antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2012 10 comments

Н.Энхбаярыг шүүх хуралд УИХ-ын гишүүн Х.Наранхүүг гэрчээр дуудлаа

нийтлэсэн Admin

-ӨМГӨӨЛӨГЧИД ХЭРГИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВЬСАН Ч ШҮҮХ ХУРЛЫГ ИРЭХ САРЫН 4-НИЙГ ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛАВ-

МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Улаанбаатар таймс” сонины Ерөнхий эрхлэгч асан До.Чулуунбаатар, “Helon Company Ltd”, “Great global international” гэх компанийн захирал Ж.Мягмаржаргал, “Өргөө” зочид буудлын хувьчлалд оролцсон гэх, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нарыг шүүх хурал өчигдөр болохоор товлогдсон билээ. Товлосон цагт Н.Энхбаяраас бусад шүүгдэгчид ирсэн байв. Н.Энхбаярын хувьд биеийн байдлаас шалтгаалж шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн дүгнэлтийг эмнэлгийн байгууллагаас гаргаж өгсөн аж.

Мөн Н.Энхбаярын таван өмгөөлөгчөөс Б.Ганбаатар, Л.Шинэн нар ирсэн байв. До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын өмгөөлөгчид болох Л.Өлзийхүү, Г.Оюунцэцэг, К.Бауржан нар шүүх хуралд оролцсон юм.

Шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж шүүгчээр С.Оюунчимэг, М.Алдар нар оролцлоо. Харин улсын яллагчаар О.Мөнхбаатар, Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай нар шүүх хуралд орсон юм.

Даргалагч шүүгч хурал эхэлснийг мэдэгдсэний дараа Н.Энхбаярын өмгөөлөгч эмнэлгийн дүгнэлт танилцуулж, түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Мөн бусад шүүгдэгчдийн өмгөөлөгчид УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Нийслэлийн эмчийн харилцааны газрын Өмчийн хяналт, хууль зүйн хэлтсийн дарга М.Энхболд нарыг гэрчээр оролцуулах хүсэлт тавьсан.

Мөн хохирогч Л.Сэргэлэнг шүүх хуралд ирүүлэх хүсэлтийг өмгөөлөгчид гаргасан юм.

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад Н.Энхбаяр хамаатан Ж.Мягмаржаргалтайгаа хамтран ганбөмбөлөг шахаж байсан нь мөрдөн байцаалтаар нотлогдсон билээ. Иймээс Х.Наранхүү гишүүнийг гэрчээр дуудаж байгаа юм. Харин М.Энхболдын хувьд нийслэлийн өмчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж хувьчилсан хэрэгт гэрчээр оролцож байгаа аж.

Ингээд шүүх бүрэлдэхүүн хэргийг түдгэлзүүлэх боломжгүй гэж үзээд ирэх сарын 4-нийг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

Шүүх хурлын үйл явцыг сонирхохоор ирсэн бололтой энгэртээ одон тэмдгээ гялалзуулсан хоёр өвөө Сүхбаатар дүүргийн шүүхийн хашаанд хөндөлсөж харагдана. Мөн МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог нарын хүмүүс ч ирсэн байлаа. Гэвч шүүх танхимд багтаамж муутай учраас тэд орж чадаагүй. Тэдний зарим нь “Сагсай явчихлаа. Шүүх хурал хойшилсон нь баараггүй явцгаая” гэж байв.

Харин Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд явж байхтай таарав. Түүнээс аавынх нь биеийн байдлыг асуухад “Сэхээнд хэвтэж байгаа. Тааруухан байна. Бид нар ч шүүх хуралд очсонгүй дээ” гэлээ.

Н.ЭНХБАЯР НАРЫГ ГУРВАН ЗҮЙЛ АНГИАР ЯЛЛАЖЭЭ

Н.Энхбаяр, До.Чулуунбаатар нарыг Эрүүгийн хуулийн 150.3-аар, Д.Дуламсүрэнг 150.3, 263.2-оор, Ж.Мягмаржаргалыг 150.3, 243.2-т зааснаар яллаж байгаа.

Тэдний үйлдсэн гэх хэргийг тоймлон хүргэе. Нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудлын захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргал 2010 оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Гомдлын дагуу УМБГ-аас уг оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Хэргийг шалгахад, 2007 оны наймдугаар сард “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит газарт хөрөнгө оруулалт хийж, хамтарсан компани байгуулах асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр ярилцаж чиглэл өгчээ. Гэтэл нэг сая төгрөгийн дүрмийн сантай нэг гишүүнтэйгээр байгуулагдаад аравхан хонож байсан “Хар дун” компанид 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр тухайн үеийн Улаанбаатар хотын Засаг дарга шийджээ. Ингэснээр дээрх зочид буудлыг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн байна. “Хар дун” компанийн захирал Т.Хуяг нь Н.Энхбаярын шадар туслах Т.Тулгын төрсөн ах аж. “Өргөө”-г шилжүүлж авснаас хойш төд удалгүй Н.Энхбаярын хүү Э.Батшугар “Хар дун” компанийг өөрийнхөө “Ремиф” компанидаа шилжүүлж авчээ.

Харин “Ремиф” компани нь Н.Энхбаярын 2010 онд байгуулсан “Скон” компанийн охин компани аж. Үүгээрээ “Өргөө”-гийн хувьчлалын хэрэгт Н.Энхбаяр яллагдаж байгаа юм. Мөн энэ хэрэгт Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн холбогдож буй. Н.Энхбаярын эхнэрийн дотны найз гэх Д.Дуламсүрэн “Өргөө” зочид буудлын хувьчлалд албан тушаалаа ашиглан голлох үүрэг гүйцэтгэсэн аж.

Үүнээс гадна Л.Сэргэлэн гэх иргэн 2010 оны арванхоёрдугаар сард “Улаанбаатар таймс” сонин нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар хувьчилсан тухай гомдлыг 2011 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр гаргасан байдаг. Үүний дагуу УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тус сонинг менежментийн хувьчлалаар авсан баг үүргээ биелүүлээгүй учраас “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг дахин үнэлгээ хийлгүйгээр дараагийн багт өгчээ. Өөрөөр хэлбэл 369.7 сая төгрөгөөр хувьчилсан байдаг. Гэтэл дээрх үйлдвэр нь 2.8 тэрбум төгрөгийн үнэтэй байжээ. Ингэснээр 1.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө үнэгүйдсэн байна. Менежментийн багт Л.Сэргэлэн хөрөнгө оруулж хувь эзэмших гэсэн боловч түүнийг багаас хасч До.Чулуунбаатар “Улаанбаатар таймс” сониныг эрхлэн гаргах болжээ. Ингээд Л.Сэргэлэн гомдол гаргаснаар хууль бус хувьчлал ил болсон. Шалгалтаар Н.Энхбаярын “Скон” компанийн охин компани болох “Медиа холдинг” нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилж авсан нь тодорхой болжээ. Энэ хувьчлалд ч Д.Дуламсүрэн оролцжээ.

Дээрх хувьчлалын хэргээс гадна Н.Энхбаяр УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байх үедээ 2000 оны хоёрдугаар сард Япон Улсын Киото хотод төвтэй буддын шашны “Агоши” байгууллагын галын ёслолын арга хэмжээнд оролцжээ. Тэр үеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг хөгжүүлэх, сүсэгтэн олонд сурталчлахад нь зориулж 11 төрлийн 46 ширхэг нийтдээ 113.4 мянган ам.долларын үнэлгээтэй телевизийн тоног төхөөрөмжийг хандивласан аж. Гэтэл Н.Энхбаяр тоног төхөөрөмжийг Гандантэгчинлэн хийдэд шилжүүлж өгөлгүйгээр өөртөө завшиж улмаар “TV-9” телевизийг байгуулсан хэрэгт буруутгагдаж буй.

БНХАУ-д бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэх компанийн захирал Ж.Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ганбөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Улмаар гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байхад Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр дахин бараа материал нийлүүлэх гэрээ байгуул гэсэн үүрэг, чиглэлийг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад өгч байжээ. Ингэснээр Ж.Мягмаржаргал гурван сая 356 мянган ам.долларыг улсын үйлдвэрээс завшсан байна.

Дээрх үндэслэлээр Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас бусдад үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150.3-аар ялласан. Дээрх зүйлд зааснаар шүүгдэгч гэм буруутай нь тогтоогдвол зургаан сараас таван жил хоригдох ялтай.

Мөн Д.Дуламсүрэнг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа удаа дараа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар ялласан. Гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэл хорих ялаар шийтгэх учиртай.

Ж.Мягмаржаргалын хувьд бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлснээс гадна мөрийтэй тоглосон гэх үндэслэлээр яллагдаж буй. Түүнийг удаа дараа хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэх үндэслэлээр Эрүүгийи хуулийн 243.2-т зааснаар яллаж буй. Дээрх зүйл ангид хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялыг заасан байдаг.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
medee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (May 25, 2012 2:34:15 pm )

    enhbayart alah yl og!

  • Anonymous (May 25, 2012 2:40:17 pm )

    terbumaar ni idtsen bol 6 sar suugaad gargahad yaahav dee, het uyeeree ideh hurungutei bolsiim chin. Arai l bishee

  • Anonymous (May 25, 2012 2:59:37 pm )

    bysad lyibarchid ni haa bn.nuguu eh ornoo zarsan ,ouytolgoig gadnihand hydaldsan ni haa bn,tedniig ch adiilhan shuue!

  • Anonymous (May 25, 2012 3:45:50 pm )

    NAAD HEDHEN TERBUM CHINI UY CH BISH UM BNALEE. HEDEN ZUUN TERBUM GEJ YRIGDAJ BNA. HAMAATAN SADAN GEED MGL-N SOR BOLSON GAZAR NUTGIIG LIZENZ NEREER AVCHIHSAN HULGAICH. TEGEED BAS GAZAR NUTGIINHAA TULUU CH GEH SHIG.

  • Anonymous (May 25, 2012 6:12:26 pm )

    Oyutolgoi bol odoo enkhbayariig ulairan shorond hiih gej yavaa hymyysiin yum bgaa doo. Idsen ch gesen haa ochij eh ornoo buzarlaj yr hoichoo doromjloogyi yum bna daa Enhbayar. Dolooj bsan hymyys ni odo nulimaad bgaa ni hamgiin muuhai hyn chanar gej zyil bhgyig haruulj bna. Hamtad l shiitgeh heregtei yum bishyy. Toriin deer bgaa hymyys bygd shalguulaachee. Tegej bj l hend ni itgehee medmeer bna. Ta nariin hend ni ch itgeh arga alga.

  • Anonymous (May 25, 2012 7:02:54 pm )

    Hohiroliig tuluulii. Tegeed deer ni shorond ni yavuul.

  • Anonymous (May 25, 2012 9:26:19 pm )

    Yum garch irehguiee ar tal ni naidvartai bolohooroo iim bgaashdee, busad luivarchidiig ni garga enhbayriig demjij bgaa, singuulid ner devshihiig husiy amjilt

  • Anonymous (May 25, 2012 10:39:59 pm )

    17 тэрбумийн хэргийг яллаж чадаагүй улсын их хурлын гишүүд байхад энхыаяриййн хэбэн сая төгрөг яршиг л байна энэ улс төрийн шүу айй болио элбэгб энэ хүн жинхэнэ монгол хүн ерөнхийлөгч байсийм шүү хужаа хүн л биш ардчилала нэрийн дор улсын олон банк дампууруулж хөрөнгийг н идэж завшсан ардчлалын лаларууд та нарыг шалгах хүнгүй гээд бардаад байна уу элбэгдорж байга гэд бардаад майна энэ үмхий хужа монгол оронг зараад алаад дууслаа монголчууда зоригийг алсан алуурчид батүүл элбэгдорж ардчилал гээд байга та нар шүү дээ үмхий хужаагийн шээс батүүл чи зайлаачээ МАХН ЯЛНА ХАРААРАЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮМҮҮС ЭНД Л БАЙГАА МОНГОЛЧУУДАА

  • Anonymous (May 26, 2012 12:30:32 pm )

    hedhen terbum yu ch bish gesen humuus tsug idsen humuus b na daa tegeed ene bol yu ch bish geed ideh yostoi yumuu baliar har hulgaichuud

  • Anonymous (May 27, 2012 12:47:33 pm )

    монголчууд харалган болжээ.Их хүссэн хүнд Төрийн жолоог бүү атгуул гэж Их эзэн Чингэс нэгэнтээ хэлсэн билээ.Энхбаяраа чи одоо болсон байхаа.Арьсаа хамгаалах ганц арга нь эрх мэдэлд эргэж хүрэх шүү дээ .түүнээс бидний сайн сайхны төлөө ингээд үхэн хатан тэмцээд байгаа юм биш шүү дээ Монголчуудаа

antalya rent a car