дээ.
bolod.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 27, 2012 12:53:04 am )
demjij bnaaa
-
Anonymous (May 27, 2012 3:59:16 am )
Showchin gardaa Kkk
-
Anonymous (May 27, 2012 11:12:41 am )
Ямар ч байсан өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтэй яриад л явж байгаа залуу да
-
Anonymous (May 27, 2012 3:42:47 pm )
Teneg uvsuud songoj buur tenegee haruulnaa. Heleh ch ug alga. Yanaa ene balai amitan garaad irvel. Oh my god.Uih chini uzel bodloo ilerjiildeg gazar bish. Tenegee
-
Anonymous (May 27, 2012 5:52:36 pm )
iun uchtei amitan be, oh my god, genee chi uuruu jinhene soliotoi novsh chiignii ulaan joohon amitai gol baina. cham shig bol hulgaich narin l neg baigaa, mongolooroo ch ene ugee helchihej chadahgui muu har huur ve.Uvschuud uursduu medne chinii derged ted nar jinhene humuus za, bitgii yas undeseer ni mongol humuusiig goochloh geed bai, adilhan mongol l humuus ted nar, Javhaagaa ted demjine za tenegee cham shig teneg mongoloos zailval deer, zail chi.!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (May 27, 2012 7:25:01 pm )
yundaa ataarkhaad baigaa yum be
-
Anonymous (May 27, 2012 8:23:14 pm )
buhmurun sumin ard tumniig demjin oligarhiin esreg zorigtoi uzej baigaa zaluu chamaig bid songono.
7 Comments